Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн эрх мэдлийн өмнө УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэр мөхөсдөв үү

2021-9-28
0
ЖИРГЭХ

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн халаа сэлгээний горыг ард түмэн хүртсээр байх уу С.Амарсайхан дарга аа!!! 

Сүүлийн үед тархаад буй дельта хувилбарыг хумьж дөнгөхгүй, газар авахуулж буй гол шалтгаан нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн халаа сэлгээтэй холбоотой гэдгийг УОК-ын дарга С.Амарсайхан нуусангүй. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр үүрэгт ажлаа авсанаасаа хойш нэлээд олон халаа сэлгээ хийжээ.

Тодотговол, тэрбээр НЭМГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Одгэрэл, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Р.Пүрэвдаш, Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин, Нийслэлийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Баянзүрхийн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Эдгээр хүмүүс нь нэг сая гаруй хүн амтай нийслэлчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гол байгууллагуудын удирдлагууд. Шуудхан хэлэхэд, коронавирусний халдвартай анх нүүр тулж, халдварыг барьж, хумих, тандалт судалгаа, хариу арга хэмжээг авахад голлох үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс. 

Гэтэл НЭМГ-ын дарга Б.Бямбадорж эдгээр байгууллагын удирдлагуудыг "Баг болж ажиллах боломжгүй" гэх ганцхан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэдгээр эрхмүүдийн дунд алдаа гаргасан нь бий ч, амжилттай ажиллаж байсан нь ч байх аж. Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшинг тус эмнэлгийн гадна халдвартай иргэн нас барсан гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Мөн эл шалтгаанаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нарыг чөлөөлсөн байдаг. 

Харин Нийслэлийн Шилдэгийн шилдэг, Шилдэг байгууллагаар удаа дараа шалгарч байсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст нарыг тэдгээрийн хоморгонд оруулж, ажлаас нь чөлөөлсөн байх аж. 

Энэ нь ч асуудал дагуулж, өчигдөр Улсын онцгой комиссын хуралдаан дээр яригдсан байна. УОК-ын дарга С.Амарсайхан энэ талаар "Дүүргүүдийн эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн асуудал УОК-ын хуралдаан дээр яригдсан. Хэд, хэдэн дүүргийн эмнэлгийн дарга нар солигдсон байна. Энэ амаргүй, өндөр ачаалалтай ажиллаж байгаа цаг үед халаа сэлгээ хийдэг, суудал сандлын асуудал ярьдаг байж огт болохгүй. Эрүүл мэндийн салбар доголдох эрсдэл үүсэж болзошгүй байна. Үнэхээр халаа сэлгээ хийхээр бол цаг үеэ олж хийх хэрэгтэй. Энэ хүндрэлтэй нөхцөл байдалд ийм асуудал гаргаж болохгүй гэдэг үүрэг даалгаврыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид өгсөн" хэмээсэн юм. Түүний хэлж буйтай олон хүн санал нэг байна.

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн томилсон дарга нар нь коронавирусний цар тахлын үед ажлаа хийж чадахгүй, мэдлэг, туршлага дутаж байгаа. Үүнээс үүдэж, халдварт өвчин газар авсаар байгааг салбарынхан нь нуулгүй хэлж байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн даргаар томилогдсон П.Бат-Ирээдүй нь эл албанд очсоноосоо хойш коронавирусний халдварын эсрэг хариу арга хэмжээ авах эмнэлгийн шуурхай штабын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, халаа сэлгээ хийх болжээ. Үүгээрээ ч зогсохгүй тэрбээр баг хамт олноо зөв менежметээр удирдах ажлаа хийх бус ажлын байран дээрээ төлбөрт үзлэг хийж, өмнө нь ажиллаж байсан эмнэлэгтээ хагалгаа хийх зэргээр үндсэн ажлаа цалгардуулах болсон байна. Энэ нь ч халдварт өвчнийг улам дэвэргэж байна гэдгийг эмч, мэргэжилтэнгүүд нь хэлж байгаа юм. 

Гэтэл НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Эрүүл мэндийн салбарын хэмжээнд ачаалалтай ажиллаж байна. Зохион байгуулалтын хувьд хийдэл алдаа гаргахгүй байх талаар санаачилгатай ажиллаж байгаа. Ажлын хариуцлага алдах, өндөр эрсдэл гарах магадлалтай учир хоёр дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргыг сольсон" хэмээн хээвнэг яриад сууж байх. 

Нэг үгээр хэлбэл Б.Бямбадорж даргын өнгө үзэмжнээс шалтгаалсан халаа сэлгээний горыг ард түмэн, халдварт өвчинтэй цаг наргүй тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчид амсаж байна. Тиймээс УОК-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгээ хийдүүлэлгүй, дээрх асуудалд анхаарал хандуулж, том толгой гаргаж буй Б.Бямбадорж даргад хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байна. 

Б.Баатар

   

    

 

  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • цааз (192.82.90.42)
    энэ хүүр бямбадоржийг өөрийг нь зайлуулаад.
    2021 оны 10 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.126.88.178)
    Bayarxuu emch henes ch dutaxaargui sain udirdagch baisan daa. Byambadorjbuur negnees hahuuli avsan ni todorhoi shunal
    2021 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.185.102)
    Бямбадоржийг өарийг нь үтэр түргэн зайлуул цаг алдах хэрэггүй Амарсайхан сайд аа
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.115.47)
    Бямбадоржийг өөрийн солих бас дүүргийн бугшисан олон жил болсон дарга нэртэй унтаахай мануухаануудыг солих нь зөвөөө
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
  • гэрэлмаа (202.179.26.63)
    Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж ашиг сонирхолын зөрчилтэй байдаг байхаа маш муу ажиллаж байгааа эмнэлгүүдийн дарга нар сайн ажиллаж байсан энэ ковидын үед хүнээ сольж чадах чадахгүй хүн авчирч тавмад үймүүлж байна харин эсрэгээрээ өөрийг нь солих хэрэгтэй
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.63)
    Баянзvрхэд авчирч тависан шинэ дарга тамир нь байнга архи уугаастай ажил хийдэггуй, шинэ баг дагуулж ирж ажилд томилсон, хувийн жолоочоо хvртэл дагуулж авчраад аж ахуйн даргаар томилж бх жишээтэй . Энэ байгууллага баахан дарга нараар дvvрлээ дэндэж бн шvv
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.3)
    ЭХЭМҮТ, ХӨСҮТ дарга нарыг хэн сольсон бэ Амарсайхан?
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.189.100)
    Бямбадорж муу ажиллаж байгаа… авилгал авч хүн дэвшүүлж байгаа… тэр нөхөр 1-р эмнэлэгтээ бөөрөө эмчлээд л байж бна биз, удирдах ажил хийж чадахгүй… Бямбадоржийг ажлаас нь халах хэрэгтэй
    2021 оны 09 сарын 30 | Хариулах
  • Иргэн (202.126.89.126)
    Улаан бүсэд амралтгүй ажиллаж бгаа эмч сувилагчаас нөөц гаргаж ядахдаа 7хоног амруулаачээ.худлаа дарга солигдлоо гээд өвчин үхэл чинь багасахгүй бна.дарга нарыг сольсон гээд юуг оновчтой болгосон юм бэ?баахан халагдсан мөнгө улсаас татвар төлөгчдийн мөнгө урсаж гарна.дарга нарынхаа орон тоог цөөлөх эмч нартаа цалинг нэмэх.удирдлагууд дарга нар ялгахгүй улаан бүсэд ажиллаж бгаа эмч сувилагч өрхийн эмч нар хэцүүдлээ хүний нөөцөө бүрдүүлж ажилаач дарга нартай зууралдаж бхаар өөр хийх юм байхгүй юм уунэмдаргаа
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.7)
    1р эмнэлэг даргагүй удаж л бна
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Мэргэжилтнүүдээ чадваржуулах (103.212.118.14)
    Нийслэлийн эрүүл мэндийн газрын буруу зохион байгуулалт хийдэг чанарын асуудал уналтад ороод удаж баына ямар чадваргүй мэргэжилтэн удирдаж бн вэ
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.107.83)
    НЭМГ дарга гэж нэг пялдага царайлсан, чадваргүй золигийг одоо болиулаач.
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Эрүүл (150.129.143.68)
    Нийслэлийн эмнэлгүүдийн дарга нарыг бүгдийг нь солих хэрэгтэй зөв өнөөдөр дүүргийн эмнэлгүүдийн чанар унасан хүмүүс их үхэж байна
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.96)
    Бямбадорж агуу ихийн дэмийрэлтэй хүн дээ. Инноваци, нөү хау, хугарлын цэг, нано технологи гэх мэт хэдэн үг цээжилсэн тувт тэрнийгээ цагаа, газраа олохгүй ярьж явдаг. Нийслэлийн асуудлаас болж бүхэл бүтэн улсын салбар бүхэлдээ чирэгдэж байна.
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.40.238)
    энэрэл эмнэлэгийн даргыг зайлуулсан ньмаш зөв шийдвэр хүн алсан хүн
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.238)
    хүний амь настай холбогдсон бол хариуцлага тооцох нь шудрага шүү дээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • За ЭМЯ дээр ч холио сэлгээ 1 сарын турш хийж, тодорхойгүй байдал үүсээд л байгаа шүү. (64.119.17.142)
    ЭМЯ
    2021 оны 09 сарын 29 | Хариулах
  • Н (202.126.88.128)
    Хамгийн үлгэр жишээ, шилдэг ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн ЭМН ийн төвийн дарга Баярхүүг ямар ч үндэслэлгүй халсан,
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
    • ө
      Үнэн, үнэн, одоо Сүхбаатарт ковид зад тавьсан.
      2021 оны 09 сарын 28
  • Zochin (66.181.170.73)
    Archaagyi novshnuud.
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
  • зочин (150.129.143.163)
    цар тахлын хүнд хэцүү ажлыг эрүүл мэндийн салбар голлон нуруундаа үүрч байгааг хүн бүр мэднэ. энэ цаг үед удирдлагын зөв шийдвэр л иргэний амь насны хохирол багатайгаар цар тахлыг даван гарахад гол нөлөөг үзүүлнэ ш дээ. халаа сэлгээг хийж болох ч цүнх баригч нараар сольж хэрхэвч болохгүй. эргэж ухарсан учир нь олдохгүй НЭМГ-ын шийдвэрүүд нь нийслэлд эмнэлгийн ажилчдыг зутрааж халдвар авах, ажлаас зугтах гол шалтгаан болоод байна. иргэн бүрийн амь насыг хамгаалах аврах нь гол ажил нь гэдэгээ мартаад байна. одоо л чадвартай удирдлага хэрэгтэй цаг үе нь бишүү
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Нэг намын нөхдүүд бие биенийгээ яаж ч чадахгүй...хүн ам нь халдвараар хорвоо дэлхийг орхиж байхад тэд худлаа хоосон дүр үзүүлэгчид..яанаа чаавас даа...
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.74.202)
    Пүрэвдаш гэж согтуу, бугийг явуулсан нь харин туйлын оносон шийдвэр байсан
    2021 оны 09 сарын 28 | Хариулах
    • Хамгийн мундаг ажиллаж байсан 103-ын дарга, СБД, ХУД дарга нарыг сольсон нь маш буруу байлаа… одоо орлогч дарга нь бсан дарга Ариунболд нар, шинээр гаднаас томилогдсон хүмүүс ажлаа маш муу хийж авах арга хэмжээг дутуу дулимаг хийж байгаагаас хүн хохирч бна
      2021 оны 09 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    13 цаг 29 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    13 цаг 36 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    16 цаг 21 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    20 цаг 28 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    20 цаг 59 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    21 цаг 26 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    22 цаг 47 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    23 цаг 40 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК