Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Намрын чуулган нээлтээ хийж, Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа

2021-10-02
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, монголчууд мөсөн ордонтой болсон гээд улс төр, нийгэм, спортын салбарт олон үйл явдал өрнөлөө. Эдгээр мэдээллийг "Багц 24" буландаа онцолж байна.

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр буюу аравдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийлээ. Намрын чуулганы нээлт гишүүдийн 74.3 хувьтай оролцсон.  УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ "Цаашдаа цар тахлын халдварыг үед хөл хорио тогтоохгүй, хувь хүн, байгууллага халдвар хамгааллаа барьж, дасан зохицож ажиллана. Эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа. Онцгой нөхцөлд сайд нараас хариуцлага нэхэж ажиллана. Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлох болно” гэдгийг онцолсон.

Ардчилсан намын жагсаалын үнэн төрх ил болов

Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд "Одоо боллоо" жагсаалыг зохион байгуулсан. Тус намаас төр, засгийн хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байсан юм. 

Тэгвэл тус жагсаалын үнэн төрх олон нийтэд ил болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, жагсаал зохион байгуулсан Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдорж дээрх жагсаалыг нөхөн сонгуульд зориулан хийж байгаа хэмээгээд намын нөхдөөсөө санхүүжилт өгөхийг уриалсан байна. Тодотговол, тэрбээр "Нөхөн сонгууль, түүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээсээ хүсэж байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарихын тулд ҮАБЗ-ийг хуралдуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Харин энэ нь олны шүүмжлэлд өртсөн.

Учир нь манай улсад коронавирусний халдвар тархснаас хойш 300 гаруй мянган хүн өвчилж, 1204 хүн нас бараад байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн атал Ерөнхийлөгч монголчуудынхаа эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахын тулд бус мод тарихын тулд ҮАБЗ-ийг хуралдууллаа хэмээн иргэд бухимдав. 

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа. Өдгөө 36-тай түүний их сүмогийн амжилт японы эзэн хааны 45 дахь цомыг өргөснөөр эцэслэж байна. Нагоя башё М.Даваажаргалын хувьд сүүлийн тэмцээн байв. Тэр энэ тэмцээний сүүлийн өдөр шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хүч үзэн ялсан. Нэг ёсондоо түүний сүмогийн замнал дахь хамгийн сүүлчийн өрсөлдөгч нь нутаг нэгт Г.Ган-Эрдэнэ болов. Ёкозүна Хакүхо хамгийн сүүлчийн барилдаанаа ийн ялалтаар өндөрлүүлжээ.

“МИАТ” ТӨХК-ийн захирлаар Б.Мөнхтамирыг томилов

 

Үйл ажиллагаагаа нь зогсоох хэмжээнд хүрсэн гэгдэж байсан “МИАТ” ТӨХК-ийн захирал Д.Баттөрийг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг түүний оронд томилсон байна.

“МИАТ” ТӨХК-ийн захирлаар томилогдсон Б.Мөнхтамир нь 2020 оны хоёрдугаар сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа нэгэн юм. Тэрбээр Мэдээллийн системийн менежментийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Англи хэлтэй. ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр Бакалавр зэрэг, АНУ-ын Виржиниа Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлага Олон улсын Санхүүгийн Магистр зэрэг, Рио Тинто ХХК-ний  “Inspirational Leadership” хөтөлбөр сургалт, BPTrends Inc-Бизнесийн үйл ажиллагааны удирдлагын курс, Deloitte Inc - Эрсдэлийн Удирдлагын курс, ОУАТээвэрийн Холбооны “Агаарын Тээвэрийн Удирдлага” курс, ОУАТээвэрийн Холбооны “Агаарын Тээврийн хууль” курсыг тус тус төгссөн байна. 

Б.Мөнхтамир нь дэлхийн боловсрол ХХК, Худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc, Туслах менежер, Оюу Толгой ХХК, Бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Монголын төслийн удирдлагын институтийн гишүүн, Оюу Толгой ХХК, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч, МИАТ ТӨХК, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, МИАТ ТӨХК, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан нэгэн юм. 

Монгол Улсад анх удаа өвлийн спортын ордонтой боллоо

Монгол Улсад анх удаа өвлийн спортын ордонтой боллоо. Ингэснээр өвлийн спортын төрөлд монгол тамирчид үсрэнгүй амжилт үзүүлэх боломж бүрдэх юм.

Тус ордны нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа миний бие хувийн хэвшлээ цаг ямагт дэмжин ажиллах болно. Монголчуудын мөрөөдөл биелэх мөсөн өргөөг бүтээн байгуулсан үндэсний үйлдвэрлэгч та бүхэндээ туйлаас их баярлалаа. Олимпын стандартад нийцсэн энэхүү нүсэр их бүтээн байгуулалтаар бахархаж, баярлаж байна" гэдгийг онцолсон.  

Энэхүү ордон үүдээ нээснээр манай хоккей, гуран гулгалтын тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин бүрдэж, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах таатай завшаан тохиож байна.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.16.134)
    HAKUHO BOL YOPONII IRGEN SHUU MALAA GANERDENE BOL ODOOHONDOO YAMARCH GESEN MONGOLIIN IRGEN BAIGAAAAA YUUUN HAKUHO
    2021 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    11 цаг 10 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    11 цаг 17 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    14 цаг 3 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    18 цаг 10 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    18 цаг 41 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    19 цаг 7 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    20 цаг 29 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    21 цаг 21 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК