Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа

2020-10-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэбулган суман дахь Гал унтраах анги, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжүүдтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус газарт ажиллах үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал унтраах ангийн багаж, техник хэрэгслүүдийг танилцуулав. Тус газрын Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал гэдгийг тэрбээр хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, “Албаны нохойны байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцууллаа.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд байгуулагдсан тус сургууль нь орон нутаг дахь спортын төрөлжсөн анхны сургууль бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 640 суралцагч, 45 багш, 35 ажилтантайгаар ерөнхий эрдмийн болон спортын төрөлжсөн сургалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус сургуулийн сурагчид бөхийн гурван төрөл, спорт тоглоомын гурван төрөл, хөнгөн атлетик, цана зэрэг спортын есөн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. Мөн Архангай аймгийн сумдаас болон бусад аймгаас шилжин ирж, тус сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 100 хүүхдийн дотуур байртай байна.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль байгуулагдсанаас хойших таван жилд тус сургуулийн сурагчид спортын олон төрөлд амжилт гаргаж, аймаг, улсынхаа нэрийг гаргаж яваа гэдгийг сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 2015 оноос хойш тус сургуулийн сурагчид болон төгсөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль авсан амжилттай байгаа гэв. Мөн Архангай аймаг 32 жилийн дараа анх удаа цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тухай танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн чөлөөт бөх, жүдогийн өрөө, англи хэл, мэдээлэл зүйн танхим, уран бичлэгийн дугуйлан, спорт заал, урлаг заал, номын сангаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа улсын хэмжээнд жишиг болохуйц сургалтын орчин, үйл ажиллагаатай тус сургууль шиг сургуулиудыг олноор байгуулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

Мөн сурагчидтай уулзах үеэрээ эрдэм номд шамдан суралцаж, сонгосон спортын төрлөөрөө амжилттай хичээллэж, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захилаа.

Архангай аймгийн 288 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил Архангай аймгаас нийтдээ 288 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 21, Хоёрдугаар зэргийн одонг 267 ээж тус тус хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Элбэрэлт эхчүүд ээ,

Монголын сайхан ээжүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээ өлгийдөн авч, энэрэл хайраар дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, ивээлт саран болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг юутай ч зүйрлэмгүй хэмээн монголчууд бид ярьдаг. Иймээс талархаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр хүндлэл үзүүлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн уламжлалтай.

Энэ л сайхан уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одон хүртээх тухай зарлигаа цаг хугацаанд нь гаргасан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ үе шаттайгаар гардуулахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдөр миний бие Арын сайхан Архангай аймагт хүрэлцэн ирж,  “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 288 ээжид гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 21, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 267 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Эрдэм мэдлэгээр биеэ чимсэн, эх орондоо хэрэгтэй, шинэ үеийн монгол хүнийг өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдийн ариун үйлсийг төр өндрөөр үнэлж ирсний нэгэн илэрхийлэл болох “Эхийн алдар” одон бол хамгийн шударга, нандин шагнал бөгөөд цаашид ч үргэлжлэх ёстой монгол төрийн сайхан уламжлал юм.

Үүний хажуугаар эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулж, эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь монгол төрийн орхигдуулж болохгүй чухал үүрэг юм. Гэтэл өнөөгийн манай нийгмийн бодлогын нэгэн эмзэг цэг, тулгамдсан асуудал нь хүүхэд хамгаалал болчихоод байна.

Тийм ч учраас миний бие энэ асуудлаар баримталж ирсэн байр сууриа тууштай хадгалж, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо ямагт сайжруулж, монголын ирээдүйг хамгаалахын төлөө даацтай бодлого хэрэгжүүлж, сэтгэлтэй ажиллах ёстой гэж үзэж байна.

Улмаар хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон. Цаашид миний бие энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргахын төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Архангай аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг үе шаттайгаар гардуулж дууслаа.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Уламжлал ёсоор “Эхийн алдар” одонг жил бүрийн зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг байсныг дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Улмаар иргэд, ээжүүдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч засаг захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулах шийдвэр гарсан.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  1. 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн 203 ээжид,
  2. 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн 230 ээжид,
  3. 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн 161 ээжид,
  4. 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн 292 ээжид,
  5. 2020 оны есдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн 214 ээжид,
  6. 2020 оны есдүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн 408 ээжид,
  7. 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн 227 ээжид,
  8. 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн 346 ээжид,
  9. 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн 548 ээжид,
  10. 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн 377 ээжид,
  11. 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн 186 ээжид,
  12. 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн 338 ээжид,
  13. 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн 391 ээжид,
  14. 2020 оны есдүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн 266,
  15. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн 382,
  16. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид,
  17. 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн 421 ээжид,
  18. 2020 оны аравдугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн 65 ээжид,
  19. 2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн 208 ээжид,
  20. 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн 531 ээжид,
  21. 2020 оны аравдугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн 288 ээжид тус тус “Эхийн алдар” одон гардууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • одон (103.111.68.3)
    энэ хамгийн сайхан одон хамгийн сайхан шагнал шүү
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    6 цаг 39 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    7 цаг 13 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    18 цаг 29 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2026-07-10
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    2026-07-10
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК