зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно

2021-11-04
0
ЖИРГЭХ

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хуралдаанд  Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа.


Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж буй ачаа тээвэрт л гэхэд 50 мянган автомашин бий. Тиймээс цаашид автомашины эрэлт, нийлүүлэлтийг олон улсын хэмжээнд зохицуулдаг аргыг нэвтрүүлж болох юм гэсэн саналыг Хотын даргын орлогч хэлж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн зорчилтын эргэлтийг зохицуулах бас нэгэн аргыг олон улсад хэрэглэдэг аж. Хотын замуудыг бүсчлэлд оруулах, зорчилтыг бүртгэх, зорилгогүй зорчилтыг багасгах, түгжрэлийг индексжүүлэх зэрэг ажлын хүрээнд 11 арга хэмжээ хийгдэх юм байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээний автомашины зогсоолын төлбөр, хураамжийг боловсронгуй болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлд ажиллаж, амьдарч буй иргэдийн 52 хувь нь ажилдаа автомашинаар ирж, буцдаг гэсэн судалгаа бий. Өглөөнөөс орой болтол зогсоол эзэгнэдэг эдгээр автомашиныг цэгцлэх арга нь зогсоолын төлбөр юм. Замын хөдөлгөөний дүрэм нь осол авааргүй зорчих, соёлтой зорчиход зориулагдсанаас гадна замын хөдөлгөөнийг зохицуулж, түгжрэлийг бууруулах боломж гэдгийг Москва хотын жишээнээс харж болно. Зам засвар, арчлалтыг шинэ түвшинд гаргана. Улаанбаатар хот 1.4 их наяд төгрөгийн замын сангийн хөрөнгөтэй. Замын засвар, арчлалтыг сайжруулж шинэчилснээр замын чанар сайжирч, шинэ технологи нэвтрүүлнэ.

Гол гудамж замыг 14 байршилд нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байна. Тухайлбал, Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай гүүр барин  холбож, цаашлаад Энхтайваны өргөн чөлөөтэй холбох босоо чиглэлийн зам, Ард Аюушийн гудамж буй  Толгойтын замыг III, IV хорооллын эцсийн замтай холбож, хойд чиглэлийн зам бий болгож, нийтийн тээврийг хөгжүүлнэ. Мөн Нарны замыг есөн км-ээр уртасгаж, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулах юм. Ингэснээр Улаанбаатар хотын баруунаас зүүнд чиглэсэн гурван замаар нийтийн тээвэр зорчдог болно. Нягтаршил ихтэй замуудад орц, гарцыг нээж, холбоос замуудыг барьж байгуулах ажлыг 2022-2024 онд хийх юм.

Түүнчлэн Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно. Сангийн яамны дэргэдэх Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарцыг байгуулна. Замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэдэг уулзвар олон бий. Зарим уулзвар 3800 автомашин нэвтрүүлэх чадвартай байхад өөр уулзварт энэ чадвар 2000 машины хэмжээнд хүрч буурах нь бий. Үүнээс үүдэн түгжрэл үүсэж байгаа. Тиймээс 161 уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх загварчлалын тооцоо гаргаж буй аж.

Нөгөөтээгүүр Улаанбаатар хот замын хөдөлгөөний ухаалаг системтэй болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар зорчилтыг бүртгэж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, зогсоол болон шалган нэвтрүүлэх пост дээрх төлбөр тооцоог цахимжуулах боломж бүрдэх юм. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд энэ сардаа багтаан Засгийн газарт танилцуулахаар ажиллаж буй аж.

Удаах чухал зорилт нь нийтийн тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгож, зорчилтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд цахилгаан автобус, дүүжин тээврийн үйлчилгээ  нэвтрүүлж, парк шинэчлэлт хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МОНГОЛ (64.119.25.23)
    НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМУУДЫН БҮХ ТӨСЛҮҮДИЙГ НЭГ ХҮН УДИРДАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛЖ БАЙГАА ЮМ БОЛ АВТО ЗАМЫН ГАЗАР ЭНЭ ГЭСЭН ОЛОН БАЙГУУЛЛАГА ЮУНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ ТАТАН БУУЛГАЖ ТӨСӨВ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    16 цаг 5 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 31 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    16 цаг 45 мин
  • "Од групп", "Эв Монгол" багууд ялалтаа авлаа
    17 цаг 18 мин
  • Улаанбаатарт -14 градус хүйтэн байна
    17 цаг 37 мин
  • The MongolZ болон тэдний шинэ тоглогч Сontrolez-ийн IEM Chengdu 2025 болон BLAST Rivals Fall 2025 тэмцээн дэх үзүүлэлт
    Уржигдар 21 цаг 41 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
    Уржигдар 11 цаг 55 мин
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
    Уржигдар 11 цаг 41 мин
  • Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
    Уржигдар 11 цаг 26 мин
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    2025-11-14
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    2025-11-14
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    2025-11-14
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    2025-11-14
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    2025-11-14
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    2025-11-14
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    2025-11-14
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    2025-11-14
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    2025-11-14
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
24 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК