Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Чинбүрэн: Томуугийн вакциныг Монголд авчирч туршсан зүйл байхгүй. Би хүртэл хийлгэсэн

2020-10-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан байна лээ. Эрүүл мэндийн салбарт хэдийн хэмжээний төсөв төсөвлөсөн бол та мэдсэн үү?

-2021 оны төсөвт эрүүл мэндийн салбарын чиглэлд ямар ажил тусгасан талаар хараахан танилцаж амжаагүй байна. Эрүүл мэндийн салбар ялангуяа ковид-19 цар тахал арилаагүй байгаа учраас онцгой анхаарч төсөв санхүүжилтийг хязгаарлахгүй байгаа. Өнгөрсөн төсвийн тодотголд ч бууруулаагүй. Мөн цар тахал дотоодод тархаагүй байгаа учраас иргэдийн дунд дархлаагүй үүсээгүй байгаа гэсэн үг. Тиймээс ямар нэг байдлаар халдвар дэгдвэл хүчтэй тархах эрсдэл өндөр учраас вакциныг чухалчилж байна. Вакцины баталгаажилт, үйлдвэржилт бий болчихвол Монгол Улс онцгой анхаарч худалдаж авна. Энэ утгаараа шаардлагатай эх үүсвэрийг төсөвлөчихсөн байгаа.

Сүүлийн үед гарч байгаа судлагааны сайн тал гэвэл халдвар авсан хүмүүсийн 90 гаруй хувьд нь амь насны дархлаа тогтсон байна.

-Ирэх сараас хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. Бэлтгэл ажил хангагдсан уу?

-Арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын газраас эрчимтэй ажиллаж байна. Амь нас нь эрсдэлтэй, тогтмол эм уух ёстой хүмүүсийн эрсдэлийг бууруулах зорилготой. Энэ бол иргэдийг тав тухтай байлгах гэж байгаа зүйл биш. Өвчний эрсдэлийг бууруулах гэж байгаа хэрэг юм. Тухайлбал, даралттай хүн даралтны эмээ уухгүй байж байгаад харвал яах вэ. Энэ эрсдэлийг бууруулах зорилгоор шаардлагатай эмээ төвөггүй авдаг болох боломжийг хангах нь чухал. Энэ утгаар Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэмэх төсөөллийг Эрүүл мэндийн яамнаас оруулсан.

-Эрүүл мэндийн даатгалын сан/ЭМДС/-д хэчнээн төгрөг нэмж тусгах юм бэ?

-Жилд 28 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнийг 60 орчим тэрбум болгож нэмэгдүүлэх санал оруулсан. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын сангаа хамгаалж буй хэрэг юм. Эмэнд замбараагүй мөнгө зарцуулах гэж байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тийм зүйл биш. Эдийн засгийн тооцоотой ингэж оруулж байгаа шүү дээ. Хүний амь насны эрсдэл, хөдөлмөрийн чадвар алдалтын эрсдэл зэрргээс ЭМДС-аас гарах зардал улам нэмэгддэг. Тиймээс аливаа зүйлээс урьдчилан сэргийлэх нь өөрөө чухал байна.

-Нөгөөтээгүүр, эмэнд тавих хяналт чухал байх?

-Эрүүл мэндийн яам, ЭМДС-аас хөнгөлөлттэй эмийн жагсаалтаа шинэчилж байна. Учир нь онц шаардлагагүй эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах нь төсөвт дарамт учруулж байгаа учраас зарим шаардлагагүй эмийг хасаж байгаа. Эмийн зөв зохистой хэрэглээ, чанарын асуудал, үнийн зохицуулалтыг Эмийн агентлагаар хийгддэг. Тиймээс эмийн агентлаг гэж байгуулна. Уг байгууллагыг 2021 оны нэгдүгээр сараас ажиллуулна. Иргэдийн дахиад л орон тоо нэмж байна гэсэн сөрөг шүүмжлэл гаргаж байна лээ. Уг нь тийм биш л дээ. МХЕГ, ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвүүдэд зөвхөн эмийн асуудлаар ажилладаг 70 гаруй хүн байдаг. Эдгээрийг нэг газар зангидах гэж байгаа асуудал юм.

-Томуугийн вакцины химийн найрлагатай. Хорт хавдар үүсгэдэг гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр гараад байна. Үүнээс шалтгаалан эцэг эхчүүдэд эргэлзээ бий болоод байна?

-Ковид-19 цар тахлын эсрэг вакцин гэхэд олон шалгуур давж гарч байна шүү дээ. Жишээлбэл, вакуин хамгаалаад байна гэдэг эхний шатны нотолгоо гарчихсан. Гэсэн ч үйлдвэрлэхгүйү байгаа шалтгаан нь урт хугацаандаа яадаг гэдгийг судлаад байгаа м. Олон судалгаа, туршилтаар орж хүний эрүүл мэндэд хорт нөлөөгүй гэдгийг баталж байж хэрэглээнд нэвтрүүлдэг. Тиймээс томуугийн вакциныг Монголд авчирч туршаад байгаа зүйл байхгүй. Энэ бол ташаа ойлголт. ДЭМБ-аас зөвшөөрч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг зарласны дараа хэрэглэдэг. Миний бие хүртэл хамрагдсан. Тиймээс томуугийн эсрэг вакцин хүүхдүүддээ хийлгэхийг эцэг эхчүүддээ зөвлөж байна.

-Иргэд өөрт ойр эмнэлэгт аливаа төрлийн шинжилгээ хийлгэж, үйлчилгээ авах боломжтой болсон. Иргэн жилд тодорхой хэмжээний мөнгөөр үйлчилгээ үнэгүй авах эрхтэй. Гэвч шинжилгээгээ үнэгүй өгч чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын шинжилгээгээр уг асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Хэзээнээс хөрсөндөө буух бол? 

-Ээллжит бус чуулганаар гол хийсэн ажил бол Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн ажил. Энэ эрүүл мэндийн тогтолцоонхоо санхүүжилтийг эрүүл болгож байна гэсэн үг м. Шинэчлэлийн хүрээнд өртөгт нь тохирсон санхүүжилт олгох явдал. Өмнө нь иргэд жилд хоёр сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байсан. Өөрөөр хэлбэл, хоёр сая төгрөгнөөс илүү өвдөж болохгүй шүү гэсэн утгатай. Энэ хязгаарыг болиулаад өвдсөн л бол эмчлэхийн төлөө даатгалаас санхүүжилтээ хангалттай өгнө. Яг үүнтэй ижил урьдчилсан сэргийлэх үзлэг ч төсөв мөнгөндөө таарахгүй бага зардал тавьчихдаг. Мөнгө нь хүрдэггүй. Хоёрдугаарт, эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийн гарч байгаа зардал нь төсөвлөж байгаа мөнгөтэйгөө тэнцдэггүй байсан учраас нэмэлтээр мөнгө төлөх асуудал гараад байна. Эдгээрийг арилгах зорилгоор иргэн дагасан санхүүжилтын тогтолцоог бий болгохоор хууль баталж чадсан. Холбогдох газраас нь мөрдүүлэхээр ажиллаж байна.

-Ер нь эрүүл мэндийн салбарт хэчнээн төгрөг төсөвлөдөг юм бэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний даатгалд 1.1 их наяд гаруй төгрөг төсөвлөж байна. Өмнө нь аль болох мөнгөө бага зарцуулж, хадгаламжийн сан шиг ажиладаг байсан бол эрсдэлийн сан гэж тодорхойж хангалттай төсөвлөх шаардлагатай гэдэг харах өнцөг нь өөр болсон.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (192.82.70.32)
    Энэ эмнэлэгт тодорхой өөрчлөлт гаргаж чадаагүй бол сайн эмч сайн эмнэлэг гэх нь тун учир дутагдалтай шүү дээ ? Монголын хүнии мэдлэг анагаах ухааны тухай мэдлэг чадвар дутмагииг ашиглан сэтгэл зүйгээр тоглох нь тун элбэг ? Зурагт элдэв мэдээлэлээр эм элдэв бэлдмэл зарахыг хорих хэрэгтэй !
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочиг (192.82.70.32)
    Вакцин шинэ эм туршилт оруулан шинэ эмчилгээнии туршилтанд хичнээн олон хүн хамруулаж чадвал хүнии тоогоороо тодорхой хувиин мөнгөн шагнал урамшуулал авдаг дэлхиин жишиг байдаг ? Эмчилгээнд хамрагдсан хүмүүст тодорхой мөнгө өгдөг юм шиг ? Тэр элэгнии эмчилгээнии С вирусын эмииг хавтгай таарах таарахгүйгээр тараасан ямар үр дүнд хүрсэнииг тодорхой ярих хэрэгтэй шүү дээ ?энэ эмииг хэрэглэснээр нас барсан хүн ч сонсогдож байсан эдгэрч тохирсон хүн байдаг ! Огт үр дүнд хүрээгүй ч хүмүүс байгаа шүү дээ ? Хавдар судлалын эмнэлэгиин эмч нар тэртэй тэргүй үхэх нь тодорхой өвчтөнгүүд очдог учраас тун бүдүүлэг ажиллагаатай байдаг юм уу ? Ёс суртахууны хувьд дорой эмч бас байдаг бололтой ?
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
    • Вакцины хувьд стандартын вакцин шүү дээ. Урьдчилан ямар смсг нь дэгдэх магадалтайг нь тооцоолж түүнийхээ эсрэг вакцин хийлгэдэг дэлхий даяр тогтсон зүйл. Элэгний С вирусын эм бүх шатны туршилт давсан эм юм аа. Glead Scince компаний Harvoni нэрээр манайд орж ирсэн. Эдгэрэлт 90% ээс дээш. Уулгах заалт эсрэг заалтууд байдаг. Энэ эмийг хямдралтай Монголд нийлүүлсэн боловч манай эрх мэдэлтнүүд зарим байгууллагатай нийлж төсөл болгож нилээн хэдэн төгрөгөөр эрүүл мэндийн санг хоосолсон. Хавдрын эмч нарын хувьд ашиг сонирхолын зөрчил түгээмэл байж магад шүү
      2020 оны 10 сарын 06
  • Зочин (66.181.161.3)
    Энэ нөхөрт би лав итгэхгүй. Мундаг мундаг гээд байдаг Монголчуудын амь насаар тоглоод дуусч байна энэ хавдарын эмнэлэг.
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    14 цаг 30 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    15 цаг 4 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК