Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Дашпагма: Дархлаажуулалтад хамруулах хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна

2020-10-09
0
ЖИРГЭХ

Жил бүрийн намар, хаврын улиралд дархлаажуулалтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Эрүүл мэндийн сайдын А449  тоот тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас  сэргийлье” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж байна. Томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтын ажлын явц, вакцины хүрэлцээ хангамжийн талаар сурвалжилж энэхүү нүүрийг бэлтгэлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагматай томуу, томуу төст өвчний дархлаажуулалтын талаар ярилцлаа.


-Жил бүрийн намар улсын хэмжээнд томуугийн вакциныг улс орон даяар зорилтот бүлгийнхэнд хийдэг.   Эрүүл мэндийн яамнаас энэ жилийн тухайд 10 хоногийн хугацаанд хийх төлөвлөгөө гаргасан . Одоогоор ажлын явц ямар байна вэ?

-Томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий бүлэг буюу зургаан сараас есөн нас хүртэлх хүүхдүүдийг  урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ээс вакцинд хамруулж эхэлсэн.  Нийт  өвчлөлийн  80 орчим хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж, томуу, томуу төст өвчлөлд өртдөг гэх тоо баримт байдаг. Тэгэхээр эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулах юм. Мөн 65-аас дээш насны ахмадууд болон дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүдийг  вакцинжуулалтад хамруулж байна

-Вакциныг аль улсаас оруулж ирсэн бэ. Эрсдэлт бүлгийн хэчнээн хүнийг хамруулах вэ?

-Дэлхий дахинд томуугийн вирусийн эсрэг вакциныг хэрэглээд 70 гаруй жил болж байна.  Манай улсын тухайд 2000 оноос хойш эрсдэлт  бүлгийн хүн амын тодорхой хувийг дархлаажуулах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад тооны хувьд гурав дахин нэмэгдсэн. Тодруулбал, 509500 тун вакциныг хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр хүлээж авлаа. Эхний ханган нийлүүлэлтээр Солонгос  улсын “Грин Кросс” үйлдвэрийн гурван цэнт вакцин, дараагийнхад Бразил улсаас захиалж авч ирсэн. Энэ хоёр вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон гурван цэнт вакцин юм.

-Гурван цэнт гэдэг нь?

-Энэ нь А хүрээний H1N1, H3N2 вирус болон Б хүрээний вирусийн эсрэг дархлаа тогтоодог.   Одоогоор 21 аймаг, есөн дүүрэг болон  эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид, хил, хүчний байгууллагын албан хаагчдыг хамруулахаар  500 мянган тун вакциныг түгээсэн. Түүнээс гадна сайн дурын дархлаажуулалтаар эрсдэлт бүлэгт хамрагдахгүй  ч вакцин хийлгэх хүсэлтэй иргэдэд хуулийн дагуу сайн дурын үндсэнд тулгуурлаж, иргэн өөрөө төлбөрөө төлөөд хийлгэх боломжтой.

-Эцэг эхчүүд  “Томуугийн вакцин хийлгэсэн чинь хүүхэд халуурч, ханиалгаад байна” гэсэн сэтгэгдлийг өөрийн цахим хаягтаа  бичсэн  байна лээ. Вакцин хийлгэсний дараа хүүхдийн биед ямар урвал илрэх вэ?

-Яг одоогоор томуугийн вирус эргэлтэд ороогүй байна. Томуугийн вакцин хийлгэсний дараа тухайн хүүхдийн биед дархлаа тогтоох процесс явагддаг.  Дархлааны хариу урвал илэрч болно. Тарьсан хэсэгт хавдах эсвэл өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ. Зарим хүнд урвал огт илрэхгүй байж ч болно. Энэ нь хувь хүний  дархлааны тогтолцоо өөр байдагтай салшгүй холбоотой. Вакцинд хамрагдсаны дараа урвал удаан өгч, хоёроос гурван хоногт арилахгүй бол эмчид үзүүлж, зөвлөгөө авч  тухайн шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийлгэх ёстой.  Хүүхэд томуугийн вакцин хийлгэхтэй зэрэгцээд амьсгалын замын халдварт өвчнөөр өвдсөн байхыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдолд өвчнийхөө эсрэг дархлаа тогтож, вакцины хариу урвал давхар илрэх процессууд бага насны хүүхдүүдийн дунд түлхүү тохиолдох гээд байдаг.  Энэ вакциныг хийлгэснээр хүүхэд томуугаар өвчлөхгүй.

-Вакцин хийлгэсний дараа ямар гам барих ёстой байдаг вэ?

-Томуугийн вакцинд ихэвчлэн зургаан сартайгаас ес хүртэлх насны хүүхдүүдийг хамруулж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүд бие биенийхээ вакцин тавьсан газар цохиж, дэггүйтэх асуудал гаргадаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ иймэрхүү үйлдлээс болгоомжлохыг сануулаарай. Мөн улиралд нь тохируулж дулаан хувцаслах  хэрэгтэй. Вакцин тариулсны дараа хүүхэд даарвал хариу урвал илрэх  өндөр эрсдэлтэй. Тарьсан газрыг нь бохирдуулж болохгүй. 

-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд эцэг эхийн зөвшөөрсөн гарын үсгийг зуруулж, эрүүл мэндийн ягаан дэвтрийн өвчний түүхтэй танилцсаны үндсэн дээр вакцин хийж байна лээ. ЕБС-ийн сурагчдын хувьд адилхан заалттай хамруулж байна уу?

-Эцэг эх болон албан ёсны асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу вакцинд хамруулах хуулийн заалттай.   Хуулийнхаа хүрээнд  вакцины мэдээллийг тухайн хүүхдийн ангийн багшаар дамжуулж, эцэг эхэд нь тодорхой өгч байгаа.  Үүний дараа хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд бусад товлолын вакцинд хамрагдсан эсэх мэдээллийг баталгаажуулж, гарын үсэг зуруулснаар вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэг гэлтгүй яг адилхан зөвшөөрлийн хуудсыг авна. Хэрвээ сүүлийн нэг сарын хугацаанд товлолын вакцинд хамрагдсан бол нэг сарын дотор вакцин хийж болохгүй заалттай.

-Удамшлын болон харшлын өвчтэй хүүхдүүдэд хийхгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?

-Зарим хүүхэд харшлын суурь өвчинтэй байдаг.  Харшил сэдэрсэн үед вакцин хийхгүй, түр хойшлуулна.  Удамшил дотроо унаж татдаг өвчтэй хүүхдүүдэд мөн хойшлуулдаг учраас эцэг эхээс авсан мэдээлэл маш чухал.

-Ханиадтай хүүхдүүдэд хийхгүй, түр хойшлуулж байгаа гэсэн. Хүүхдийн ханиад эдгэрээд биеийн байдал хэвийн болохоор өрх болон дүүргийн эмнэлэгтээ очоод үнэ төлбөргүй вакцинд хамрагдах боломжтой юу?

-Зорилтот бүлгийн, бага насны хүүхдүүд  вакцин хийх үед өндөр халуурч, цочмог халдварт  өвчнөөр өвдсөн байвал хойшлуулах заалт бий. Эмчилгээний үр дүнд хүүхдийн бие сайжирч, эрүүл болох үед аян дуусаагүй бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандаж, хийлгэх боломжтой.

-Өнөөдрийн байдлаар хичнээн сургууль, цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан бэ?

-Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдүүдийг аяны эхний хоёр хоногт вакцинд хамруулсан.  Хоёр хоногийн өмнөөс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дархлаажуулах ажил эхэлчихсэн явж байна.

-Жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настай хүмүүс хаана очиж, вакцинд хамрагдах вэ?

-Жирэмсэн эхчүүд болон  архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс харьяа өрхийн эмнэлэгтээ очиж, үнэ төлбөргүй вакциндаа хамрагдана. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дархлаажуулах иргэдийн насны  хүрээ, тоог нэмэгдүүлсэн. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас томуутай тэмцэх үйл ажиллагаанд олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг чухал ажил нь вакцинаар сэргийлэх юм. 

-Хот хөдөөд вакцинд хамруулах хүүхдийн нас харилцан адилгүй байна уу?

-Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дотор ес хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 80 хувийг эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд зургаан сартайгаас ес, аймаг суманд хоёроос тав хүртэлх насны хүүхдийг хамруулж байна.  Харин гэртээ байгаа хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очих ёстой. Сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ дээр мөнгийг нь төлөөд хийлгэж болно.

-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хэчнээн хүнийг томуугийн вакцинд хамруулсан бэ?

-2019 онд  улсын хэмжээнд 159500 хүнийг томуугийн вакцинд хамруулсан. Жилээс жилд вакцинд хамруулах иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн вакцинжуулалтын талаар 1800-0119 дугаарт холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Долоон настнууд хоёр вакцинд хамрагдаж байна

Моддын навчис шаргалтаж, мөчир салаанаасаа саяхан унасан хэсэг нь газар дэлхийг аль эрт хучжээ. Сүхбаатар дүүргийн бүрэн дунд II сургуулийн хашаагаар ороход талбайн үйлчлэгчийн шар шур хийлгэн цардмал зам дээр хөглөрөх навчсыг шүүрдэхээс өөр чимээ аниргүй, нам гүмхэн байлаа. Сургуулийн хаалгаар орж очвол жижүүр болон ээлжийн ахлагч багшаас өөр хүн үл үзэгдэх бөгөөд хэрэг зорилгоо танилцуулбал сургуулийн эмч А.Амарбаясгалангийн өрөөг зааж өгсөн юм. Хоёрдугаар давхарт байрлах эмчийн өрөөний үүдэнд хэдэн хүүхэд дугаарлан зогсож байсан нь 15 настанд хийдэг сахуу татрангийн вакцинд хамрагдахаар ээлжээ хүлээж буй ахлах ангийн сурагчид байлаа. Уг вакцин нь 7, 15 настай хүүхдүүдийг заавал хамруулдаг товлолт урьдчилан сэргийлэх тарилга юм. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгээрээ томуу, томуу төст өвчний эсрэг вакцинаас ялгаатайг сургуулийн эмч А.Амарбаясгалан тодотгосон.

No description available.

Бид тус сургуулийн өргөтгөл буюу бага ангийнхан хичээллэдэг байранд очлоо. Энд Сүхбаатар дүүргийн VII хорооны “Энхсүмбэр” өрхийн эмнэлгийн эмч Ц.Мөнхчимэгийн ахалсан баг хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг, томуу, томуу төст өвчний эсрэг вакцинжуулалтаа хийгээд эхэлсэн байв. Энэ удаагийн дархлаажуулалтад дунд сургуулийн 6-9 настай хүүхдүүдийг хамруулж байгаа бол долоон настай сурагчдад сахуу татрангийн вакциныг давхар хийж байгаа аж. Багачуудыг анги ангиар нь жагсааж, хойно хойноос нь шахуу оруулж байсан болохоор эмч, сувилагч нар тун чөлөө завгүй. Сурагч бүр гартаа хуудас цаас барьсан нь эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс вакцинд хамруулахыг зөвшөөрсөн баталгаат бичиг аж. Долоон настнууд эмчийн өрөөнөөс гарч ирэх нэгнээсээ “Өвдөж байна уу” гэж шалгаах боловч даваагаа давчихсан нөгөөх нь үл тоосон маяг гаргах нь өхөөрдөм. Тэд бусдыгаа бодвол хоёр удаа хатгуулж байгаа ч ангийн нөхдийн дэргэд нэр хичээж, шүд зууж байх шиг санагдсан. Гэвч удалгүй томоогүй багын зангаар ноцолдож хөөцөлдөж эхлэх нь хөөрхөн. Дараагийн өдөр Монгол Улсын консерватори /Хөгжим, бүжгийн сургууль/-т очих хуваарьтай болохоор шахуу ажиллаж байгаа эмч, сувилагч нарт саад болохыг хүссэнгүй.

Зарим мэдээллийг тодруулахаар VII хорооны “Энхсүмбэр” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Энд мөн л хорооны зорилтот бүлгийн иргэд буюу зургаан сартайгаас таван настай хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй, дархлаа султай хүмүүст тарилга хийж байсан юм. Тус эрүүл мэндийн төвийн дарга Э.Энхтуяагаас цөөн зүйлийг тодруулж ярилцлаа.

-Танай хороонд томуу, томуу төст өвчний вакцинд хамрагдах хэчнээн хүн байна. Дархлаажуулалтын явц хэр байгаа вэ?

-Манай хорооны нутаг дэвсгэрт төрийн хоёр, хувийн дөрвөн сургууль байдаг учраас тоо нь нэлээд өндөр харагдах байх. Вакцинд хамрагдах 6000 орчим иргэн байна. Тиймээс бид хоёр түр цэгийг явуулаар ажиллуулж, өөрийн байранд хорооны зорилтот бүлгийн иргэдээ хүлээн авч байгаа юм.

-Хоёрдугаар сургуульд ажиллаж байгаа хоёр түр цэг дээр очиж үзлээ. Хамгийн олон үйлчлүүлэгч нь тэнд байгаа юм болов уу?

-Тийм. Тус сургуулийн 1027 хүүхэд дархлаажуулалтад хамрагдах ёстой. Тэдний 650 орчимд нь даваа гарагт вакциныг хийсэн. Өнөөдөр 200 орчим хүүхдийг дархлаажуулалтад хамруулж байна. Мөн хуулийн дагуу эцэг эх, асран хамгаалагчаас нь 200 гаруй хүүхдэд вакцин хийлгэхээс татгалзсанаа таниулах зөвшөөрлөөр мэдэгдсэн. Түүнээс гадна зургаан бүлгийн 187 суралцагч буюу 15 настай хүүхдүүдэд сахуу татрангийн вакциныг хийж байгаа юм. VII хорооны гэртээ байгаа 0-6 хүртэлх насны хүүхдүүдийг өрхийн эмнэлгийнхээ байранд дархлаажуулалтад хамруулж байна. Бас манай нутаг дэвсгэрт улсын нэг, хувийн дөрвөн цэцэрлэг байдаг юм. Тэднийг  вакцинжуулснаар бүгдийг нь дархлаажуулалтад хамруулах болно.

-Вакцины хүрэлцээ хэр байна. Түүнд хамрагдсан иргэдэд ямар нэг сөрөг нөлөө гарч байгаа юу?

-Одоогоор вакцин хангалттай татаж авсан. Аравдугаар сарын 1-нээс эхэлсэн дархлаажуулалтын явцад хамрагдвал зохих нийт хүний 50-аас доошгүй хувьд вакцин хийчихээд байна. Энэ хугацаанд ямарваа сөрөг нөлөө гарч, халуурч бүлээрсэн тохиолдол нэг ч гараагүй. Дархлаажуулалтын дараах гурвал хүндрэл гэж ярьдаг юм л даа.

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Олон жилийн уламжлалт энэ ажлын үр дүнд иргэд томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үеийг ханиад шуухинаа багатай даван туулж чаддагийг эмч нар хэлж байсан юм. Түүний дотор хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, дархлааг сайжруулахад ихээхэн тустайг ч онцолж байлаа.

Вакцины ач тусыг эцэг, эхчүүд өндрөөр үнэлж байлаа

Дархлаажуулалтын аяны 10 хоног ид өрнөж байна. Энэ аяны хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд томуу, томуу төст өвчний эсрэг вакциныг хийж байгаа юм. Бид цэцэрлэгт томуугийн вакцины хамрагдалт хэр байгааг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэгт очлоо. Цэцэрлэгийн үүдээр ормогц эцэг, эх, хүүхэд багачууд тусгайлан бэлтгэсэн уутнаас улавч гарган өмсөж, амны хаалтаа зүүж анги танхим руугаа явж харагдав. Ангидаа ороод багшдаа халуунаа үзүүлж, гараа ариутгана. Ингээд найз нөхөдтэйгөө өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхээр хөөр баяртайгаар уулзацгааж байлаа. Зарим хүүхэд аав, ээжээ дагаж уйлна. Энэ үеэр ахлах А бүлгийн багш Б.Алтантуяа “Эцэг, эхчүүд ээ. Өнөөдөр томуугийн вакцин тариа хийнэ. Зөвшөөрч байвал цаасан дээр гарын үсэг зурна шүү. Бас зөвшөөрлийн хуудас бөглөөрэй” гэв. Тэрбээр “Томуугийн вакцин хийх болохоор ангийн ирц харьцангуй сайн байна. Өнөөдөр 28 хүүхэд ирлээ. Гурван хүүхэд хийлгэхгүй бусад нь вакцин хийлгэхээр зөвшөөрсөн. Нэг хүүхэд өчигдөр өрхийн эмнэлэгтээ хийлгэчихсэн гэнэ. Ханиад томуутай хүүхдэд хийхгүй. Эцэг, эхчүүд вакцины дараа хүүхдээ дааруулахгүй байх хэрэгтэй гэсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ үеэр эцэг, эхчүүд  “Ашгүй өнөөдөр хийх юм уу. Хийлгэнэ ээ. Өнгөрсөн жил хийлгээд ханиад арай бага хүрсэн” гэж өөр хоорондоо ярилцана.

Ангийн хүүхдүүд цугларч багштайгаа хамтран өглөөнийхөө дуу бүжгийг эхлүүлэв. Үүний дараа туслах багш өглөөний унд болох бор цай, боорцгийг хүүхдийн тоогоор авчирлаа. Хүүхдүүд хамтран цайны ширээгээ засаж сандал тойруулан сууцгаав. Өглөөний цайгаа уучихаад эмчид үзүүлж, вакцин хийлгэнэ гэдгийг багш хүүхдүүддээ анхааруулж байлаа.

No description available.

Тус цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн XV хорооны өрхийн эмнэлгээс эмч сувилагч нар ирж, вакцин хийх аж. Нэг давхрын хамгийн эхний анги болох бэлтгэл А бүлгээс вакцинжуулалтаа эхлүүлэхээр болжээ. Энэ бүлэг 36 хүүхэдтэй бөгөөд 28 хүүхдэд томуугийн вакцин хийх юм. Тус өрхийн эмнэлгийн их эмч, вакцин хийх сувилагчийн хамт ирж, эцэг, эхчүүдийн зөвшөөрлийн хуудсыг багшаас авч, хүүхдийн биеийн халуун, амин үзүүлэлтийг хэмжиж, хоолойд үзлэг хийж эхэлжээ. Анги удирдсан багш хүүхдүүдээ уйлахгүйгээр вакцинаа хийлгэх хэрэгтэйг сануулж байлаа. Эмч нар ч нэг хүүхэд уйлбал бүгд дагадаг гэдгийг хэлж байв. Хүүхдүүдийг нэрийн дарааллаар нь дуудан их эмч цээжийг чагнан, халууныг үзэж, хоолой нь өвдсөн эсэхийг шалгана. Вакцин хийлгэхээр зөвшөөрсөн хүүхэд бүрийг нарийвчлан үзэж, халуурсан, хоолой нь өвдсөн эсэхийг өрхийн их эмч С.Ууганцэцэг үзэж байлаа. Тэрбээр “Өндөг, тахианы махны харшилтай, нэг сарын дотор ямар нэгэн төрлийн вакцинд хамрагдсан, ханиадтай, халуурсан, хоолой нь өвдсөн тохиолдолд вакцин хийдэггүй. Бидний хийж буй энэ вакцин бол БНСУ-аас оруулж ирсэн вакцин. Цахим орчинд энэ вакцины талаарх буруу ташаа мэдээлэл их байна. Хувийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хийж буй гурван цэнт вакцин гэдгийг онцлох ёстой. Манай Өрхийн эрүүл мэндийн төвийн харьяаны оршин суугчид томуугийн вакцинд маш идэвхтэй хамрагддаг. Зорилтот бүлгийн өндөр настан, зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хүүхэд, жирэмсэн эхчүүдийг утсаар холбогдож, вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөдөг” гэв.  Ангийн багш хүүхэд нэг бүрийг тэврэн сувилагчид тусалж, гарын булчинд вакцин хийлгүүлэх аж. Мөн багш нь хүүхдүүдээ нэг бүрчлэн магтан сайшааж, “Уйлаагүй мундаг байлаа. Одоо энэ хэсэгтээ ус хүргэж, оролдож болохгүй” хэмээн зөвлөж байв.

No description available.

Вакцинжуулалт хийж байх үеэр хоёр ч эх сургуулийн бага ангийн гэмээр хүүхдээ дагуулан ирж вакцин хийлгээд гарав. Тэд сургуулийнхаа вакцинжуулалтын өдрөөс хоцорчихжээ. Ингээд ойрхон учраас цэцэрлэгт ирж вакцинаа хийлгэж буй нь энэ аж. Энэ үеэр нэгэн эх “Томуугийн вакцин бол жилээ даадаг. Ханиад хүрсэн ч хатгаа болж хүндрэх эрсдэл буурдаг. Манай хүүхдүүд жил бүр хийлгэдэг. Энэ вакциныг хийлгэхээс өмнө жилд 1-2 удаа хатгаа тусч эмнэлэгт хэвтдэг байсан. Халуун зун ч хатгаа болох тохиолдол байдаг. Одоо бол хүүхдүүд минь ханиад хүрсэн ч хатгаа болж хүндэрдэггүй. Нус гоожиж, бага зэргийн ханиалгасан үед нь витамин С уулгахад л зүгээр болчихдог болсон. Вакцин хийх сургаар л хүүхдүүдээ бэлтгэж ханиад хүргэж, хоолойг нь өвдүүлэхгүй вакцинд хамрагдах боломжийг бүрдүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сүхбаатар дүүргийн XV хорооны өрхийн эмнэлгийн хувьд ерөнхий боловсролын 58 дугаар сургууль, 36,109 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн вакцинжуулалтыг хариуцдаг юм байна. 109 дүгээр цэцэрлэг 10 бүлэгтэй бөгөөд 400 орчим хүүхэд хүмүүждэг. Нэг өдрийн дотор бүх хүүхдэд үзлэг хийж, вакцин хийхэд багагүй цаг хугацаа ордгийг өөрсдийн нүдээр харав.

Б.Анхмаа: Дархлаажуулалт бол халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга юм

Бид вакцинжуулалтын ач холбогдлын талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Анхмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Томуугийн вакцин сайн муу гэсэн сэтгэгдэл цахим орчинд их гарах болжээ. Үнэндээ вакцин гэдэг хэр ач холбогдолтой зүйл байдаг юм бэ?

-Дэлхий даяар дархлаажуулалт бол халдварт өвчнөөс хамгаалах хамгийн найдвартай арга гэж үздэг. Эдийн засаг, нийгмийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой зүйл. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дархлаажуулалтад хамрагдаж, сэргийлэх боломжтой байсан өвчнөөс шалтгаалж дэлхий даяар 1.5 сая хүүхэд нас бардаг гэсэн тоо баримт бий. Томуугийн вирус маш олон хэв шинжтэй. Мэргэжлийн хүмүүс жил бүр судалгаа хийж, тухайн бүс нутагт томуугийн ямар хэв шинж дэлгэрэхийг урьдчилан тогтоож, вакцинаа хийдэг. 

-Томуугийн вакцинжуулалтад манай улсын иргэд хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Аливаа төрлийн вакцин маш өндөр шалгуураар бүтдэг. Манайх вакцинаа НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хүлээн авдаг.  “Томуугийн вакцины талаарх иргэдийн мэдлэг, хандлага” гэсэн судалгааг бид өнгөрсөн наймдугаар сард явуулсан. Судалгаанд оролцогсдын 20 хувь нь тухайн вакциныг хийлгэх эсэхээ мэдэхгүй, 70 гаруй хувь нь томуугийн вакциныг хийлгэнэ гэдгээ илэрхийлсэн дүн гарсан. Манай улсын хувьд аливаа вакцинд хамрагдалтын түвшин өндөр хувьтай байдаг. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    9 цаг 52 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    10 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    21 цаг 42 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК