Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Болдсайхан: Дөрөвдүгээр сарын 20-нд ЭЕШ-ын агуулга, хамрах хүрээг зарлана

2021-4-14
0
ЖИРГЭХ

Боловсролын Үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 


-Монгол хэл, бичгийн шалгалт удахгүй эхэлнэ. Бусад шалгалтуудын хувьд хэзээ гэж төлөвлөж байгаа вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх тавдугаар сард зохион явуулахаар товлосон. Уг шалгалтыг авах хугацааг Засгийн газрын эцэслэн тогтоол гаргах байх. Элсэлтийн ерөнхий шалгалтг долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулахар БСШУЯ-нд саналаа хүргүүлсэн. Өнөөдөр яамнаас гаргасан мэдээллээр дээрх өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авахаар тооцсон байна лээ. Гэхдээ албан ёсоор шалгалтын товыг баталсан албан бичиг ирээгүй байна.

-Шалгалтын бүртгэл удахгүй дуусах гэж байгаа. Хөл хориотой холбогдуулан хугацааг сунгах уу?

-Шалгалтын бүртгэл энэ сарын 20-нд дуусах байсныг хөл хориотой уялдуулан тавдугаар сарын 5 хүртэл сунгасан. Нийт 39 мянган хүүхэд бүртгэлд хамрагдах байх гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа. Одоогийн байдлаар 36 мянган хүүхэд шалгалтад хамрагдахаар хандалт хийсэн. Үүнээс 32 мянган хүүхдийнх нь баталгаажсан байна. Үлдсэн нь төлбөрөө хараахан шилжүүлээгүй эсвэл цээж зургаа оруулаагүй зэрэг шалтгаантай байна.

Энэ жилийн шалгуулагчдын бүртгүүлж байгаа байдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад идэвх сул гэж хэлэхээргүй байна. Интернет зэрэг олон шалтган байгаа ч сургуулиуд нэгдсэн зохион байгуулалтаар хүүхдүүдээ хамруулж байгаа нь үр дүнтэй гэж харж байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, Дорноговь, Орхон, Дорнод, Ховд зэрэг аймгуудын бүртгэл дууссан байна. Үлдсэн хугацаанд хүүхдүүдээ бүрэн хамруулж дуусна.

-Шалгуулагчид голдуу ямар хичээл төрлөөр бүртгүүлж байна вэ?

-Хүүхдүүдийн 85 орчим хувь нь математикийн хичээлийг сонгодог юм. Дараа нь 80 орчим хувь нь нийгмийн ухаан, англи хэл зэргийг сонгож өгдөг. Энэ нь ихэнх их, дээд сургуулиудын суурь хичээлийн шалгалттай холбоотой. Үүний араас монгол хэл, физикийн шалгалт өгч байна. хүүхдүүдийн хичээл сонголтын тоог авч үзвэл дийлэнх нь 3-4 хичээл сонгож өгч байна. Өмнө нь сурагчид 10 хичээлээр шалгалт өгөх тохиолдол цөөнгүй байсан бол өнгөрсөн жилээс эхлэн энэ тоо буурсан. Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээн 7 хүүхэд л 10 хичээл төрлөөр шалгалт өгч байсан. Хүүхдүүд хичээл сонголтын тоо нэмэгдэх тусам сурлагын амжилт буурдаг гэдгийг мэддэг болсон байна. Хоёрдугаарт, хичээл сонголтыг цөөн сонгож байгаа нь мэргэжил сонголтоо эрт хийж, бэлдэж эхэлсэнтэй холбоотой байна.

-Энэ хичээлийн жил танхимаар хичээллэсэнгүй. Онлайн хичээл үр дүнгүй байгаа талаар шүүмжлэл их байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн шалгуулагчдын даалгавар ямар байх юм бэ?

-Даалгавар хөнгөн, хүнд гэж хэлэх төвөгтэй. Учир нь жил жилийн даалгаврууд тухайн хүүхдийн судалсан хэмжээнд агуулгыг бэлтгэдэг юм. 2019 онд хөл хорио байгаагүй учраас бүрэн дунд боловсролын агуулгыг бүрэн хамруулсан. 2020 онд арваннэгдүгээр анги хүртэлх агуулгаа бүрэн судалсан учраас үзсэн агуулгынх нь хувьд боловсруулсан. Судлаагүй агуулгыг шалгалтад оруулахгүй учраас түвшинд нь тохирдог гэсэн үг. Бид дөрөвдүгээр сарын 20 гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтын агуулга, хамрах хүрээг зарлана. Судалсан байвал зохих чадваруудыг нь жагсаагаад өгнө. Үүн дотроос шалгалтыг авна.

-Долдоодугаар сар гэхэд халдварын тархалтыг буурна гэж тооцож, шалгалтыг товыг гаргаж байгаа юм байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл шалгалтаа хэрхэн зохион явуулах вэ. Эсвэл хугацааг нь хойшлуулах юм уу?

-Зургаадугаар сар гэхэд Засгийн газар вакцинжуулалтыг бүрэн хийнэ гэж тооцсон байна лээ. Хоёрдугарт, тархалт буурна гэж үзэж байгаа юм байна лээ. Гуравдугарт, Ерөнхийлөгчийн сонгулийг зургаадугаар сарын 9-нд зарласан. Үүнтэй холбогдуулан шалгалтыг хойшлуулсан. Учир нь сонгуулийн байрууд нь манай шалгалт авах байр байдаг учраас ийм шийдвэрт хүрсэн. Харин санад авах өдрийг долоодугаар сар гэж төлөвлөсөн нь өөдрөгөөр төсөөлж байна гэсэн үг. Магадгүй нөхцөл байдал хүндэрвэл шалгалтыг хойшлуулахыг үгүйсгэхгүй. УОК-оос гарах шийдвэрийг л дагана.

-Нэг танхимд хэчнээн хүүхэд шалгалт өгөхөөр тооцож байгаа вэ?

-Энэ жил коронавирусний халдварын тархалттай холбогдуулан УОК-ын өгч байгаа заавар, чиглэлийн дагуу нэг ангид сух хүүхдийн тоо, ширээ хоорондын зайг бэлдэхээр болж байна. Өнгөрсөн жил нэг ангид 20, 40 хүүхэд багтаадаг байсан бол энэ жил хамгийн ихдээ 12 хүүхэд нэг ангид байна гэж тооцож байгаа. Үүнтэй холбогдуулан анги танхимын хүрэлцээ нэмэгдэнэ гэсэн үг.  Өнгөрсөн жил 30 мянган хүүхэд төгсөхөд улсын хэмжээнд 85 шалгалтын байранд шалгалтаа зохион явуулж байсан. Энэ жил 40 орчим мянган хүүхэд төгсөх учраас 115 орчим шалгалтын байр шаардлагатай. Шалгалт авах байрны тоо нэмэгдсэнээр санхүүжилтийн хувьд хүндрэл үүснэ. Учир нь хөдөө орон нутаг руу явах шалгалтыг комиссын тоо нэмэгдэхтэй холбогдуулан томилолтын зардал өснө. Мөн халдвар хамгааллын дэглэм сахихтай холбоотой бараа материал гээд төсөв санхүүгийн хувьд хүндрэл үүсэхээр байна.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    1 цаг 55 мин
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
    2 цаг 30 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    5 цаг 51 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    6 цаг 32 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    11 цаг 47 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    13 цаг 3 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    13 цаг 11 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    13 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    13 цаг 54 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Өчигдөр 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 19 цаг 10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    Өчигдөр 14 цаг 27 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Даян аваргын эхнэртэй андуурагдсан С.Сэлэнгэ уурхайчин, businesswomen
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК