Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Шинэбаатар: Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтны биед халдсан гомдлын дагуу жагсаж байсан дөрвөн иргэнээс мэдүүлэг авсан

2021-10-06
0
ЖИРГЭХ

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын гадаа тус газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатараас цагдаа нар хүч хэрэглэсэн гэх асуудлаар тодрууллаа. 


-Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадна байсан хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн авч яван саатуулсан гэх талаар мэдээлэл өгнө үү?

-Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 38 минутад цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “гадна суулт хийж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байх явцад эрх чөлөөнд минь халдлаа гэх гомдол мэдээлэл ирүүлсний дагуу тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар нэр холбогдсон 4 иргэнийг авчирсан. Алба хаагчийн гаргасан гомдлоор хянан шийдвэрлэхэд иргэдийг авчирч тусгайлсан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг байцаалт авах хуулийн заалттай учраас нэр бүхий О, Ц, Г, Х нарын 4 хүнийг авчирсан. Энэ хүмүүсээс холбогдох тайлбар мэдүүлгийг авсан. Мэдүүлэг өгөх явцдаа дээрх 4 иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах хүсэлт тавиад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт тавьсаны дагуу энэ эрхийг хангаж дээрх иргэдийг явуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн иргэнийг хууль бусаар баривчилсан саатуулсан зүйл байхгүй.

-Дээрх иргэдийг ямар үндэслэлээр цагдаагийн байгууллагад авч ирж саатуулсан бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам нь төрийн тусгай хамгаалалтын обьектод хамаардаг. Тухайн обьектыг төрийн тусгай алба хаагч аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дээрх иргэдэд шаардлага тавихад эсэргүүцэж биед нь халдсан гэх үндэслэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Саатуулах явцдаа биед нь гэмтэл учирсан учраас эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэсэн хүсэлт гаргасан байсан, түүнийг нь хангаагүй юм биш үү?

-Биед халдсан гэх гомдол гаргасан иргэн А болон хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хүргэгдсэн иргэн О, Ц, Г, Х нараас цагдаагийн алба хаагчид бие, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн талаар гомдол гаргасны дагуу шинжээч томилон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн.

-Нэр бүхий 4 иргэнийг цагдаагийн байгууллага цагдан хорьж, баривчилсан асуудал байгаа юу, одоо тэр 4 иргэн хаана байгаа вэ?

-Дээрх 4 иргэдийг цагдаагийн хэлтэст 09.00 цагийн орчимд авчирч холбогдох ажиллагааг хийж, 11:00 цагийн орчимд явуулсан.

Харин 13.00 цагийн орчимд мөн жагсаал цуглааны үед оролцож байсан иргэн согтуугаар танхайрлаа гэсэн мэдээлэл ирсэн, түүний дагуу цагдаагийн алба хаагчид 1 иргэнийг авч ирсэн. Ингээд согтуурлын зэргийг шалгахад 0.91 хувийн согтолттой байсан учраас тухайн иргэнийг бид нар эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан. Тухайн иргэнийг заавал хонуулахгүйгээр хэрвээ архи нь гарах юм бол авч ирээд зөрчлийг шийдэх боломжтой. Өөрөөр бид нар иргэдийг саатуулсан, эрхэнд нь халдсан асуудал байхгүй.

Иргэддээ хандаж хэлэхэд хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу аливаа жагсаал цуглаан, суулт, үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн цаашид ч хүндэтгэлтэй хандах болно.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    9 цаг 26 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    13 цаг 28 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    14 цаг 51 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    16 цаг 23 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    17 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    17 цаг 26 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    17 цаг 33 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    17 цаг 51 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    18 цаг 21 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    19 цаг 2 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    19 цаг 25 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    19 цаг 26 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    19 цаг 29 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    20 цаг 12 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    20 цаг 19 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    20 цаг 25 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    21 цаг 14 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    21 цаг 55 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    22 цаг 0 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК