Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг улсын хэмжээнд хийж байна

2021-10-06
0
ЖИРГЭХ

Төрийн аудитын байгууллага “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар гүйцэтгэж байна. 
Иргэдийн оролцоо, мэргэжлийн холбоод, судлаачдын өгсөн санал аудитын үр дүн, чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй тул Төрийн аудитын байгууллага иргэдийн оролцооны стратеги батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон иргэд, олон нийт, мэргэжлийн холбоодын саналыг сонсох уулзалтуудыг аудитын явцад тогтмол зохион байгуулахаар зорьж байна. 
Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний аудитын газар “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын хүрээнд эм судлал, эм зүйн мэргэжлийн холбоодтой хамтран цахим уулзалт зохион байгуулсан юм. Монголын эм хангамжийн байгууллагуудын “ЭМ” холбоо, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Эм судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид тус цахим уулзалтад оролцсон. Уулзалтаар эмийн зохистой хэрэглээ, эмийн чанар, хүртээмж, ажиллах хүчний нөөц, үйлдвэрлэл, импорт, биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ, стандарт зэрэг өргөн хүрээний асуудлаар саналаа солилцсон нь аудитын урьдчилсан төлөвлөлтийн шатанд  чухал ач холбогдолтой  байв. 
Аудиторууд аливаа нэг салбар, бодлогын хэрэгжилтэд аудит хийхдээ бүх талаас нь харж, судлан ажилладаг. Тиймээс “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын явцад Эм зүйн ухааны доктор, Клиникийн профессоруудтай хамтарч аудиторуудад зориулсан цахим сургалтыг есдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Харин аудитын талбарын үе шатны ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эмийн үйлдвэр, эм хангамж, тээвэр логистикийн төв, эмийн худалдааны бодит байдалтай танилцах үйл ажиллагааг “Монос” группээр жишиг болгон 9 дүгээр сарын 30-ны өдөр халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа. 

Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын дарга, Тэргүүлэх аудитор Д.Энхболдоор ахлуулсан аудиторууд тус үйл ажиллагаанд оролцож, эм зүйн салбарын өдөр тутамдаа мөрдөж ажилладаг дүрэм журам, стандартуудын талаар мэргэжлийн хүмүүсийн тайлбар мэдээллийг авч, сонирхсон асуултынхаа хариултыг сонслоо. Энэхүү үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн аудиторуудад эмийн үйлдвэрлэл, эм хангамж, тээвэрлэлтийн нөхцөл байдал, эмийн сангийн үйл ажиллагааны онцлогийг газар дээрээс нь цахим хэлбэрээр шууд дамжуулан хүргэв.  
Тэргүүлэх аудитор Д.Энхболд “Аудит хийж байгаагийн гол зорилго нь эмийн салбар бол онцгой салбар бөгөөд улс орны хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй тул хяналт шалгалт хийхээс илүү энэ салбарт шийдвэрлэх шаардлагатай асуудлыг гаргаж тавих, УИХ-аар шийдвэр гаргуулахад чиглэж байгаа. Тиймээс мэргэжлийн хүмүүс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, саналаа тусгуулах нь чухал” гэдгийг онцолж байлаа.
Эмийн бүртгэл, чанарын хяналт, эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг бэхжүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэргийг “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”- ын хүрээнд зохицуулахаар тусгаж, 2014-2018 онд хэрэгжүүлсэн. 
2020 оны 12 дугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (агентлаг) байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд тус салбарынхан бодлогын шинжтэй зохицуулалтын талаар өөрсдийн саналаа хүргүүлээд байгаа аж.      
Манай улсад 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 4233 эм бүртгэлтэй байгаа бөгөөд эм хангамжийн 20 хувийг дотоодын үйлдвэр, 80 хувийг нь импортоор нийлүүлж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас энэ онд эмийн үнийн талаарх судалгааг 7500 гаруй иргэнээс авчээ. Тус судалгаанд дурдсанаар 38.4 хувь нь худалдан авч буй эм өндөр үнэтэй, 46.8 хувь нь эмийн үнээс шалтгаалж жорт бичсэн эмээ худалдан авч чаддаггүй гэж хариулсан бол 78.6 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай хэмээжээ. Харин эмийн үнийг төрөөс зохицуулах асуудалд хувийн хэвшлийнхэнд санхүүгийн хувьд нөлөөлөх эрсдэл бий гэж үзэж байгаа аж. Сүүлийн 30 гаруй жил Монгол Улсын эмийн салбар хувийн хэвшлийн нуруун дээр явсаар ирсэн учраас төрийн оролцоог үнэ зохицуулах бус шаардлагатай эмийн нөөц бүрдүүлэх, хадгалалт, түгээлтийн хувьд хамтран ажиллах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байлаа.  
“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжилтийн шатандаа эмийн үйлдвэрлэгчдэд үр дүнгээ өгч чадсан эсэхэд “Монос” эмийн үйлдвэрийн удирдлагууд “Төрийн зүгээс сайжруулах шаардлагатай асуудал цөөнгүй байгаа. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан агентлаг байгуулсан нь сайшаалтай үйл явдал. Агентлаг бодлогын төвшинд тал бүрээс нь анхаарч хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь олон улсад тогтсон жишигт нийцэж чадна. 5-6 жилийн өмнө “Хөгжлийн хөтөлбөр-5”-ын хүрээнд Азийн хөгжлийн банкны төслөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийг урьж эмийн үйлдвэрүүдэд ажиллуулсан. Тэр төслийн хүрээнд GMP олон улсын стандартыг нэвтрүүлэх аргачлал, хэрхэн ажиллах талаар мэргэжилтнүүд зөвлөж, маш үр дүнтэй төсөл хэрэгжиж эхэлж байсан боловч удалгүй зогссон. Хэрвээ уг төсөл бүрэн хэрэгжсэн бол өнөөдөр эмийн салбарын хөгжил арай өөр төвшинд хүрэх байсан” гэдгийг онцолсон юм.  

ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХУВЬД СТАНДАРТЫГ ЯГШТАЛ МӨРДҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ   

Эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмийн талаар баримталдаг стандарт, дүрэм журам болон онцлогийг нарийвчлан танилцуулсан. Аливаа хүний эрүүл мэндтэй шууд холбоотой үйлдвэрлэлд стандартыг чанд сахиж баримтлах нь нэн тэргүүний асуудал. Үйлдвэрлэлийн дийлэнх нь техник тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг ч хүний оролцоотой зарим технологийг зайлшгүй ашигладаг байна. Тус үйлдвэрийн хувьд 1000 орчим квадрат метр талбайтай, 25-30 хүн ажилладаг, эмийн үйлдвэрлэлийн түүхий эд, ажилтнуудын орох гарах хаалга тусдаа, агааржуулалтын систем хэд хэдэн шатлалтай зэрэг маш нарийн стандарт, дүрмийн баримталдаг. Олон улсад нэг шинэ эм үйлдвэрлэж, нийлүүллээ гэхэд Монгол Улсад хоногшуулахад 2-5 жилийг зарцуулж, 20 гаруй эрдэмтэн зөвлөл болон ажилладаг байна. Шинэ эмийн хөгжүүлэлтийн явц дуусаад Эрүүл мэндийн яамны эрдэмтдийн зөвлөлийн 3-4 удаагийн хурлаар орж хэлэлцүүлэхэд 1-1.5 жилийг зарцуулдаг гэв.

Хадгалалт, тээвэрлэлт болон түгээлтийн хувьд мөн л стандарт нэгдүгээрт. Стандартын шаардлага хангасан тусгай тээвэрлэлт эмийн чанарт өөрчлөлт оруулахгүй байх чухал нөлөөтэй. Тиймээс хэдэн хэмийн ямар орчинд, хэрхэн тээвэрлэх зэрэг үйлдвэрлэгчийн тавьсан шаардлага, стандартын дагуу тухайн эм, тариаг тээвэрлэн түгээх шаардлагатай болдог. 
Эм ханган нийлүүлэх улсын чанартай байгууллага байхгүй, хувийн хэвшлүүд технологи болон ажиллах хүчний хувьд нарийн аргачлалаар зохион байгуулдаг байна.  Хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн эм ханган нийлүүлэх ажлыг төрийн зүгээс тендерээр гүйцэтгүүлэх эсвэл түрээсийн байдлаар хамтарч ажиллах боломж бий гэнэ. Эмийг стандартын дагуу нийлүүлэгч компанийн баталсан горимыг баримталж хадгалах болон зөөж, тээвэрлэх ёстой. Түүнд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажилладаг. Тэрхүү хадгалалт тээвэрлэлтийн горимын дагуу тухайн тээврийн хэрэгслийн бүхээгийн агаарын хэм, чийг зэргийг хэмжиж хянах боломжтой тусгай багаж буюу Data logger –ыг ихэнхдээ тухайн импортын бүтээгдэхүүн нийлүүлсэн компани хариуцдаг юм байна. Хэчнээн төрлийн эмийн бүтээгдэхүүн, хэзээ дуусах хугацаатай, хаанаас тээвэрлэж, хаана хүлээн авсан зэрэг бүх бүртгэлийг хянадаг тээвэрлэлтийн хяналтын системтэй.  

ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨГ ИРГЭД ЗААВАЛ МЭДЭЭЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой учир эмийн гаж нөлөөний талаар мэдлэг, мэдээлэл хангалттай өгөх нь хөндөгдөж буй бас нэгэн чухал асуудал. Энэ талаар аудиторууд тодорхой мэдээлэл хэлж өгөхийг хүссэн.  Ямарваа нэг эмээс гаж нөлөө илэрлээ гэхэд тухайн иргэн худалдан авсан эмийн сангаас тусгай хуудас бөглөж мэдээлж байх нь чухал. Түүнийг нь “ЭМ” холбоо эмийн үйлдвэрлэгчид мэдэгдэх үүрэгтэй юм. Харин “Монос” сүлжээ эмийн сан, үйлдвэрийн хувьд гомдол саналыг шууд хүлээн авч, шийдвэрлэдэг. Гэтэл манай улсад эмийн гаж нөлөөг худалдан авсан эмийн сандаа албан ёсоор мэдэгдэхээс илүүтэй олон нийтийн сүлжээгээр бичиж, холбогдох газруудад мэдээлэлгүй өөрсдөө шийдвэрлэх байдал түгээмэл байна.  Бусад улс орнуудын хувьд агентлаг нь бүх стандарт, шаардлагаа тавьж, түүнийхээ дагуу хяналт тавин ажилладаг. Тухайн эмийг зах зээлээс буцаан татаж авах нөхцөл байдал үүсвэл сүлжээ эмийн сангууд дахь серийн дугаарын бүртгэлийг үндэслэн зохион байгуулдаг. Мөн олон улсын GMP стандартын дагуу туршилтаар буюу бэлэн байдлыг шалгах зорилгоор татан авалт хийж үздэг байна. Үүнийг эмийн томоохон сүлжээ эмийн сангууд тогтмол зохион байгуулж, бэлэн байдлаа шалгадаг аж.   
Эмээс гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витамины тухай мэдлэг мэдээлэл төдийлөн хангалттай биш  тул иргэдийг төөрөгдүүлэх байдал газар авсаар байгаа аж. Эрүүл мэндийн боловсрол хангалтгүй хүмүүс олон нийтийн сүлжээ, арилжааны телевизээр дамжуулж сүлжээний бизнесийн бүтээгдэхүүн сурталчлах нь түгээмэл болсон. Сүлжээний бизнесээр борлуулдаг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг сурталчлахдаа буруу мэдээлэл өгч, оношлох, эмчлэх талаар иргэдийг төөрөгдүүлж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг аудиторууд анхааралдаа аваасай гэж танилцах үйл ажиллагааны үеэр мэргэжилтнүүд хүссэн юм. Түүнчлэн иргэд хувийн хэрэглээнд цөөн тоогоор эсвэл карго ачаанд эм, витамин оруулж ирж, худалдан борлуулах нь их. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн онд Монгол Улсад импортоор оруулж ирсэн биологийн идэвхт бүтээгдэхүүний тоо эрс нэмэгдсэн. Угтаа бол тусгай заавар, зөвлөмжийн дагуу тээвэрлэж хадгалах горим зөрчигдсөн эм, витаминыг хувь хүний гар дээрээс худалдан авах нь маш их эрсдэл дагуулж байгаа юм. Хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн тухайн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнд ямар өөрчлөлт гарч иргэдийн гар дээр хүрч байгааг хянахад хэцүү. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар мэргэжлийн хүн зар сурталчилгаанд оролцож, зөвлөх ёстой гэдэг ч үүнийг нь дагаж биелүүлдэггүй, холбогдох хяналтыг нь ч хийхгүй байгаа аж. Тиймээс одоогийн мөрдөгдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан зохицуулалт, хяналтыг маш сайн хийх шаардлагатайг хэлж байлаа. 
Иргэн та ямар нэгэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авсан бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын www.licemed.mohs.mn сайтаас бүртгэлийн мэдээллийг нь харж болно. Хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл олгоход Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийг QR кодтой болгох зэргээр анхаарч ажиллаж байна. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөв зохистой хэрэглэх, сүлжээний бизнесийн сурталчилгаа, худалдааг цэгцлэхэд хувийн хэвшил, эм ханган нийлүүлэх байгууллагууд, агентлаг зэрэг бүх шатандаа хамтарч ажиллаж байж үр дүнд хүрэхийг тус үйл ажиллагааны үеэр мэргэжилтнүүд, аудиторууд санал нэгтэйгээр онцолсон юм. 
“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг хийхэд эмийн үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, тээвэр, логистикийн хүртээмж, чадамж болон эмийн сангуудын стандарт, үйл ажиллагааг нарийвчлан судлах явцад зарим асуудлаар саналаа солилцож, тодорхой мэдээллийн дагуу асуултынхаа хариултыг авч чадсан цаг үеэ олсон аудитын чанар, үр нөлөөг сайжруулах үр дүнтэй ажил болсон юм. Аудитын үйл ажиллагаа цаашид үргэлжилж байгаа тул эм зүйн салбарын үйл ажиллагаатай холбоотой боловсронгуй болгох асуудлуудын талаар иргэд олон нийт, салбарын холбоодтой Төрийн аудитын байгууллага хамтран ажиллахад таатайгаар хүлээн авах болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    9 цаг 27 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    13 цаг 28 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    14 цаг 52 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    16 цаг 24 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    17 цаг 11 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    17 цаг 27 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    17 цаг 33 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    17 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    18 цаг 21 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    19 цаг 2 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    19 цаг 26 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    19 цаг 27 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    19 цаг 29 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    20 цаг 13 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    20 цаг 20 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    20 цаг 26 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    21 цаг 14 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    21 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    22 цаг 0 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК