Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхболд: Дөрвөн төрлийн вакцинаас сонголтоор нь хийлгэхгүй. Зөвхөн эмчийн заалтыг мөрдөнө

2021-3-15
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнгээ өгсөнгүй. Олон тэрбумын зардал салхинд хийсгэсэн явдал болсон юм биш үү. Тиймээс сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо өдөрт зуугаараа нэмэгдэж байгаа?

-“Нэг хаалга-нэг шинжилгээ” хийснийг та бүхэн санаж байгаа байх. 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон. Энэхүү шинжилгээ үр дүнтэй болсон. Далд  байсан 33 голомтыг илрүүлж, 200 гаруй хүний халдвартайг шинжилгээгээр баталсан. Хамгийн гол нь халдвар ингэтлээ тархаад ихсээд байгаа шалтгаан нь иргэд олон нийтийн газраар олноороо цугларч, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, баар, цэнгээний газрыг нээсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс бус хорио цээр, дэглэм алдагдаагүй, зохих арга хэмжээгээ аваад явсан. Одоо үүсээд байгаа энэхүү нөхцөл байдал цаашдаа нэлээд эрсдэлийг дагуулж мэдэхээр байна. Бид УОК-т саналаа оруулснаар улбар шар буюу гуравдугаар шатанд шилжиж, 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж ажиллах шийдвэр гаргуулсан.

-Монгол Улс эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд, Эрүүл мэндийн салбар багтсан уу?

-Эрүүл мэндийн салбарт тусгасан хөтөлбөрүүд хэрэгжээд яваа. Энэ салбарт зарцуулах нэг их наяд төгрөгийг төсөвт суулгасан.

-Астразенека вакциныг Европын зургаан улс хориглосон. Гэтэл манайд тариад байгаа. Эрсдэл гарахгүй юү?

-Астразенека вакциныг 65-аас дээш насныханд хийж болохгүй гэсэн зөвлөмж байгаа. ДЭМБ-аас бид мэдэгдэл авсан. Дэлхийн гурван орон түр зогсоосон болохоос хэрэглэхийг хязгаарлаагүй. 30 гаруй хүнд цусны бүлэн үүссэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд яваа. Вакцинтай холбоотой баталсан тохиолдол байхгүй. Судалж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Бүрэн хорьсон зүйл байхгүй. Бидний хувьд вакцинжуулалтыг зорилтот бүлэг болох эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, онцгой байдал, боловсролын салбарынханд гээд шат дараатай хийгээд явна. Энэ долоо хоногт 50-64 насны 185 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 34 мянган иргэнд хийх төлөвлөгөөтэй байна.

-Манай улс өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн вакциныг иргэдээ хийхээр байгаа.  Сонголтоороо хийлгэж болох уу?

-Манай улсад дөрвөн төрлийн вакциныг зөвшөөрсөн. Үүнд,  Спутник, Синовак, Астразенека, Файзер юм. Иргэд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Сонголтоороо гэдэг нь та очоод Спутник тариулъя гэхгүй. Харин эмчийн заалтын дагуу дөрвөн вакцинаас нэгийг сонгож тариулах юм. Тодруулбал, та харшилтай, даралт ихэсдэг юм байна. Тиймээс энэ вакцин танд тохирно гэх эмчийн заалтыг мөрдөнө. Спутник, Синовакийг 65–аас дээш насныханд хийж болно. Харшлын урвал бага өгдөг гэх мэтээр гол нь заалтаар гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

-Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэдийд хэрэглээнд нэвтрүүлэх вэ?

-Эмнэл зүйн шатаа давчихсан. ХӨСҮТ дээр 50 хүнд баталгаажилт хийхэд мэдрэг, өвөрмөц чанар 100 хувь баталгаажиж гарсан. Одоо дараагийн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн  нийлүүлэх шатандаа яваа.

-Халдваргүй иргэнийг халдвартай гээд ХӨСҮТ-д аваачсан гэх гомдол иргэдийн дунд тасрахгүй байна. PCR буруу оношлоод байна уу?

-2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш манайд дотоодын халдвар гарсан. Түүнээс өмнө ч PCR шинжилгээ хийдэг байсан. Арван сарын хугацаад дандаа зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд баталгааждаг байсан. Хэрвээ PCR буруу оношилдог байсан бол бид өдийд ийм тайван байх уу. Тохиолдлын тоо маш ихэсч, нөхцөл байдал хүндэрсэн байх байсан. Тэгээд ч манай улс PCR шинжилгээний лабораторийн сорьцоо гадаад, дотоод хяналтаар байнга баталгаажуулдаг. Тухайлбал, Австралид сорьцоо явуулж баталгаажуулдаг байгаа. Тэгэхээр шинжилгээний хариуд эргэлзэх зүйлгүй.

-Өнөөдөр хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүд вакциндаа хамрагдаж эхэлсэн үү. Сонголтоороо хийлгэнэ гэсэн мэдээлэл бий?

-Гишүүд эмчийн заалтынхаа дагуу вакциндаа хамрагдана.

-“Оюутолгой”-д халдварын нэг тохиолдол батлагдсан гэсэн. Одоогийн байдлаар ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Үнэн. Нэг тохиолдол батлагдаж, өвчтөнийг нийслэл рүү шилжүүлэн, эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Ойрын хавьтлын 20-иод хүнийг тусгаарлан, хариу арга хэмжээ аваад яваа.

-Эмч, ажилчдын илүү цагийн мөнгийг олгохгүй, мөн хоолтой холбоотой гомдол нийгмийг бухимдуулсан. Энэ бүгдийг шийдвэрлэсэн үү?

-ЭМЯ-ны зүгээс “Нэг хаалга-нэг шинжилгээ”-д ажилласан болон бусад эмч, ажилтнуудын илүү цагийг  ном журмын дагуу олгож байгаа. Зарим нэг байгууллагын хариуцлагагүй байдлаас болж илүү цагийн мөнгийг олгоогүй тохиолдлууд гарсан. Сайдын хувьд газар дээр нь очиж, асуудлыг шийдвэрлэсэн. Баянзүрх дүүрэгт эмч ажилчдын хоолны асуудал гарсан. Баянзүрх эмнэлэг яалт ч үгүй нэгдсэн гал тогоо байдаггүй. Тиймээс зохицуулалт хийж, арга хэмжээ авсан байгаа. Ерөнхийдөө хоолны асуудлыг тухайн эрүүл мэндийн төв нь хариуцаж, харин бусад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, илүү цагийн хөлсийг ЭМЯ  тасралтгүй хангаж ирсэн, цаашид ч хангана.

 

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (192.82.82.150)
    Еврейчүүд мэдээж тэнэг буруу юм хийхгүй. Эд нар зөвхөн Файзер вакцинаар нийт амаа дархлаажуулж байна. Гэтэл манай Эрүүл мэндийн сайд "Тухайн хүний эрүүл мэндийг байдлыг харгалзан ямар вакцин хийхийг эмч шийднэ, иргэний өөрийнх нь сонголтоор хийхгүй" гэж мэдэгдэв. Тэгвэл Израилийн иргэд бүгд эрүүл мэнд нь яг ижил хүмүүс байдаг юм байх даа??? Жирийн ядруу иргэнд тааруухан буюу турших вакцин хийхийн тулд ингэж ярьж байгаа юм биш биз???
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • саруулхан шаачих эро юм (192.82.77.180)
    Өмнөх Аниа,Агаа нарынхаа худал хурмагаар иргэдээ хуурч"ШОУ"-ддаг аргаас нь аль хэдийн сурчихсан байна ш дээ ккк 2-3-хан хонгинй өмнө ХӨСҮТ дээр явж байхад зархирал эмэгтэй сүүлийн саруудын илүү цагийн мөнгө олгогдоогүй .Учир нь илүү цагийн мөнгө манайд мэддэгүй ЭМЯ мэддэг тэндээс мөнгө ирүүлээгүй л гэж байсан. Энэ хэдхэн хоногт шийдээд ХӨСҮТ-д шилжүүлээд тэр нь эзкэндээ очно гэж байхгүй л дээ
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • ороо нь жороогоо сонгодог юм (192.82.77.180)
    Мөнгө хүүлэхээс өөрийг сэтгэх чаваргүй усан толгойт буухдаа мөрөөрөө тонилохгүй МАН-н дарга Хүүкийг авилгадсан мөнгөөрөө өдөр шөнөгүйг шантаалж өөрийхөө өрөөсөн дугуй махан толгойтыг тавиулсан гэдэг юм билээ. Муу юм үнэн л байж таарна.
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.67.186)
    энэ хөлдүүг огцруулаачээ.
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Монгол Хятадын Синовак байгаа юм уу Сионофарм уу? (188.62.227.194)
    Монгол Хятадын Синовак байгаа юм уу Сионофарм уу?
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Чуганц (66.181.161.37)
    Шүлсэнд тавихан сорил хийж харьцуулаад дүгнэлт гаргадаг, баталгаажуулдаг тийм журам байдаггүй. Ядахдаа 500 - 1000 сорьцонд харьцуулаарай. Дэлхий нэийтээр шүлсэнд хийх аргыг нэвтрүүлэх талаар яарахгүй байна шүү. Манайхнаас тэд биш тэднээс манайхан туршлага авдаг шүү.
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • МОНГОЛ ХҮН (202.126.89.201)
    Харин сонин юм ярьдаг Сайд байх чинь. Зөвхөн ОХУ д Спутникээр 30 сая хүн вакцин хийлгэж дэлхийн 1.3 тэрбум хүнтэй 50 орон энэ вакцин хийлгэж Европын зарим оронд үйлдвэрлэх гэж байна!! Би спутникV хийлгэнэ. Түүнээс биш эмчийн хэлсэн вакцин хийлгэхгүй. Чи нугалаа гаргах нь уу эсвэл энэ чинь худал мэдээлэл үү?
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.143.120)
    ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ХУВЬ ХҮН СОНГОЖ ХИЙЛГЭЛГҮЙ ЯАХ ВЭ. ТА НАР ХЯТАД ВАКЦИНАА ХҮМҮҮСТ ШАХАХ ГЭЖ БҮҮ ДАРАМТАЛ
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
  • Уншигч (66.181.161.101)
    Энэ нөхөр юу гээд бувтнаад байна. Би зөвхөн оросын вакцин хийлгэмээр байна гэвэл чи "чиний хүслээр болохгүй юугаа донгосоод байгаа юм бэ" гээд загнаад хөөхнө дээ. Уг нь ямар вакцин хийлгэх нь хувь хүний эрхийн асуудал гэж ярьж байсан даа
    2021 оны 03 сарын 15 | Хариулах
    • ОК -оос монголд ирсэн викцинаас снголтой хийлгэнэ л гэж байсан даа
      2021 оны 03 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    3 цаг 40 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    4 цаг 10 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    4 цаг 12 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    16 цаг 42 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    20 цаг 38 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    21 цаг 19 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Уржигдар 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Уржигдар 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Үндэсний бөх-2026
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК