Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Азжаргал: 935 хүүхэд Chatbox үйлчилгээ авснаас эрсдэл өндөртэй 34 хүүхдийг түр хамгаалах байранд байршуулсан

2020-10-10
0
ЖИРГЭХ

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай  ярилцлаа.


-Танай хамт олон энэ онд хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл мэнд, гэр бүл болон хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн түвшинд хүүхэд хамгаалах асуудлыг хуульчилж өгсөн. Энэ  онд  дээрх таван чиглэлд анхаарал хандуулж, гэмт хэрэг гарсны дараа биш урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Өнгөрсөн жил хүүхэд хамгаалах кампанит ажлын хүрээнд илрүүлэлт сайжирч, олон нийтийн ойлголт хандлага өөрчлөгдөж байгаагаас үр дүнд хүрч байна гэж дүгнэсэн. Цаашид багш сурагчдаас хууль бус төлбөр хураамж нэхэх, хүүхэд хүүхдээ сургуулийн орчинд дээрэлхэж гадуурхдаг хандлагыг таслан зогсоож, хэрхэн эергээр нөлөөлөх вэ гэдэгт түлхүү анхаарч ажиллах юм.

Эрүүл мэндийн салбарт баг,  өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар айл өрхөөр үзлэг хийж явахад тухайн гэр бүлд хүчирхийллийн шинж, хүүхдийн биед  ил шарх сорви байвал холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлж байгаарай гэдэг чиглэлийг өгсөн. 2018 оноос НЭМҮТ-тэй хамтран хүүхдийг хүчирхийлэл, эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай хийлээ. Өсвөр насныхан хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж нөхөн үржихүйн эрүүл мэнд, жирэмслэлт, үерхэл нөхөрлөлийн талаар зөвлөгөө авдаг. Хүүхдүүд ч мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авахад суралцаж байна.  2016 оноос “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг дөрвөн жил зохион байгуулсан. Энэ жил “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд зохион байгуулж байна. Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар олон ажлыг хийж байна. Олон улсад хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн асуудалд сэтгүүлчид ёс зүйг хэрхэн баримталж ажилладаг, арга аргачлал, технологи нь ямар байх ёстойг хамтран судалж, зөв гарц гаргах нь чухал байна. 

-Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Тухайн байгууллага хүүхдийн эрхийн асуудалд яаж оролцож, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ?

-2018 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэлийг баталсан.  Тус бодлого чиглэлийг нэгдүгээр хавсралтаар салбар бүрд мөрдөх жишиг баримт бичиг тодорхой болсон. Үүнд, хүүхэдтэй ажилладаг байгууллага хүүхэд хамгааллын бодлого боловсруулна. Ажилтан, албан хаагчид бодлоготой танилцаж, хүүхдийн эрхийг зөрчихгүй,  хүүхдэд ээлтэй байна гэсэн заалтаа мөрдөх ёстой. Тогтоолд байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байх зөвлөмжийг баталсан. Тухайн байгууллага ажилчдынхаа болон хүүхдийн судалгааг хийж, залуу гэр бүл, бусад насныханд зориулсан хөтөлбөр боловсруулж, сургалт хийх ёстой. Ингэж гэр бүлийн боловсрол, төлөвлөлтийг хийх шаардлага тулгарч байгаа юм. 

-Засгийн газар болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд чиглэлийнхээ хүрээнд олон ажлыг шат дараатай хийдэг ч албан байгууллага болон хувь хүн төдийлөн хэрэгжүүлэхгүй байгаа нь  хүүхэд хүчирхийлэлд өртөх нөхцөлийг бүрдүүлж байна. Аж ахуйн нэгж, байгууллага ажиллагсдынхаа ар гэр, үр хүүхдэд төдийлөн анхаардаггүй юм шиг санагддаг?

-Бүх яам, төрийн бүх шатны байгууллагад тогтоолыг хүргүүлж, чиглэл өгсний үр дүнд өнгөрсөн хугацаанд 1640 гаруй  байгууллага эцэг эхийн зөвлөлөө байгуулсан. Манай агентлаг гэхэд Хүүхдийн хөгжлийн өрөөтэй болсон. Энэ нь хүүхдийг гэнэтийн осол, эрсдэл аюултай байдлаас хамгаалж чадаж байна.  Ажилтан  хүүхдэдээ санаа зовохгүй ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Гадаадын иргэн харьяатын газар Эцэг эхийн зөвлөлөө байгуулж, анхны жишиг Хүүхдийн хөгжлийн өрөөг  байгуулсан.  Зарим яам албан хаагчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй болж, сайн жишгийг тогтоож чадлаа. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 640 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Сургууль, цэцэрлэгийн удирдлага багш нар, эцэг эхчүүд хамтран зөвлөл байгуулах талд арга зүйн  зөвлөгөө өгдөг.

-Нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд гарснаар энэ асуудал олны анхааралд ороод байна. Хүүхдийн хүчирхийлэл гарах шалтгаан нөхцөл нь юу вэ? 

-Дэлхий нийтээрээ “COVID-19” цар тахлын аюулд өртөж, хорио цээрийн дэглэмд байх хугацаанд гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэн. ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийлэл 64 хувиар өссөн тоон мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирдэг дуудлага 3000-аар буурсан ч хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын дуудлага 4000-аар өссөн. Тоон мэдээллээс хүчирхийлэл нийгэмд эрс нэмэгдсэнийг харж болно. Баар, цэнгээний газар, үзвэр үйлчилгээний газруудыг хаасан учраас ахуйн хүрээний архидалт ихсэхээр гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн тоо, гэмт хэрэг нэмэгдэж байна. Хүчирхийллийн зөрчлийн гэмт хэргийг илрүүлээд холбогдох байгууллагууд анхаарч ажиллалаа. Тухайлбал, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа манай салбар нэгжийн ажилтнууд эргүүл хийсэн. Аймаг бүрд хүүхэд хамгааллын бүлгүүдийг байгууллаа. Түүнчлэн манай харьяа байгууллагын ажилтнууд сум багаараа тойрч хүчирхийллээс хамгаалах зөвлөгөө мэдээлэл өгч, тандалтаа хийн, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг айл өрхүүдэд хийсэн.

-Chatboх үйлчилгээг нэвтрүүлснээр олон хүүхэд танайх руу хандаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан үр дүнтэй ажлыг зохион байгуулсан. Энэ талаар тодруулна уу?

-НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлж хүүхэд хамгааллын шинэ үйлчилгээг нэвтрүүлж чадсан. Хүүхдийн эрхийн зөрчил, мэдээллийг зөвхөн утсаар авахаас гадна чатаар өсвөр насныхан хандаж, зөвлөгөө мэдээлэл авдаг үйлчилгээг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын тусламжтайгаар нэвтрүүллээ. Зургаадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30 хүртэл 935 хүүхэд chatboх үйлчилгээг авсан бөгөөд орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр 24 цагийн турш мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байна. Тухайн хүүхэд зарцуулах хугацаа 64 минут. Зөвлөгөө өгч байгааг дуу хураагуурт хадгалах, хүчирхийллийн орчныг харах, ажиглах  боломжийг ч  бүрдүүлсэн.

-Энэ үйлчилгээг авч байгаа хүүхдүүд хэдээс хэдэн насныхан байна вэ?

-11-18 насныхан зонхилж байна. Энэ хугацаанд эрсдэл өндөртэй 34 тохиолдлыг илрүүлж, хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын шуурхай баг руу шууд холбож, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн. Chatbox үйлчилгээг нэвтрүүлснээр төдий тооны хүүхдийн эрсдэлийг бууруулж, амь нас аюулгүй байдлыг хамгаалсан гэсэн үг.

-Түр хамгаалах байранд ирэх хүүхдийн тоо жилээс жилд өсөж байна.  Журмандаа дээд тал нь долоо хоног буюу 168 цаг байршуулах ёстой байдаг. Гэвч бодит байдал дээр хоёр жил амьдарсан хүүхэд ч байна?

-Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг нэгжүүдийг нэмэгдүүлсэн. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  түр хамгаалах 18 байр, нэг цэгийн үйлчилгээ  үзүүлдэг 13 цэг ажиллаж байна. Тэнд үйлчлүүлж байгаа нийт хохирогчдын 69 хувийг хүүхэд эзэлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн  57.2 хувь зөвхөн манай агентлагийн дэргэдэх түр хамгаалах байранд үйлчилгээ авсан байдаг. Манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар сүүлийн гурван жил үйлчилгээ авсан хүүхдийн тоо харьцангуй өссөн үзүүлэлттэй байна. Үйлчилгээ авч байгаа хохирогчдын эрсдэлийн түвшин буурахгүй тохиолдолд аюулгүй байдлын хамгаалалт үргэлжлээд явна. Хууль, дүрэм журмаараа долоо хүртэл  хоног байрлах журамтай ч хоёр жил амьдарсан хүүхэд бий. Эцэг эхийг нь эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагад хандаж, хийлгэдэг. Хүүхдийн асуудлыг эцсийн байдлаар шийдтэл нь түр хамгааллын үйлчилгээг үзүүлдэг.

Удаа дараа хүүхдийнхээ эрхийг зөрчсөн бол тухайн хүүхдийн өмнөөс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ нэхэмжлэлийн дагуу шүүхээс шийдвэр гарна.  Эцэг, эх байх эрхийг хасах түдгэлзүүлэхээс гадна хүүхдийн ах дүү, хамаатан садан асран хамгаалахгүй гэх тохиолдолд асрамж, халамжийн байгууллагад хүүхдийг шилжүүлдэг.

-Хүүхдийг эцэг эхэд нь өгсний дараа танайхаас хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Тухайн гэр бүлтэй ажиллаад эрсдэлийн түвшин буурчихлаа гэж үзвэл хамтарсан баг хурлаа зохион байгуулаад дүгнэлт гаргаж, шийдвэр гаргана. Эргэн нэгтгэх ажлыг ч хамтарсан баг хариуцаж, хяналт тавьж ажилладаг. Хүүхдийн эрхийг дахин зөрчвөл шүүх болон мэргэжлийн байгууллагад хандаж, эцэг эхэд нь хариуцлага тооцно. Зөрчлийн тухай хуулиар хүүхдээ үл хайхарсан, санаатайгаар хоол, ундаар гачигдуулж, дулаан орон байраар хангаагүй, хүүхдийн эсэн мэнд амьдарч, боловсрол эзэмших эрхийг зөрчсөн тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагч зөрчил тооцож ажиллана. Мөн Эрүүгийн хуулиар шалгагдахаар бол хуулийн байгууллагад ханддаг. Удаа дараа давтагдвал шүүхээр шийдвэрлэнэ гэсэн үг.

-108 дугаарын утсанд өнгөрсөн жил 134 мянган дуудлага ирсэн гэсэн.  Ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ханддаг уу?

-Хүүхдийн тусламжийн утсанд сард дунджаар 10000, жилд 134 мянга гаруй дуудлагыг хүлээн авдаг. Хүүхэд өөрөө залгаж зөвлөгөө авах нь нэмэгдэж байна.  Тухайлбал, нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн харилцаа, хайр дурлал, сургуулийн орчны дарамт гэх мэт асуудлаар зөвлөгөө авч байна. 2016 онд нийт дуудлагын 13.8 хувийг  хүүхэд хамгааллын дуудлага эзэлж байсан бол өнөөдрийн байдлаар 20.1 хувь болтлоо өссөн үзүүлэлттэй гарсан.

-Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж албаныхан ажиллаж байна. Гэтэл эцэг эхчүүдийн үүрэг оролцоо дутмаг санагддаг?

-Хүүхдийн эрхийн  тухай хуульд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог тодорхой заасан байдаг. Мөн Гэр бүлийн тухай хуульд ч тодорхой заалттай. Гэтэл эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж, харилцан ярилцахгүй, үүрэг хариуцлагаа умартаад байна. Өөрсдөө хүүхдийнхээ эрхийг зөрчиж архидан согтуураад байх юм.  НЭМҮТ, ОБЕГ, ЦЕГ болон манай байгууллагаас хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.  Тиймээс эцэг эхчүүдээс хандлагаа өөрчилж, хүүхдийнхээ эрхийг битгий зөрчөөрэй  гэж хүсье.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (31.165.231.3)
    balai ezeg ehchyyd hyyhdee zov hymyyjyylehgui baina surguuli deer dandaa tednii geriin buruu hymyyjil ni ilerch baidag ni il tod shdee...... hyyhdee hymyyjyyldeggui hamgaaldaggui archaagui hymyysees hyyhdiig ni shuud avch bain heregtei....busad uls tegdeg l um baina lee
    2020 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    9 цаг 51 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    10 цаг 25 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    21 цаг 41 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК