Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн үгийг дуулдаггүй “чихгүй” сайд жирийн монгол ээжийн амь насыг үнэгүйдүүлж байна

2021-7-27
0
ЖИРГЭХ

Үнэхээр төр нь намайг олж харж, асуудлыг шийдэхгүй юм бол түмэн олон үнэний төлөө яваад үхэж гэнэ л ээ гээд үүрд дурсаж, гашуун үнэнийг мэдэж аваг

Төрдөө гүтгүүлж, гомдсон жирийн монгол ээж нэр төрөө сэргээлгэхээр Төрийн ордоны гадна суулт зарлаад 45 хоног боллоо. 20 гаруй жил ханилсан хань нь төрийнхөө төлөө албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар онгоцны ослоор амь насаа алдсан бол өдгөө гэргий нь Төрийн ордны хашааг налаад амьсгал хураадахад ойрхон байна.

Тодотговол, С.Цэвээний нөхөр Б.Сонинпил нь Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, НАХЯ-ны Цэргийн их сургуульд улс төрийн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа нэгэн байжээ. Тэрбээр цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан байгаад 1990 онд 43 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт А-26 онгоцны ослоор нас барсан аж. Тухайн үед ар гэрийнхэнд нь төрөөс нэг ч төгрөг өгөөгүй атал 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх баримт саяхан ил болсон байна. Тиймээс талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь энэхүү асуудлыг хөөцөлдсөн ч арга мухардаж, эцэстээ нэр төрөө сэргээлгэхээр суулт зарлахаас өөр сонголтгүй болсон юм. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл 45 хоног Төрийн ордоны баруун хаалганы гадна суулт зарласан С.Цэвээний асуудлыг төр шийдэж дөнгөхгүй өнөөдрийг хүрэв. Хаврын жихүүн өдөр, зуны аагим халуунд 70 гаруй насны хүн тэмцэл хийгээд суух нь ямар хэцүү байх нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл асуудлыг шийдэх эрх мэдэл, албан тушаалтанууд нь нүдэн балай чихэн дүлий байсаар л. Харин хоног хугацаа өнгөрөх тусам настаны бие чилээрхэж, үхэл амьдралтай тэмцэж байна. Гэвч С.Цэвээн нэгэнт шийдсэн.

"Хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна. Үнэхээр төр нь намайг олж харж, асуудлыг шийдэхгүй юм бол түмэн олон үнэний төлөө яваад үхэж гэнэ л ээ гээд үүрд дурсаж, гашуун үнэнийг мэдэж аваг. Хань минь 43-хан насандаа төрийнхөө төлөө зүтгэж яваад хайртай бүхнээ орхиод одсон. Харин одоо надад Төрийн ордоны гадна хашааг налаад үхэхэд үнэндээ гомдол алга. Ингэж л нэр төрөө сэргээлгэж байж нөгөө ертөнцөд ханьтайгаа сэтгэл амар уулзах болно" хэмээх харамсалтайгаар ханиа алдсан монгол ээжийн үг ямар гашуун бэ.

Х.Нямбаатар сайдад энэ асуудлыг эцэслэхгүй байх сонирхол байна уу

Долоодугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр зөвлөх нь С.Цэвээнтэй уулзаад “Асуудлыг шийднэ. Засгийн газар эвлэрлийн гэрээ байгуулж, таниас уучлалт гуйх болно. Энэ асуудалд эхнээсээ ХЗДХ-ийн яам хариуцагчаар орж байсан учир Х.Нямбаатарт сайдад хариуцуулж байгаа” гэдгийг хэлсэн байна.

Гэвч эл өдрөөс хойш 15 хоног өнгөрсөн ч Х.Нямбаатар сайд хариу өгөөгүй аж. Ерөнхийлөгч үүрэгдэж, эвлэрлийг гэрээ байгуулах чиглэл өгсөн атал ямар учраас Х.Нямбаатар сайд ийнхүү олон хоног “таг” болов.

Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийг хамгаас илүү дээдлэх учиртай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд ийм тоомжиргүй хандаж байгаа үнэхээр хачирхалтай.

Нэгэнт төрөөс мөнгө олгосон гэсэн баримт нь архивт хадгалагдан үлдсэн ч хэн гэж хүн авсан, ямар хүн хүлээлгэн өгсөн зэрэг санхүүгийн баримт нь байхгүй. Сайд нарын зөвлөлийн тогтоол нь олдохгүй байгаа зэрэг шалтгаанаар сунжирч байгаа гэх тайлбарыг албаныхан өгдөг аж. Угтаа энэ асуудал хөндөгдөж, шүүх дээр очиход ХЗДХ-ийн яам, Дотоод хэргийн их сургууль хариуцагчаар оролцож байсан учир тэд бүгдийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Харин өдгөө ийнхүү асуудлыг сунжруулж байгаа шалтгаан юу байв гэдэг нь анхаарал татаж байна. 

Талийгаач нөхрийг нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан хэмээн төрөөс тухайн үед 700 мянган төгрөг олгосон гэх баримт нь архивт хадгалагдаж байгаа ч жинхэнэ эзэддээ хүрээгүй болох нь ил болчихоод байхад төр уучлалт гуйж, үнэнтэй эвлэрч чадахгүй жирийн монгол ээжийн амь насыг үнэгүйдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай юм.   

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (103.212.119.207)
    Эрлэг нүгэлийг шүүхдээ хаалгаддаггүй юм гэнэлээ. Хөгшин хүнийг ингэтэл үймүүлсэн хүн нүгэл үүрэх байхдаа.
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Үнэн (103.212.119.207)
    З0 гаран жилийн өмнө болсон явдлыг одоо ингэтлээ хөөцалдөхийн цахд учир нь юу юм бол??? Эдний хөгшнийг мөнгө авсан гэж нэгч хүн хэлээгүй. Төрийн ажил одоо л эмхрэх шатандаа байна. Хөгшин өдий болтол зүгээр л байсан юм чинь гэртээ тайван хүлээж хүүхдүүд нь асраачдээ.
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.47)
    Нямбаатар муу мангхр пацааны зохиосон зөрчлийн хуулиас болж олон аавын хүүхдүүд шоронд орж хэлмэгдэж байгаа. Гэтэл цаана нь Нчмбаатарын нэг ширээний андууд нь олон зууг тэрбумыг хулгайлж, улс ооноо хохироож, урваж шарвачихаад 2 жил ч хүрэхгүй суугаад гарч ирж байна.
    2021 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.195.162)
    Нөгөө төрсөн эмэгтэй тавчиктай гарангуут огцордог жүжигчин засаг төр хаачсан вэ. Цаана чинь настай хүн амь алдах дөхлөө !!!
    2021 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.195.162)
    Бүхэл бүтэн 45 хоногийн хугацаанд үнэн зөвийг нь олж чадахгүй настаы хүнийг тарчлааж байдаг ухамсарын доройтолд орсон сайданцар байна даа. Одоо ажилаа хийж байгаа царайгаа харуулсан тул хурдхан огцорч зай болж үз өөр хүсэх юм алгаа
    2021 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.227)
    Бүх юм хуулийн дагуу л болно ш дээ , хүн бүр өөрийгөө зөв гэж үзээд түүнийгээ биелүүлэх гээд зүтгээд байж болохгүй. Асуудал байгаа учираас л болохгүй байгаа байх түүнээс Нямбаатар хүйтэн цэвдэгдээ биш хамаагүй туйлширч болохгүй. Ер нь энэ элдэв юм бичдэг хүмүүс их мэдэмхийрэхээ болимоор , буруу зөвийг нь тогтоогоод л мэдэхгүй юм гэж үгүй ...их мэдэгч нар
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • харамсалтай (64.119.17.150)
    ХУУЛИЙНХАН ажлаа шударгаар хийгээч. Шударга үнэний төлөө яваа хөгшины асуудлыг шийдээч. ЯАСАН арчаагүй хүмүүс вэ?
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.154)
    Жирийн монгол ээжид ингэж хатуурхдаг ямар сэтгэл зурхгуй,чадваргуй,анхиагуй арчаагуй бнаа энэ яамныхан.Жижигхэн асуудал шийдчихэж чадахгуй тэр том аппаратаар яадаг Юм бэ? Бидний татварын монгоор ингэж тарвалзахгуй шуу Нямбаатараа!!
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.154)
    ЭНЭ ХОГШИН ХАВДАРТАЙ ГЭЖ БСАН,НЯМБААТАР ЭЭЖТЭЙГЭЭ ЗУЙРЛЭЖ БОЛСОНГУЙ ЮУ? НЯМБААТАР ХАМАГ САЙХАН ЗАЛУУСЫГ ШОРОНГООР ДУУРГЭЖ БНА,ГЭТЭЛ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД СУЛЛАГДААД БДАГ.ЯМАР ХУНД ХУУЛЬ ЗУЙН ЯАМАА ОГЧИХОО ВЭ?
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.21.213)
    Nogoo shudraga said gej ene uu!!!!!!!!!!!!!????????????????? Huuli, shudraga yos, enerengui zarchim haana bn????????????!!!!!!!!!!!!!!
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Banga (66.181.180.187)
    Yalzarsan tur... uruwch ninjin setgelgui gulugnuudee neg l udur egel arduous alaltsna daa ta nartai
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.137)
    Нямбаатарт тийм сэтгэл байхгүй таахалздаг хүрэлсүг нь ядаж сонсооч хүний амийг үнэгүйдүүлэх сонирхолтой төр засаг шүү эмээ минь
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.71.26)
    Х.Тэмүүжин сайд байсан бол асуудлыг нь шуурхай шийдээд өгөх байсан байх даа. Ямартай ч настай хүнийг ингэтэл тамирыг нь барахгүй дээ.
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.47.56)
    С.Цэвээн гэдэг энэ настай хүн 45 хоног халуунд ядарч суулаа шүү дээ.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яагаад уулзаж учраагүй байна. Ээж нь байсан бол яах байсан бэ? Хурдан уулзаж , асуудлыг шийдэж өгөөч. Настай хүн яана даа.
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.169.70)
    ene hunii asuudliig shiideesei
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Гөлөг (203.91.115.37)
    Нямбаатар гэж худлаа попорч ядсан гөлөг гарч уулзаж асуудлбг нь шийдээч
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.92.16)
    Бичиж байгаа юмаа зөв бич. НАХЯны Цэргийн Дээд Сургууль гэж байсан юм. Талийгаач ЦДСн улс төрийн хэлтсийн дарга байсан юм аа
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Би (202.131.245.50)
    Иймхэн асуудал шийдэхгүй ингэж удах гэж дээ.Сэтгэл дутаж байна даа настай хүн ямар сайндаа ингэж байхав
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.26.85)
    ajillaa oligtoi chii ter Nymbaatar !!!, end tend chun torgoj daramtalchaa zogsoo
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.26.85)
    ajillaa oligtoi chii ter Nymbaatar !!!, end tend chun torgoj daramtalchaa zogsoo
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    5 цаг 55 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    5 цаг 58 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    6 цаг 10 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    6 цаг 59 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    8 цаг 12 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    8 цаг 19 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    8 цаг 21 мин
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    Уржигдар 19 цаг 26 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    Уржигдар 19 цаг 19 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Уржигдар 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Уржигдар 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    2026-07-02
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    2026-07-02
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    2026-07-02
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК