Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замгүйн улмаас заменд суух Монгол нүүрс

2021-2-19
0
ЖИРГЭХ

БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш Хятадын гангийн үйлдвэр, цахилгаан станцууд манайхаас худалдан авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж эхэлсэн хэдий ч үнэ, чанар, ложистикийн хүндрэлүүдээс шалтгаалан бид ч, тэд ч хүссэн хэмжээгээрээ өгөлцөж авалцаж чадахгүй байгаа билээ. БНХАУ-ын нүүрсний худалдааны хамгийн том таван нийлүүлэгч нь Индонези, Австрали, Орос, Монгол, Филиппин улс байдаг. Уг судалгааг БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооноос 2020 оны эхэнд гаргажээ. Хятадын нүүрсний импортыг газар зүйн байршлаар нь авч үзвэл Монгол, Индонези, ОХУ гол тоглогч Австралиас ойр, тэр дундаа Монгол улс бол Хятад дахь коксжих нүүрсний хамгийн ойрын том эх үүсвэр, гэвч бид өнгөрсөн 10 жилд ч, ирэх хэдэн жилдээ ч энэ том зах зээлд өөрийн байр сууриа бататгаж, томруулах биш харин ч хойд хөршдөө алдаж болзошгүй нөхцөлд орсон.

Хэдхэн хоногийн өмнө эдийн засагч Л.Наранбаатар хэвлэлийн бага хурал зарлаж Монгол улсын иргэн бүрийг хохироож, 10 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн хэргийн талаар мэдэгдэл хийсэн. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг 10 жил гацаасны улмаас бид улсаараа хэрхэн хохирсныг эдийн засгийн талаас нь тайлбарлаж, тоймлон тооцоолсноо дэлгэсэн. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг гацаасны үр дүн өнгөрсөн 10 жилээс гадна одоо эхлэсэн ажил нь дуустал, дууссан ч буцаад нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд хэрэгтэй тэр цаг хором, жил сар бүрийг бид мөнгө болгон алдсаар байх болно. Эдийн засагч Л.Наранбаатарын тайлбарласан жишээг одоогийн бодит байдалтай харьцуулан харуулья.

Эрдэнэс-Тавантолгой компани гэхэд Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам тавигдсан байсан бол зөвхөн 2013 онд 30 сая тонн нүүрс олборлон борлуулах боломжтой байсан. Харамсалтай нь төмөр замгүйн улмаас 7 жилийн хугацаанд ердөө 65 сая тонн нүүрс түүхийгээр нь хямд үнээр борлуулсан.

БНХАУ өнгөрсөн аравдугаар сард нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсны 3.3 сая тонн буюу 56 орчим хувийг манайхаас авчээ. БНХАУ, Монгол улс Ковид-19 цар тахалтай холбогдуулан хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий ногоон гарцыг өнгөрсөн наймдугаар сард хэрэгжүүлж эхэлснээр ачаа тээврийн хүчин чадал нэмэгдсэн. Үр дүнд нь Монгол Улсаас импортлох нүүрсний хэмжээ нь өсч өдөрт 500-1000 ачааны машин нүүрс Хятад руу нүүрс гаргаж байсан бол наймдугаар сараас өдөрт 2000 болж өссөн. Харамсалтай нь Цар тахал болоод бусад хүчин зүйлээс үүдэн далайн тээвэрлэлт чангарснаар өртөг болоод тээвэрлэлтийн хүчин чадал нь тогтвортой Хятад- Европын ачааны галт тэрэг бүс нутгийн худалдаанд чухал үүрэг гүйцэтгэгч болгов. Үр дүнд манай улсын нүүрсний өрсөлдөх чадвар буурч эхлэв.

Монгол Улсын хувьд 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн хэдий ч эдийн засагчид энэ онд 2020 оны хэмжээнээс илүү гарахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Монголын тал БНХАУ руу хийх нүүрсний экспортод чиглэгдсэн төмөр зам, тээвэр ложистик, боомтын хүчин чадлын асуудлаа нэмэгдүүлж чадахгүй, гацаж байгаа нь манай улсын нүүрсний экспортоос олох бодит орлогын хэмжээ өсөхгүй байх гол хүчин зүйл болж байгааг Coal Mongolia-2019 худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтанд оролцогчид илтгэгч нар хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Уг нь Хятадын нүүрсний салбар бидэнд улам л ойртсоор байна. Харамсалтай нь улс төрийн үл ойлголцол, гааль, ложистикийн асуудлаа шийдэж, энэ боломжийг ашиглаж чадахгүй байгаагаас дүгнэхэд дараагийн хямрал болон одоо үүсээд буй өрсөлдөөнд бид бэлэн биш  байна гэж “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл дүгнэсэн нь эдийн засагч Л.Наранбаатарын тооцоо судалгааг баталж буй юм.

Төмөр замаар зөөвөрлөн борлуулах байсан нүүрсний экспорт хийгдсэн бол өнөөдөр ам.доллар 2850 төгрөг биш 1550 төгрөгийн ханштай байх байлаа. Зөвхөн ам.долларын ханшийн зөрүүнээс гарсан хохирол асар их тоо болно. Монголын долларын нөөц 4 тэрбумаас 4 дахин их ам.доллар экспортоо даган орж ирэх байлаа.

Монгол Улсын нүүрсний салбар урд хөршийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг. Монгол улсад эргэлдэж буй нийт валютын 40 хувь нь нүүрсний салбарын орлого буюу Хятадын нүүрсний зах зээлээс орж ирдэг. Өөрөөр хэлбэл бидний авч буй цалин, орлогын 1000 төгрөг тутмын 400 нь нүүрснээс олсон орлого юм. Хэрэв Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам барих асуудалд зарим нэгэн эрх мэдэлтэн хувийн эрх ашиг, улс төржилтгүйгээр хандаж барьж дууссан байсан бол тоо хэд ч болж нэмэгдэж магадгүй байлаа. Хятадын Нүүрсний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн холбоо болон “Jiangsu Steel” гангийн үйлдвэрийн шинжээч Мү Веншин Монголын нүүрсний салбарын хэтийн төлөвийн талаар “Монголын нүүрсний салбарт тулгамдаад буй хамгийн том асуудал бол тээвэр, дэд бүтцийн асуудал. Жишээ нь Тавантолгойн нүүрсний уурхайгаас 270 орчим км явж боомтод хүрдэг. Боомтоос цааш дахиад маш хол зайг туулж Хятадын эцсийн хэрэглэгчид хүрдэг. Тиймээс монгол улс төмөр зам, дэд бүтцийн асуудлаа шийдээгүй тохиолдолд Хятадын зах зээлд нөлөөллөө ихэсгэнэ гэдэг боломжгүй зүйл болж байна. Хятадад 1960-аад оны үед дэлгэрсэн "Хэрэв та баян болно гэж бодож байвал эхлээд замаа тавь” гэсэн үг бий. Үүнтэй адилаар экспортын чиглэлийн замыг улам сайжруулахгүй л бол экспортын бодит хэмжээг өсгөж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдал үргэлжилсээр байх болно гэж Coal Mongolia-2019 чуулга уулзалтанд оролцохдоо хэлсэн нь эдийн засагч Л.Наранбаатарын үгийг нотолж байна.

2022 онд төмөр замаа бариад дуусахад манай улсын нүүрсээ БНХАУ-д зарж чадахгүй. Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр баригдаж буй төмөр замынхаа өртгийг нөхөж чадахгүй байдалд орно. БНХАУ-ын нүүрсний зах зээлд эзлэх хэмжээ буурч 7-8 хувь болно.

Австралид тавьсан улс төрийн хориг Хятадын коксжих нүүрсний импортын орон зайд ОХУ-аас тоглолт хийж, томоохон байр суурь олж авах хүслээ биелүүлэхэд боломж олгосон гэхэд хилсдэхгүй. Энэ орон зайд зөвхөн ОХУ-аас гадна гуравдагч орнууд орж ирэх магадлалтай. ОХУ нь Хятадын коксжих нүүрсний салбарт хүчтэй байр суурь эзлэх эрмэлзэлтэй байгаа нь улс төрийн гэхээсээ худалдааны дайны үр дүнд тэдэнд бий болсон боломж, давуу тал. Аманд нь орсон ий, сайхан шар тосыг оросууд хэлээрээ түлхэхгүй нь ойлгомжтой. Гол өрсөлдөгч болох Монголчууд өөрсдийн боомтын нэвтрэх чадвараа нэмэгдүүлж чадахгүй байгаа, үүндээ зарцуулах цаг хугацааг нь ашиглан оросууд манай коксжих нүүрсний зах зээлийг эзлэе гэж бодох нь ч ойлгомжтой. Биднийг төмөр замаа барьж дуусах хугацаанд оросууд зүгээр суухгүй нь лавтай. Тэд хэд хэдэн терминал барьж нүүрсээ хятадад нийлүүлэх бүх бэлтгэлээ хангаж бараг дууссан. "Хятад, Орос хоёр эрчим хүчний салбар, тэр дундаа нүүрсний салбарт илүү гүнзгий хамтын ажиллагааны орон зайг олох болно" гэж Шямэний Их сургуулийн Хятадын Эрчим хүчний эдийн засгийн судалгааны төвийн захирал Лин Бочиан ярьжээ. Хятадын компаниуд Орос, Австралийн нүүрсний чанар, үнийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж үзэж, оросын нүүрсийг худалдан авч эхэлжээ.

Цаг хугацааны болоод одоогийн мөнгөний ирээдүйн үнэ цэн гэдэг нөхөж болдоггүй зүйлс байдгийг харуулсан тод жишээ нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замын ажлыг гацаасан явдал боллоо. Улс төржилт, хувийн ашиг сонирхол гэдэг бүхэл бүтэн улсын эдийн засгийн орлогоор, иргэдийнх нь амьдралаар, хүүхдүүдийнх нь ирээдүйгээр тоглочихдог юм байжээ.

Л.Амарсанаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • eh oronch (192.82.70.28)
    Ta nar odoo niregsen hoino ni hashgirav geech bolood bn odoo bid tumur zam tavichihsan bol tiim saihan boloh baisan iim goe baisan gej hichneen hashgiraldaad nemergui harin barij baigaa buteen baiguulaltandaa anhaaraad turgen duusgahiig bodson ni deer ugui bol mongochuud ulam l hohiroh bolno uuniig orosuud yamar ih husej baigaa bol .Hurelsuh gua bi tumur zam taviad iim mundag buteen baiguulalt hiij bn geed l on damjaad televizeer reklamdaad baisaqn biz ee tegeed odoo uuniigee nuraahiig husee yu nuraah gej baigaa shaltgaan ni neg muu huviin ambits alban tushaaliin tuluu shuu tegeed uuniihee tuluu mongol ulsiig hohiroohod belen baigaa yam biz dee chavaas negent buruu yam hiisen battulgiig shiitgej hezeech bolno uunii tuluu sandrah hereggui tegeed umnu ni ene battulgiin tuhai yarij baihgui yaasan yam olon jil ungursun bn shuu dee heregtei ued i yariagui chimeegui suuj suuchihaad i ajil urnuj baihad ni teneg yam yarij uls ornoo horloh gee yu erguu malnuudaa
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • mongol (192.82.70.28)
    Odoo barj baigaa zamaa gatsaachihgui shig barij duusah ni chuhal uursduu ner hund alban tushaal avilgald hurehiin tuld heterhii uls turjuuleh yam bol odoohiij baigaa ajild tuiliin ih sadaa bolno ene ni ta ariin nuguu muulaad baigaa orosuudad ch ashigtai bolood ta nar bas mongol ulsiig horlood orosuudad tusalj bn gesen ug tiim bolohoor odoo hiij baigaa buteen baiguulaltiin talaar yuch bitgii yari,harn ungursun asuudliin talaar yarij bolno boditoi barimt tsugluulaad shiitgel onogduulalhad oroitoh zuilgui yamaa yalgaj slgaj sur uzel bodloosoo uravsan hun tiimch oligtoi baidaggui yam
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • нүүрс шороо болох уу! (64.119.21.233)
    Бид одоогоос 10жилийн өмнө төмөр замаа барьж байгуулчихсан бол бүр наашаа 5 жилийн өмнө орчихсон бол Монгол жинхэнэ ялах байжээ.Энэ их ажлыг хэн хойшоо чангаав!!!!!!!Улс эх орон хөгжил э/з 21 зуунд авто хөсгөөр нүүрс тээвэрлэж буй улсыг дэлхийгээс хар..Монгол хэмээх улс төрчид.Баттрулга гуай буруу үйлдэл лай ланчиг
    2021 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.67.16)
    Баярлалаа Женко
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.22.57)
    Тооцолсоноос илүү нүүрсийг төмөр зам тээвэрлэдгээрээ ашигтай
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.22.57)
    Төмөр замыг хямд барих тусам илүү ашигтай байдаг
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.22.57)
    Төмөр замаа хямд өртөгөөр өөрсдөө барьвал илүү ашиг хүртдэг хууль бий
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочин (192.82.74.226)
    төмөр замгүйгээс машинаар нүүрсээ зөөж байгаа тэр их хүндрэл там болсон зам хөөрхий тээвэрчдийн амьдралын нөхцөл эрүүл мэнд амь нас ар гэр гээд бодит хохирлыг яривал мөн ч хэцүү дээ. Дээр нь нүүрс удахгүй шороо болох нөхцөл тун ойрхон харагдаж байна. Их гүрэн орос хүртэл нүүрсээ валют болгон хувиргаж байна Гэтэл шороо болсон хойно мянган салаа төмөр замаар яах ч билээ болох нь дээ
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.9.46.83)
    Гүйцэтгэх Засаглалын ажилд Ерснхийлөгч орлоцдогын учир шалтгаан юу вэ. Тэгтлээ их санаа зовж цаг алдуулж хохирол учруулахын шалтгаан нь юу бол. Бид төмөр замаа, бас нүүрс угаах үйлдвэрээ барьчих боломжийг ч алдсан. Энэ байдлаар бол бидний дэд бүтэц бэлэн болход БНХАУ болон бусад нүүрс хэрэглэгчидийн зах зээл хумигдаж эхлнэ бизээ. Нүүрс шороо болохыг хүлээнэ гэсэн үг лдээ. Ийм байхад эдийн засагч Наранбаатар бухимдалгүй яах вэ. Мэргэжлийн бүх инженер эдийн засгчид Наранбаатар шиг л байгаашдээ.
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.16.30)
    Төмөр замыг хэн гацаасан бэ??? Тэр этгээд бол эх орноосоо урвасан эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн шүү!!! Яагаад одоо хүртэл шоронд хийхгүй байлгаад байгаа юм бэ?? Ингэхээр чинь хулгайч нар даврах нь аргагүй шдээ!!!
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.109)
    баттулгийн гай үхээхрийн нөхөр
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    30 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    50 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    1 цаг 8 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    1 цаг 21 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    1 цаг 26 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    1 цаг 35 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    1 цаг 40 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    1 цаг 45 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    1 цаг 45 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    1 цаг 59 мин
  • Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
    2 цаг 13 мин
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
    2 цаг 26 мин
  • Унгар улс төрийн хэвлэл мэдээллийн шинэчлэлээ эхлүүлж, Орбаны үеийн суртал ухуулгыг дуусгавар болгов
    2 цаг 41 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван шүдлэн
    2 цаг 46 мин
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
    2 цаг 52 мин
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
    2 цаг 53 мин
  • Дээвэр дээр гацсан янзагыг аврагчид эсэн мэнд аварлаа
    2 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: "Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам эхэлнэ
    3 цаг 21 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    3 цаг 39 мин
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    17 цаг 42 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК