Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цар тахлаас үл хамаарах шалгалтын “ҮР ДҮН”-д нэг цэцэрлэг голомт болж, эрдэнэт хүний амь дээсэн дөрөөн дээр байна

2021-4-29
0
ЖИРГЭХ

Эрх мэдэл албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас дээсэн дөрөөн дээр ирж, үхэл, амьдралтай тэмцэлдэж буй харамсалтай мэдээг цахим сүлжээнээс олж уншив. Уг мэдээллийг дагуу бид холбогдох хүмүүстэй уулзаж, асуудлыг хөндлөө.

Коронавирусний цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллаж, амьдрахыг Улсын Онцгой комисс болоод холбогдох албаныхан хэлж, анхааруулж, тушааж буй. Тиймээс ч гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг хүртэл тодорхой гаргасан.

Гэтэл  Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад шалгалт нэрээр олон хүнийг нэг дор бөөгнөрүүлсний улмаас Баянгол дүүргийн ...дугаар цэцэрлэг халдварын голомт болжээ.  

Өдгөө тус цэцэрлэгээс улбаатай цэцэрлэгийн багш, ажилчид, тэдний гэр бүл гээд нийт 30 гаруй хүн коронавирусээр өвчлөөд байна.

Үүгээр ч зогсохгүй хэдхэн сарын дараа гавьяаныхаа амралтад суух байсан багш өнөөдөр коронавирусний халдварын маш хүнд оноштойгоор үхэл, амьдралтай тэмцэж байгаа аж. Мөн “Шинэ хүнтэй болох нь” хэмээн баярлаж явсан багш ч халдвараар өвчилж, өнөөдөр хэвлий дэх үр нь эсэн мэнд мэндлэх эсэх нь ч эргэлзээтэй байдал үүсчээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 24-ны А/127 тоот захирамжийн дагуу цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн. Ингэхдээ олон хүнийг нэг дор бөөгнөрүүлсэн нь эрсдэл үүсгэсэн болохыг өөрийн цахим хуудаснаа бичсэн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг Баянгол дүүргийн нэр бүхий албан тушаалтан 9109..... дугаараас залгаж “Постоо устга, эс бөгөөс цагдаад өгнө” хэмээн дарамталсан байна.

Тухайн цэцэрлэгийн эрхлэгч Б-тай холбдогдож, асуудлыг тодруулахад, “Дүүргийн Засаг даргын захирамжаар тодорхой цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн. Шалгалтын багийнхан олноороо цэцэрлэгүүдэд ирж, багш ажилчдыг зөвхөн санал асуулга авахын тулд нэг дор бүгдийг нь цуглуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөний улмаас ...дугаар цэцэрлэг өнөөдөр халдварын голомт болж, нэг багшийн амь нас эрсдэлд ороод байгаа. Би энэ талаар л цахим хуудастаа бичсэн юм. Гэтэл дүүргийн нэр бүхий албан тушаалтан залгаж, постоо устгахыг шаардаж, дарамталсан. Би тэр хүний ярианы бичлэгийг хийж авсан байгаа.

Би худлаа зүйл огт бичээгүй. Бүх зүйл баримттай үнэн. Би ямар нэгэн байдлаар улстөржиж, хэн нэгнийг харлуулахыг хүсээгүй. Багш ажилчид, тэдний гэр бүлийг эрсдэлд оруулсан хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ гэдгийг л өөрийнхөө цахим хуудсанд бичсэн. Гэтэл өнөөдөр тэд бус бид буруутан болчихлоо” гэлээ.

Тиймээс бид халдварын голомт болсон цэцэрлэгийн эрхлэгч О-той холбогдов. Тэрбээр “Коронавирусний цар тахалтай холбоотойгоор манай байгууллага халдвар хамгааллын дэглэмээ баримталж, цахимаар ажиллаж байсан. Гэтэл гуравдугаар сарын 24-ний өдөр шалгалт хийх хүмүүс нь утасдаж, “Дүүргийн Засаг даргын захирамжаар танай цэцэрлэгт шалгалт хийнэ. 12 цаг гэхэд ажилчдаа бэлэн цуглуул” гэсэн. Би ч тухайн үед “Халдварын хүнд үед ингэж олноороо цуглах нь эрсдэлтэй юм биш үү, ямар учраас ийм үед заавал шалгалт хийж байгаа юм бол” гэдгийг тодруулсан ч “Дүүргийн Засаг даргын захирамжаар” гэх хариултыг өгсөн.

Манай хамт олон ч хэлсэн цагт нь цугларсан.

Гэтэл шалгалтыг ахлах хүн нь биднийг цугларснаас гурван цагийн дараа ирсэн. Энэ хугацаанд бид бүгдээрээ цэцэрлэгийнхээ гадаа хүлээж байсан учраас даарч хөрч байгаагаа хэлэхэд “Цэцэрлэгтээ ороод зааландаа хүлээж бай” гэсэн.

Ингээд шалгалтаа хийж, олон цаг хүлээлгэсэн багш, ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, зарим нэгэн зүйлийг тодруулчихаад явуулсан. Би ч дүрэм журмынх нь дагуу шалгуулсан.  Гэтэл дөрөвдүгээр сарын 5-ны шөнийн 23 цагт ирж баримт авсан. Мөн 12-ны өдөр шалгалтын багаас дахин залгаж, няравтайгаа хамт цэцэрлэг дээрээ ирэхийг шаардсан. Тухайн үед хатуу хөл хорио тогтоосон, автомашин явахгүй, нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явж байсан болохоор энэ бүхнийг хэлж учирлахад “Заавал ир” гэсэн. Тэгээд гэрээсээ явган алхаж, цэцэрлэг дээрээ очоод хүүхдийн хэдэн хөнжил, агуулахад байсан эд зүйлсээ тоолуулсан.

Гэтэл дөрөвдүгээр сарын 13-ны өдөр манай нярав халдвар авсан нь батлагдаж, улмаар 15-ны өдөр миний хариу эерэг гарсан. Ингээд л манай байгууллагын багш, ажилчид халдвар авсан нь ээлж дараагаар батлагдаж, тэдний гэр бүл ч өвчилсөн.

Тухайн шалгалт халдвар хамгааллын дэглэм зөрчсөн учраас бид ингэж олноороо өвчиллөө гэж дүгнэж байгаа. Үүнээс өмнө нэг ч багш, ажилчид, тэдний гэр бүл, ойр дотныхон халдвар аваагүй байсан.

Нэг настай багшийн бие маш хүнд байгаа. Тэр багшийн маань бие хурдан эдгээсэй л гэж залбирч байна. Би хэт даарснаас бол хатгаа авч, улмаар коронавирусний халдвараар өвчилж, нэлээд хүнд эмнэлэгт очоод 11 хоног эмчлүүлээд эмнэлгээс гараад байна. Өчигдөр манай гэр бүлийн хүний хариу эерэг гарч, эмнэлэгт хэвтсэн.

Ер нь энэ вирус халдвар авснаас хойш 10-14 хоногийн дараа илэрдэг гэдэг нь үнэн юм гэдгийг л ойлгоод сууж байна. Ингээд бодохоор яг тэр шалгалтын үеэр халдвар тархсан гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Шалгалт хийсэн Баянгол дүүргийн Төрийн сангийн ажилчдаас халдвар илэрсэн байх ч магадлалтай байгаа” гэлээ.

Цар тахлыг үл хайхран УОК, НОК-оос ч илүү эрх мэдэл гаргасан эрхмүүдийн хариуцлагагүй үйлдлийн улмаас ийнхүү бүхэл бүтэн нэг байгууллагын ажилчид, тэдний ар гэрийнхэн эрсдэлд ороод байгаа юм. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.    

Үргэлжлэл бий.  

Б.Баатар  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (103.212.119.36)
    БГД-н боловсрооын газар одоо шинэчлэл өөрчлөлт хийхгүй бол хэдэн захирал эрхлэгч нар гэж ажлын байран дээрээ даам гарсан хэдэн нөхөд байна. эрхлэгч аргазүйч нарыг 5 жил болоод солимоор байна. хэдэн багш ажилчдаа дарамталж, үнэнийг хэлсэн хүнийг халдаг,бэлэг сэлт нэхэж авдаг эрхлэгч нар ч байна.
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.34.38)
    Харилцаа холбооны салбарын Скайтел компани бас энэ цар тахлын үед харилцаа холбооны чиг үүргийн албан байгууллага гээд тасралтгүй ажиллаж байгаа ч байгууллага ажлын цагийн зохицуулалт дотоод зохион байгуулалтгүй бүх ажилчидаа 100% ажиллуулсан, удирдлагууд нь энэ цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулаагүйгээс төв оффисийн нилээн хэдэн ажилтнууд нь халдвар авсан байна. Нэг дор нэг зааланд олон ажилчидаа суулгаж ажиллуулж байснаас болж голомт үүсгэж халдвар авсан нь тогтоогдсон. Энэ бол ажил олгогч байгууллагын зүгээс маш хариуцлагагүй үйлдэл болсон байна. Одоо тэдгээр ажилчид нь бүгд ар гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт халдвар авсан нь үнэхээр харамсалтай. Энэ талаараа олон нийтээс тус компани нууцалж байгаа бололтой. Энэ талаар эрэн сурвалжилж мэдээлж өгнө үү.
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.73)
    Тэнэгүүд шүү хүний ажил булааж шахаа л хийж явааа Эрдэнэ вангийн ллаларуу
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    Улсын цэцэрлэг ийм хогын угаасааа дарамт шахалт их ажил нь барагдахгүй их цаг наргүй ажиллана цалин бага цагтаа ч тарж үзэлгүй 5н жил болж байна байнга шалгалт шүүлгэ гээд л хонож өнжүүлж хэрэгтэй хэрэггүй бичиг цаас нэхнэ хэдэн дарга нар эрхлэгч нар нь байнга бараа шахнм авахгүй бол бас л хална солино гэж дарамтлана хэдэн цаасны цалинтайг мэдсээр байж их дээрэлхүү. Нярав хэдэн туслах багш нар бол амрах эрхгүй энэ хөл хорионд ч бас байнга нааш цааш нь явуулдаг дүүргийн хэдэн том толгойтуудын хөл гар болчихсон дүүргийхэн нь нийслэлийн том толгойтуудын гар хөл гээд заваарсан сүлжээтэй идэж уугчид
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.71.9)
    5аас дээш болсон эрхлэгч нарыг солих хэрэгтэй ёстой эрдэнмй вант дүүрэг гэхчээр вант болчихсон шүү дээ хэн ч юу ч хэлж чадахгүй хэлбэл ад болж хэзээ нэгэн өдөр ажилгүй болно
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
    • Зрчин
      Ёстой үнэн
      2021 оны 04 сарын 29
  • Бааскаа (66.181.161.58)
    3сарын 24нд цуглуулсан 4/15 няраваас халдвар илэрсэн 22 хоногийн дараа илэрсэн гэсэн үг үү
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Яана даа (122.201.31.253)
    Маш харамсалтай юм болж. Дүүргийн засаг дарга нар сонгууль гээд сууж байж чадахаа больсоон. Өөрсдийн хүмүүсээ энд тэнд шахах гэж зүгээр бхйгаа ажиллагсдыг шалтаглаж хөөж туух гээд бөгс нь загатнаж яваа юм. Энэ бол үнэн. Дүүргээс сонгогдсон гишүүнд нь гомдлоо өг. Өвлийн хөл хорионы дараа гэнэт тэгж их задгайруулах хэрэггүй байсан даа. 2 сарын сүүл 3 сарын эхээр. Тэгэхэд буруу бодлого явуулснаас халдварын дэгдэлт эрчтэй өсөж эхэлсэн гГэсэн ч бас л хөл хорио тогтоохоос азнаад хугацаа бол их алдсан Тэр хооронд бас их цугларалт тоглолт задгай явчихсан нь маш том алдаа. Одоо эдгээр алдааны талбөрийг их л өндөр үнээр төлж хэцүү ч юм болж байна. Засгиын газрын гаргасан бас 1 уучилж болшгүй алдаа нь аль зунаас файзeр вакцин захиалж төлбөрийг урьдчилан хийгээд 2 сар гэхэд вакцинаа авч тарих ёстой байсныг хийгээгүй орхисон нь олон иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой нрцтой асуудал болчихлоо УОК ба НОКын дарга нарыг их зөрүүд гөжүүд мугуйд гэж иргэд үнэлдэг болсон нь үнэний хувьтай болтой
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
    • Баянгол дүүргийн бодит байдлаас ганц нэг жишээ хэлье ээ. Засаг дарга маань өөрөө ковид тусаад ажилдаа ирэхгүй байгаа. Уг нь ковид туссан хүнээс тусгаарлаж бичиг цаас ч дамжуулах ёсгүй ХӨСҮТ-ийн зөвлөмжинд заасан. Гэвч тусгаарлагдсан байрнаасаа гарын үсэг зурж бичиг баримттай танилцаж байгаа нь халдвар тархах нөхцөл болж байгаа шүү. Мөн Тамгын газрын дарга гэж Оргил Ганбаатарын дүүгийнхэн эхнэр Нарангэрэл гэж 2 нүүртэй ямарч чадваргүй, нэг л их мундаг хүн болох гэж орилж хашгичиж байгаа нэг хүүхэн байна. Энэ хүүхнээс болж Баянгол дүүрэгт засаглалын хямрал үүсээд байна. Бүх л ажлыг нь 3 орлогч нь амжуулж байгаа шүү.
      2021 оны 04 сарын 29
  • Зочин (66.181.161.106)
    Энэ бол зүгээр далим гаргаж өөрийн хүнээ аль нэг цэцэрлэгт шургуулах гэсэн санаа харагдаж байна. Намаас томилж байгаа аль ч газар ийн дарга нэртэнгүүд нь ч одоо болих хэрэгтэй штээ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Иргэн (66.181.189.228)
    Бүгд л дарга болчих юмаа ямар салгалсан муу энергитэй хурган дарга нь ингээд өвчин тараах гээд гэртээ хатуу хөл хорионд сууж байгаа ажилчдыг дуудаад өвчин тараачихваа
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.187.223)
    Samarsaar l bn..
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.165.189)
    цэцэрлэг сургууль ажиллахгүй бхад хэнд хэрэгтэй,юуг шийдэх гэсэн шалгалт вэ.том толгойтой,бүхнийг мэдэгч нарын худлаа хийрхэл.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.108.219)
    Захирамгаргасан засаг даргыг зайлуулах ёстой
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (192.82.75.4)
    Дарганцар хуурамч үнэмлэх олгож, ажилчдаа дармтлан цуглуулж, цөөнгүй хоног ажиллуулж байсны улмаас ажилчид,гэрийнхэн нь тахал тусаад байгааг хэнд мэдэгдэх вэ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Цуглуулсан эрх бүхий албан тушаалтан л хариуцана
      2021 оны 04 сарын 29
  • Зочин (103.26.193.34)
    ZASAG NOEDIG ZALULJ GAVAL
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
    19 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
    26 мин
  • Орчин цагийн Дамчаа жүжигчин Э.Тодгэрэл "Тусгаар тогтнол" кинонд дэлгэцийг ноёлох нь
    40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • Дэлхий даяар 19000 гаруй нислэг саатаж, 2600 орчим нислэг цуцлагдаад байна
    1 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Монгол улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
    1 цаг 18 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    1 цаг 20 мин
  • PDAC 2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
    11 цаг 58 мин
  • Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ
    12 цаг 6 мин
  • Гуравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    20 цаг 38 мин
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
    20 цаг 46 мин
  • Өнөөдрөөс төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ
    21 цаг 2 мин
  • Ираныг 37 жилийн турш удирдаж, албан өрөөндөө насан эцэслэсэн Хаменеи гэж хэн байв?
    21 цаг 14 мин
  • "PDAC-2026" уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо эхэллээ
    21 цаг 17 мин
  • Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи өөр 40 өндөр албан тушаалтны хамт амиа алдлаа
    21 цаг 32 мин
  • Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
    21 цаг 53 мин
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
    22 цаг 27 мин
  • ГХЯ: Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй болно
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    Өчигдөр 09 цаг 27 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
  • НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК