Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Идэрбат: Сүхбаатар аймаг Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам

2021-11-22
0
ЖИРГЭХ

Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН ялалт байгуулж, аймгийн Засаг даргаар М.Идэрбат томилогдон ажиллаж буй. Энэ нэг жилийн хугацаанд Сүхбаатар аймагт ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа талаар Засаг дарга М.Идэрбатаас тодрууллаа.


-Орон нутгийн сонгуулиас хойш яг нэг жил өнгөрч байна. Энэ хугацаанд аймагтаа хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудаас танилцуулна уу?

-Засаг даргаар томилогдон ажиллаад яг нэг жил өнгөрч байна. Энэ нэг жилийн хугацаанд дэлхий нийтээр амар байсангүй. Цар тахал санасан зоргоор ажил явуулах боломжийг хязгаарлаж байлаа. Гэсэн ч манай аймгийн хувьд чамлахааргүй олон хөрөнгө оруулалтыг аймаг руугаа татаж, хийж гүйцэтгэж чадлаа. Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээсээ эхлээд аймаг, сум, багийн төвшинд улстөржилгүйгээр хамтарч ажиллаж чадаж байсан учраас олон ажлуудыг энэ хугацаанд хийж амжуулж чадлаа.

-2021 оны хөрөнгө оруулалт Сүхбаатар аймгийн хэмжээнд хэдэн төгрөг байв. Гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ?

-Нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 44.4 тэрбум төгрөгийн 19 ажлыг хийлээ. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 20 тэрбум төгрөгөөр 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Эдгээр хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дунджаар 80 гаруй хувьтай байна. Цар тахлын үед гэхэд бүх л боломжоо дайчлан сайн ажиллалаа гэж харж байгаа. Өнгөрсөн баасан гарагт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан хэд хэдэн хөрөнгө оруулалтаа нээж, ашиглалтад орууллаа. Үүний нэг нь автозамын салбарын бүтээн байгуулалт. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын хувьд өнгөрсөн жилийн өдийд гэхэд 40 гаруй километр засмал замтай байсан. Энэ замыг нэг жилийн дотор 18.8 километрээр уртасгалаа. Шинээр тавьсан болон хуучин байсан замуудаа улсын төсөв болон орон нутгийн төсвөөр шинээр тавих, засаж сайжруулах зэргээр нэмснээр нэг жилд 18.8 километр замаар нэмэгдүүлж чадлаа. Автозам гэдгийг зөвхөн автомашин явахад зориулагддаг гэж бид харахгүй байгаа. Төлөвлөж чадвал автозам хот төлөвлөлтийн хамгийн чухал үндэс суурь нь болдог. Энэ жил барьсан хориод километр автозамын 3.3 нь Баруун-Уртын таван тойрог замын нэг болох тавдугаар тойргийн зам. Баруун-Урт таван тойрог замтай болж байгаа учраас Баруун-Урт хотын төлөвлөлтийнхөө гол суурийг үндсэндээ дуусгаж байна гэсэн үг. Энэ таван тойрог замыг хооронд нь жижиг жижиг хөндлөн замуудаар холбоно. Таван тойрог, түүнийг дагасан хөндлөн огтлолын замуудыг дуусгаснаар дэд төлөвлөлтүүдийг бий болгож байна. Аливаа хот, суурин газрын төлөвлөлтийг хийхдээ замаа төлөвлөөгүйгээс эргээд хүн амьдрахад ээлгүй орчныг бүрдүүлдэг гэдгийг бид Улаанбаатар хотын Яармагаас харж байна. Суурь төлөвлөлтөө хийгээгүй зүгээр л энд тэнд баахан өндөр байшин барьчихсан, тэр сайхан байшингууд руугаа очихын тулд өдөр бүр хоёроос гурван цаг зам дээр өнгөрүүлж байна. Үүнийг давтахгүйн тулд Сүхбаатар аймаг замын төлөвлөлт дээрээ маш сайн анхаарч байгаа. Баруун-Урт хот ирээдүйдээ Монгол Улсын далайд гарах хамгийн дөт транзит тээврийн зангилаа хот болно гэж төлөвлөдөг. Тиймээс ирээдүйн төлөвлөлтөө одооноос хийхгүй бол болохгүй. Нэгэнт замбараагүй бариад байгуулаад эхэлбэл засах боломж байдаггүй учраас төлөвлөлт бидний хувьд хамгийн чухал. Зарим хүний яриад байгаа шиг энэ тойрог замууд зөвхөн зам биш юм, энэ бол ирээдүйн Баруун-Уртын эхлэл. Тэрэнд зориулсан төлөвлөлт.

-Цар тахлын үеийн жил учраас эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд нэлээд байсан байх. Эдгээрээс товчхон дурдаж болох уу?

-Энэ жил мэдээж эрүүл мэндийн салбартаа анхаарч ажиллалаа. Цар тахал маш хүнд байлаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань бүх л хүчээрээ цар тахлын эсрэг ажиллалаа. Үүний үр дүнгээр халдвар нэлээд буурч байна. Энэ эрчээрээ ажиллаад байвал оны төгсгөл гэхэд нэлээд хумиад авах болов уу гэж харж байгаа. Цар тахал дэгдэх үед манай аймаг шинжилгээгээ өөр тийшээ явуулдаг байсан. Харин одоо бол ПиСиАрын шинжилгээг аймагтаа хийдэг боллоо, Хүчилтөрөгчийн баллоноор эмнэлгүүд хангагдлаа. Тоног төхөөрөмжөөр манай аймгийн эрүүл мэндийн салбар ерөнхийдөө бүрэн хангагдлаа. Авсан энэ тоног төхөөрөмжөө амьдралд бүрэн ашиглах шаардлага гарч ирж байна. Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдыг чадавхжуулах тал дээр илүү анхаарна. Манай аймгийн иргэдийн дундаж наслалт 73, үүнээс эрэгтэйчүүдийнх 68, эмэгтэйчүүдийнх 78 байна.  Хоорондын дундаж наслалт 10 насны зөрүүтэй байна. Амьдралын төлөө зүтгэж зүтгэж насны эцэст эмэгтэйчүүд нь торойгоод л үлдэж байна. Өнөө маргаашдаа үр дүн нь гарахгүй ч гэсэн өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн боловсролыг сайжруулах хүртээмжийг сайжруулах талд анхаарах хэрэгтэй болж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн төлөө, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг одоогийнхоос илүү сайжруулахын төлөө ажиллах хэрэгтэй болж байна.

-Боловсролын салбар бол тэргүүлэх салбаруудын нэг байдаг. Сүхбаатар аймаг энэ салбарт ямар бодлого барьж байгаа вэ?

-Боловсролын салбартаа ч гэсэн анхаарал хандуулж байж ирээдүйн хөгжлийнхөө үндсийг тавина. Өнөөдөр Сүхбаатар аймгийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 520 байна. Үүнийг ойрын хугацаанд 600 руу аваачих зорилго тавьж байна. Боловсролын салбарын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд боловсролын салбарыг цахимжуулах шаардлага бас тулгарч байна. Чадвартай багш аймгийн сумдынхаа хаана нь ч байгаа хүүхдэд цахимаар сургалт явуулчихдаг тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй болжээ. Зарим нарийн мэргэжлийн багш нар сумдад дутагдалтай байгаа энэ үед цахим сургалт зайлшгүй шаардлагатай болж байна. Цаашид улсын хэмжээний сайн сургалттай сургууль, багш нартай хамтарч орон нутагтаа сургалт авах хэрэгцээ шаардлага бий болж байна. Ингэж чадвал хөдөө сум, хот гэж ялгарахгүйгээр нэг хавтгай дээр очих боломж бүрдэнэ. Үүнийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллана.

-Мал, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй байлгахын тулд малчдаа яаж дэмжиж байгаа вэ?

-Манай аймгийн эдийн засгийн гол бааз суурь нь хөдөө аж ахуй. Энэ жил манай аймгийн иргэдийн хадгаламж 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэр 13 тэрбум төгрөг хаанаас нэмэгдэв гэхээр ерөөсөө л хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа малчдын хадгаламж голчлон нэмэгдсэн байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. Үүнийгээ цаашид хадгалж байхын тулд мал аж ахуйгаас гардаг түүхий эдийн бүтээгдэхүүнээ гадаад болон дотоодын зах зээлд үнэ цэнтэй, саадгүй борлуулдаг байх ёстой. Үүний тулд мал эмнэлгийн ариутгалын пунктыг нээлээ. Сүхбаатар аймгаас гарч байгаа, орж байгаа мах, малын гаралтай түүхий эд бүгд бичиг баримттай, бүртгэлтэй, ариутгалтай байвал үнэ цэнээ алдахгүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орох орлого нэмэгдэнэ. Энэ пункт дээр цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийнхэн цогцоор эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд ажиллах боломж нөхцөл бүрдэж байна. Барилга байшин нь 100 хувь ашиглалтад орлоо. Одоо техник тоног төхөөрөмжөө суурилуулчихбал энэ пункт ажиллаад эхэлнэ. Техник тоног төхөөрөмжөө яаж шийдэх талаар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ ярьж зөвлөлдлөө.

-Төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаас өөр бүтээн байгуулалтууд танай аймагт хэр нааштай явагдаж байгаа вэ?

-Бид аймгийнхаа хөрөнгө оруулалтад ер нь зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсөв гэлтгүй хувийн хэвшлийн, гаднын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” тусламжийн хүрээнд  800 гаруй сая төгрөгөөр дөрөвдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байгуулан ашиглалтад орууллаа. Энэ цэцэрлэг нэлээд хуучирсан, тав тух муутай болчихсон байсан. Хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байсан. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв”-ийг байгуулсныг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа.  Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжрууллаа. 84 цамхагт гэрлийг суурилуулснаар Баруун-Урт хот 120 цамхагт гэрэлтүүлэгтэй болж байна. Гэх мэтээр энэ онд хийж гүйцэтгэсэн ажил бүрийг дурдаад байвал нэлээд урт жагсаалт болно.

Хувийн хэвшлийнхэн бас манай аймагт нэлээд хөрөнгө оруулалтаа хийж байна. Нутаг орноо гэсэн бизнесмэнүүд нутаг орондоо бүтээн байгуулалтыг барьж байгуулж байна. “Дарьганга” гээд сайхан зочид буудал манай аймагт баригдлаа. Түүний баруун талд 21 аймагт баригдах сүлжээ зочид буудлын салбар баригдаж байна. Мөн л хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж барьж байгаа буудал. Энэ буудал баригдсанаар “Наран” их дэлгүүрийн сүлжээ бас орж ирэх болж байгаа юм. Ирэх онд олон жил царцсан спорт цогцолборыг ашиглалтад оруулахаар төсөв мөнгө нь тавигдаад явж байна. Ирэх сарын 3-нд аймаг төсвөө батална. Энэ төсвөөр ирэх онд Сүхбаатар аймаг аль чиглэл рүү түлхүү анхаарах вэ, юунд нь хөрөнгө оруулалт илүү зайлшгүй хэрэгтэй байна вэ гэдгээ хэлэлцэнэ. Улсын төсвөөр ирэх онд 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт манай аймагт хийгдэхээр болсон байгаа.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
"Японы хөрөнгө оруулалтын өдөр" арга хэмжээ боллоо
Массын хэмжлийн өндөр нарийвчлалтай робот масс компаратор шинээр суурилуулж ашиглалтад орууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гал морин жилд газар нутагтаа дэмжлэг татах боломж-COP17
    7 цаг 53 мин
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
    8 цаг 13 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    8 цаг 59 мин
  • “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
    9 цаг 16 мин
  • "Японы хөрөнгө оруулалтын өдөр" арга хэмжээ боллоо
    10 цаг 31 мин
  • Массын хэмжлийн өндөр нарийвчлалтай робот масс компаратор шинээр суурилуулж ашиглалтад орууллаа
    10 цаг 42 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    10 цаг 51 мин
  • Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
    11 цаг 11 мин
  • ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
    12 цаг 32 мин
  • Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа
    12 цаг 44 мин
  • “Эх орны цэрэг” яруу найргийн наадам зарлагдлаа
    13 цаг 15 мин
  • 2026 оны “Milan Fashion Week” гурав дахь өдрөө үргэлжилж байна
    13 цаг 22 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг илрүүлжээ
    13 цаг 34 мин
  • ГИХГ: Нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
    13 цаг 48 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо
    14 цаг 18 мин
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
    14 цаг 24 мин
  • Гуравдугаар сард бөхийн өргөөнд болох ЕСӨН барилдаан
    14 цаг 37 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ болох ёстой хот картелын удирдагчийн үхлээс болж үймээнтэй байна
    14 цаг 53 мин
  • BTS хамтлаг гурван жилийн дараа шинэ бүрэн хэмжээний “ARIRANG” цомгоо танилцууллаа
    15 цаг 1 мин
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын судалгааны баг коронавирусыг зориудаар генетикийн аргаар гаргаж авсан бус амьтнаас хүнд халдварласан гэж дүгнэлээ 
    15 цаг 4 мин
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ
  • Авто замын боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
  • Хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна
  • Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны ШИЙДВЭРҮҮД
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Авто замын боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • Хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
24 баримт
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК