Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Галбадрах: Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төслийг жил бүр 4-5 аймагт хэрэгжүүлнэ

2020-10-07
0
ЖИРГЭХ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал, Анагаах Ухааны магистр, Клиникийн профессор Э.Галбадрахтай ярилцлаа.


“Э.Галбадрах нь 2006 онд ГССҮТ-д резидент эмчээр суралцан,  2008 оноос Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт их эмчээр ажлын гараагаа эхэлсэн юм. 2011 онд түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын мэргэшсэн эмчээр БНСУ-ын Халлим их сургуулийн Хангам-Соншим эмнэлэгт суралцаж, 2014-2018 онд Түлэнхийн нөхөн мэргээх мэс заслын тасгийн эрхлэгчээр, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар, 2019 оны зургаадугаар сараас ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирлаар, 2019 оны долоодугаар сараас Ерөнхий захирлаар ажиллаж байна”

- 2020 ондоо багтаан 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэмж үзүүлэх ажил ямар шатандаа яваа вэ? 

-Манай улсын хувьд цөөн хүн амтай, тархмал суурьшилтай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацаа алдах тохиолдлууд их байдаг. Нөгөө талаас улсын том эмнэлгүүд дээр хэт их ачаалал үүсэж, ард иргэдэд хүлээгдэл чирэгдэл их үүсдэг. Тиймээс эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, ард иргэд амьдарч буй тухайн газар нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, хүртээмжийг нэмэгдүүлэх нэгдсэн бодлого хэрэгжиж байна. Манай ГССҮТ нь гэмтлийн чиглэлээр дүүрэг, орон нутгийн эмнэлгийг чадавхжуулах, мэргэжилтэн бэлтгэх, сургах, дадлагажуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн энэ ондоо багтаан 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Эхний ээлжинд ТТАХНЭ, УХТЭ, УНТЭ, Түлэнхийн төв, СХД-ийн шинэ эмнэлгүүдэд нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

Мэдээж энэ ажил зөв зохион байгуулалттай хэрэгжвэл асар их үр өгөөжөө өгнө. Учир нь хамгийн ойр байгаа эмнэлгээсээ гэмтлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, хурдан шуурхай авах нөхцөл бүрдэнэ. Эдгээр эмнэлгүүдийг мэргэжил арга зүйгээр ханган, чадавхжуулах, сургах, бэлтгэх олон талын ажлууд орно. Дээрх эмнэлгүүдэд амжилттай нэвтрүүлснээр ГССҮТ-ийн ачааллыг нэлээдгүй хуваалцах, төвлөрлийг саармагжуулж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, мөн иргэд өөрт ойр эмнэлгээсээ цаг алдалгүй шуурхай яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

-Танай эмнэлгээс өмнө нь орон нутгийн гэмтлийн эмч нарыг чадавхжуулах, сургах төслүүд хэрэгжиж байсан. Хэр үр дүнгээ өгсөн бэ?

-ГССҮТ нь  орон нутгийн эмнэлгүүдийг чадавхжуулах зорилгоор 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс “Орон нутагт Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд манай нарийн мэргэжлийн эмч нарын баг Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд таван сарын хугацаатай байрлан ажиллаж, онолын сургалт явуулах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, тухайн эмнэлгийн эмч нартай хамтран гэмтлийн мэс заслуудыг хийсэн.

Жишээлбэл тухайн аймагт гэмтлийн 10 төрлийн мэс засал хийгдэг байсан бол тухайн эмч нар мэргэшиж, чадавхжин 22 төрлийн мэс заслыг хийдэг болж үйл ажиллагаа нь өргөжин, тусламж үйлчилгээний чанар сайжирсан.

Төслийн хугацаанд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг 2260 гаруй иргэдэд үзүүлж, 100 гаруй гэмтэл, согогийн мэс заслыг хийсэн байдаг. Түүнчлэн Өвөрхангай аймгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд ГССҮТ-д ирж богино, дунд хугацааны сургалтанд хамрагдсан. Төслийн эдийн засгийн үр өгөөжийг зөвхөн замын зардлаар тооцож үзэхэд 2260 иргэний хувьд 260-500 сая төгрөгийн хэмнэлт бий болсон. Уг төсөл үр дүн сайтай, олон талын ач холбогдолтой болсон. Бид яг энэ жишгээр 2019 ондоо Хөвсгөл, Булган аймгуудад төслөө амжилттай хэрэгжүүллээ.

Мөн уг төслийн хүрээнд манай эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн алба болон эмч мэргэжилтнүүд тухайн орон нутгийн Замын цагдаа, Эрүүгийн цагдаа, Онцгой байдал, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Аймгийн эрүүл мэндийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв амьдралын хэв маягт сургах, сургалт, семинарыг олон нийтэд болон төрийн захиргааны байгууллагуудад явуулж салбар дундын хамтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

2020-2024 оны хөгжлийн төлөвлөгөөндөө жил бүр 4-5 аймагт энэ төслөө хэрэгжүүлэх зорилт тавьж, 2024 он гэхэд 14-16 орчим аймагт төслөө хэрэгжүүлсэн байхаар төлөвлөж байна. Үр дүнтэй, сайн ажлуудаа улам төгөлдөржүүлэн үргэлжлүүлэх бодолтой байгаа.

-Олон жил дуншсан Түлэнхийн төв буюу ГССҮТ-ийн шинэ эмнэлэг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэж байсан. Явц нь хэр байгаа вэ?

-Их урт настай барилга л даа. 2012 оны эхээр барилга нь актлагдан Түлэнхийн төв буюу салбар эмнэлэг маань ГССҮТ-ийн нэг тасаг нь болж ирсэн. Сүүлийн хоёр удаагийн Засгийн Газар маш сайн анхаарал хандуулж ажилласны үр дүнд барилгын ажил нилээд эрчимжиж, энэ ондоо бид Түлэнхийн төв буюу салбар шинэ эмнэлгийн барилгаа хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Шинэ эмнэлгийн хувьд хоёр блоктой, 14,000 гаруй мкв талбайтай, 250 ортой томоохон эмнэлэг болно.

Шинэ эмнэлэг маань ашиглалтад орсноор одоогийн ГССҮТ-ийн ачаалал эхний удаад 20 хувиар буурах тооцоолол бий.

Шинэ эмнэлэгтээ гэмтлийн яаралтай тусламжийн тасгийг  24 цагаар ажиллуулж эхэлнэ. Үүнийг дагаад хүлээгдэл, чирэгдэл буурч, чанар, хүртээмж сайжирна гэж харж байгаа.

Мөн шинэ эмнэлгийн хувьд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс засал, сэдрэлтэй гэмтэл, ясны хавдар эмгэгийн тасгуудыг нээн ажиллууж олон улсын чанар, стандартад нийцэхүйц тусламж үйлчилгээг үзүүлдэг болно.

Ингэснээр гэмтэл, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс засал өргөжин хөгжинө. Мөн  арьс, мөгөөрс, шөрмөс зэрэг арьс, зөөлөн эдийн банкыг эмнэлэгтээ байгуулахаар зорин ажиллаж байна.

 

-Одоо ГССҮТ дангаараа ямар ачааллыг авч ажиллаж байна вэ?

-Манай эмнэлэг улсдаа ганц төвлөрсөн гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байгууллага учраас 24 цагийн өндөр ачаалалтай ажилладаг. Эмнэлгийн хувьд өдөрт 91 эмч, ажилтнууд байнгын жижүүртэй хонож ажилладаг. Өдөртөө 350-450 иргэнд осол, гэмтлийн яаралтай үйлчилгээг үзүүлж байна. Манай улсын хүн амын өсөлт,  хотжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжихийн хирээр осол гэмтлийн тоо ч маш ихээр нэмэгдэж байна.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар осол, гэмтлийн шинэ тохиолдлын тоо нэг дахин буюу жилд дунджаар 15 мянган тохиолдлоор өссөн байна.

Бид жилд зөвхөн яаралтай тусламжаар 120 мянган хүнд, амбулаториор 60-аад мянган иргэнд үйлчилдэг. Осол гэмтлийн тоог бууруулахын тулд нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтмол өгөх нь чухал. Бид энэ ажлыг тогтмол хийж байгаа хэдий ч нийгмийн хөгжлөөс осол гэмтлийн тоо хамаардаг тул осол гэмтлийн тоо дорвитой буурахгүй байна.

-Орон нутагт гэмтлийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд ямар суурь судалгаануудыг хийсэн бэ? 

-Гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тухайн бүс нутгийн эмнэлгийн чадамжийн суурь судалгааг хийж байна. Уг судалгаанд тухайн эмнэлэг гэмтлийн мэс заслын тасагтай эсэх,  орны тоо, хүний нөөц, мэргэшсэн чиглэлүүд, оношилгоогоо хийж чадаж байгаа эсэх, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжилтэн, мэс заслын тусдаа блоктой эсэх зэрэг олон үзүүлэлтийг судлан тухайн орон нутгийн онцлогт нь тааруулан үечилсэн хөгжлийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Мэдээж орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой тул орон нутагт ажиллах эмч нарын тоо ч өөр өөр байхаар зохион байгуулж байна. Тэгэхээр суурь судалгаандаа үндэслэн ажиллана. Бид ЗТХЯ, ТЦА-тай хамтран хамгийн их авто осол гардаг хар цэгийн судалгааг хийсэн. Хар цэгийн судалгаа болон эмнэлгийн суурь судалгаандаа үндэслэн хамгийн ойр байрлах эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна.

-Танай эмнэлэг шинэ технологиудыг хэр нэвтрүүлж ажиллаж байна вэ? 

-ГССҮТ сүүлийн 10-аад жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан.

Тухайлбал Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон.

Хоёр жилийн өмнөөс мөрний дурангийн мэс заслыг хийж эхэлсэн. Дээрээс нь бид сургалт эрхэлдэг байгууллага тул цахим орчинд алсын зайн дурангийн мэс заслын сургалтыг хийдэг боллоо.

Түүнчлэн хиймэл үе солих мэс засал нэг шат ахиж, комьпютерын навигашнийн тусламжтай хийдэг болсон. Ингэснээр тухайн өвчтөнд илүү сайн зохицсон хиймэл үеийг суулгах боломжтой болсон гэж ойлгож болно.

Үүнээс гадна 3D принтерээр хүний яс, эрхтнийг хэвлэж гарган эмчилгээний арга, ашиглагдах материалаа сонгодог болж, бэлдэцээ сургалтанд мөн ашигладаг. Мөн өсөлтийг дагаад сунадаг титанан хадаас, тасарсан хуруу залгах, эдийн дутмагшлийг нөхөх пластик мэс засал, бага зүслэгээр нурууны хугарлыг бэхлэх, хадах, цээжний хэнгэрцэгийн хэвийн үйл ажиллагааг сэргээх олон хавирганы хугарлыг бэхлэх, хадах,  цээжны гэмтлийн үед дурангаар оношилгоо хийж, эмчилж байна.

Түлэнхийн тасгийн хувьд Олон улсын МЕЕК систем буюу жижиг хэмжээний арьсыг байгаагаас нь таваас зургаа дахин шоолж томруулан арьс нөхөх технологийг нэвтрүүлсэн.

Ингэснээр том хэмжээтэй шархыг бага хэмжээний арьсаар хурдан хугацаанд төлжүүлж эмчлэх боломж бүрдсэн гэх мэтээр дурдвал маш олон технологийг нутагшуулсан байна.

Үүнээс гадна донор арьсыг дотооддоо бэлтгэх боломжийг ч эрэлхийлж байна. Бид ШУТИС-ийн Биотехнологи, Анагаахын лабораториуд, Шинжлэх Ухааны байгууллагуудтайгаа хамтран олон улсын төвшинд хэрэглэгдэж буй гахай болон бусад амьтны эхэсээс арьс гарган авах ажлын хийхээр төлөвлөж байна.

 

-ГССҮТ-д шинээр нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи , эмчилгээ байгаа юу? 

-Бид хүүхдэд өвдөг, түнх, мөрний дурангийн мэс заслыг хийхээр зорьж байна. Мөн насанд хүрэгчдэд нурууны дурангийн мэс заслыг хийхээр судалж байна. Тохой, бугуй, шагайн үений хиймэл үе суулгах мэс заслыг хийж эхлэхээр төлөвлөсөн. Бидэнд хийхээр төлөвлөсөн зүйл маш их бий .

Бид олон улсын жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэхийн тулд үечилсэн урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна

- ГССҮТ-ийн хөгжлийг хэрхэн харж байна вэ? 

-Энэ жил манай эмнэлгийн 60 жилийн ой тохиож байна. Ойгоо бид нэгэн жарны хөгжлийг туулж, шинэ жаран эхэллээ хэмээн харж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн томоохон хуулийн өөрчлөлтүүдийг баталснаар эмнэлэг жинхэнэ утгаараа хөгжих суурь тавигдаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс бүх эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Ингэснээр бид эмч, ажилчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлэх, үйлчлүүлэгчиддээ чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллах механизм бүрдэнэ. 2022 оны нэгдүгээр сараас бүх эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжинэ гээд олон том бодлогын өөрчлөлтүүд гарна. Манай эмнэлэг ч мөн эдгээр өөрчлөлтүүдэд бэлтгэж, гэмтлийн салбарын төвлөрлийг сааруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар зөв тогтолцоо руугаа чиглэж, дорвитой өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Салбарт реформ хийгдээд эхэлсэн учраас бид өнөөдөр зоригтой төвлөрлийг сааруулахад чиглэн ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд танай эмнэлэгт ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээг үзүүлэхийн тулд цаг олгох үйлчилгээг өргөжүүлэн вэб хуудас, chatbot болон утсаар цаг авах, мэдээллийн ажилтнаар өгөх гэсэн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байна. ЭМЯ-аас цаг захиалгын нэгдсэн төвийг өнгөрсөн есдүгээр сард ажлуулж эхэлсэн. Тус төвийн 1800-0119 тусгай дугаарт ачаалал нэмэгдэх үед дуудлагын төвөөс манай руу дуудлага шилжүүлгийн үйлчилгээг CallPro –той хамтран үзүүлж байна.

Мөн эрүүл мэндийн салбарын E-health төслийг илүү хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн дотоод орчинд WIFI буюу хөдөлгөөнт интернет бүсийг үүсгэсэн. Энэ нь сувилагчийн пост, эмчийн суурин компьютер дээрээс л E-health програмаар мэдээллийг харах биш тусгай зориулалтын таблет, компьютерээр эмчлүүлэгчийн дэргэд холбогдох мэдээлэл, оношилгоо, шинжилгээний хариу, эмчилгээг шууд харах боломж бүрдсэн.

Энэ нь цаасан өвчний түүхийг халах, хялбар хэрэглээг бий болгож байгаа юм.

Түүнчлэн бид “ХУР” систем, амбулаторын ачааллыг бууруулах үүднээс шинжилгээний хариуг хэвлэдэг киоск машиныг суурилуулах ажлууд хийгдэж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн Банкны санхүүжилттэй “Цахим төсөл”-ийн хүрээнд PACS системийг суурилууллаа. Энэ систем нэвтэрснээр бид богино хугацаанд дүрсэн мэдээллийг хүлээн авч, дамжуулах, алсын зайнаас оношилгоо хийлгэх боломж бүрдэж байгаа юм.

-Ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? 

Манай ГССҮТ нь 700 ажилтантай. Үүний 140 гаруй нь эмч нарын  100 нь мэс заслын эмч, үлдсэн нь мэдээгүйжүүлэг, лаборатори, сэргээн засах гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар байдаг. Түүнчлэн 260-аад сувилагчтай, үлдсэн нь удирдах болон дэмжих үйлчилгээний ажилчид байдаг. Эмч нар маань байнгын хувиарт ажлаасаа гадна орон нутагт дуудлаганд явах, яаралтай мэс засалд орох зэрэг өндөр ачаалалтай ажилладаг.

Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хас банк, барилгын компанитай хамтран гурвалсан гэрээ байгуулан орон сууцны мкв тутмыг зах зээлийн үнээс 600 мянган төгрөгөөр хямдруулан найман хувийн зээлд урьдчилгаагүй хамруулах ажлыг эхлүүлсэн.

Эхний байдлаар 17 ажилтан уг төсөлд хамрагдахаар материал нь шалгарсан. Цаашид нэмэгдэх боломжтой.

Мөн Хас банктай хамтран хашаа, байшингийн ногоон зээлийг олгохоор ажлын хэсэг ажиллаж байна. Бид энэ төслөө цаашид улам өргөжүүлнэ. Удахгүй эмч нарынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор алжаал тайлах иог, фитнесийн танхимыг ашиглалтад оруулахаар тохижуулж байна. Ажлын байр хүний хоёр дахь гэр гэдэг.

Эмч, ажилчдынхаа ажиллах нөхцөл, тав тухыг хангах үүднээс бид бүх боломж бололцоогоо ашиглана.

Манай эмнэлэг орчныхоо тохижилтыг сайжруулах ажлыг жил бүр хуваарийн дагуу хийж байна. Хамгийн сүүлд бид эрчимт эмчилгээний тасгаа шинэчлэн зассан. Үргэлжлүүлэн мэс заслын вакуум өрөөгөө засаж, тохижуулж байна. Бидний хувьд хийх зүйл их байна. Үүний тулд төлөвлөлт  маш чухал. Мэдээж энэ бүх ажлын ард санхүүжилтийн асуудлууд дагалдах тул үе шаттайгаар хэрэгжүүлээд явна. Миний хувьд Түлэнхийн тасгийн эрхлэгчээр ажилласнаасаа хойш түлэнхийн тасгийн бүх эмч, сувилагч нараа БНСУ-д дунд болон богино хугацааны сургалтанд хамруулсан. 

Эх сурвалж: Зууны мэдээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
    6 цаг 36 мин
  • Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    6 цаг 47 мин
  • Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш
    6 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 59 мин
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
    9 цаг 56 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    9 цаг 57 мин
  • Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
    10 цаг 1 мин
  • “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна
    10 цаг 2 мин
  • АНУ-Израилын Ирантай хийж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн онцлох мэдээллүүд
    10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
    11 цаг 32 мин
  • Б.Батбаатар: Намайг намаас хөөх гэж оролдож байгаа хүмүүс намайг сайд болоход албан тушаал нэхэж байсан
    12 цаг 25 мин
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
    12 цаг 50 мин
  • G7-ийн орнууд дайны улмаас савалгаатай байгаа газрын тосны салбарт нөөц гаргахаа мэдэгдэв
    13 цаг 26 мин
  • Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
    13 цаг 30 мин
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
    13 цаг 37 мин
  • Хорват улс 2008 онд хаасан цэргийн албаа сэргээж, өсвөр насныхан цэрэгт татагдаж байна
    13 цаг 39 мин
  • Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
    14 цаг 3 мин
  • УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
    14 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 12 мин
  • Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    14 цаг 13 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Музей үзэх шинэ МООД
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК