Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ус бол манай орны суурь асуудал юм

2020-10-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ус бол манай орны суурь асуудал юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлал ёсоор Монгол орноо тойрч иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонсохоор ирснээ дуулгаж, иргэдийн төлөөлөгчдийг уулзалтад идэвхтэй оролцохыг хүсэв.

Ийнхүү уулзалт  иргэдийн санал хүсэлтийг сонссоноор эхэллээ.  Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг тоймлон хүргэж байна.

Өмнөговь аймгийн иргэн Бараадууз:

“…Өмнөговь аймагт сүүлийн 15 жилд ган болоогүй ганцхан сум байгаа нь Даланзадгад сум. Өмнөговь аймгийн аль ч суманд 3-5 жилд нэг удаа зуд болдог. 1949 оны зудаас хойших зуд болсон жилүүдийг бүгдийг нь мэдэж байгаа учраас би баталгаатай хэлж байна. 3 жилд нэг удаа зуд болдог байсан энэ газар сүүлийн 15 жил дараалан ган болоогүй вэ гэхээр Өмнөговь аймгийн хөдөлмөрчид Ханхонгор сумын нутагт 500 га газар хайлаасан ой байгуулсантай холбоотой болов уу. Яагаад гэвэл 100 га газрыг бүрхсэн ой хур тунадас татах чадвартай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Ерөнхийлөгч Та ойжуулах ажилд их анхаарал тавьж, санаачилга гаргадаг. Тэгэхээр энэ ажлаа улам эрчимжүүлж, аймаг болгонд, тухайлбал, говийн аймгуудын гурван сумын дунд 500 га газрыг ойжуулж, ташуурдаж өгөөч.”

Өмнөговь аймгийн иргэн Д.Гантуяа:

“…Би төрд 28 жил, үүнээс авто тээврийн салбарт 18 жил ажилласан хүн. Би намын харъяаллаас болж тэтгэвэрт гарах хугацаанаасаа зургаан сарын өмнө халагдсан. Би өнөөдөр гомдол мэдүүлэх гээгүй. Тээврийн байгууллага гэдэг бол үндсэндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг мөрдүүлж байх хариуцлагатай том байгууллага юм. Өнөөдөр маш олон хүн авто замын ослоор өөд болж байна. Олон олон залуучууд гэр орноо тэжээх гэж тээвэр хийж яваад залуу насандаа, архины хамааралтай болоод хамааралгүйгээр амиа алдаж байна. Энэ асуудлаар би яам болон бусад газарт санал, хүсэлтээ тавьсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Намын харъяаллаар ямар ч мэргэжилгүй хүмүүсээр мэргэжлийн байгууллагыг дүүргэж байна. Хүний амь насны төлөө, тээвэрчдийн төлөө та онцгой анхаарч, тээврийн стандартыг мөрдүүлж байх энэ том байгууллагад ач холбогдол өгч ажиллаач гэж хүсье.”

Өмнөговь аймгийн иргэн Х.Одонтуяа:

“…Өмнөговь бол уул уурхайн салбараас ихэнх төсвөө бүрдүүлдэг аймаг. Өнөөдөр Өмнөговь болон Дорноговь аймгийн нутагт 700 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Эндээс манай Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон Гашуунсухайтын боомт руу 59 км төмөр зам нь орж ирэх юм билээ. Үүнийг дагаад бид зөвхөн Гашуунсухайт боомтоор экспортын бүтээгдэхүүн гаргахгүйгээр ОХУ руу нүүрсээ экспортолж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэх боломж нь бүрдэж байгаа. Энэ нь Өмнөговь аймгийн залуучуудад маш таатай мэдээ болж байгааг Ерөнхийлөгчид дуулгаж, баярлалаа гэж хэлмээр байна.”

Өмнөговь аймгийн иргэн Ө.Ваанчиг:

“…Өмнөговь аймаг байгалийн баялагтай. Говь нутгийнхаа хөгжил дэвшил, улс эх орондоо хувь нэмэр оруулж байгаа Өмнөговь аймгийг төр, засгаас харж үзэх хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгойн ордууд маш их нөөцтэй. Олон жил яригдсан Оюутолгой, Тавантолгойн нөөцийг ашиглан дулааны цахилгаан станцууд барих ажлыг хэрэгжүүлж, урд хөршөөс цахилгаан авахаа больж, өөрсдөө цахилгаан экспортолдог болох арга хэмжээ авч өгөөч.”

Өмнөговь аймгийн иргэн Идэрзориг:

“…Би төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцаад ирсэн. Тэнд монголчууд нэгдээд хийж, бүтээн байгуулж чаддаг, хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг монголдоо шингээж чаддаг гэдгийг харуулсан сайхан ажил явж байна. Таны санаачилсан ажил хурдтай явж, Монгол Улсын эдийн засгийн баазыг бэхжүүлэхэд үүрэг гүйцэтгэж байгаад баяртай байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 17 ордын үнэлэмж сэргэх юм байна. Түүнийг дагаад Өмнөговь аймагт ус зайлшгүй хэрэгтэй. Ханбогд сумын иргэдэд усыг заавал авчраарай гэж Төрийн тэргүүн танд дамжуулах үүргийг надад өгч энэ уулзалтад явуулсан. Өмнөговь аймагт ус зайлшгүй хэрэгтэй байгаа учраас “Орхон говь”, “Хэрлэн говь” зэрэг төслүүд болон бусад боломжтой хувилбараар манай аймгийг устай болгох ажлыг гардан хийгээрэй гэж захья.”

Өмнөговь аймгийн иргэн Т.Чимэгмаа:

“…Би Дундсайхан сумын 4 дүгээр багийн иргэн байна. Манай багийн бүх иргэд, айл, өрхүүдийг хамруулсан “Хөршийн холбоо” байгуулаж ажиллаж байгаа. “Хөршийн холбоо” нь багийн ард иргэд, айл, өрхүүдэд бүгдэнд нь хүрч ажилладаг. Тухайн өрхөд ямар хүмүүс амьдардаг, хэн нь халамжаа авч чадахгүй байна гэх зэрэг асуудлыг нь мэдэж, иргэн бүртэй харьцдаг. Иймээс засаг захиргааны анхдагч нэгж болох баг дээрх “Хөршийн холбоо”-ны ажилтныг багийн төв дээр ажиллуулж, төсвөөс цалинжуулж болдоггүй юм уу гэсэн санал тавих гэсэн юм” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, уулзалтыг дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт өрнөж буй Зүүнбаян-Цогтцэций, Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон  цаашид  Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу зүүн, баруун бүсийг төмөр замаар холбох ажлын талаар  мэдээлэл өглөө.

Мөн “…Өнөөдрийн уулзалтаар олон малчин усны асуудлыг ярилаа. Ус бол манай орны суурь асуудал юм. Говийн бүсэд төмөр замын дэд бүтцийг тавьж, улмаар Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Говь-Алтай аймаг хүртэл төмөр зам дагасан хоолой тавих юм. Энэ хоолойг дагаад газар тариалан хөгжиж, малын бэлчээр усжаад эхэлнэ. Үүн дээр орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    11 цаг 17 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    11 цаг 51 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    23 цаг 7 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК