Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: 2021 оны төсвийг нэг их наяд гаруй төгрөгийн алдагдалтай батлах байх

2020-10-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийг тодотгохдоо 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. 2021 оны төсвийг Засгийн газар өргөн барихдаа мөн л 2 их наяд гаруйгийн алдагдалтай төсвийн төслийг өргөн барьсан байна?

-2020 оны төсвийг тодотгоход Сангийн яамнаас өөдрөг төсөв хийж оруулж ирж байсан юм. Ер нь эдийн засгийг боймлоод байх биш тавьж өгөөд түүнийхээ араас явъя гэсэн зорилт гаргаж байсан. Ирэх оны төсвийг мөн 2 их наяд гаруй төгрөгийн алдагдалтай оруулж ирж байх шиг байна. Гол нь эдийн засгийн өсөлтийг юугаар хангах юм, экспортын орлогоо хэрхэн сайжруулах юм зэрэг асуудал чухал. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар ярьсан. Цаашид гадаад нөхцөл байдлаа сайжруулах, эдийн засгаа өсгөх чиглэл рүү зорьсон бодлого гаргах ёстой.

-Ерөнхийлөгч чуулганы нээлтийн үеэр эдийн засгийг сэргээх гол хүч болсон үйлдвэр анхааръя, сэргээе гэж хэлж байсан. Та юу гэж үзэж байна вэ?

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг парламентынхан хүлээж авсан байх гэж бодож байна. Үйлдвэрлэл, ажлын байр бий болгох, хувийн хэвшлээ дэмжих талаар олон жил ярилаа. Ажлын байрыг хувийн хэвшил л бий болгоно. Үүний тулд аль болох үйлдвэрлэл явуулах техник технологи зэрэг боломжит байдлаар дэмжих. Эсвэл өнөөдрийн ажиллаж байгаа үйлдвэрүүдээ дэмжих байдлаар эдийн засгаа эргэлтэд оруулах ажлаа хийхгүйгээр зөвхөн хэлэлцсэн байдлаар төсвөө засаад яваад байх боломжгүй. Тиймээс бодитой зүйл хийх төслийг МАН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу гаргах зайлшгүй шаардлагатай.

-Алдагдалгүй төсөв батлах боломж бий юу?

-Зарчмын хувьд алдагдалгүй төсөв батлах ёстой. Гэхдээ эдийн засаг өөрөө хөдөлгөөнтэй байдаг учраас алдагдлыг нөхөх гэсэн зорилтыг хийгээд явж байна. Хоёрдугаарт, бодит байдал дээр нэг талынх нь бүтээн байгуулалт сайн байхад нөгөө тал нь алдагдалтай байдаг. Ийм асуудал их бий. Тиймээс 1 их наяд гаруй төгрөгийн алдагдал байхад орлого нь буурсан үзүүлэлттэй гараад байгаа салбаруудыг нөхөөд явах боломжтой. Түүнээс биш шоо шиг эдийг засгийг тооцоолно гэдэг өнөөдрийн нөхцөл байдалд хүндрэлтэй.

-Хятад улс руу гаргах нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэж байна. Нөгөө талаас ямар шаардлага тавьж байгаа вэ. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Шанхайн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн гэсэн мэдээлэл гараад байна. Ийм хардлага байна?

-Улс хоорондын харилцааг сайжруулъя, бүс нутгийн харилцаа, үйл ажиллагааг хөгжүүлье гэсэн бодлого барьж байгаа. Хятадын талаас эдийн засгаа нээлттэй болгоё гэж зорьж байна. Хоёрдугаарт, Хятадтай харьцаж байгаа гол харилцаа нүүрсний экспорт байдаг. Айлчлалын үеэр нүүрсний экспортын талаар арга хэмжээ авах, төмөр замын хоорондын холбоосоо тохируулах талаар гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Дотоодын төмөр замаа л нэн тэргүүнд тавьчихвал экспортыг нэмэгдүүлэх боломж байна.

-ШХАБ-тай холбоотой яриа гараагүй юу?

-Тийм зүйл байхгүй.

-Манай улс ШХАБ-т нэгдэх эсэх талаар яригдаад удаж байгаа. Та уг байгууллагын талаар ямар байр суурьтай байдаг юм бэ?

-Ер нь бүс нутгийн хэмжээнд бүхий л харилцаа эдийн засгийн харилцаан дээр байх ёстой. Мөн улс төрийн бодлого нь ч тусдаа байх ёстой. Түүний илэрхийлэл нь эдийн засгийн харилцаа шүү дээ. Үүн рүү л алхам хийх ёстой.

-Өмнөх парламентад өргөн баригдсан хуулийн төслүүдийг буцаах талаар асуудал яригдаж байна. Өргөн баригдаад хэлэлцэгдээгүй хуулийн төслүүдэд хэлэлцэх шаардлагатай ямар төслүүд байна вэ?

-Хуулийн төслүүдэд парламент логикгүй зүйл яриад байх шиг санагдаад байгаа юм. Тухайн гишүүн нь дахин сонгогдоогүй зэрэг шалтгаанаар хуулийн төслийг татана гэж байж болохгүй. Учир нь тухайн хуулийн төсөл өргөн баригдаад УИХ хүлээж аваад, зарим төслийг хэлэлцэх хэмжээнд орчихсон. Нөгөөтээгүүр, тухайн хуулийн төслүүд нь хувь хүний биш парламентын өөрийн өмч болчихсон шүү дээ. Тиймээс анх санаачлагч нь байхгүй гэдэг шахалт дарамтаар буцаах нь буруу. Төр засгийн залгамж халаа гэж байх ёстой.

-Чуулганы үеэр хүүхдийн мөнгөний асуудал яригдлаа. Хүүхдийн мөнгөнд 1.9 их наяд төгрөг зарцуулж байна. Үүний оронд сумдуудад үйлдвэрлэл барих санал гаргасан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд дахиад л үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ дэмжих ёстой гэж хэлмээр байна. Ц.Даваасүрэн гишүүний хөндсөн үйлдвэрлэл барих саналыг дэмжих нь зөв. Өнгөрсөн зуны хувьд гэхэд ажиллах хүчин үнэхээр хангалтгүй байлаа гэж ярьж байна. Ажлын байр нь байгаад байдаг. Гэтэл тэнд очиж ажиллах хүн нь байхгүй байна. Өдрийн 30-50 мянган төгрөгийн цалинтай ажил хийх хүн олдохгүй байгаа талаар ярьж байсан. Бид тийм их хангамжтай болчихсон, эдийн засаг нь сайжирсан уу гэвэл үгүй шүү дээ. Хүүхдийн мөнгөөр назгай байдал бий болгочихоод байна. Хүүхдийн мөнгө олгох нь зөв ч тодорхой хэмжээнд нь барих ёстой.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.8)
    Сүнээтэйгээ хэвээрээ юу Сахалтаа?!
    2020 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    14 цаг 30 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    15 цаг 4 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК