Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Герман-Монголын нийгэмлэгийн хурал дээр Монгол, Герман зохиолч илтгэл тавив

2021-11-09
0
ЖИРГЭХ

Герман-Монголыг бодитоор холбон, тууштай ажиллаж байгаа нийгэмлэг бол тэртээ 48 жилийн өмнө германчуудын санаачилгаар байгуулагдсан “ГЕРМАН-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ” хэмээх сайн дурын, төрийн бус байгууллага юм. Тэд жил бүр өөр өөр хотуудад   жилийн тайлангийнхаа  хурлыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн хурал нь  Берлинтэй залгаа оршдог Бранденбург мужийн Шёнефелд хотод  болов. Германы өнцөг булан бүрд ажиллаж амьдардаг 180 гаруй гишүүнтэй энэ нийгэмлэг 2 жилийн дараа  болох 50 жилийн ойгоо хэрхэн үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх тухайгаа ч энэ хурлынхаа үеэр ярилцав. 

 Герман-Монголын  нийгэмлэгийн ерөнхийлөгч  Удо Хаазе нь  Шёнефелд хотын амбан захирагчаар 29 жил ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд социализмын үед зохиогчтой хамт Улаанбаатарын Мах комбинатад хамт ажиллаж байсан эртний танилуудын нэгэн билээ. Монголоор их сайн ярьдаг, монголд хамгийн их элэгтэй хүнийг ол гэвэл Удо Хаазе гэж хүн болгон хэлнэ. Шёнефелд хот нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй  23 жилийн турш хамтын ажиллагаатай бөгөөд энэ хотод Баянгол нэртэй гудамж, цэцэрлэгт хүрээлэн хүртэл байгуулагджээ. Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч нь Г.Очмаа хэмээх улстөрч монгол бүсгүй. ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөн монгол эмэгтэй ялалт байгуулав хэмээн Монголд шуугиж байсан бүсгүй  байлаа. Тэрээр  Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грейфелфинг хотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоноор Германы улс төрд “мандат” авсан монгол хүн болсон юм. Грефелфинг хот нь 14’000 мянган хүн амтай. Энэ сонгуульд тус хотод зургаан намаас тус бүр 24 хүн нэр дэвшиж, нийт 144 хүн өрсөлдөж, Г. Очмаа  авсан саналынхаа тоогоор нийт нэр дэвшигчдээс хоёрдугаарт бичигдсэн байна. Одоо тэрээр Бавари мужийн Грефелфинг хотын Христосын ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны дарга,  Грэйфелфинг хотын тус намын ИТХ-ын төлөөлөгч юм байна. Баварийн мужийн орон нутгийн сонгууль  6 жил тутамд болдог аж.

 Герман-Монголын нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал дээр олон сонирхолтой илтгэл тавив. Монголын соёлын элч,  профессор,  доктор хатагтай Вероника Байт гуайн илтгэл анхаарал татав. Тэрээр  “Өвөрмонголын өөртөө засах улсын талаар Хятадын засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн шийдвэр” гэсэн нэртэй  илтгэл тавьсан юм. Түүхийн урт нугачаанд Хятадын засгийн газар  өвөрмонголчуудад хэрхэн хандаж ирснийг тодотгож, бичиг соёлыг хязгаарлаж байгаад шүүмжлэлтэй хандав.  “Аливаа улсыг бичиггүй  болгоход тухайн үндэстэний соёл аяндаа  устана. Монгол үндэстний аюулгүй байдал, хувь заяанд аюул учирч байна. Өвөрмонголчууд бол Монгол үндэстний үсэрсэн цус, тасарсан мах учир та бүхэн бидэн хамаагүй гэж үл тоох биш хамтдаа байж, дэмжих ёстой” хэмээн хэлээд   хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнээд индэр дээрээс буурал эрдэмтэн буув.

 Судлаач Манфред Весфер  цаг агаарын өөрчлөлт ой модонд  хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой илтгэл тавив. Тэрээр “Монгол бол ой мод ургуулдаг улс биш, харин  өөрөө ургасан модтой нутаг. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай энэ газарт ургасан мод  урт настай гээд хэрхэн Монголын ойг хамгаалах тухай” хэд хэдэн оновчтой санал танилцууллаа. Мөн Франк Цират “Германы Барут хот Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой хамтын ажиллагаатай ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөрөн  хотын сургуулийн бохир, цэвэр усны талаар судалгаа хийж,  хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд   сургуулийн хүүхдүүдийн хэрэглэдэг усыг цэвэршүүлэх туршлага нэвтрүүлж, жишиг   худаг гаргасан зэрэг бодит жишээ татан тайлбарлаж байлаа. Бас усны чиглэлээр судалгаа хийсэн гээд  Хөвсгөл далайн  ус ихээхэн бохирдож байгаад анхаарлаа хандуулах цаг болсныг онцоллоо.  Хөвсгөл далай бол дэлхийн хоёрдах цэвэр усны нөөц, гэтэл аялал жуулчлал нэрээр далайн эргэн тойронд жуулчны бааз олноор байгуулагдаж, хог ихээр хаяж, тэдний дийлэнх нь бохир, цэвэр усны байгууламжгүйн улмаас  бохирдлоо далайд цутгах, далайд хөвж байгаа усан онгоц шатахуунаа усан дотор савлаж байна. Хасах 10 градуст ус байгалийн жамаар  цэвэршдэг юм  гэж урдаас тайлбар тавьдаг ч зөнд орхих асуудал биш шүү “ гэдгийг давтан давтан сануулж байлаа.

 Ингээд үндсэн илтгэл дууссны дараа Герман, Монгол  хоёр зохиолч  номоо танилцуулсан нь энэ жилийн хурлын онцлох үйл явдал болж байна гэж хурал зохион байгуулагчид онцолж байлаа. Германы зохиолч Стефан Шоман “Монгол тахийн мөрөөр” хэмээх 14 хоногийн өмнө хэвлүүлсэн номынхоо хэсгээс уншиж сонирхуулав. Үүний дараа зохиогч   Д.Тэрбишдагва   “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулж, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео кино үзүүлж, номын хэсгээс уншлага хийлээ. Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Удо Хаазе “Би Д.Тэрбишдагватай 39 жилийн өмнөөс нөхөрлөсөн юм. Д.Тэрбишдагва Хумбольдтын их сургуулийг төгсч ирээд Мах консервын комбинатад  инженер, би  Улаанбаатарт Монгол судлалын чиглэлээр суралцаж төгсөөд тус үйлдвэрт герман мэргэжилтэнүүдийн орчуулагчаар ажиллаж байсан юм.  Өнөөдөр манай байгууллагын жилийн хуралд оролцон, номоо танилцуулж Монголын соёл, түүхийн талаар мэдээлэл өгсөнд нийгэмлэгийнхээ гишүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье” гэв.

 Дэд ерөнхийлөгч Г.Очмаа “Өмнө нь Чинагийн Галсан гуай л герман хэл дээр ном бичиж хэвлүүлдэг байсан бол дахин нэг монгол  зохиогч герман хэл дээр  нийгэм, улс төр, монгол ахуйг бодитоор харуулсан бүтээлээ гаргаж, Монголыг сурталчилж байгаад баяртай байна” гэв.

 Албан ёсны арга хэмжээний дараа болсон зохиогч Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номноос тус нийгэмлэгийн гишүүд эрч хүч авсан буй заа.

Үргэлжлэлийг дараагийн дугаарт

Д.Доржпагма

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    50 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    1 цаг 42 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    14 цаг 52 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    17 цаг 1 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК