Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: 2021 онд ДНБ-ий өсөлт 6 хувьд хүрнэ

2020-10-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.21) хуралдаан 10.07 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас 2020 оны 09 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жавхлан, М.Оюунчимэг, С.Чинзориг, О.Цогтгэрэл нар ажилласан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаараа тогтоолын төслийн талаар дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийжээ. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа цар тахлын үед төрөөс баримтлах мөнгөний бодлогын онцлогийг бүрэн тусгаж чадаагүйг тэмдэглээд, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авах шинэ зохицуулалт нэмэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих дотоодын болон экспортын хэрэгцээнд мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжид хөнгөлттэй санхүүгийн эх үүсвэр олгож, 2020-2021 онд мал аж ахуйн гаралтай экспортыг нэмэгдүүлэх гэсэн заалтыг төсөлд шинээр нэмэх санал гаргасан ч ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Х.Булгантуяа гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув. ОУВС-ийн тооцооллоор манай улсын ДНБ-ий өсөлт 2021 онд 6 хувь байх бол Монголбанк 8.7 хувь, Засгийн газар 7.2 хувьд хүрнэ гэжээ. Урсгал дансны алдагдал эхний хагас жилд 890 сая ам.доллар хүрсэн бөгөөд 9, 10 дугаар сарын байдлаар хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр, оны төгсгөлд хэд хүрэх, эл алдагдлыг багасгах, төгрөгийн ханшийг тогтворжуулах чиглэлд Монголбанк юу хийх талаар тэрбээр тодруулсан.

Урсгал дансны алдагдлыг богино хугацаанд бууруулах арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал гэдгийг ажлын хэсэг тайлбарлалаа. Сүүлийн жилүүдэд манай эдийн засагт 4 их наяд төгрөгийн хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү буюу санхүүжилт дутагдалтай байгаа нь дээрх үзүүлэлтээр илэрч байгаа. Энэ нь урсгал тэнцлийн алдагдлаар илрээд, үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар санхүүжүүлж явж байгаа гэлээ. Тодруулбал, 2015 онд 948 сая ам.доллар, 2016 онд 700 сая ам.доллар, 2017 онд 1 тэрбум 150 сая ам.доллар, 2018 онд 2.2 тэрбум ам.доллар, 2019 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Энэ оны 07 дугаар сарын байдлаар -400 сая ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 11 хувь болж буурах тооцоолол бий гэлээ. Эдийн засгийн бүтцийн шинжтэй бодлогуудыг хэрэгжүүлснээр алдагдлыг бууруулах боломж, гарц бий гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Төгрөгийн ханшийн тухайд, оны эхний үетэй харьцуулахад 4.4 хувиар суларсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 7 орчим хувийн суларсан. Бусад улс оронтой харьцуулах юм бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш харьцангуй гайгүй суларсан гэж үзэж байгаа бөгөөд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүн гэлээ. Хэдийгээр төлбөрийн тэнцэл өндөр алдагдалтай байгаа ч интервенц хийж байгаа, нөгөө талаасаа өмнө жилүүдэд хуримтлуулсан алтны нөөцийг мөнгөжүүлэх байдлаар оролцож байгаа талаараа мэдээлсэн. Цэвэр дүнгээрээ 700-800 сая ам.долларын  интервенцийг валютын зах зээлд нийлүүлсэн байна. Үүнийг валютын урсгалтай харьцуулах юм бол экспортын орлого 40 орчим хувиар агшсан, төлбөрийн тэнцэл 600 орчим сая ам.долларын алдагдалтай энэ үед нэлээд дарамт үүсгэж байсан гэдгийг Монголбанкны зүгээс хэллээ. Сүүлийн үед ханш харьцангуй тогтворжих хандлагатай байгаа бөгөөд үүнд “Мазаалай” бонд, нүүрсний экспортын нөхцөл байдал, олон улсын зах зээл дээрх экспортын бүтээгдэхүүний үнэ эерэг нөлөө үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлд Монголбанк дорвитой ажиллахгүй байгаа талаар шүүмжилж, импортыг орлох, экспортоос орлого олох чиглэлд тус банкнаас үзүүлсэн дэмжлэг, валютын нөөцийг хэмнэх, нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан. Төгрөг болон валютын ханшид гадаад худалдаа, түүнээс үзүүлэх инфляцын нөлөөлөл, өрийн асуудал тус тус нөлөөлөн, дотоод инфляц өндөр, эдийн засаг төрөлжөөгүй байгаа ийм тохиолдолд гадаад шок өндөр, эмзэг байдаг талаар тайлбарлав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм.

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжилсэн юм.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын банкны салбарын 95 хувь, санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа. Тухайлбал, Банкны тухай хууль 2010 онд шинэчлэгдсэн бол Монгол Улсын төлбөрийн системд холбогдох харилцааг зохицуулах Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд батлагдаж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Түүнчлэн санхүүгийн хэрэглэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн үр дүнд бий болсон дэвшилтэт технологи, цахим хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах явдал хурдацтай нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк, эрх бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилан харилцагчдадаа үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан талаар мөн дурдав. Дээрх хууль зүйн болоод практик хэрэглээ шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд бүтцийн хувьд нийт 6 бүлэг, 32 зүйлтэй.

Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн төлбөр тооцоо гэснийг мөнгөн хөрөнгийн шилжүүлэг гэж өөрчилсөн байна. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж,  баталсан  ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ. Түүнчлэн харилцах дансыг нэр томъёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар төсөлд тусгасан байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    1 цаг 25 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    1 цаг 59 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    13 цаг 15 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК