Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис хааны төрсөн өдрөөр баривчлагдсан “Чингис хаан”-ы музейн захирлын хэрэг

2021-11-12
0
ЖИРГЭХ

Эзэн Чингис хааны  мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 5-нд тохиосон. Харин энэ өдрийн өмнөх өдрийн оройхон нэгэн мэдээлэл хэвлэлээр гарсан нь “Чингис хаан”-ы музейн захирал, Соёлын сайд асан академич С.Чулууныг баривчилсан тухай байлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 болон 25.5-д зааснаар Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан юм. С.Чулууныг Соёлын сайдаар томилогдсон цагаас эхлээд л түүнийг түүхийн баримт бичгийг гаднынханд зарсан гэсэн мэдээллүүд гарах болсон. Харин энэ удаагийн баривчилгаа нь Чингис хааны алтанг зоосыг бусдад худалдахыг завдсантай холбоотой гэж эх сурвалжууд мэдээлсэн билээ. Түүнийг баривчлах үеэр гэртээ түүхийн үнэт олдворуудыг хууль бусаар хадгалж байсан нь ил болсон гэгдэж байгаа. Ийм нэгэн хэргийн талаар хэн, юу хэлснийг онцолъё.


МУИС-ийн багш, түүхч Д.Анхбаяр:Энэ засаг С.Чулуунд хариуцлага хүлээлгэж чадвал түүхчид бид талархах болно хэмээгээд С.Чулууны Хятадад шилжүүлэн өгсөн 640 мянган хуудас архивын бичиг дэлхийд Хятадын Орон нутгийн түүх гэсэн ангиллаар каталогижин хүрч байгааг дэлгэжээ. Тэрбээр, “Зөөлөн хүчний бодлого ингэж явдаг юм. АНУ-ын Конгрессын номын санд С.Чулууны Хятадад шилжүүлж өгсөн 640 мянган хуудас архивын баримтын номыг ын ХЯТАДЫН ОРОН НУТГИЙН ТҮҮХ гэсэн ангиллаа, Хүрээг Хятадын зүгээр л нэг хошуу хэмээн тайлбарлан каталогижуулжээ” гэсэн юм. Д.Анхбаяр түүхч өөрийн твиттэр хаягаараа хүргэсэн энэ мэдээллээ АНУ-ын Конгрессын номын сангийн каталогийн хуудсаар баримтжуулсан байв.

МУИС-ийн багш, антропологич Г.Мөнх-Эрдэнэ:С.Чулууныг яллаж байж л тэр их хэмжээний, цорын ганц, ховор баримтыг буцаан авах боломжтой. Чадахгүй бол Хятадууд ямар юм бичиж, бидний түүхийг гуйвуулахыг хүлээх үлдлээ...гээд Ч.Чулууны хамтардаг Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн нь өмнө нь Солонгосын түүхийг гуйвуулсан талаар БНСУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцэл бичиж байсныг дурджээ. Түүний мэдээлснээр Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнгийн “Зүүн хойд Ази” төслийг БНСУ-ын Гадаад хэргийн яам “түүх гуйвуулсан” хэмээн буруутгадаг ажээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: УИХ-ын Байнгын хорооны хурал дээр Ч.Ундрам гишүүн С.Чулуунд холбогдох хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас асуув.  Тэрбээр, ”Монгол Улсын 1725-1911 он хүртэл 200 орчим жилийн түүхтэй “Хүрээ сан хөмрөг” гэх архивыг БНХАУ-ын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарчихсан. АНУ-ын Конгрессын номын санд Хятадын Орон нутгийн түүх гэсэн ангилал дор Хүрээг Хятадын зүгээр л нэг хошуу гэсэн байдлаар гуйвуулан буулгаад үүнийгээ дэлхийд сурталчилж байна” гэсэн билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаад улсад зарсантай холбоотой асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт ялллагдагчаар татсан. Яг энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Яг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Эрүүгийн хуулийн Тусгай анги Хорин тавдугаар бүлэг Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг

25.3 Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх

1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (49.0.178.199)
    Ичдэггүй өлөн бөөс.
    2021 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.242)
    манай соёлын хамаг өвүүд 30 жил дотор гадагш зарагдаад дууссан юм биш үү намбарын хүү соёлын сайд байх үеэс үлэг гүрвэлээ үзэсгэлэн гэж гаргаад зарж эхэлсэн гэдэг үнэн болов уу
    2021 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.85.118)
    Эх орноос урвасан гэж үзэх ёстой байхдаа? Өршөөлийнхуульхамруулахболовуу?
    2021 оны 11 сарын 12 | Хариулах
  • zotsin (39.154.233.236)
    iim hun tuuh sodolh gegtsi , yostoi mergjiliig gutaaj bn
    2021 оны 11 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.177.210)
    ХУУЛИА ЧАНГАГТАХ ХЭРЭГТЭЙ. СОЁЛЫН ӨВИЙГ ХЭЗЭЭ Ч ДАХИН СЭРГЭЭЖ БОЛОХГҮЙ. АЛДАГДСАН БОЛ БАРАГ ОЛДОДГҮЙ. ХЭДХЭН ТӨГРӨГӨӨР ТОРГООД Л БОЛЛОО. ИНГЭЖ Л СО ЁЛЫН ӨВДӨӨ ХАНДДАГ УЛС. АЛТАН ГАНЖУУР АЛГА БОЛГОСОН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ТУШААЛТАН ОДОО ЗҮВ ЗҮГЭЭР Л ЯВЖ БАЙНА ГАНЖУРЫН АЛДАГДСАН БОТЬ ОЛДСОН УУ? МУ ГАНЖУРЫГ ТООДГҮЙ БОЛОЛТОЙ.
    2021 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Эх орноосоо урвасан этгээд бна шүү дээ ,ялыг нь сайн өгөх хэрэгтэй!!!
    2021 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.126)
    Mongol ulsiin tusgaar togtnol ayulgui baidald zanalhiilsen,gadniihnii gar hul bolj mongol ulsiin tuuhiig guivuulahad oroltsson uvaigui yavdal urvagch gehed bolno
    2021 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    43 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    13 цаг 52 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    16 цаг 1 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    23 цаг 58 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК