Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын балетын урлагийг үндэслэгч Б.Жамьяндагвыг эцсийн замд нь үдлээ

2021-11-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч Балжиннямын Жамьяндагва 2021 оны 11-р сарын 11-ний өдөр 89 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл өнөөдөр эрхэм хүмүүнийг эцсийн замд нь үдлээ.

Балжиннямын Жамьяндагва нь 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төржээ. Тэрээр 1946-1954 онд офицерын сургууль, 1957-1962 онд ЗХУ(ОХУ)-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр Урлагийн Дээд сургуулийг найруулагч, балетмейстер мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр офицерын сургуульд сурч байхдаа сургуулийнхаа дэргэдэх бүжгийн дугуйланд суралцаж төрөлхийн авьяасаа нээж улмаар Ардын Цэргийн Дуу Бүжгийн чуулгад дагалдан бүжигчнээр орж ажиллан ур чадвараа хөгжүүлж, бүжиглэхийн зэрэгцээ бүжиг дэглэх хөдөлмөрийнхөө эхлэлийг тавьж хамт олныхоо дунд хүндлэгдсэн.

Түүний амьдралын ихэнх хугацаа Монголын балетын урлагтай салшгүй холбоотой байсан бөгөөд 1962 онд сургууль төгсөж ирснээс хойш хагас зуу гаруй жил Улсыг Дуурь Бүжгийн театрын уран бүтээлтэй холбоотой байж олон арван тооны сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан юм.

“Шехеразада”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Эсмеральда”, “Дон Кихот”, “Ай Ёо Доктор”, “Спартак”, “Хунт нуур” зэрэг дэлхийн сонгодог балетын жүжгүүд, “Шарилжин дундах цэцэг”, “Хошуу наадам”, “Мөнхийн нөхөрлөл”, “Нуурын домог”, “Найз залуус”, “Анчин ба согоо”, “Хөгжмийн эгшиг”, “Уран Хас”, “Мөнгөн залаа”, “Эрдэнэсийн уулс”, “Үйлийн гурван толгой”, “Малчдын дуулал”, “Бөртэ чоно”, “Энхийн тойрог” зэрэг үндэсний болон орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан нь Монголын сонгодог урлагийн, балетын урлагийн урын санд мөнхөд орших хосгүй бүтээлүүд болон хадгалагдаж мөн бүтээн туурвигдсаар байгаа билээ.

Б.Жамьяндагва нь балетмейстер уран бүтээлч төдийгүй чадварлаг зохион байгуулагч, найруулагч хүн байсан бөгөөд 1970-1990-д онд зохион байгуулагдаж байсан төр засгийн болон ой, олон улсын бүхий л арга хэмжээнд зориулсан концертуудыг найруулан зохион байгуулж байв. 1981 онд Москва хотноо зохион байгуулагдсан Олон Улсын балетын уралдаанд орчин үеийн бүжгийн дэглэлтээр тэргүүн байрыг түүнд олгосон нь Б.Жамьяндагвын авьяас чадварыг зөвхөн Монголд төдийгүй гадаад улс орнуудад хүндэтгэн хүлээн зөвшөөрч байсны нэг тод жишээ юм.

Монголын балетын урлагийн нэрт зүтгэлтэн, балетмейстер, найруулагч Б.Жамьяндагвын уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндөр үнэлж 1973 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, 1976 онд “Алтан гадас” одон, 1991 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2003 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол, 2008 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн Баатар” цолоор тус тус шагнажээ. Тэрээр Монголын сонгодог балетын урлагийг үндэслэгч бөгөөд орчин цагийн үндэсний хэмээх тодотголтой бие даасан урлагийг бий болгосон суу билэгт уран бүтээлч байсан юм.

Талийгаачийн гэгээн дүр, мөнхөлсөн бүтээл, эх орноо гэсэн халуун сэтгэл, хүнлэг энэрэнгүй, ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.77.158)
    Гавьяатаа хүн шүү. Ум мани бад мэ хум
    2021 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    1 цаг 49 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    5 цаг 50 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    7 цаг 13 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    8 цаг 45 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    9 цаг 32 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    9 цаг 48 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    9 цаг 55 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    10 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    10 цаг 43 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    11 цаг 24 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    11 цаг 47 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    11 цаг 48 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    11 цаг 51 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    12 цаг 34 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    12 цаг 42 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    12 цаг 48 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    13 цаг 36 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    14 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    14 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК