Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1241 онд байгуулагдсан Ханновер хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдав

2021-11-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт 1,2 сая хүн амтай Ханновер хотод 2021 оны 10-р сарын 26-нд үргэлжлэв. Ханновер нь Германы Доод Саксон мужийн нийслэл хот юм.

Лайн мөрний эрэг дээр орших энэ хотод болсон уулзалтыг номын зохиогчийн эртний анд Хайно Визе зохион байгуулсан юм.

20 гаруй жилийн тэртээгээс нөхөрлөж байгаа энэ хоёр эрхэм элгэмсэг дотноор тэврэлдэн уулзалдаж, нэг нэгэндээ гүн хүндэтгэл үзүүлэх нь нөхөрлөл тууштай, чин сэтгэлийнх байхын  үнэ цэнийг харуулах мэт ээ. Эрхэмсэг төрхтэй энэ герман эр Германы нэртэй  улстөрчдийн нэг. Тэрээр 2004 оны Монгол Улсын УИХ-ын сонгуулийн үеэр манай улсад  очиж УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын анхны сонгуулийн сурталчилгааны уулзалтан дээр  үг хэлж, дэмжихийг уриалж байсан гэдэг. Тухайн үед сонгуулийн хууль одоогийнх шиг чанга биш, урлаг соёлынхон уулзалт дээр  тоглолт хийх, гадаадын иргэн дэмжиж оролцох бүхэн нээлттэй байсан цаг. Хайно Визе ХБНГУ-ын Бундестагийн гишүүн байсан бөгөөд Социал демократ намын бодлого тодорхойлогчдын нэг. Социал демократ намын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг бөгөөд сонгуулийн менежментийн багийг олон удаа удирдаж байсан туршлагатай. Германы канцлер байсан Герхард Шрёдерын бүх сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, зангидаж явсан улстөрч. Шрёдерийг канцлер байхад төв оффис, ажлын албаны даргаар нь  ажиллаж байв.

Одоо Хайно  Визе ОХУ-ын Доод Саксоны өргөмжлөлт  консулаар ажиллаж байна. Биднийг Ханновер хотод очиход энэ эрхэм туслах ажилтнуудын хамт найрсагаар угтаж, камен зуухтай эртний чамин хийц бүхий ордонд уулзалт, хүлээн авалт хийхээр  бэлтгэл ажлыг базаасан байлаа. Энэ удаагийн уулзалтанд голдуу дипломат албанд ажиллаж байгаа  хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Номын зохиогч Д.Тэрбишдагва Монгол Улсаас ХБНГУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилогдож ирээд ажиллаж байх үеийнхээ дурсамжийг номондоо хэрхэн бичснээ онцлон хуучилсан юм. Тэрбээр “Элчин сайдын яамны хашаагаар л ороход шарилжиндаа баригдсан, газраа алдах дээрээ тулсан, шинэ барилга бариулах гээд гүйцэтгэгч компанид мөнгөө алдаад гацчихсан нөхцөл байдал угтжээ. Ирэнгүүтээ л герман андуудаасаа  тусламж  хүсэхээс гадна Монгол Улсын Засгийн газарт бодит байдлыг уламжилж, монголчуудынхаа тус дэмжлэг авчээ. Хагас, бүтэн сайн өдөр гэлтгүй л өөрөө эхнэртэйгээ  ханцуй шамлан орж хашааны шарилжийг  түүж,   чулуун замаа тавьж, монголчуудын өдөрлөг зохион байгуулж, барилгын ажилд туслуулж,  Монголоос барилгын ажилтнууд авчирч богино хугацаанд элчин сайдын яамны барилгыг ашиглалтанд оруулж, Герман улс дахь Монголын эзэмшлийн газрыг анх удаа баталгаажуулан гэрчилгээ авч, хүлээн авалт хийж, Монгол Улсын элчин сайдын яам нээлттэй ажиллахаа зарлаж байлаа” хэмээн ярилаа.  Гэтэл тэр үед элчин сайдын яамны ажилтнуудаас Монгол Улсын Гадаад хэргийн яаманд “Дипломат илгээсэн юмуу, диктаторч томилсон юмуу” хэмээн матаас хүртэл очиж байжээ. Гэвч ажил нь гавихгүй, нэр хүнд муудсан  элчин сайдын  яамны ажлын төлөө л тийнхүү шургуу  ажилласан тухайгаа тэр үеийн  Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун гуай шинэ элчин сайдын шаргуу хөдөлмөрлөж буйг үнэлсэн учир заргыг авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй Германы “Дипломат магазин” сэтгүүл тухайн 2003 оны 4-р сарын шилдэг элчин сайдаар зарлагдаж байсан гэж  дурсав. Улсаа төлөөлж  ирсэн дипломатч  хүнд унтах зав, олон улс хот хэсэн зугаалах цаг, биеийн амрыг харах боломж байдаггүй юм гэхэд Ханновер хотын номын уулзалтанд ирсэн оролцогчид алга ташиж харагдав. Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн хүмүүс номон дээр гарын үсэг зуруулж, зургаа хамтдаа авахуулж, Монголд зочилж, морь унаж, бөөгийн зан үйл   сонирхоно, хэрхэн аялал хийж болох тухай  асууж, ярьцгааж байлаа. Ном танилцуулгын албан хэсэг дуусаж, танхимын хоймор орших камин зуухны галын дөл халуун илчээ түгээхийн зэрэгцээ хундага дарс тулган, амжилт хүссэн ерөөлийн үг үргэлжилсээр энэ удаагийн номын  уулзалт өндөрлөв.

Номын зохиогч Д.Тэрбишдагва “Номын уулзалтыг маань сэтгэлээ гарган зохион байгуулсан анд Хайно Визе болон түүний ажлын хэсгийнхэнд баярлалаа. Ийнхүү Германы Доод Саксоны төв нийслэлд ном маань галын илчтэй хамт  улам халуун дулаан уулзалт болголоо. Монгол хүн “галын дөл өөдөө” гэж бэлэгшээдэг шиг Монгол эх орон, монголчуудын талаарх мэдлэг номоор  дамжин улам дэлгэрэх болтугай” хэмээв.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    15 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    41 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2 цаг 2 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2 цаг 55 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    16 цаг 4 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    18 цаг 14 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК