Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зургаан аймагт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

2021-2-19
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.


Үүнд, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан, нийт 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3800 тонн өвс үнэгүй, 1900 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх аймгуудын Засаг дарга нар захирамж гаргаж малчдад өвс, тэжээл олгох ажлыг зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 213 дугаар тогтоолоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар энэ ажлыг зохион байгуулах түр журам, ажлын төлөвлөгөөг баталж, тэжээл олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулсан.

Тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээллээр орон нутагт тэжээл хүргэлтийн ажил дунджаар 40.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажлын хэрэгжилт аймаг, орон нутагт хэрхэн явагдаж байгаа талаар төслийн ажилтнууд орон нутагт томилолтоор ажиллаж, ажлын зохион байгуулалт, тэжээл хүргэлт, хүлээн авалт, хадгалалт, хуваарилалт, тараалтын байдалд хяналт хийж, анхан шатны баримт материал бүрдүүлэлт, мал тэжээх заавар, малчин өрхүүдтэй уулзах ажлыг газар дээр нь зохион байгуулсан.

Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр яамнаас дараах бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал Тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 20.0 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортлосноор хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс 8 орчим хувиар буурсан дүн гарсан. Одоо Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар арын 17-ны өдрийн хуралданаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдлийг буруулах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Аймаг, орон нутгийн Засаг дарга нар хамтран авч хэрэгжүүлсэн удаа дараагийн арга хэмжээний үр дүнд Мал аж ахуйн салбарынхан өвлийг өнтэй давж хавартай золгоод байна.

Цаг агаарын тойм мэдээнээс үзвэл өмнөх сараас агаарын температур дулаарсан, хур тунадасны хэмжээ болон цасны зузаан багассан, цаг агаарын эрсдэл харьцангуй буурсан гэж дүгнэж байна. Тухайлбал Цаг агаар, зудын эрсдэлийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зургаас үзэхэд манай орны 11 аймгийн 89 сум нэн их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум их эрсдэлтэй гэсэн ангилалд хамрагдаж байсан.

Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байна.

Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад яам анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Эдгээр аймгуудад малын зүй бус хорогдол нилээд өндөр байгаад бид дүгнэлт хийж байна.

Энэ оны 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогдоод байна. Архангай аймагт 28.3 мянга, Баянхонгорт 219.3 мянга, Говь-Алтайд 31.9 мянга, Өвөрхангайд 33.7 мянга, Төв аймагт 36.4 мянга буюу 365.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83.1 хувийг эзэлж байна. Цаашид малын зүй бус хорогдлыг багасгах, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж боловсруулж байна.

Энэ оны 2 дугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт даалгасан.

Отроор ирсэн малчин өрхийг буцаж нүүхээс өмнө Монгол улсын Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”-д заасны дагуу аймаг, сумдын Засаг дарга нар хамтарсан ажлын хэсэг томилон сэг, зэм устгалын ажлыг, түүнчлэн Мал эмнэлгийн байгууллагаас гаргаж өгсөн отор нүүдлийн маршрутын дагуу нүүдэл хийлгэх арга хэмжээг мал оторлуулагч талтай хамтран зохион байгуулах, малчид иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгавар гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    29 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    49 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    1 цаг 8 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    1 цаг 20 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    1 цаг 26 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    1 цаг 35 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    1 цаг 40 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    1 цаг 44 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    1 цаг 44 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    1 цаг 58 мин
  • Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
    2 цаг 12 мин
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
    2 цаг 25 мин
  • Унгар улс төрийн хэвлэл мэдээллийн шинэчлэлээ эхлүүлж, Орбаны үеийн суртал ухуулгыг дуусгавар болгов
    2 цаг 40 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван шүдлэн
    2 цаг 46 мин
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
    2 цаг 51 мин
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
    2 цаг 52 мин
  • Дээвэр дээр гацсан янзагыг аврагчид эсэн мэнд аварлаа
    2 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: "Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам эхэлнэ
    3 цаг 21 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    3 цаг 38 мин
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    17 цаг 42 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК