УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн 64.4 хувь дэмжсэнээр Цар тахлын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгав.
Засгийн газрын зүгээс (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй хэмээн УИХ-ын хуулийн төслийг өөрчлөх хуулийн төсөл оруулсан байдаг.





















































Сэтгэгдэл (3)