
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль нь 2016 оны 2 р сарын 5 нд батлагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бусдын адил тэгш оролцох, ялгаварлан гадуурхахаас хамгаалах, шаардлагатай үйлчилгээ, тохируулгаар хангах эрхийг баталгаажуулсан үндсэн хууль батлагдсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалт болон Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ.
ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд:
- E-Mongolia системээс авсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт.
- Иргэний үнэмлэх.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид:
- Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон акт, буюу хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон Комиссын шийдвэр.
- Хүүхдийн төрсний гэрчилгээ.
- Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
Б.Туяамарал



















































