Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батмэнд: Өв соёлоо илүү ойроос хүргэхээр хүмүүс сонирхох юм, тэдэнд илүү сэтгэгдэл төрөх юм

2021-11-08
0
ЖИРГЭХ

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан, дуучин Баасанхүүгийн Батмэндтэй ярилцлаа.


-Монгол бөхийн өргөөнд таны шавь нар барилдаан эхлэхээс дуусах хүртэл дуулж, хурсан олныг баясгалаа. Ингэж олон цагаар дуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Монгол бахархлын өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бол утга төгөлдөр өдөр. Энэ баярт өдрийг тохиолдуулан монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлж, дээдлэн өнгөрүүлэхийг хичээж байна. Уртын дууны холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран бөхийн барилдааны үеэр үзэгчдийн суудлаас тасралтгүй дуулах үйл ажиллагааг өмнө нь 5-6 удаа туршиж үзлээ. Өнөөдөр (11.5-нд)-ийн арга хэмжээнд вакцины 2-3 тунд хамрагдсан 40 орчим хүн дуулсан. Иргэдээс энэ арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлт ирсэн. Бид 12:30 цагт эхэлсэн барилдааныг дуусах хүртэл нийт 5:30 цаг дуулсан байна.

-Бөх үзсэн хүний хувьд их сонирхолтой байлаа. Тав гаруй цагийн хугацаанд хэдэн дуу дуулсан бэ?

-40 орчим хүн давхардсан тоогоор 120 гаруй дуу дуулсан. Тэд уртын дуу, өв соёлоо гэх чин сэтгэлийн үүднээс энэ үйл ажиллагаанд оролцлоо, тэд өөр салбарын хүмүүс ээ.

-Тэднийг мэргэжлийн уран бүтээлчид юм байх гэж бодлоо?

-Үндэсний бөхийн засуул, гавьяат жүжигчин Б.Батболд ахтайгаа хамтран арваад жилийн өмнөөс уртын дууны сургалтын төв байгуулж, уртын дуунд элэгтэй болон дуулах сонирхолтой хүмүүст тахимаар хичээл заасан. Хүмүүс маш идэвхитэй хамрагддаг. Манай суралцагчдын зарим нь 40 орчим дууг дуулж сурахаас гадна Боржигон, Баяд, Урианхай аялгуугаар дуулж байна. Тэдний дунд банкны нягтлан бодогч, сувилагч, зах дээр хувиараа бизнес хийдэг хүмүүс бий.

-Мэргэжлийн дуучид биш гэхэд үнэхээр мундаг байлаа?

-Ур чадвар нь жил ирэх тусам өсч байгаа. Зарим нь 7-8 жил орчим хичээл заалгасан байна. Цар тахлаас улбаалж сургалт маань сүүлийн хоёр жил тасарсан талтай. -Бөхийн барилдааны үеэр үзэгчдийн суудлааас дуулах нь хөгжмөөр эгшиглүүлэхээс илүү сэтгэгдэл төрүүлж байна? -Хүмүүс ам сайтай байна. Уртын дууны холбооноос бид бүхэн Баяр наадмын комисст хандаж, “Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд уртын дууг хөгжөөр эгшиглүүлэх биш өөрсдөө дуулж байя” гэдэг хүсэлт хүргүүлсэн. Энэ мэтчлэн үзэгчдэд өв соёлоо илүү ойроос хүргэхээр хүмүүс сонирхох юм, тэдэнд илүү сэтгэгдэл төрөх юм.

-Үзэгчдийн суудлаас анх удаа бөх үзэнгээ дуулах ямар байна вэ?

-Сонирхолтой байлаа. Алив юмны хослол таарах сайхан.

-Мэргэжлийн уран бүтээлчид биш болохоор олон цагаар дуулсан шавь нарын тань хоолой цуцсан байна уу?

-Давгүй ээ. Нэг хүн 2-3 дуу дуулсан. Зарим нь микрафон олдсон дээр нь гээд бөөнд нь дуулах жишээтэй.

-Уртын дуу нь хурдан морины уралдаан, бөхийн барилдаантай уялдсан түүхээс хуваалцахгүй юу?

-Уртын дуугүйгээр морины уралдаан, бөхийн барилдааныг төсөөлөх аргагүй. Энэ уламжлал өнө эртний улбаатай. Их насны морь гарахад түмэн эх дууг дуулна, бөхийн барилдааны даваа бүрт ямар дуу дуулах нь хүртэл нарийн дэг жаягтай юм. Ерөнхий сайд А.Амар агсан 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойн Баяр наадмаар монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан, өв тээгч, гарамгай дуучдыг урьж дуулсан гэдэг.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    14 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    40 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    2 цаг 2 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    2 цаг 54 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    16 цаг 4 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    18 цаг 13 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК