Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад оролцлоо

2020-10-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд болсон Баянгол дүүргийн иргэдийн уулзалтад оролцож, үг хэлэв. Тэрбээр ажлын цаг, заваа гарган Улаанбаатар хотын өмнө, улаанбаатарчуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн гарцуудын талаар санал бодлоо хуваалцахаар хүрэлцэн очсон юм.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд иргэдтэй мэндчилээд, Улсын Их Хурлаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын ажлын чиглэлээр таван сэдвийн хүрээнд үг хэлж, мэдээлэл өглөө.

Улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний талаар тэрбээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдаж, урьд өмнө байгаагүй богино хугацаанд Засгийн газрыг байгуулснаар эдүгээ төр, засгийн байгууллагуудын ажил жигдэрснийг онцоллоо. Мөн анхдугаар чуулганы дараахан ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсвийг тодотгосон, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан нь салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх, улсаа хөгжүүлэх цоо шинэ агуулгатай баримт бичгүүд болсныг тэмдэглэхийн зэрэгцээ  цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийн хямралд нэрвүүлэхгүй байхад анхаарсан гол бодлогыг хэрэгжүүлснээр дэлхий дахинд цар тахлыг дотооддоо алдаагүй цорын ганц улс болж байгаа төдийгүй эдийн засагт сэргэлт гарч эхэлснийг дуулгасан юм.  

Халамжаас бүтээмжид шилжсэн үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй талаар хэлэхдээ, Улаанбаатарын дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж, шинээр байгуулж, хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэн, үйлдвэрлэгч орон болохыг зорьж буй хүрээнд Улсын Их Хуралд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулан, тус байнгын хороо үйл ажиллагаагаа эрчимтэй эхлүүлж, гишүүд орон нутагт үйлдвэрлэлтэй танилцаж байгааг дурьдлаа. Мөн эдийн засгаа дэмжих чиглэлээр шинээр хэрэгжүүлж байгаа уул уурхайн болон төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон ажил, төслүүдийн үр дүнг товч танилцуулж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг оновчтой бодлогоор дэмжиж, зээлийн хүүг жил бүр бууруулсаар сарын 1 хувь болгох төдийгүй ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож, бүх банктай гэрээ байгуулж байна гэлээ.

Монгол Улс саарал жагсаалтаас гарах нааштай мэдээ ирснийг мөн тэмдэглэсэн.

Бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй талаар хэлэхдээ Улсын Их Хурал сахилга, хариуцлага, ёс зүйг сахих үлгэр дуурайл болж ажиллахыг тэмдэглээд, Улсын Их Хурлын гишүүд хуралдаанд өндөр ирцтэй оролцож, хуралдаан бүр цагтаа эхэлдэг болсныг танилцууллаа.

Сахилга, хариуцлага, ёс зүйг бүх шатанд хэвшүүлэх хүрээнд Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулснаар өмнө зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг авч үздэг байсан бол одоо төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийг хариуцаж, нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хамаарах болсон төдийгүй төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг гаргахаар ажиллаж буйг хэлэв.

Мөн энэ хүрээнд цаасгүй, цахим парламент болохыг зорьж, иргэд хуулийн төсөл боловсруулах шатанд ч саналаа өгөх бололцоотойг тэмдэглэв. Улсын Их Хуралд шинээр байгуулсан Инновац, цахим бодлогын байнгын хороо улс орны хэмжээнд цахим шилжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хариуцаж, төрийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлнэ гэв.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хуулийн реформ хийхээр зорьж буй хүрээнд энэ намрын чуулганаар 112 хууль батлахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр эрх зүйн томоохон шинэчлэл болно гэлээ. Улаанбаатар хотын дүүргүүд хотын статустай болж хөгжих цоо шинэ боломж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон талаар, мөн уг өөрчлөлтөөр байгалийн баялаг төр, ард түмний мэдэлд байж, ард түмний төлөө зарцуулагдахыг онцлоод, Салхитын мөнгөний ордоос ахмадуудын тэтгэврийг тэглэсэн төдийгүй ирэх 5 дугаар сар гэхэд тэтгэврийн зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөг олгох асуудлыг шийдэж байгаа нь үүний нэг тод жишээ болно гэлээ.

Хэлсэн үгийнхээ төгсгөлийн хэсэгт тэрбээр хүн бүр, байгууллага болгон хүчээ нэгтгэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэйг уриалав. 230 шахам мянган хүн амтай Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн ч улам сайн хөгжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлэх учиртайг тэмдэглээд  чуулганы завсарлагааны хугацаанд баруун бүсийн аймгуудад ажиллахдаа сумын төвд ч иргэд хашаандаа дулааны системд холбогдож хаусанд амьдрах боломжтой болсон байгааг харж, танилцаад ирсэн тухайгаа иргэдтэй хуваалцсан юм.

Иргэдийн уулзалтад Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар оролцож, үг хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    11 цаг 17 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    11 цаг 51 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    23 цаг 8 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК