Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2021-9-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. 

Тогтоолын төслийн танилцуулгыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хийсэн бөгөөд нийт 719 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 77.1 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр 87 ажил тусгагдаж 50 хувьтай, нөхөх олговор олгох, газрын байршил, хэмжээний чиглэлээр 191 ажил тусгагдаж 90 хувьтай, газрын төлбөрийн орлого бүрдүүлэх чиглэлээр 18 ажил тусгагдаж 44 хувьтай тус тус хэрэгжсэн байна. Харин нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 66.2 хувьтай хэрэгжиж байгаа юм. 

Хэлэлцэж буй асуудлаар Төлөөлөгчид тодруулга хийн, саналаа хэлсэн юм.  Тухайлбал төлөөлөгч Т.Батцогт “Баянзүрх дүүрэгт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй зарим барилгыг хэзээ шинэчлэх вэ. Мөн Ганцхудаг орчим буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд суурьшлын бүс үүссэн байна. Тэнд амьдарч байгаа иргэдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” гэж асуусан юм. Үүнд хотын орлогч Б.Сүхбаатар “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтад Ганц худаг орчмыг оруулах шаардлагатай. Тухайлбал, гудамж, зам талбайг төлөвлөх, иргэд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, худаг барих, автобусны буудал бий болгох зэрэг цогц төлөвлөлтийг хийх Ажлын хэсэг байгуулах ёстой. Харин ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд буюу хуучнаар БАМ-ын байрнуудын асуудал Баянзүрх дүүрэгт бий. Гэр хорооллын дунд байгаа эдгээр БАМ-ын байрнууд нь дэд бүтэцгүй, шугам сүлжээ татах боломжгүй байгаагаас дахин төлөвлөлтөд орж ирэх компани тодрохгүй байна гэдгийг мэдээлсэн юм. Мөн Төлөөлөгч Д.Пүрэвдаваа “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан бол, Л.Ариунтуяа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил яагаад удаашраад байгааг асуулаа. Түүнчлэн Нисэх, Яармаг бүсийг төлөвлөлтгүй барилгажуулснаас үүдэлтэй түгжрэл, төвлөрлийн асуудалд Төлөөлөгчид шүүмжлэлтэй хандан, нийслэлийн захиргаа тус бүс рүү нүүхтэй холбоотойгоор асуудал улам хурцдаж буйг анхаарууллаа. 

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга М.Энхманлай энэ талаар “Сүүлийн жилүүдэд Нисэх, Яармаг орчимд барилгажилт эрчимтэй өрнөж байгаа. Гэхдээ тус бүс бол тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд газрын зөвшөөрлийг БОАЖЯ олгодог. Ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар газар олгож, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэхгүйгээр барилга олноор барьсан. Тиймээс өнгөрсөн оноос зөвшөөрөлгүй эхэлсэн болон зөрчилтэй барилга байгууламжийн судалгааг хийсэн. Цаашид Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийхээр ажиллаж байна” гэлээ. 

Мөн тус бүсэд түгжрэлийг бууруулах үүднээс босоо тэнхлэгийн дагуу автозам барихаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотойгоор  гаргасан Төлөөлөгчдийн саналыг заавал тусгаж байж баримт бичгийг албажуулна гэдгийг санууллаа. Улмаар уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын олонх төлөөлөгчийн саналаар батлав. 
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    10 цаг 32 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    14 цаг 34 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    15 цаг 57 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    17 цаг 29 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    18 цаг 16 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    18 цаг 32 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    18 цаг 39 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    18 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    19 цаг 27 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    20 цаг 8 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    20 цаг 31 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    20 цаг 32 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    20 цаг 35 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    21 цаг 18 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    21 цаг 25 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    21 цаг 31 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    22 цаг 20 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    23 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    23 цаг 6 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК