Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн онцгой комисс УИХ-ын Түр хороонд ажлаа тайлагнав

2021-9-14
0
ЖИРГЭХ

УИХ-д Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан. Тус Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын хийж, хэрэгжүүлж буй ажил, цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, нийслэлд  боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн барьж байгаа тухай хэлэлцлээ.  Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  С.Даваасүрэн, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга нар оролцлоо.

Д.Сумъяабазар: Бид хамтдаа, хариуцлагатай байж цар тахлыг давна

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойш НОК цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, шинжилгээний баг, мэдээлэл технологийн баг, санхүү хангалтын баг зэрэгт нутгийн захиргааны 103 албан хаагч ажиллаж байгаа. Дэлхийн 15 улсын цар тахалтай тэмцэж буй туршлагыг судалж, халдвар хамгааллын дэглэмийг бариулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа шилжиж, хэв журам, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарахын дээр халдвар авсан иргэдийг эмчлэн сувилах ажлуудыг хийж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд 8700 орчим албан хаагч өдөр тутмын шуурхай ажиллагаанд оролцон ажиллаж байгаа.

Худалдаа, үйлчилгээний салбарынхныг дэмжих үүднээс “Хариуцлагын гэрээ” байгуулан, цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна. Дэлхий нийтээрээ ковидтой тэмцэхийн хажуугаар эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн төлөө ажиллаж буй. Халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх үүднээс Яармаг дахь нийслэлийн захиргааны байранд 145 ортой эмнэлэг байгуулан ажиллуулж байна. Уртасгасан цагаар ажиллах эмийн санг нэмэгдүүлж, 15 эмийн сан 24 цагаар, 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байгаа. Энэ мэтчилэн яаралтай арга хэмжээг авч явуулж байгааг хэлье гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь нэгдүгээр тун, 70 хувь нь хоёрдугаар тун, сэргээх тун буюу гуравдугаар тунд найман хувь буюу 100 мянга орчим хүн хамрагдаад байгаа аж. Өнөөдрөөс эхлэн сахуу татран, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мөн ковидоос сэргийлэх гуравдугаар тунг хийж байна. “Ковид-19” өвчний давлагаа сүүлийн саруудад өндөр байна  гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэл дэх боловсролын байгууллагын сургалтын үйл явцын талаар танилцууллаа. 4-5 настай хүүхдийг цэцэрлэгийн орчинд, 2-3 настай хүүхдүүдийг гэр бүлийн орчинд нь хүмүүжүүлэхээр түр журамд заасныг онцлов. Одоогоор цэцэрлэгт 74 мянга гаруй хүүхэд явж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5/9 зарчмаар хичээллэж байгаа. Энэхүү зохицуулалтын ач холбогдол нь хүүхэд ямар нэг байдлаар халдвар авсан байлаа гэхэд гэрээр хичээллэх ес хоногтоо илрэх боломжтой гэж үзэж буй. Нийт 280 сургуулиас 49 сургууль нь бүтэн  танхимаар  хичээллэж байгаа бол таван сургууль дан цахим хэлбэрээр хичээллэж байгаа аж. Үлдсэн нь 5/9 зарчмаар хичээллэж байгаа юм байна.

УИХ-ын Түр хорооны гишүүд НОК болон холбогдох албан хаагчдын мэдээллийг сонсож, хувь хүний хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд илүүтэй анхаарч ажиллахыг санууллаа. Үйлчилгээний байгууллагууд л гэхэд ажиллах цаг болоод “Хариуцлагын гэрээ”-гээ ягштал биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг  саналыг хэлсэн юм. Үүний хариуд Хотын дарга “Бид аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ дэмжихийн төлөө байгаа. Аль болох боломжтой байдлаар нь, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа нээх боломжийг олгож байна. Нөгөө талд аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай. Бид хамтдаа, хариуцлагатай байж, цар тахлыг давна” хэмээн хариуллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
    3 цаг 42 мин
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    21 цаг 43 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    21 цаг 50 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК