Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баян-Өлгий Эмпати” сургуулийн 12 сурагч гаднын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцахаар болжээ

2021-4-23
0
ЖИРГЭХ

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Ерөнхий боловсролын сургуулиуд цахимаар хичээллэж байгаа. Гэхдээ энэ цаг хугацааг үр бүтээлтэй ашигласны үр дүнгээр сурагчдынх нь амжилт тогтмол өсөж байгаа сургуулиуд ч байгаа юм. Тэдний нэг нь Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургууль. Тус сургуулийн төгсөгчдөөс цар тахлын энэ хүнд үед олон улсын нэр хүндтэй сургуулиудын тэтгэлэгт 12 сурагч шалгараад буй юм. Мөн олон улсын онлайн олимпиадад сурагчид нь амжилттай оролцож 14 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад байгаа. Ийм бахдам амжилт дүүрэн байгаа“Баян-Өлгий Эмпати” сургуулийн хамт олонтой ярилцлаа.


"Баян-Өлгий Эмпати" сургуулийн захирал А.Естай: Манай төгсөгчид эх орондоо төдийгүй гаднын улс орны бүхий л салбарт тэргүүлэн ажилладаг

-Та сургуулиа бидэнд танилцуулахгүй юу. Баян-Өлгий аймагт хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-"Баян-Өлгий Эмпати" сургуулийг анх 1994 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэй байгуулсан. Энэ цагаас өнөөг хүртэл 27 жилийн хугацаанд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуульд зөвхөн Баян-Өлгий биш Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, улсын нийслэл Улаанбаатар хотоос хүртэл хүүхдүүд ирж, амжилттай суралцдаг. Манай сургуулийн төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрд, цаашлаад бусад улс орны бүхий л салбарт тэргүүлэн ажиллаж, амьдарч байна.

-Сургуулийн удирдлагын хувьд багш хүн ямар байх ёстой гэсэн шаардлага тавьдаг вэ. Сургуулийн багш, ажилчид гээд боловсон хүчний талаар сонирхуулаач?

-Ер нь багш гэдэг хүн ерөнхий эрдэм /математик, хими, физик гэх мэт/ зааж сургахаас гадна маш сайн судлаач, хүүхдүүдэд зөв чиглэл өгч дэмжлэг үзүүлж, сурагчдыг өөрийнх нь хүсэл мөрөөдөл рүү нь чиглүүлэгч, зам заагч байх ёстой. Одоогоор манай сургууль  Киргиз, Фижи, Туркмен, Филиппин зэрэг улсаас дөрвөн багш ирж ажиллаж байгаа. 22 монгол багш, 28 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Анги дүүргэлтийн хувьд ямар байдаг бол?

-Ээлжит хичээлийн 40 минутаар дамжуулан хүүхдүүд бусадтай харилцах харилцааны чадвар, бусдыг сонсох, ойлгох, хүндлэх гээд маш олон чадварыг олж авч суралцдаг. Багш нарын хувьд ээлжит хичээл орж байх явцдаа хүүхдүүдээ таньж ойлгох, хэрэгцээ шаадрлагыг нь олж харах,  хүүхдүүдээ судалж, цаашид тухайн хүүхэдтэй хэрхэн  яаж ажиллах талаар төлөвлөгөө гаргах, хүүхэд бүртэй тулж ажиллах судалгааны талбар юм. Тиймээс анги дүүргэлт маш чухал. Манай  ангиуд хүүхдийн нас насанд тохируулан 14-24 сурагчтай хичээллэдэг.

-Хичээлийн хөтөлбөр бусад сургуулиас ялгаатай явдаг уу?

-Бид Монгол Улсын одоо хэрэгжүүлж байгаа цөм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нэмэлтээр дунд, ахлах ангид Project based learning /PBL/ төсөлд суурилсан сургалт, ахлах ангид өөрийгөө таньж мэдэх, мэргэжил сонгох, олимпиад уралдаан тэмцээнд бэлтгэх, хоцрогдол арилгах, англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр хичээллэж байна.

-Сурагчдын чөлөөт цагийг өнгөрүүлэх боломжийг хэрхэн хангадаг вэ?

-Хүүхдүүдийн хувьд чөлөөт цаг бол маш чухал.  Хичээлээс гаруур 8 дугуйлан хичээллүүлж байна. Мөн хүүхдүүд маань өөрсдөө санаачлаад клуб, дугуйлан удирдан явуулж, нийгмийн тустай ажил санаачлан зохион байгуулж байна. Манай сургууль бусад сургуулиудтай харьцуулахад нэлээд ачаалалтай байдаг. Тодотговол, өглөө 8 цагаас хичээл нь ном уншлагын цагаар эхэлж 15 цагт дуусдаг.

-Эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааны талаар сонирхуулбал?

-Турк сургууль байх үеэс эхлээд эцэг эх-багш-сурагч гэсэн гурвалсан хамтын ажиллагаанд  ач холбогдог өгч ажиллаж ирсэн. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас зарим үйл ажиллагаагаа явуулаагүй хэдий ч бид давхардсан тоогоор 200 мянга гаруй удаа эцэг, эхтэй холбогдож, хамртан ажилласан байгаа. Эцэг, эхийн спортын өдөрлөг, Хаврын баяр, Нээлттэй хаалганы өдөр гэх мэт үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн.

-Танай сургууль анхлан элсэгчдээ ямар шалгуураар шалгаж авдаг бэ. Хүүхэд бүрт нээлттэй байдаг уу?

-Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчээр сургуульд элсэх элсэгчдийг бүртгэж, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн сурагчдаас математик, монгол хэл, сэтгэх чадварын нийт 100 онооны 50 асуулттай шалгалт авдаг байлаа.  Харин өнгөрсөн жил цар тахлын улмаас 6-12 дугаар ангиудад орох хүсэлтэй бүх сурагчийг элсүүлсэн. Энэ жилийн хувьд зөвхөн 6 дугаар ангидаа  элсэлт авахаар төлөвлөж,  нээлттэй бүртгэж байна. Бүртгүүлсэн сурагчдын эцэг, эхтэй тавдугаар сарын 1-ний өдөр онлайнаар ярилцлага хийж, сургуулиа танилцуулна. Бусад ангиудад нэмэлт элсэлт авах эсэх нь наймдугаар сарын дундуур тодорхой болно.

-Сургуульд сэтгэл зүйч болон боловсролын зөвлөгөө өгөх ажилтан ажилладаг гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Сурагчдад сурахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлээ зөв сонгоход дэмжин туслах, эцэг, эхчүүдтэй хамтран ажиллах, сурагчидтай хэрхэн ажиллах, хүмүүжүүлэх талаар багш нарт зөвлөгөө өгөх,  тулгарсан аливаа бэрхшээл асуудлыг эергээр шийдвэрлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг. Мөн 2019 оноос эхлэн гадаадад суралцах зорилготой сурагчид, тэдний эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, гадаадын их, дээд сургуулиудын шалгалтын журам, элсэлтийн шалгалтын талаарх мэдээлэл, тухайн сургуульд элсэн ороход зуучлах зорилгоор Боловсролын зөвлөгөө өгөх ажилтан Киргиз улсаас ирэн хамтран ажиллаж байгаа.

Сургалтын менежер Улан Ягудов: Амжилттай суралцаж яваа сурагчдаараа үргэлж бахархаж, бардамнаж явдаг

-Та эхлээд өөрийгөө танилцуулна уу. Баян-Өлгий Эмпати сургуульд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Намайг Улан Ягудов гэдэг. Би Киргизийн Иссык-Куль гаралтай. Баян-Өлгий Эмпати сургуульд хоёр жил ажиллаж байна.

-Сургуулийн онцлог давуу талыг цөөхөн үгээр илэрхийлбэл?

-Манай сургууль маш олон давуу талтай. Ганц өгүүлбэрээр хэлэхэд, манай сургуулийн төгсөгчид дэлхийн хэмжээнд боловсрол эзэмшсэн байдаг. Манай төгсөгчид бүх улс оронд  элсэн суралцах боломжтой байдаг. Ямар ч сургуульд элссэн гологдохооргүй боловсролыг манай сурагчид эзэмшдэг.

-Сурагчдын амжилт ололтын талаар сонирхуулна уу?

-Манай 11, 9 дүгээр ангийн дөрвөн сурагч Тайландын Бангкок хотын Рангсит их сургуулиас зохион байгуулсан "Онлайн олон улсын математикийн сорилго" тэмцээнд 2, 3 дугаар байр эзэлсэн. Мөн 12 дугаар ангийн сурагч "Owlypia Intelligs' Challenge" тэмцээнд дэлхийн "Шинжлэх ухаан ба технологи" ангилалд нэгдүгээр байр эзэлсэн гээд гадаад, дотоодын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилт үзүүлдэгт нь багш хүний хувьд баярлаж, бахархаж явдаг.

-Танай сургуулийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад нэлээд өндөр оноо авч, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг талаар сонсож байсан. Нийт хэдэн хүүхэд, хэдэн төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бэ?

-Бид сурагчдаа ЭЕШ-д амжилт үзүүлж, хүссэн сургуулиа авч, мөрөөдлөө биелүүлэх гарцыг нь нээхийн тулд аравдугаар ангиас нь эхлээд элсэлтийн ерөнхий шалгалтад шаргуу бэлддэг. Үүний ч үр дүнд бид сүүлийн 3 жил дараалан ЭЕШ-ын оноогоороо аймагтаа тэргүүлж, улсын дундаж онооноос 100-250 оноогоор илүү гарсан амжилт үзүүлээд байна. Энэ жилийн хувьд манай 12 дугаар ангийн зургаан сурагч IELTS-ээс өндөр оноо авсан байна. Нэг сурагч 7.5, гурван сурагч 7, нэг сурагч 6.5 оноо авсан. Манай сурагчдаас 12 сурагч гаднын тэтгэлэгт хамрагдахаар болсон. АНУ, Канад, Хонконг, Өмнөд Солонгос, Австрали, Польш, Швейцарь, Унгар улсын нэр хүндтэй 31 их, дээд сургуульд элсэх боломжтой гэсэн урилга авсан байгаа. Тэтгэлэгт хамрагдахаар болсон сурагчдын маань тав нь 100 хувь тэтгэлэгтэй сурах бол, бусад долоо нь 40-60 хувийн тэтгэлэг авсан. Мөн нэг сурагч дээд зэрэглэлийн 109 QS-ийн “Purdue University”-д суралцах болсон. Энэ бол манай сургуулийн сургалтын арга барил, сурагчдын чансааг харуулж байгаа үзүүлэлт гэж би боддог. Чанартай боловсрол олгож байгаагийн нэгэн жишээ нь энэ гэж бодож байна. Энэ жил манай 12 хүүхэд 1,2 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагдсан. 

-Энэ бүхэнд нөлөөлж байгаа зүйл нь мэдээж сургалтын чанартай холбоотой байх?

-Тийм ээ, мэдээжийн хэрэг. Их сургуульд элсэхэд боловсролын чанар чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь, 100 хувь тэтгэлэг авах амаргүй. Нэгдүгээрт, их, дээд сургуулиуд оюутны олон улсын шалгалтын оноог хардаг. Дараа нь оюутнуудыг ярилцлага, аман болон бичгийн шалгалтаар их сургуулийн багш нар үнэлдэг.

-Багш хүний хувьд хүүхдийн боловсролд хамгийн чухал зүйл юу байдаг гэж та үздэг вэ?

-Миний бодлоор хүүхдийн боловсролын хамгийн чухал зүйл бол шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, судалгааны чадвар, дасан зохицох чадвар гэх мэт XXI зууны ур чадварт илүү анхаарлаа төвлөрүүлэхэд чиглүүлэх явдал юм.

-Ер нь сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авахын тулд юунд анхаарах шаардлагатай вэ. Та бүхэн сурагчдадаа юу гэж зөвлөдөг вэ? 

-Ерөнхийдөө сурагчид эхлээд англи хэлнийхээ төвшинг дээшлүүлсэн байх хэрэгтэй бөгөөд сургууль дээрх янз бүрийн эх үүсвэр, онлайнаар ашиглах замаар байнга дасгал хийж ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Сурагчдад өөрсдөдөө итгэж, ухаалаг, бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Учир нь, боловсрол бол тэдний ирээдүйн түлхүүр юм.

"Баян-Өлгий Эмпати" сургуулийн 12А ангийн сурагч М.Жансая: Багш нарын зүгээс ямар ч талаар дарамт ирдэггүй нь суралцахад илүү таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг

-Эхлээд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Манас овогтой Жансая гэдэг, Эмпати сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Чөлөөт цагаараа бүтээлч ажил хийх, хөгжим тоглох мөн хатгамал хатгах дуртай.

-Танай анги хэдэн хүүхэдтэй бэ. Багш нар нь хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломж хэр байдаг вэ?

-Манай ангид 27 сурагчид суралцдаг бөгөөд багш нар маань ковидгүй үед хүүхэд тус бүртэй бүрэн тулж харилцдаг байсан. Харин  одоогийн хүнд нөхцөлд энэ нь тун хязгаарлагдмал байгаа. Гэсэн хэдий ч багш нар маань тухайн хичээлээ үр дүнтэй зааж, сурагчидтайгаа холбоотой байхын тулд маш их хичээл зүтгэл гаргаж байгаад нь ихэд талархаж байна.

-Сургуулийн сургалт, багш нарынх нь заах арга барилын талаар товчхон өгүүлээч?

-Багш нарын хувьд үргэлж цагаа сайн баримталж, тухайн өдрийн хичээлдээ маш сайн бэлтгэлтэй ирдэг учир хичээлийн 40 минутыг маш үр дүнтэй өнгөрүүлдэг. Багш нарын зүгээс ямар ч талаар дарамт ирдэггүй нь суралцахад илүү таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Мөн мэдэхгүй зүйлээ асуух, асуудал тулгарсан үед ямагт туслахад бэлэн байдагт нь талархууштай.

-Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагддаг уу?

-Сургуулиас гаднах үйл ажиллагаа, хөтөлбөр мөн сайн дурын ажилд идэвхтэй оролцохыг эрмэлздэг бөгөөд аль болох л өөрийгөө олон талаас хөгжүүлэхийг хичээдэг. Гэвч дээр дурдсанчлан одоогийн цар тахалтай хүнд хэцүү нөхцөл байдалд нийгмийн идэвхтэй байх нь тун хязгаарлагдмал байгаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хангалттай бэлдэж чадсан уу. Хичээлийн ном хэрэглэл, сургалтын материал хэр хүрэлцээтэй байдаг бэ?

-Цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломж маш хомс болсон бөгөөд ихэнх хичээл маань цахим хэлбэрт шилжсэн. Гэхдээ манай сургуулийн цахим хичээл маш үр дүнтэй ордог. Багш нар маань маш сайн бэлтэлтэй хичээлээ заадгаас гадна цагийг маш үр дүнтэй ашигладаг. Одоогоор бусад төгсөгчдийн адил хичээлдээ сайн анхаарахыг л хичээж байна. Цахим орчинд ЭЕШ-нд бэлдэх материал тодорхой хэмжээгээр их, бага байгаа ч хувь хүн өөрөө хичээвэл үүнийг боломж гэж харж болно гэж үзэж байна.

"Баян-Өлгий Эмпати" сургуулийн 12А ангийн сурагч А.Сымбат: Би мөрөөдлөө биелүүлэхийн тулд "Эмпати"-г сонгосон

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Сымбат гэдэг одоо Баян-Өлгий Эмпати сургуулийн 12а ангид сурдаг.

-Энэ сургуулийг яагаад сонгох болсон бэ?

-Долоодугаар ангиасаа би гадаадын нэр хүндтэй их сургуульд боловсрол эзэмшихийг мөрөөдөг болсон. Ингэхийн тулд суурь боловсролыг мэдлэг маш чухал учраас Эмпати сургуулийг сонгосон. Манай сургууль гүнзгийрүүлсэн гадаад хэлний боловсрол болон гадаадын их сургуульд элсэн ороход туслах мэргэжлийн хөтөчтэй тул би Эмпатиг сонгосон. Энэ сонголтдоо тун сэтгэл хангалуун байдаг.

-Коронавирусний цар тахалтай холбоотойгоор хоёр жил дараалан цахим хичээл үзлээ. Хичээлдээ бүрэн хамрагдаж чадаж байгаа юу?

-Цар тахал нь хүн бүрт хүчтэй цохилт байсныг үгүйсгэхийн аргагүй. Нөхцөл байдал сайхан биш. Гэхдээ манай сургуулийн онлайн хичээл маш үр дүнтэй явдаг. Хичээлийг багш нар маш сонирхолтой зааж, бид ч маш сайн ойлгодог. Хамгийн харамсалтай нь, онлайнаар хичээл орох нь нүдний хараанд л муугаар нөлөөлж байна.  

-Төгсөх ангийн сурагч учраас элсэлтийн ерөнхий шалгалт өгөх байх. Хэр сайн бэлдсэн бэ. Сургуулийн зүгээс энэ чиглэлд хэрхэн анхаарч байна?

-Цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломж маш хомс болсон. Ихэнхдээ khan academy-ээс онлайн материал ашиглан бэлдэж, хэт их ачаалал өгч өөрийгөө залхаахгүйн тулд өдөрт 3 цаг зарцуулж байгаа. Манай багш нар ч Microsort teams программ ашиглан хичээлээ маш чанартай зааж байна. Долоо хоног бүр сорил авч сурагчдын төвшинг  байнга тогтоодог нь ЭЕШ-д бэлдэхэд минь чухал ач холбогдол өгнө гэж найдаж байгаа.

-Ямар мэргэжил сонгохоо шийдсэн үү. Нууц биш бол ямар сургуульд элсэн суралцах бодолтой байгаа вэ?

-Бизнесийн удирдлагаар Хонгконгийн Лингнан их Сургуульд сурахаар болсон байгаа.

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо
    1 мин
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
    16 мин
  • Иран Ойрхи Дорнодод цохилт өгснөөр дэлхийн газрын тосны үнэ ОГЦОМ өсжээ
    43 мин
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
    52 мин
  • Ираны арми Дубай хот руу пуужин харвасны улмаас Палм Жумейра арал аюулд оржээ
    1 цаг 5 мин
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
    1 цаг 25 мин
  • АНУ-Израил-Иран хооронд өрнөж буй зөрчилдөөний талаарх ХАМГИЙН сүүлийн үеийн мэдээлэл
    1 цаг 27 мин
  • Архитектурын гайхамшиг, үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон Таж Махалаар алдартай Энэтхэг Улс дэлхийн аялал жуулчлалын топ 10-т багтжээ
    1 цаг 30 мин
  • ESL Pro League Season 23 тэмцээний шинэ форматыг танилцуулж байна
    1 цаг 32 мин
  • Вэйп никотин дамжуулагч төдий биш, хар тамхи зөөвөрлөгч болж эхэлснийг Сингапур улс зарлажээ
    1 цаг 38 мин
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
    2 цаг 0 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 7 мин
  • Орчин цагийн Дамчаа жүжигчин Э.Тодгэрэл "Тусгаар тогтнол" кинонд дэлгэцийг ноёлох нь
    2 цаг 21 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 34 мин
  • Дэлхий даяар 19000 гаруй нислэг саатаж, 2600 орчим нислэг цуцлагдаад байна
    2 цаг 43 мин
  • Г.Дамдинням: Монгол улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
    2 цаг 59 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    3 цаг 1 мин
  • PDAC 2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
    13 цаг 39 мин
  • Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ
    13 цаг 47 мин
  • Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    22 цаг 19 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
  • НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Морьтон” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулав
  • Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа
24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК