Засгийн газраас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулж, авч буй зарим арга хэмжээний талаар мэдээлсэн билээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан өмнөх Засгийн газрын гаргасан хөнгөлөлтүүд үргэлжилж буйг онцлон дурдсан юм.
Тухайлбал, цахилгаан, дулаан, хогны мөнгийг төрөөс 100 хувь чөлөөлөх болон нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтиийг ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл үзүүлж буй бөгөөд санхүүгийн хувьд ямар нэгэн доголдол гараагүйг хэллээ.
Мөн дөрөвдүгээр сарын 3-наас эхлэх хязгаарлалтын хугацаанд айл өрхөд дэмжлэг болгох үүднээс сар бүрийн 20-.ны өдөр олгодог хүүхдийн мөнгийг наашлуулж баасан эсвэл ирэх даваа гарагт олгохоор зохицуулсан гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)