Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ууганбаяр: "Гэрэгэ киоск" систем ашиглан 66 төрлийн үйлчилгээг цахимаар авч, төлбөрөө төлөх боломжтой боллоо

2021-5-22
0
ЖИРГЭХ

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн "Гэрэгэ киоск"-ийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай энэ талаар ярилцлаа.

- "Гэрэгэ киоск"-оор дамжуулан гадаадын иргэд танай байгууллагын зарим үйл ажиллагааг илүү амар хялбар аргаар авах боломж бүрдлээ гэж ойлгож байна. Гадаадын иргэд энэ үйлчилгээгээр дамжуулж ямар ямар үйлчилгээг авах боломж бүрдэж байна вэ?

-“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ дагуу манай байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үйлчилгээгээ үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Тухайлбал, бид эхний удаад www.evisa.mn цахим үйлчилгээний сайтыг нэвтрүүлж виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимжуулсан.

Мөн манай байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд аль болох үйлчилгээгээ ойртуулах, амар хялбар болгох зорилгоор гадаад иргэдийн бичиг баримтыг баталгаат шуудангаар хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Хамгийн сүүлд бас нэгэн үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа нь цахим төлбөрийн "Гэрэгэ киоск" юм.

Гадаадын иргэн, харьяатын байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн үйлчилгээг цахимаар авч, төлбөрөө төлөх боломжтой болж байна. Уг үйлчилгээ нэвтэрснээр, төлбөр төлөхийн тулд банкны урт дараалалд зогсох шаардлагагүйгээр төлбөрийн картаа ашиглан ямар нэгэн нэмэгдэл шимтгэлгүйгээр төлбөр, тооцоо хийх боломж бүрдсэн.

Энэ нь хотын төвөөс харьцангуй алслагдсан манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн хүндрэл, чирэгдлийг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.

-Өнөөдрийн байдлаар манай улсад хэчнээн тооны гадаадын иргэд ямар ямар зорилгоор оршин сууж байна вэ?

-Коронавирусийн халдварын улмаас гадаад улсын иргэд Монгол Улсад зорчих хөдөлгөөн эрс багассан. Өнөөдрийн байдлаар 13 мянга орчим гадаадын иргэд манай улсад оршин сууж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр оршин сууж байна.

-Танай байгууллагаар жилдээ хэдий тооны иргэд өөрийн биеэр ирж үйлчилгээ авдаг байсан бэ. “Гэрэгэ киоск” систем нэвтэрснээр энэ тоо хэд болж буурах боломжтой гэж тооцоолсон бэ?

-Он гарсаар 1300 орчим иргэн www.evisa.mn сайтаар дамжуулж холбогдох үйлчилгээ авсан байна. Тэгэхээр бид үйл ажиллагаагаа цахим болгосноор энэ тооны иргэдийг заавал өөрийн биеэр ирж үйлчилгээ авахгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгож байна. Тэгэхээр эдгээр иргэдийн 40 орчим хувь нь Гэрэгэ коискоор үйлчилгээ авах боломжтой гэж тооцоолж байна.

Өмнө нь гадаадын иргэд Монгол Улсад ирээд бүртгүүлэх, зөвшөөрөл авах, визээ сунгах, цаашлаад сунгагдсан бичиг баримтаа авах гэх мэтчилэн 3-4 удаа ирж очдог байсан. Тэгвэл одоо тодруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд нэг удаа л өөрийн биеэр ирэх болж байна. Түүнчлэн манай улсад хамгийн олон тоогоор зорчдог БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, АНУ-ын иргэд "Гэрэгэ киоск"-оос өөр өөрсдийн орны хэлээр үйлчилгээ авах боломжтой болсон.

Цаашид хилээ нээхээр гадаадын иргэд аялж жуулчлах, хөдөлмөр эрхлэх, сурах, хөрөнгө оруулалт оруулах зэрэг бусад олон шалтгаанаар Монгол Улсад ирнэ. Тэгэхээр тэр хэмжээгээр манай байгууллагыг зорих иргэдийн тоо нэмэгдэх учраас тэдгээр иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, цаг зав, хөрөнгө санхүүг хэмнэх зорилгоор үйлчилгээгээ бүрэн цахимжуулах бодлого баримталж байна. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд гадаадын иргэдийг өөрийн биеэр ирэхийг шаардах, бичиг баримтыг нь үзэж, шалгах тохиолдол бий.

Мөн зургадугаар сарын 1-нээс мөрдөгдөх Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цахимжуулалттай холбоотой олон зүйл тусгагдсан. Тухайлбал, Монгол Улсад удаан хугацаагаар оршин суухаар ирсэн гадаадын иргэн долоо хоногийн дотор өөрийн биеэр ирж бүртгүүлэх ёстой байсан. Тэгвэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр 48 цагийн дотор гар утасны аппликэшн болон веб хуудас ашиглан цахимаар бүртгүүлэх боломж бүрдэж байна. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан манай байгууллага руу өөрийн биеэр заавал ирж цаг хугацаа алдалгүйгээр өөрт ойр байгаа үйлчилгээг ашиглах боломжтой болж байна.

-Ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар виз мэдүүлэх боломж бүрдэнэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх гэж байгаа гадаадын иргэд цахимаар виз мэдүүлээд ажлын дөрөв хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хаанаас ч Монгол Улс руу 90 хүртэл хоногоор аялах боломж бүрдэж байна.

Өмнө нь виз гэдэг зөвхөн паспорт дээр наадаг хэвлэмэл хуудас байсан бол одоо ийнхүү цахим виз рүү шилжсэнээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэж харж байна. Тиймээс цаашид ямар ямар улс орны иргэд манай улсад цахим виз мэдүүлж болох талаар журамд нарийвчлан тусгана. Мөн өдрийн аялал жуулчлалын визний асуудал дараагийн нэг шинэчлэлт болж байна. Мөн л улс орныхоо эдийн засгийг дэмжих, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь өдрийн аялал жуулчлал. Өөрөөр хэлбэл хил орчмын бүс нутгаар иргэд зөвшөөрөгдсөн хугацаанд, зөвшөөрөгдсөн маршрутаар аялж, зугаалаад гарах асуудал яригдаж байна. Яг хэдий хугацаагаар орж ирээд, хэрхэн зорчих талаарх асуудлыг Засгийн газраас тогтоохоор зохицуулсан.

Өмнө нь хил орчмын бүс нутгаар өдөрт хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх авч гадаадын иргэд зорчдог байсан. Энэ үед тухайн бүс нутгийн эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болсон нь судалгаанаас харагддаг. Тиймээс энэ ажлын үр дүн сайн байна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн "Гэрэгэ киоск" машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулахаар болсон. Ингэснээр гадаадын иргэд, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нь нээгдэнэ.

Түүнчлэн дараагийн бас нэг өөрчлөлт нь визний ангиллыг Засгийн газрын журмаар тогтоодог болсон. Өмнө нь визний ангиллыг зөвхөн хуулиар тогтоодог байснаар визний ангилалд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмэх хасах, хөгжүүлэх, төрөлжүүлэх гэхээр УИХ-д хууль өргөн мэдүүлэх зэргээр цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг хүндрэлтэй тал байсан. Тэгвэл одоо визийн ангиллыг тухайн үеийн нөхцөлд байдалд нь тохируулан хөнгөн, хялбар байдлаар нэмэх, хасах, өөрчлөх боломж бүрдэж байна.
Мөн үүний үр дүнд визний ангиллыг төрөлжүүлж, нарийвчлах боломж бүрдлээ. Тухайлбал, Өмнө нь хөдөлмөр эрхлэх ангиллын виз гэх нэг том бүлэг байсан бол одоо салбар бүрээр нь нарийвчлан ангилж виз олгохоор болсон. Ингэснээр виз мэдүүлэх иргэдэд аль ангиллаар зорчих нь тодорхой болохоос гадна, ямар ямар материал бүрдүүлэх нь ойлгомжтой болж хүндрэл чирэгдэл багасна. Цаашид статистик мэдээллийг ч нарийвчлан гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдэд 13 оронтой регистрийн дугаар олгоно гэсэн. Тэр нь ямар учиртай юм бол?

-Гадаадын иргэн дахин давтагдашгүй 13 оронтой дугаарыг ашиглан нийгэм, эдийн засгийн харилцаанд орох бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн гадаадын иргэдийн хурууны хээг авч дахин давтагдашгүй дугаартай болгосноор сонгууль өгөх, галт зэвсэг эзэмших, газар өмчлөхөөс бусад бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн тухайн иргэн Монгол Улсад хэдэн ч удаа орж, гарсан анх олгогдсон дугаараар нь түүх үүсээд явах юм.

-Манай улсад оршин суудаг гадаадын иргэд түлхүү яг ямар төрлийн зөрчил гаргаж байна вэ?

-Гадаадын иргэд мэдээлэл дутмаг учраас юу хийх, хаана хандахаа мэдэхгүй зөрчил гаргах тохиолдол бий. Зөрчлийг шалгахад хаана хандахаа мэдэхгүй буюу мэдээлэл хомс байгаагаас ихээхэн шалтгаалсан байдал ажиглагдаж байна. Тиймээс бид дээр дурдсан таван хэлээр мэдээлэл авах боломжийг Гэрэгэ киоски системийн хамт олонтой хамтран бүрдүүлсэн. Нийт зөрчил гаргасан иргэдийг аваад үзэхээр ихэвчлэн визний хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, хуулиар заасан хаяг байршилд байдаггүй, хаягаа өөрчилсөн ч мэдэгдээгүй гэх мэт зөрчил дийлэнх хувийг эзэлдэг.

Харин гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асуудалд ихэвчлэн зам тээврийн осол, залилан мэхлэх гэмт хэрэг байгаа бол ихэнх тохиолдолд өөрсдөө гэмт хэргийн хохирогч болж гэмт хэргийн улмаас эд хөрөнгө болон бусад байдлаар хохирол амссан тохиолдол гарч байна. Нийт хууль зөрчсөн тохиолдлыг аваад үзэхээр манай улсын хууль дүрмийн талаар мэдлэг хомс байгаа нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл өөрсдийн эх хэл дээрээ энэ төрлийн мэдээллийг авч чаддаггүй, буруу мэдээлэл бие биенээсээ авдаг, түүнээс болоод хууль зөрчих асуудал гаргаж байна. Хэдийгээр хил хаалттай байсан ч бид өнгөрсөн хугацаанд хяналт шалгалт тогтмол явуулж байсан.

Өнгөрсөн оны хяналт шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 183 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан. Эдгээр иргэдийн дотор 18 жил амьдарсан БНХАУ-ын иргэн, 20 гаруй жил оршин суусан ОХУ-ын иргэн ч байсан. Он гарсаар эхний таван сарын байдлаар зөрчил гаргасан 52 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна. Түүнчлэн орших суух хугацаа нь дууссан,цаашид Монгол Улсад оршин суух санхүүгийн эх үүсвэргүй, ажлын шаардлага, хэрэгцээ, гэрээ дуусгавар болсон, мөн манай байгууллагын тавьсан шаардлагын дагуу зэрэг шалтгаан бүхий 500 орчим иргэнийг тухайн орны элчин сайдын яамтай нь хамтран эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулсан.

Монгол Улсын хууль, дүрэм журмыг гадаад улсын иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Гадаадын иргэдийг ямар нэгэн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа элчин сайдын яамдтай тогтмол хамтарч ажиллаж байна. Бид Элчин сайдын яамаар нь дамжуулж тухайн улсын иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна, тухайн үйл ажиллагаа эрхэлдэг чиглэлийн холбоонуудаар нь дамжуулж гадаадын иргэдтэй уулзаж ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр Монгол Улсад оршин суух талаар тодорхой мэдээлэл өгдөг. Түүнээс гадна өөрсдийн хэлээр нь дамжуулж мэдээлэл өгч хуулийг сурталчлан таниулснаар аливаа хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин Д.Билэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    7 цаг 11 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 14 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    11 цаг 22 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    11 цаг 25 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    11 цаг 32 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    11 цаг 57 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    12 цаг 43 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    13 цаг 13 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    13 цаг 21 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    13 цаг 56 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    15 цаг 39 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    15 цаг 46 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    2026-07-11
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    2026-07-11
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    2026-07-11
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    2026-07-11
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    2026-07-11
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК