Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Цэвээн: Залуу насандаа орхиод одсон ханьтайгаа нөгөө ертөнцөд нүүр бардам, сэтгэл амар уулзахын тулд ийм үйлдэл хийлээ

2021-5-29
0
ЖИРГЭХ

"Таньж, мэддэг хүмүүс намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад юу гэх бол доо, залуу насандаа төр түмэндээ зүтгэж явсан хүн шүү дээ би. Гэсэн ч хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна" хэмээн хоолой зангируулан ярих С.Цэвээн гэх эмээ Төрийн ордоны баруун хаалган дээр суулт зарлаад даруй дөрвөн хоног өнгөрчээ. 

С.Цэвээний нөхөр Б.Сонинпил нь Хилийн цэргийн дээд сургуульд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, НАХЯ-ны Цэргийн их сургуульд улс төрийн орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа нэгэн байсан байна. Тэрбээр цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан байгаад 1990 онд 43 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт А-26 онгоцны ослоор нас барсан аж. Түүний ар гэрт тухайн үед 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх баримт саяхан ил болсон учир талийгаачийн ар гэрийнхэн энэхүү асуудлыг хөөцөлдсөн ч арга мухардаж, эцэстээ суулт зарлахаас өөр сонголтгүй болсон байна. Энэ талаар С.Цэвээнтэй ярилцлаа.


-Та суулт зарлаад нэлээд хоног боллоо. Бие нь гайгүй биз дээ?

-Олон түмний өмнө суулт зарлаад, гадаа суух амаргүй л юм байна. Гэхдээ эмээд нь үүнээс өөр сонголт үлдсэнгүй. Залуу насандаа орхиод одсон ханьтайгаа нөгөө ертөнцөд нүүр бардам, сэтгэл амар уулзахын тулд ийм үйлдэл хийлээ.

-Уучлаарай, та хэрэг явдлын талаар жаахан тодруулж өгөөч?

-Энэ их ярвигтай бас их сонин түүх. Миний охин С.Урансувдмаа Италид сургууль төгсөж, тэндээ ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд хувиараа хөдөлмөр эрхэлж, хувийн бизнес хийж, нэг байр худалдан авч улмаар дэлгүүрийн зориулалтаар н.Уламбаяр гэх хүнд түрээслүүлсэн байдаг юм. Харин өнөөх хүн нь “Би таны дэлгүүрийг чинь худалдаж авъя, та байрны гэрчилгээгээ өгчих” гэж худал хэлж аваад Голомт банкны эдийн засагчтай нийлж, их хэмжээний зээл авч, байрны гэрчилгээг нь өөрийн болгож, охиныг маань залилсан. Охин минь энэ асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар явж, 6,7 жил болсон ч нааштай шийдэгдэхгүй байсан.  Тиймээс би охиндоо “Аав чинь хуулийн сургуулийн хүн байсан юм чинь тэд л одоо чамд зөвлөгөө өгч, тус болох байх гээд сургуулийн захиргаанд хандахыг зөвлөсөн. Охин маань тус сургууль дээр очиход тусламж болгож, нэг сая төгрөгийн тэтгэмж өгсөн байсан. Мөн улсаас танай гэр бүлд тэтгэмж өгч байсан гэх зүйл хэлсэн байдаг юм. Ингээд л архиваас шүүлгэж үзэхэд манай гэр бүлд тэтгэмж болгож, 700 мянган төгрөг олгосон гэх баримт гарч ирсэн.

-Хаанаас ямар хүний тушаал, шийдвэрээр олгосон гэх баримт гарсан бэ?

-Нийгмийн аюулаас хамгаалах яамны, байлдааны гавъяаны одонт цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн б/57 дугаар тушаалаар 700 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, цагдаагийн дээд сургуулийн 1993 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн б/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж тус тус олгосон гэсэн байсан. Энэхүү лавлагаа мэдээлэл нь Хил хамгаалах ерөнхий газрын архиваас гарсан.

-Тэгэхээр та энэхүү мөнгийг аваагүй гэсэн үг юм уу?

-Тийм ээ. Би огт мөнгө авч байгаагүй. 1990 онд 700 мянган төгрөг авсан гэх баримт архивт хадгалагдаж байна. Гэхдээ яг намайг авсан гэсэн гарын үсэгтэй баримт байхгүй. Үнэхээр авсан бол өнөөдөр ингээд сууж байхгүй шүү дээ.

-Таны шаардлага, хүсэл юу байгаа вэ?

-Тухайн үед улсаас нэг ч төгрөгийн тэтгэмж аваагүй учир хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэвч шүүхээс “Танд өгсөн гэсэн баримт байна. Тэгэхээр та авсан л байж таараа” гэсэн шийдвэр гарсан. Тиймээс би энэхүү мөнгийг аваагүй болохоор нэр төрөө сэргээлгэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзах хүсэлт хүргүүлсэн. Харин надад ямар ч хариу өгөөгүй тул суулт зарлаж байгаа юм. Хөгшин хонины насгүй болсон надад нэр цэвэр, сэтгэл амар энэ хорвоогоос буцах л хамгийн чухал байна.

-Тухайн үед осолдсон онгоцонд хэдэн хүн явсан байдаг юм бол. Тэдний ар гэрийнхэн ямар нэгэн тэтгэмж авсан байдаг болов уу?

-Онгоцонд 30 хүн явж байгаад осолдсон байдаг. Тэдний ар гэрийнхэн тэтгэмж авсан эсэхийг бол сайн мэдэхгүй байна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Одоо хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Эмээ нь дөрвөн хүүхэдтэй. Одоо Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна.  

 

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.9.40.211)
    хөөрхий дөө аваагүй болоод л даарч ядран энд сууж байгаа.нөгөө балиар хулгайчууд нь дундаас нь нэрийг нь бичээд л авчихаа биз.цагдаа шүүх нь хурдан шалгаад өгчөөсэй
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.180.128)
    Төрийн албаныханы муухай сэтгэлгээ гинжин холбоогоор явж байна даа. Дөрөв хоног гэдэг хугацаа шүү.
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • ТӨРийн албаны луйварчин газар сайгүй л байх юм (66.181.185.220)
    Хуулийнхан шалгаад өгөхөд амархан л хэрэг байна. ЭНЭ настан худлаа хэлэхгүй. ТЭР гарын үсэг зурж мөнгийг авсан албаны хүнийг амархан илрүүлэх боломжтой.
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.26.246)
    iim dansnii luivar baidag!!!, ta uuch gesen suultaa buu zogsoo tegeed ur dung char!!
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Бат (202.9.46.169)
    Зах зээлийн энэ нийгмийг монголчууд гол гаргах худлаа ярих гээд ойлгосон уг нь үнэнээрээ явах ёстойг цаг хугацаа харуулах байх аа
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
    • Шалгаад өгнө байх мөнгө гарсан нь үнэн учир авсан гарын үсэггүй ор тас алга болохгүй нь тодорхой шүү дээ ядахад хүйтэн байх юмаа настай хүн өвдөх ядарахвий дээ....
      2021 оны 05 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    13 цаг 51 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    13 цаг 59 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    14 цаг 2 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    14 цаг 5 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    14 цаг 8 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    14 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    14 цаг 43 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    15 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК