Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Бага хурлын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

2020-9-14
0
ЖИРГЭХ

Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй.

Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг өнөөдөр (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлалцах түүхэн үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан Улсын Бага Хурлын 20 гаруй гишүүн уулзалтад хүрэлцэн ирсэн юм.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүдэд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд “Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Улс орны цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг ирэх 11 дүгээр сард тэмдэглэхээр төлөвлөж байна. Улмаар ирэх жил болох Ардын хувьсгалын 100 жилийн ой хүртэлх нэг жилийн хугацаанд энэхүү ойн хүрээнд парламентын засаглал, Үндсэн хуулиа сурталчлах, иргэд олон нийт, өсвөр залуу үеийнхэнд парламентын боловсрол олгох ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар Улсын Их Хурлын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.

Байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжлийн түүх, төлөвшил төгөлдөржилт, парламентын засаглалын ач холбогдол, түүнийг улам боловсронгуй болгох арга замын талаар ирэх 11 дүгээр сард эрдэм шинжилгээний бага хурал, Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн Үндсэн хуулиа сурталчлах ажлыг өргөн хүрээнд өрнүүлэхээр өчигдрөөс эхлэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэж эхлээд байна.

Түүнчлэн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад парламентын боловсрол олгох сургалтын агуулгыг боловсруулж бэлтгэх, цахим засаглал, Е-парламентыг хөгжүүлж хууль тогтоох үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зэргээр парламентын засаглалын ач холбогдлыг таниулж сурталчлах, олон түмний засаглах эрхийг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхэнд Улсын Бага Хурлын болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн идэвх оролцоо, үнэтэй сургамж зөвлөгөө, бүтээлч санаачилга чухал байна” гэдгийг онцлов.

Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээний нэг юм гэдгийг Улсын Их Хурлын дарга дурдаад тэдний санал бодлыг сонссон юм.

Уулзалтад оролцогчдыг төлөөлж Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга асан Монгол Улсын гавьат эдийн засагч Д.Дэмбэрэл, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан, Улсын Бага Хурлын гишүүн асан Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Сампилноров нар ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ, Улсын Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо хэлэв. 

ТОДРУУЛГА: Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан билээ. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.

Улсын Бага Хурал нь бүрэлдэхүүний хувьд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнээс бүрдэж байв. Улсын Бага Хурлын удирдлага буюу дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь намын суудалгүй, Ардын Их Хурлаас шууд нэр дэвшүүлэн сонгожээ. Харин 50 гишүүний тухайд Ардын Их Хурлын сонгуулиар сонгогчдын 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний мандат буюу суудлыг хувь тэнцүүлэн (5 хувийн саналд 1 суудал) хуваарилж, намууд сонгуулиар авсан мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн Ардын Их Хурлаас сонгожээ.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ? (49.0.137.164)
    Goloog
    2020 оны 09 сарын 15 | Хариулах
  • Tamgiin gazar (66.181.180.234)
    Ulsiin Baga Huraliin tamgiin gazar ajillasan olon humuus bas bii de.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    1 цаг 50 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 54 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    6 цаг 2 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    6 цаг 5 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    6 цаг 11 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    6 цаг 37 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 23 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 53 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    8 цаг 1 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    8 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    10 цаг 19 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    10 цаг 25 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК