Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга, Сү.Батболд хоёрын оффшорын баримт, тэдний тайлбар

2021-3-31
0
ЖИРГЭХ

Монголын ард түмний сонголтоор төрийн өндөр сэнтийд залран суусан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд хоёрын оффшор бүс дэх компани, данс, мөнгө төгрөгтэй холбоотой мэдээллүүд хэвлэлүүдээр хэдийнэ зарлагдлаа. Ил боллоо.


Х.БАТТУЛГЫН ОФФШОРЫН БАРИМТААС

-Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын иргэн Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг.

Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” -ийн захирлаар 2007 оны 7-р сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Бас энэ компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад охиндоо шилжүүлсэн.

Албан ёсны энэхүү мэдээллээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан байна.

Х.Баттулга Төгрөг нуурын ордыг 2010 онд 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамардаг.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр байсан 90 хувийг 2007 оны 3-р сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны 4-р дүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг.

 “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг.

Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга, Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв. Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр нь алга болсон байдаг.

Дараа нь Брейв лайон \Brave Lion BVI\ гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг.

Х.Баттулга нь УИХ-ын гишүүн байхдаа дипломат паспортаараа “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” компани байгуулсан гэх бүртгэлтэй байсан бөгөөд хувьцаа эзэмшигч нь байжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хашиж байхдаа “Финсланд Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байсан.

УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 оны 6-рр сарын 13-ныг хүртэл Сингапурын оффшорт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз Пи-Ти-И” компанийн захирлаар ажиллажээ. Энэ нь түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдэж байгаагүй. Х.Баттулга 2011 он гэхэд “Биз-Интегрэйшн Пи-Ти-И” гэх компанийн хувьцаа эзэмшигчээр байсаар л байжээ. “Ассет Профешионал Сервисес Пи-Ти-И” гэсэн компанийг мөн л өөрийн нэр дээр үүсгэн байгуулж байсан байна.

 “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан.

Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны 2-р сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг.

Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг.

Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан.

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ.

Х.Баттулга төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм.

Х.БАТТУЛГЫН ОФФШОРЫНХОО ТАЛААР ХЭЛСЭН ТАЙЛБАР

2021.1.10. МҮОНТВ. Хөтлөгч “Та оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ гээд тогтоолын төсөл санаачиллаа. Гэтэл таныг өөрийнхөө мөнгийг оффшорт нуусан гэж ярьж, бичиж, хардаж байна” гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэгдүгээрт, би бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, мөнгийг хадгалахын эсрэг байдаг хүн. Мөнгийг байнга эргэлтэд оруулж байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт, би өөрөө ч сайн ойлгохгүй нэг схемийг сүүлийн арваад жил ярьж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас энийг ярьж байсан. Энэ яриад байгаа хүмүүс өөрсдийнх нь асуудал хүндрээд эхлэхээр ярьж байгаа болов уу. Тухайн үед нь би энэ асуудлыг нэг их тоогоогүй. Гаргаж ирж яриад байгаа хүмүүс тэр орлогыг тодорхойлох юм бол өөрсдөө аваарай л гэж хэлж байгаа” хэмээн хариулсан. Мөн “Яг үүнтэй холбоотой нэг зүйл яригдаад байдаг л даа. Таны хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өр зээлийнхээ баримтыг үгүй хийж байгаа гэж яриад байна?” гэхэд “Би огт сонсоогүй юм байна. Нягтлан бодогч, санхүү хариуцсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Надад хувийн компани байхгүй, хувьцаат компанийн хувь эзэмшдэг. Тэр компаниуд өөрсдийн удирдлагатай, төлөөлөн удирдах зөвлөл, санхүүтэй. Ямар дээр үе байгаа биш дээ? Одоо орчин үед аж ахуйн нэгжүүд өр ширээ устгадаг юм байдаг юм уу. 1921 оноос өмнө болдог л байсан байх” гэсэн байдаг. Ийнхүү Х.Баттулга оффшортой гэдгээ хүлээдэггүй.

СҮ.БАТБОЛДЫН ОФФШОРЫН БАРИМТААС

Сү.Батболд Британийн Виржинийн аралд “Premier Edge Limited” (Premier Edge) оффшор компанийг ганцаараа 2005 оны 8-р сарын 5-нд байгуулсан байдаг. Энэ компанийг 2006 оны 4-р сарын 25 хүртэл Сү.Батболд ганцаараа эзэмшиж байжээ.Энэхүү оффшор компани 2006 оны 2-р сард “Knightsbridge Apartment” хэмээх ихээхэн үнэ цэнэтэй харш худалдан авчээ.

Сү.Батболд нь 2006 оны 3-р сард “Quantum Lake Trast” итгэлцлийн компанийг байгуулах үедээ өөрийн дипломат паспортын хуулбарыг баталгааны хамт өгч байсан баримт нь ил болжээ.

2006 оны 4-р сард Сү.Батболд дээр дурдсан “Premier Edge” компанийнхаа хувьцааг Британийн Виржинийн арлуудад байдаг “Regula Limited” (Regula) компанид нэр заан шилжүүлжээ. Дараа нь 2015 оны 6-р сарын16-нд “Premier Edge” компанийн хувьцааг эзэмших эрх “Regula” компаниас Сү.Батболдын хүү Баттүшигт шилжжээ.

2015 оны 10-р сарын 6-нд “Premier Edge” компани нэмж хувьцаа гаргасан бөгөөд түүнийг С.Баттүшиг, түүний дүү Б. Саманд нар хамтран эзэмшигч болжээ.

2016 оны 9-р сарын 8-нд Сү.Батболдын хүүхдүүд “Premier Edge” компанийнхаа хувьцааг Чёон Чү Ён-д буюу түүний “Lorsch” хэмээх өөр нэг оффшор компанид худалджээ.  2017оны 11-р сард “Knightsbridge Apartment” харшаа нэр үл мэдэгдэх компанид 1,85 сая стерлингийн фунт буюу 2,5 сая доллараар заржээ.

 “Winrock Invest Limited” нэртэй компани Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд 2006 оны 7-р сарын 4-нд бүртгүүлжээ. Сү.Батболд 2006 оны 9-р сарын 6-аас 11-р сарын 1-ний хооронд энэ оффшор компанийн 100 хувь эзэмшигч бөгөөд захирал нь байжээ.

Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд “Grandcastle Assets Ink” компанийг 2006оны 9-р сарын 8-нд байгуулжээ. Энэ компанийг дангаар эзэмшигч бөгөөд захирлаар С.Баттүшиг томилогджээ. 

2010 оны 11-р сард Чёон Чү Ён “Genetrade” компани оффшор байгуулжээ. Ингээд Чёон Чү Ён “Genetrade” болон “Grandcastle” компанийн хувьцааг дангаар эзэмшигч болжээ.

2009 оны 7-р сарын 26-нд Виржинийн арлуудад “Elmbridge Assets Limited” компани бүртгүүлэв. Сү.Батболд энэ компанийн цорын ганц эцсийн өмчлөгч байсныг шүүх саяхан нотолжээ.

Гадаадын улсуудын шүүхүүд дэх хэрэг маргаанд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой доорх үл хөдлөх хөрөнгүүд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тэдгээр нь

1. Хонконгд 7.6 сая $ буюу 21 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр

2. Хонконгд 5.1 сая $ буюу 14,2 тэрбумын үнэтэй Дуплекс загварын байр

3. ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая $ буюу 5.8 тэрбумын үнэтэй байр

4. Тайландад 5 сая $ буюу 14 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 2 ширхэг

5. Тайландад 1.8 сая $ буюу 5 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө тус бүр 3 ширхэг

6. Лондонд 13 сая $ буюу 36.4 тэрбумын үнэтэй орон сууц

7. Лондонд 2.4 сая $ буюу 6,7 тэрбумын үнэтэй орон сууц /2018 онд бүртгэл өөрчлөгдсөн/

8. АНУ-ын Манхаттенд 9.9 сая $ буюу 27.7 тэрбумын үнэтэй орон сууц

9. АНУ-ын Манхаттенд 3.2 сая $ буюу 8.9 тэрбумын үнэтэй орон сууц

10. АНУ-ын Бостонд 1.5 сая $ буюу 4.2 тэрбумын үнэтэй орон сууц гэж байна.

СҮ.БАТБОЛДЫН ОФФШОРЫНХОО ТАЛААР ХЭЛСЭН ТАЙЛБАР

2021.2.25. http://batbold.com/. “Миний амьдрал, бизнесийн түүхэнд Төрөөс төмөр зам, ямар нэгэн концесс, тендер хулгайлж аливаа хууль бус аргаар хөрөнгөжсөн түүх байхгүй. Хариуцлагатай хэлье. Миний хамаарал бүхий компаниуд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо ч хуулийн дагуу ажилладаг. Ер нь зарим хүмүүс нэг зүйлийг мартаад байх шиг байна. Би бусдын адил 1990-ээд оноос бизнес эрхэлж эхэлсэн. 2000 онд улс төрд орохдоо Монголын хамгийн амжилттай, том компаниудын нэгийг аль хэдийнээ босгосон байсан. Одоо ч бүтээн босгосон компани маань Монголдоо тэргүүлэх компаниудын нэгд олон нийтийн нүдэнд ил тодоор явсан хэвээр байна. Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон амжилттай төслүүд хэрэгжүүлж, гадна дотнын олон түнштэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Ашиг сонирхлын тухай хууль үйлчилж эхлээгүй байхад буюу 2000-аад оны эхээс томоохон компаниуд ихэнх нь л татварын таатай орчинд буюу оффшор бүсэд компани байгуулж ажиллаж байсан. Манай компани ч бас энэ зарчмаар гадаадад компани байгуулж ажиллаж байсан. Ашиг сонирхлын тухай хууль батлагдаж түүнд нийцүүлж оффшор компаниудаа хаасан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс, байр сав байхгүй. Монголд томоохон бизнес эрхэлж байгаа хүн бүр л гадаадын ямар нэгэн түнш, танил хөрөнгө оруулагчтай байдаг. Тийм байхаас ч өөр аргагүй юм. 2006 онд хүүхэд маань Лондонд суралцаж байхад гэр бүл маань тэнд амьдрах шаардлага гарч, Лондонд байр худалдаж авсан. 2016 онд хүүхдүүд маань сургууль соёлоо төгсөөд Монголдоо буцах болж, олон жилийн өмнө бизнес эрхэлж байх хугацаандаа танил, бизнесийн түншийн харилцаатай байсан гадаадын хөрөнгө оруулагчид зарсан. Алтай холдинг компанитай одоо ч түншийн холбоотой ажилладаг. Гэтэл тэр хүнийг буруутгаад, тэр хүний өмч хөрөнгийг надад нялзааж, надад холбоотой болгох оролдлого хийж гадаадын шүүхэд манай танил бизнесмений амьдарч байгаа байр сав, бизнес, үл хөдлөх хөрөнгө рүү нь дайрч гадаадын шүүхэд нэхэмжлэл өгсөн байна лээ. Зөвхөн намайг харлуулах гэсэн бохир улс төрийн тоглолтоос болж гадаадын иргэний нэр хүнд, өмч хөрөнгийн хууль ёсны эрхэд халдаж байгаа нь туйлын бүдүүлэг, бусармаг үйлдэл л дээ. Мөн Оюутолгойн гэрээ, Эрдэнэттэй холбоотой гэх ор үндэсгүй гүтгэлэгтээ аль 2006 оны бизнесийн үйл ажиллагааг маань хамруулан санаатайгаар мэдэн будлиж байгаа нь энэ үйл ажиллагаа анхнаасаа зохион байгуулалттай, улс төрийн зорилготой гүтгэлэг гэдгийг нь харуулж байна. Өөрөөр хэлбэл, би 2005, 2006 онуудад хууль журмын дагуу компаниуд байгуулж байсан. Гэтэл энэ компаниудыг 2011 онд Оюутолгойн гэрээнд оруулсан өөрчлөлттэй холбон гүтгэнэ гэж юу гэсэн үг вэ? Өөрөөр хэлбэл 2005 онд гэрээний сураг ч гараагүй байхад 2011 онд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гээд авлига аваад сууж байна гэж байх уу? Ийм эрүүл бус маргаан өрнөөд байна л даа” гэсэн тайлбар хийжээ. Тэр мөн л Х.Баттулгын адил үгүйсгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ахмад (202.179.24.138)
    ХОЁУЛАА ОДОО АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙГААД БҮХ ОФФШОРОО ОРУУЛЖ ИРЭЭД АХМАДУУДАД АДИЛ ТЭГШ ХУВИАРЛААД ӨГЧИХ ТЭГЭЭД Л БОЛОО.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.25.52)
    2лаа монголд халтай хулгайчууд
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (64.119.27.213)
    ерөөсөө 2 ланг түдгэлзүүлж шалгаад тэр Хүрэлийг нь ч бүгдийг дэвшүүлэхгүй байвал яасан юм бэ
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    30 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    37 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    47 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 20 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    3 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    4 цаг 0 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    4 цаг 38 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    5 цаг 7 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    5 цаг 18 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    5 цаг 27 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    5 цаг 40 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    5 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    5 цаг 55 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    6 цаг 11 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    6 цаг 19 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 30 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
    6 цаг 36 мин
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    21 цаг 18 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    21 цаг 43 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    22 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК