Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын цагдааг автомашинаараа түрж холдуулсан Беларусийн ЭСЯ-ны ажилтан халдашгүй эрхээр халхавчлаад гэмгүй өнгөрөх үү?

2021-11-04
0
ЖИРГЭХ

Хэд хоногийн өмнө Гадаад харилцааны яамны уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж явсан замын цагдааг нэгэн автомашин түрж мөргөн холдуулаад, замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцож байгаа бичлэг нийгмийн сүлжээгээр тарсан. Энэ автомашин нь Монгол Улс дахь Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин Сайдын Яамны дипломат дугаартай автомашин гэдэг нь ил болсон. Гэсэн ч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин, албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаад хохирол учируулахуйц үйлдэл гаргасан эл автомашин эзэмшигч нь халдашгүй эрхтэй учир ямар нэгэн ял шийтгэл оногдуулах боломжгүй болоод байгаа юм. Учир нь дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч, тус газрын эд хөрөнгийг халдашгүй байна хэмээн Венийн конвенцод заасан байдаг билээ. 1961 онд соёрхон баталсан Венийн конвенцод дэлхийн 192 орон нэгдсэн. Манай улс 1966 оны арваннэгдүгээр сард Венийн конвенцод нэгдсэн билээ.

Дипломат төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө гэсэн уг конвенцод заасны дагуу Беларусийн ЭСЯ-наас манай улсын Гадаад харилцааны яаманд нот бичиг ирүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, халдашгүй эрхтэй ажилтны автомашинд тавьсан Монгол Улсын замын цагдаагийн ажилтны шаардлага буруу гэдгийг нот бичгээр уламжилжээ.

Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дмитрий Горелик Монгол Улсад томилогдож ирээд сар гаруй л болж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ хараахан бариагүй байгаа юм. Харин өнгөрсөн аравдугаар сарын 5-нд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг өргөн барьсан билээ.

Тодруулахад, дипломат ёсонд томилогдсон Элчин сайд Төрийн тэргүүнд албан ёсоор Итгэмжлэх жуух бичгээ барихаас өмнө суух улсынхаа Гадаад харилцааны сайдад бараалхаж Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулдаг юм. Ингэснээр Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо гэж “дэ факто” үздэг. Гэхдээ суугаа улсынхаа Төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ гардуулсан өдрөөс албан үүрэгтээ орлоо гэж албан ёсоор гэж тооцдог билээ. Элчин сайд Дмитрий Гореликийн хувьд тус улсаас Монгол Улсад суугаа хоёрдахь Элчин сайд. БНБУ 2014 онд анх манай улсад ЭСЯ-аа нээсэн юм.

Венийн конвенцоос...

22 ДУГААР ЗҮЙЛ

3.Төлөөлөгчийн газрын байр, тавилга, бусад эд хөрөнгө, түүнчлэн төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө.

29 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна.

30 ДУГААР ЗҮЙЛ

  1. Дипломат төлөөлөгчийн хувийн өргөө төлөөлөгчийн газрын байрны нэгэн адил халдашгүй байна.
  2. Дипломат төлөөлөгчийн бүх бичиг баримт, захидал харилцаа, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад өмч хөрөнгө нь нэгэн адил халдашгүй байна.

31 ДҮГЭЭР ЗҮЙЛ

  1. Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ.

Венийн конвенцид Дипломат төлөөлөгчийн эрх ямбыг ингэж тодорхой зааж өгсөн байдаг бол 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр “Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, дүрмийг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй” гэдгийг мөн заажээ. Энгийн үгээр тайлбарлавал энэ нь тухайн эрх ямба эдлэгч нь суугаа орныхоо хууль дүрмыг хүндэтгэн биелүүлэх ёстой гэсэн үг юм.

О.Балдан-Очир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (202.9.41.59)
    Эргүүг хөөж гаргавал таарна!
    2021 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.168.8)
    Халдашгүй дархан эрх эдлэгч нь машин, жолооч 2 биш. Тиймээс л туг мандуулдаг юм. Тугаа машины урд мандуулаад явж байгаа бол цагдаа өнгөрөөх ёстой. Дархан эрхт байхгүй, жолооч эсхүл дипломатын гэр бүл хүүхэд яваа бол туг мандуулах ёсгүй. энэ тохиолдолд замын хөдөлгөөний дүрмийн дагах үүрэгтэй ч машин дархан эрхтийнх мөн эсэхийг мэдэх боломжгүй тул зогсоож болно. нэгжиж болохгүй. Урьдчилан ашиглалт, мэдээлэлээр тогтоогдсон бол нэгжлэг хийхийн зэрэгцээ дипломат шугамаар мэдэгдэл зэрэг хийгдэнэ. Дипломат дугаартай байна гэдэг нь дархан эрхтэй гэсэн үг биш. Элчин, дипломат төлөөлөгчийн газарт дипломат биш ажилтнууд бас байдаг. Цагдаа ур чадвар, мэдлэг дутмаг мэргэжлийн бус байлаа. Дипломат машинд байсан хүмүүс дээрэнгүй эсхүл нуух зүйлтэй байлаа. Монгол жолооч уу гадаад жолооч байсан уу, Гадаад жолооч бол асуудал их өөр болж магадгүй. Эсхүл бүр энгийн нэлээд согтуу Орос жолооч байсан уу, Согтуу цэргийн аташше давхиж байсан байж ч мэдэх юм хэхэхэ
    2021 оны 11 сарын 09 | Хариулах
  • Монгол хүн (202.9.46.212)
    Манай дифломат дугаартай машин зогсоогоод тамхи хураалаа гээд байсан бэздээ монгол төрийг г хүндэтгээгүй наад нөхрийг хатуу цээрлүүл ташуурд банзад Дээр нэг цагдаа хятадад толгойгоо хаг цохиулсан цус нь гарсан харагдаж байсан тэрэнд ямар арга хэжээ авсан олон нийтэд ил арга хэмжээ авч бай яасан нь мэдэгдэхгүй чимээгүй болчихоод байх юм
    2021 оны 11 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Яахаараа цагдаа бурууддөг билээ.Хэрэв зам тавиад өгчихсөн тохиолдолд хажуугаас нь нэг машин мөргөвөл харин цагдаа буруудах бус уу.Монголыг доромжлоод байгаа нөхөр итгэмжлэх жуух бичгээ бариагүй байгаагаа санаж уучлал гуйх хэрэгтэй.Уучлал гуйхгүй бол итгэмжлэх жуух бичгийг нь авахгүй нутаг буцаах естой
      2021 оны 11 сарын 06
  • Зочин (202.55.188.105)
    Монголчуудаа дээрхэлээд сурсан тэр тэнэг цагдааг ажлаас нь хал. Замын цагдаагийн хуулинд машиныг өөрийн биеэр хаана гэсэн үг байхгүй техник хэрэгсэл зориулалтын саад тавина гэсэн үг өгүүлбэр байгаа
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.21.192)
    Mongolyn Tor irgenee hamgaal!!!!!!!!!!!!!!!
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.21.192)
    Tsagdaa haldaagui l bn!!!!!!!!!!!! Mongol Ulsyn nutag devsger deer Mongol Ulsyn huuli uilchleh yostoi. Gemt hereg uildsen ni ilt notolgootoi tul hooh ni zov!!!!!!!!
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.17.14)
    Суугаа орны дүрэм журмыг хүндэтгэн үзж цагдаад учруулсан хохирлын барагдуулах ёстой, өөр улсад ингэсэн бол иргэнийхээ эрх ашгийг хамгаалаад элчингийн ажилтаныг 24 цагын дотор нутгаасаа гаргасан байгаа
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.181)
    Замын цагдаад өөрт нь ч бас мэргэжлийн ёс зүй байхгүй бна ш дээ. Бичлэгийг харахад албан үүргийнхээ дагуу ягштал ажлаа хийдэггүй монгол жолооч нартаа гаргадаг ёс зүйгүй ,пээдгэр араншингаа гаргаж байх шиг бсн. Мэргэжлийн ёс зүй, чиг хандлага ус агаар мэт шаардлагатай болж байна шүү дээ.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.234.142)
    Дипломат дугаартай машинд мөргүүлбэл балрахнээ
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Гаднынханд нутаг орондоо мал нохой шиг доромжлуулаад суугаа бид ч эдний нүдэн дээр бол зарц шиг л харагддаг байх нь!!!. Одоо нөгөө Эх орон гэж орилддог ТББ-н нөхдүүд хаана явна. Туг далбаагаа хийсгээд Элчингийнх нь үүдэн дээр очоод орилолдоод нэг үзүүлээч сүр хүчээ!!!. Яг тэгж харагдаач доромжлуулаад байхдаа таарсан юмнууд!!!. Худлаа хятад хужаа гэж орилолдож хэдэн цаас салгахдаа гаршсан гарууд!!!. Наадуул чинь мөнгө өгдөг гарууд биш!!!. Та нар бол шантаажны л хэдэн худал новшнууд!!!.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.94.165)
    Замын цагдаа би зам дээрээ хаан гэж тэнэгтдэгийн сонгодог жишээ. Ийм л боловсрол соёлгүй хүмүүс арын хаалгаар авилгаар замын цагдаа болдог гэдэг үнэн байж .Өөр орны цагдаа нар замынхаа гол дээр машинд мөргүүлэх шахам зогсож байхыг хараагүй
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.16.187)
    ДИПЛОМАТ ХАЛДАШГҮЙ БАЙДЛАА БУРУУ ОЙЛГОЖ , БУРУУ АШИГЛААД БАЙНА !!! ЭНЭ ТОХИОЛДОЛД ЦАГДААГИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫН ДАГУУ ЗОГСООД БИЧИГ БАРИМТАА ҮЗҮҮЛЭЭД БОЛСОН ЯВДАЛ УЧРЫГ ЛАВЛАН ТОДРУУЛААД ХОЁР ТАЛЫН БАЙР СУУРИЙГ СОНСОХ ЁСТОЙ !!! ДИПЛОМАТ АЖИЛТНУУД СУУГАА ОРНЫХОО ХУУЛЬ ЖУРМЫГ ЧАНД САХИН МӨРДӨХ , БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ !!! ХАРИН ЦАГДАА ДАЙЧЛАН СААТУУЛАХ , БАРИВЧЛАХ , НЭГЖИХ НЬ ХУУЛИАРАА ХЯЗГААРТАЙ!!!
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    Суугаа орныхоо хууль дүрмийг сахих журамтай шүү дээ. Белоруссийн ЭСЯ-ны элчин зөвлөх, эсвэл зөвлөх нарыг ГХЯ-нд дуудаж сануулга өгөх хэрэгтэй...Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас цагдаа зогсоосон байж таараа. Олон юм ярих хэрэггүй, цагдаагаа хамгаалах хэрэгтэй шүү
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
    • Tiim l baimaar bn!!! Tsagdaa bied ni ogt haldaagui bn shu dee. Harin mashinaaar Mongol hunii biend haldsan bn!!!!!!!!! Diplomat dugaartai mashin hun dairch alj bolno gej alahiig zavdaj bolno deerelhej bolno gej olon ulsyn gereend zaagaagui bh shu!!!!!!!!!!
      2021 оны 11 сарын 04
  • Иргэн Иргэн (66.181.185.161)
    Зайл.Нутаг буцаа
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin (124.158.105.98)
    Ene arai dendenee. Ene nuhur yamar negen baidlaar zamiin hudulguunii duram zurchsun bolood l tsagdaa shaardlagaa tavisan biz. Tuuniig ni ul toomsorlon hudluhuur ni saatuulah arga hemjee avsan bailgui. Elchin saidiin Yamnii ajiltan khaldashgui darhan erhtei ch tuhain ulsiinhaa huuli durmiig hundetgedeg l baimaar yum.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.169.49.126)
    Kommunist daranguilagch Lukashenkogiin hun. Manai kommunistuudad ulger jishee ugch bndaa. Odoo deeremdeed dairaad yavchina biz manaihan
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin (124.158.120.154)
    BENIIN KONBEHTSIIN DAGUU HUUGUUD GARGADAG ERH BII YAVUULAACH
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.234)
    халдашгүй гэхээр хууль дүрэм зөрчиж болно гэсэн үг биш, тавьсан шаардлагыг сонсож, биелүүлж, хэрэв хууль бус шаардлага гэж үзвэл зохих журмаар нь гомдлоо гаргаж шийдүүлэх ёстой биз дэ, халдашгүй гэхээр юу ч хийж болно гэсэн үг биш шүү. Монгол улсын хуулийг хэн бугай ч дагаж мөрдөж байх ёстой
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
    • Цагдаа ингээд дипломат дугаартай машин хашиж зогсох эрх бий юу.нөгөө машины хүн цагдааг хүндэтгээд гараад ирэхэд шаардлагаа тавих хэл ус цагдаад бий юу.цагдаа хувцастай хүн зогсоогоод дипломат ажилтанд халдлага үйлдэх барьцаалах явдал дэлхий нийтэд түгээмэл
      2021 оны 11 сарын 04
  • Зочин (66.181.161.106)
    Цагдаагийн өөрийнх нь буруу шүү дээ.цагдаа нарт наад венийн конвенц дипломат дугаарын утга учир эрх ямбын талаар хичээл ордог байлгүй
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
    • мэдэж хуцаа!
      2021 оны 11 сарын 04
  • Зочин (66.181.177.144)
    Цагдаагийн өөрийх нь буруу үйлдэл шүү дээ
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • иргэн (192.82.73.2)
    Цагдаа яагаад байгаа юм бэ ?. Цагдаагийн байгууллага алба хаагчиддаа сургалтаа сайн хийгээчээ цомхон чадварлаг болгох хэрэгтэй орон тоог цөөлөх хэрэгтэй арми шиг арзайсан хулганы чинээд тэмээний чинээ гэгчээр гэгнийгээ дагаж даривсан банди нар бөөн сүрнээс цаашгүй хууль сахиулагч юм уу хүчний байгууллага юм уу. Хүчитгэсэн хэв журам сахиулах болон хууль сахиулах чиг үүргийг нь салгаяаа энэ байгууллагын учир замбраа нь алдагдлаа шдэ.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Тэгж зогсож байгаа дайруулчихбал яана ийм тэнэг хүмүүсдээ миний машины хамар дээр 1 удаа суусан шүү харин телев ирэхээр цугтаагаад алга болсон
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Манай цагдаа ёстой соёлгүй шүү дээ юм л бол машины хамар дээр гараад суучдаг бас тулаад зогсчихоод хөдлөхгүй яаж байгаа юм бэ гэхээр чи зогсож бай би мэдэж байна л гэсэн шүү дээ
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.180.116)
    Эргүү цагдаа нартаа сургалт хийгээч ээ.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.108.29)
    Төрийн тэргүүн юму ЗГийн тэргүүн Беларус улсын Элчин сайдаас уучлал гуйх хэрэгтэй.
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
    • tui maichi!!!!!!!!
      2021 оны 11 сарын 04
  • Зочин (202.9.46.151)
    Elchin saidiin gadaa ochij hog asgatsagaa manaihaan. Yamarch asuudal bhgui shu. Eserguutslee tegjil ilerhiiley
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • irgen (203.23.49.64)
    tsagdaa nar zam deer altsaigaad zogsood bdag shuudee
    2021 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 10 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 12 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    9 цаг 35 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 7 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    11 цаг 54 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 10 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    12 цаг 17 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    12 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 5 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    13 цаг 46 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 9 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 10 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 13 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    14 цаг 56 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 3 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 9 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    15 цаг 58 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    16 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    16 цаг 44 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК