
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс долоо хоног болгоны пүрэв гарагт "4/11" мэдээллийн хурлыг зохион байгуулдаг. Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Оюутолгойн ногдол ашгийн талаар улсаараа тойрон хэрэлдэж байна. Хөшигний ар талд олон асуултын тэмдэг байна. Нэгдүгээрт, Оюутолгойн гурван их наядын асуудал ногдол ашиг мөн биш эсэх дээр эрх зүй, гэрээ хэлэлцээрийн хувьд төр засгаас хариулт өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, жил бүр ногдол ашиг өгнө гэсэн байр суурийг хөрөнгө оруулагч талаас зөвшөөрсөн эсэхийг тодотгох ёстой.
Дэлхий дахинд улс орнууд ногдол ашгаа ард иргэд нь баялгийн сангаасаа авч, өсгөж үржүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулдаг арга замыг аль хэдийн учир зүйг нь олчихсон байгаа. Тэгвэл баялгийн сангийн хуулийн төсөл АН-д бэлэн байна" гэв.
Б.Туяамарал



















































