Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнх-Оргил: Дэлхийн хэмжээнд тендер зарлаж эм нийлүүлэгчийг шалгаруулдаг болно

2020-10-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.


-Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэн талаар сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Ямар байдлаар өөрчлөх шаардлагатай гэж харж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын гол хуулиудыг өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд зургаан хуульд 40 гаруй өөрчлөлт оруулсан. Үүд хийсэн гол өөрчлөлт бол нэг худалдан авагч буюу ЭМДЕГ улсын төсвийн хөрөнгө оруулалт, улсын төсвийн мөнгө, ЭМДС-ийн  хөрөнгийг нэг дор хуримтлуулаад хувийн болон улсын эмнэлгүүд чанартай үйлчилгээ үзүүлж байвал адилхан үнэ тарифаар олгоно гэж заасан юм. Монгол Улс жилд 1.2 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Үүний тэн хагас нь ЭМДС-аас, үлдсэн хэсгийг нь Засгийн газар төлчихөж байгаа шүү дээ. Өмнө нь улсын төсвөөс орсон мөнгө эмнэлгүүдэд эмч, сувилагчийн тоогоор урсгал зардлынх нь мөнгийг өгдөг байсан. Эмнэлгүүд 50, 500, 5000 хүн эмчилсэн эсэхээс үл хамааран ижил хэмжээний мөнгө авдаг. Улмаар улсын эмнэлэгт урт дараалал, гомдол гардаг ийм зүйл үүсээд байна.

-Нэг худалдан авагчийн систем гэж нэрлээд байгаа. Ингэснээр иргэдэд ямар давуу тал бий болох юм бол?

-Нэг худалдан авагчийн системд орсноор дулаан, цахилгаан, байшин, цалинг санхүүжүүлэх биш өвчтөнөө санхүүжүүлнэ. Тухайн эмнэлэг 50 хүн эмчилбэл ийм хэмжээнд таарсан төсөв төсөвлүүлнэ гэсэн үг. Байгууллагууд хүнээ гүйцэд эмчлэх, чанартай үйлчлэх нөхцөл бий болно. Нөгөөтээгүүр, улсын төсвийн хөрөнгөөр зөвхөн улсын эмнэлэгт эмчлүүлсэн хүнээ санхүүжүүлдэг. Жирэмсний хяналт гэхэд өрх дээрээ л хяналтад орж байвал даатгалаас мөнгийг нь өгдөг байсан. Одоо бол шаардлага хангасан, ЭМДС-тай гэрээ байгуулсан хувийн эмнэлэгт очоод хяналтад орсон ч болно.  Ингэснээр улсын эмнэлэгийн урт дараалал багасна

-Эрүүл мэндийн салбарт стандарт бий болж байна гэж ойлгож болох уу?

-Сайн хувийн эмнэлэгт очоод үзүүлэх боломжтой болж байна. Хоёрдугаарт, эмч нар өглөө үндсэн ажлаа үдээс хойш нь хувийн эмнэлэг рүүгээ гүйгээд байдаг нь багасна. Хэдэн хүнд үйлчилгээ үзүүлснээс шалтгаалан орлогоо авах учраас хувийн эмнэлэг ажиллуулаад зардал мөнгө, чирэгдэл үүсгээд байх шаардлагагүй болно. Гуравдугаарт, хуулийн чухал өөрчлөлтөөр эмнэлзүйн удирдамж буу тухайн эм, эмнэлгийг хэрхэн эмчлэх юм бэ гэдэг олон улсын тогтсон стандартууд байдаг. Үүгээр л эмчилнэ. Тэгж байж орлого олно гэдгийг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйлчилгээний чанар тогтоож өгч байгаа хэрэг. Дэлхийн 191 оронд хэрэглэгддэг систем бий. Жишээлбэл, мухар олгойг дурангаар ийм дарааллаар авна гэсэн стандарт байдаг. Түүнээс биш сайн дурын уран сайхан байхгүй. Чанарыг баталгаажуулж байгаа юм. Эрүүл мэндийн Үндэсний зөвлөлд өгөөд байгаа үүрэг даалгаварт 2021 он бол Монголын эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийн жил байна. Үүнийг та бүгд хийхэд бэлдээрэй. Хууль тогтоомж, журмаа сайн уншиж, иргэдийг мэдээлжүүлээрэй гэдгийг даалгасан.

УИХ наймдугаар сарын 15-нд олон чухал хууль баталсан. Уг хууль ирэх оноос хэрэгжинэ. Эрүүл мэндийн Үндэсний зөвлөх, ЭМЯ бүх эмч нартаа хүргэсэн. Эмч нар нь иргэдэд ойлгуулсан, бүх нийтээр мэдээлжсэн байх ёстой. Ийм ажил их дутагдалтай байна.

-Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэн батлагдсан. Үүнийг дагаад эмийн чанар, баталгааны асуудал яригдах байх?

-Монголд дэлхийд байхгүй систем тогтчихоод байна. Бид гуравхан саяулаа. Гэтэл 2000 гаруй эмийн сан, 40 гаруй эмийн үйлдвэртэй. Мөн 340 эм нийлүүлэгч, 1500 гаруй төрлийн эмийг дэлхийн 50 орноос авчирч байна. Өөрөөр хэлбэл, нэг лицензтэй нөхөр Хятад, Солонгос, Орос зэрэг орнуудаас нэг үйлчилээтэй эм оруулаад ирнэ. Эмний үйлчилгээ нь адилхан мөртлөө өөр өөр үнэтэй. Чанарын асуудал яригдаж байна. Сүүлдээ эмэндээ дасаж, үйлчилгээгүй болж байна. Тиймээс өнгөрсөн наймдугаар сард оруулсан өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын бүх хуулидад өөрчлөлт оруулж, эмийн агентлаг байгуулсан.

-Эмийн агентлаг ямар чиг үүрэгтэй ажиллах юм бэ?

-Уг агентлагт эмний чанар, үнэд хяналт тогтооно. Ингэхдээ нэгдсэн худалдан авалт хийнэ. Дэлхийн олон орон ийм ажил хийж байна. Тухайлбал, манай улстай ойролцоо улс Шинэ Зеландын эмийн агентлаг жилд тэдэн сая аспирин хэрэглэх юм байна гэдгээ тогтоодог. Улмаар дэлхийн хэмжээнд тендер зарлаж, томоохон эм нийлүүлэгчид шалгардаг. Жижиг компаниуд энэ тендерт оролцохгүй. Том компаниудаас эм авбал нэгдүгээрт, чанарын баталгаа, хоёрдугаарт, үнэ нь хямдарна.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Сэлэнгэ Дамдин (64.119.21.181)
    Төрийн түшээд эмийн талаар тун тааруу ойлголттой байдаг юм байна. Одоо бид өвчилсөн өвчтэй байгаа иргэдээ аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй, хүртээмжтэй эмээр яаж эмчлэх талаар ярилцах нь зөв болов уу гэж бодно. Гол нь: төр том зорилго, зорилт тавьж: Нийгмийн эрүүл мэндийн асуудлаа төгс төгөлдөр шийдвэрлэх талаар бодлого боловсруулан ажиллах нь зөв зүйтэй байна.
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (192.82.78.207)
    Эм маш чухал манай эмүүд мэддэгээрээ ханиадны эм угаад л байдаг ханиагаад яваад байдаг 10 хоног болж болоод ханиад өөрөө жамаараа эдгэрээд байх шиг байгаа юм. Хувийн, хувьсгалын, үнэтэй хамгийн сайн гэсэн эмнэлэгт үзүүлээд л бөөн зардал чирэгдэл болно мөн адилхан шүү. Тэгэхээр эмэндээ байх шиг байгаа юм. Яг адилхан нэртэй эм гадны хүний уусанаас нь нэг 2 таблетка авч уусан маргаашнаас нь ханиахаа больсон шүү сонин. Би зөндөө л бичиж байгаадаа олон жилийн өмнөөс л бичсэн ядаж эмээ анхаараач хуурамч эм их оруулж ирдэг гэсэн үнэн юм шиг байдаг шүү. Бас манайд цэцэглэж байгаа бизнес бол эм гэхээр байгаа. Эм нь өвчнийг дардаггүй тэгээд л эмийн сангуудаар яваад байдаг эрэлт хэрэгцээ ихтэй байр болгонд эмийн сан ажиллуулж байна Энэ нь хүндээ ойрхон байгаа нь сайн боловч нөгөөтэйгүү ашигтай болоод тэр. хуурамч байх тусам эм гүйлгээтэй гэж арай боддоггүй байлгүй бурхан минь. Энэ талаар одоо гишүүд маань анхаарч эхэлсэнд их баяртай байна.
    2020 оны 10 сарын 21 | Хариулах
  • Кса (192.82.74.177)
    Сая хөдөлмөрийн баатар болсон Моносын Хүрэлбаатар, шаймгар Эрдэнэчимэг нар хятад, энэтхэгээс чанаргүй эм бөөнөөр оруулж ирж савлаж зардаг. Бас хэд хэдэн бодис холиод шинэ эм бүтээж рекламддаг. Эмийг маш нарийн технологитой лабораторид олон жилийн судалгаагаар бүтээдэг. Тэгээд Моносынхон улсын болон хувийн эмнэлэгүүдэд чанар муутай эмээ шахаж байгаа. Хилээр чанар сайтай эмнүүдийг оруулж ирэхийг хориулчихдаг. ЭМД-н хууль, даатгалтай эм олгох эмийн сангууд гээд бүгдийг өөрийн талд хууль гаргуулсан. Олигархи гэдэг үгийн жинхэнэ утгыг Монос Эрдэнэчимэг Монгол улсад хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл өөрт зориулсан хуулийг төрөөр гаргуулна гэсэн үг. Одоо хумьж эмхлэх хэрэгтэйг төр засаг ухаарсан юм шиг байна.
    2020 оны 10 сарын 21 | Хариулах
    • Хуурамч эмүүд
      Монос Америк, Австралийн чанартай витмин оруулахгүй болгосныг хүчингүй болгох цаг болсон. Орос, Энэтхэг, Индонезийн чанаргүй, хуурамч эмүүд зараад байхад хавдар ихсэсгүй яахав дээ
      2020 оны 10 сарын 21
    • Зочин
      Тэнд нэг нохой хуцаж л байхад Тэмээн жин явж л байдаг гэдэг шиг пост бичих юмаа
      2020 оны 10 сарын 21
  • Зочин (66.181.176.43)
    HELSENDE HURVEL NASAR N SHUTEJ YVI
    2020 оны 10 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.178.120)
    Odoo l neg zuv yarij ehleh ni dee heregjdeg ni yu baidag yum be gehees
    2020 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    2 цаг 59 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    3 цаг 33 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    14 цаг 49 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК