зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентын үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр Азийн сантай хамтран ажиллана

2020-10-06
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өчигдөр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнингтэй онлайн уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас эхлэн ардчилал, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Азийн сангийн оруулсан хувь нэмэр өндөр болохыг тэмдэглээд хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сан нь нийтийн сонсгол, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахад чухал дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлснийг уламжлав. Тэрбээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг оролцоо чухлыг онцлоод судалгаа, шинжилгээ болон иргэдийн парламентын боловсролыг дээшлүүлэх, парламентын засаглал, Үндсэн хуульт ёсыг сурталчлах чиглэлээр урт, богино хугацаанд хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа хэлэхдээ, “Парламентын судалгааны хүрээлэн байгуулагдаад төдийлөн удаагүй ч УИХ-ын гишүүдийг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах томоохон ажлуудаа хийж байна. Бодлогын судалгаа хийхийн зэрэгцээ тандалтын судалгааны ажлуудаа эхэлсэн. Үүнээс гадна төрөл бүрийн танхимын болон цахим сургалтуудыг зохион байгуулж байна. Саяхан УИХ-ын гишүүдийн болон УИХ дахь бүлгийн ажлын албадын ажилтнуудад зориулсан сургалтыг хийлээ. Цаашид цахим сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгоход анхаарч байна. Мөн парламентын засаглалын талаарх залуучуудын боловсролыг нэмэгдүүлэхэд зориулсан нэвтрүүлэг, сургалт, подкаст зэргийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, энэ оны сүүлээр хүүхэд, багачуудад зориулсан “Мини парламент” хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна” гэв.

Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнинг хоёр талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр Азийн сангаас бүх нийтийн парламентын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн контент гаргах, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой холбоотой судалгаа хийх, парламентын үйл ажиллагааг ил тод болгох зэрэг Монгол Улсад хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэд хэдэн ажил Парламентын судалгааны хүрээлэнгийн төлөвлөгөөтэй тохирч байгааг хэлээд хамтран ажиллах талаар ярилцав.

Ийнхүү талууд тодорхой санал, мэдээлэл солилцож, хамтран ажиллахад санал нэгдэхийн зэрэгцээ дараагийн уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ нарийвчлан төлөвлөхөөр тогтсон юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан 11 дүгээр сарын 11, 12-нд болох Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Азийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Марк Кэйнингийг оролцохыг урив. Түүнчлэн “Байнгын ажиллагаатай парламент-30” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Олон Улсын эрх зүйн Лео Спитц профессор, ноён Том Гинсбургийг цахимаар оролцож, парламентат ёсны төлөвшилт, өөрчлөлтийн талаар илтгэл тавих урилгыг уламжилж өгөхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    34 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    2 цаг 14 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    2 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    2 цаг 24 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    2 цаг 28 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    15 цаг 53 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    17 цаг 50 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    18 цаг 31 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    23 цаг 55 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК