Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулна

2020-9-14
0
ЖИРГЭХ

 

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон ч тэрбээр шинэ захирлыг сонгох хүртэл албан үүргээ гүйцэтгэсээр байх юм. Шинэ гүйцэтгэх захирлыг сонгох эцсийн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нээр товлосон байна. Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэг ба гурвыг нь Монгол Улсын Засгийн газар томилдог. Харин Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас геологи уул уурхай, санхүү, эдийн засаг болон олон нийттэй харилцах чиглэлээр мэргэшсэн гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон байна. Монголын талыг төлөөлж Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Галсангийн Батсүх, Цэвэгмидын Түмэнцогт нар одоо ажилладаг.


“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Оюутолгой зэс-алтны төсөл нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсны үндсэн дээр 2013 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөг хүртэл хэрэгжиж байна.

“Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюутолгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” эзэмшдэг бөгөөд “Рио Тинто” тус компанийн гаргасан хувьцааны олонхийг эзэмшдэг. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгийн гурвыг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.  

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх зорилгоор дараах чиглэлээр мэргэшсэн гурван Гишүүнийг сонгон шалгаруулна. Үүнд: 1) геологи, уул уурхай, 2) санхүү, эдийн засаг болон 3) олон нийттэй харилцах. 

Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултанд оролцохыг урьж байна.

I.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1.  Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автахгүй, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

2.  Гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй;

3.  “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;

4.  “Оюутолгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;

5.  Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

6.  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

II.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх уул уурхайн чиглэлийн төлөөлөлд тавих шаардлага:

1.  Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрийн зэрэг хамгаалсан;

2.  Гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын уул уурхайн компанид 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;

3.  Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;

4.  Алт, зэсийн ордын чиглэлээр ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;

5.  “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

 Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлийн төлөөлөлд тавих шаардлага:

1.  Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;

3.  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй бол давуу тал болно;

4.  АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн зэрэг хамгаалсан бол давуу тал болно;

5.  “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх олон нийтийн чиглэлийн төлөөлөлд тавих шаардлага:

1.  Нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрийн зэрэг хамгаалсан;

2.  Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагад буюу олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;

3.  Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, төсөл хэрэгжүүлэх эсхүл мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;

4.  Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй олон талын оролцоо, ажлын уялдааг хангах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

III.  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, үүнд Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, мөрийн хөтөлбөрийг тусгах бөгөөд Гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгаа;

2.  Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);

3.  Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар);

4.  Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5.  Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6.  Ял шийтгэлтэй эсэх тухай холбогдох цагдаагийн байгууллагын лавлагаа;

7.  Өр төлбөргүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

IV.  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны есдүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ш.Үнэнтөгсийн нэр дээр ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Unshigch (178.197.229.16)
    Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch bolson bagabandi pizdaaakiin eronhiilogch bolood hiij ehelsen olon gemt hergyydiig odoo shyyj yallah tsag bolson. Aluurchin elbegdorjtoi hamtarch olon zaluusiin amiig honooson hergyyd. Erdenet yildveriin horongoor otgonbileg baldorj gesen 2 hulgaichtaigaa niilj garaa ugaasan. Gadaad dotoodiin baiguullaguudiig daramtalj asar ih mongo horongo tsugluulsan. Eronhiilogch bolood Tom mesten deer tomilson hymyyseesee mash olon terbumaar ynelegdeh bair mashin belen Mongo salgasan geh met olon hergyyd baina. Hamgiin tom gemt hereg ni aluurchin elbegdorjtoi niilj mongolchuudaas urvaj gadaad ezeddee yilchilsen manan mafiin sistemiig bii bolgoson
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Unshigch (178.197.229.16)
    Aluurchin elbegdorjtoi niilj S.Zorigiig alahad bagabandi pizdaaak mash tom yyreg gyitsetgesen Eronhiilogch baisan hyn alban tushaalaasaa buussanaas hoish gadaadiin baitugai dotoodiin kompanid ajillah erhgyi baidgiig delhii dayaraa morddog. Bagabandi hulgaichiin gadaad kompanid ajillaj ondor tsalin avdag gol shaltgaan ni mongoliin gazar shoroon deer haana yamar bayalag baidag, teriig gadaad ezeddee medegdej heniig yaj hahuulidaj herhen yaj gadaad ezed ni mongoliin bayalgiig ynegyi avah arga zamiig zaaj ogdogtei holbootoi. Bagabandi pizdaak Aluurchin elbegdorj 2 erdenet yildveriig avahiin tuld hoorondoo alaltsaj olon saihan zaluusiin amiar togloson aluurchid. Aluurchin elbegdorj bagabandi pizdaaag alah gej nileen heden udaa oroldood amjilt oloogyi, otgonbileg hulgaich, baldorj hulgaichaa aluurchin elbegdorjid aluulj hychgyidsen . Rio tintod olon Saya dolloriin tsalintai ajild taviulj baij bagabandi pizdaaak aluurchin elbegdorjiin tald manan mafiin syljeend MAN-iig hariutssan mafiin tolgoilogch bolson
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • иргэн (66.181.183.149)
    Багабанди англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байсан юм болов уу. Али эсхүл тийм ийм дарга байсан бол сонгон шалгаруулалт хамаагүй болно.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2 цаг 54 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2 цаг 57 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    7 цаг 5 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    7 цаг 9 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    7 цаг 15 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    7 цаг 40 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    8 цаг 26 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    8 цаг 56 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    9 цаг 4 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    9 цаг 39 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    11 цаг 22 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    11 цаг 29 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК