зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

2021-10-04
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсон гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүний дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслөөр төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлах; барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж, иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчлөх; нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл нь 3 зүйлтэй ажээ.

Төслийн Нэгдүгээр зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийн тодорхойлолтыг оруулсан бөгөөд Газрын тухай хуулиар өөрийн орны онцлогт тохируулсан нийтийн зориулалттай орон сууцны газрын эрхийг сууц өмчлөгчдөд олгох талаар зохицуулсан байна. Ингэснээр газар ашиглах эрхтэй этгээд орон сууц барих эрхийг хязгаарлаж, барилга байгууламж барих эрхийг Газрын тухай хуулиар амилуулах хөрс бий болох ач холбогдолтой ажээ.

Хоёрдугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулиар олгогдсон нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг дундаа хамтран эзэмших нь сууц өмчлөгчдийн дундын өмчийн эрхээс ялгаатай болохыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрхийг нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газартай давхардуулан олгох боломжийг хязгаарлахаар оруулжээ.

Гуравдугаар зүйлд нийтийн зориулалттай дундын өмчийн эрхийг хуульчилж, орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулдаг зохицуулалтыг өөрчлөхөөр зохицуулсан байна. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаан дээр үндэслэж өмчлөх эрхийг дуусгавар болгодог зохицуулалтыг халж, иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах ач холбогдолтой зохицуулалтыг тусгажээ.

Мөн төрийн байгууллага, албан газар албан хэрэгцээнийхээс бусад зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан нөхцөлд хүсэлтийг Засгийн газар хуралдаанаараа шийдвэрлэхээр зохицуулжээ. Ингэснээр төрийн байгууллагуудын газар эзэмших харилцаанд нэгдсэн хяналт тавьж, хуулиар хүлээсэн төрийн чиг үүрэгт хамааралгүй ашгийн төлөөх үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөлийг хязгаарлах аж.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох орон сууцны өмчлөх эрх дуусгавар болох, ноцтой зөрчигдөх боломж хязгаарлагдах ач холбогдолтой. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэн эдлэх зохицуулалттай уялдуулан нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрыг сууц өмчлөгчид эзэмших боломжтой болох юм. Ингэснээр өөр этгээд тоглоомын талбайд барилга барих, ногоон байгууламжийг устгах, СӨХ болон бусад иргэн, аж ахуйн нэгжийн газрын маргаантай асуудал цэгцрэх үндэс тавигдана гэж төсөл санаачлагчид үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Н.Учралын ХОМ
Намын бүлгүүд хуралдана
МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (203.98.76.100)
    Б.Энхбаяр хууль бичих жаахан дөртэй болчихсон байна лээ. Хуулийн яаманд Цэрэндорж гэж хууль бичдэг мастер байсан одоо тийм хүн алга
    2021 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.184.252)
    Эзэмших гэрчилгээтэй зуслангийн газар болон 0.7 га газруудыг өндөр үнэтэй зараад байна эзэмших эрхтэй газруудыг улс хурааж авмаар байна арай дэндлээ
    2021 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    23 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    1 цаг 4 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    1 цаг 23 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    1 цаг 46 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    2 цаг 3 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    2 цаг 19 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    2 цаг 41 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    2 цаг 59 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    3 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    3 цаг 24 мин
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
    3 цаг 26 мин
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
    3 цаг 35 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    3 цаг 54 мин
  • Завхан аймгийн Баянтэс суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    3 цаг 58 мин
  • Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ
    4 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний арван сарын үзүүлэлтийг танилцуулна
    4 цаг 28 мин
  • Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
    4 цаг 36 мин
  • ХХБ-ны  хувийн орон сууц худалдан авах, барих зээлийн нөхцөл сайжирлаа
    5 цаг 9 мин
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    Өчигдөр 09 цаг 11 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК