зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан "Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт"

2021-12-06
0
ЖИРГЭХ

МАН-ын XXX Их хурал эхэллээ. Их хурал дээрээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулав. МАН-ын III Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогыг анх танилцуулж байсан. Үүний үр дүнд тухайн үеийн Монгол Улс
- Төрийн цомхон бүтэцтэй
- Үндэсний ажилчин анги үүсч, хоршоолол хөгжсөн,
- Малын тоо толгой 5 жилийн дотор 5 саяар нэмэгдсэн,
- Аж үйлдвэрийн хөгжлийн суурь тавигдсан түүхтэй.
- Төрийн цомхон бүтэцтэй
- Үндэсний ажилчин анги үүсч, хоршоолол хөгжсөн,
- Малын тоо толгой 5 жилийн дотор 5 саяар нэмэгдсэн,
- Аж үйлдвэрийн хөгжлийн суурь тавигдсан түүхтэй.

Харин МАН-ын 30-р их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Үүнийг Эдийн засгийн тусгаар тогтнолыг төлөөх "Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого" хэмээн нэрлэлээ.


Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх -Шинэ сэргэлтийн бодлого

1932 онд хуралдсан Намын Төв Хорооны Онц III Бүгд хурлаар нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлсэн билээ. Шинэ эргэлтийн бодлогын үр дүнд:

- Төрийн цомхон бүтэцтэй

- Үндэсний ажилчин анги үүсч, хоршоолол хөгжсөн,

- Малын тоо толгой 5 жилийн дотор 5 саяар нэмэгдсэн,

- Аж үйлдвэрийн хөгжлийн суурь тавигдсан түүхтэй.

Харин МАН-ын 30-р их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ   “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Үүнийг Эдийн засгийн тугсаар тогтнолын төлөөх  “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэлээ.

“Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.

Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсан. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь цаг хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирснийг харуулж байна.”

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн тусгаар тогтнол”-ыг авчрахын тулд хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлийг тодорхойлж, үүнийг шийдвэрлэх арга замыг “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-д тусгалаа.

 

Нэг. Боомтын сэргэлт

Бид боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах шаардлага байна.

Одоогийн  байдал: Монгол Улсад авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт байна. Гэвч эдгээр боомтын нэвтрүүлэх чадвар, дэд бүтэц харилцан адилгүйгээс хэтэрсэн ачаалал үүсч байна. Одоогийн байдлаар авто замаар 7,  төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогджээ. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь тааруухан үзүүлэлт юм.

Экпортын 70%  Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92% нь Алтанбулаг, Замын-Үүд          боомтоор дамжин өнгөрч байна.

Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/

Төмөр зам

  • Боомтуудын нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.
  • Үндэсний 5600 орчим км үндэсний төмөр замын сүлжээ байгуулна. Үүний хүрээнд дараах Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбоно.
  • УБТЗ ХНН-ийн Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлнэ.

Автозам

  • Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбоно.
  • Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина.

Агаарын зам

  • Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ.
  • Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ.

 

Хоёр. Эрчим хүчний сэргэлт

Бидний хөгжлийг боомилж буй хоёрдахь хязгаарлагч хүчин зүйл бол эрчим хүчний хомсдол, хараат байдал юм.

Одоогийн байдал: Дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26%, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 % хоцорсон.  2021 оны 9 сарын байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглолууд 76 удаагийн аваарын зогсолт хийжээ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс барьсангүй. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.

Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг халах; Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна.
  • “Тавантолгой-ДЦС’’, “Чойбалсан-ДЦС”, “Амгалан- ДЦС”, “ДЦС-III”  өргөтгөл, “Багануур ДЦС”, 5-р эх үүсвэрийг эхлүүлэх;
  • Аймгийн төвүүдэд дулааны станц, дулаан дамжуулах төв шугам сүлжээтэй болгох; 
  • Үе шаттай эрчим хүчний тарифыг чөлөөлөх;
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эрчим хүч экспортолох ажил эхлүүлэх.
  • Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлнэ.
  • ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг ойрын ирээдүйд барьж дуусгахаар төлөвлөж байна.
  • Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахыг төрийн бодлогоор дэмжинэ.

 

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт

Бид импортлогчоос экспортлогч болж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засагтай аж үйлдвэржсэн улс болно.

Одоогийн байдал:  Монгол Улсын эдийн засаг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг цөөн тооны уул уурхайн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн олон тулгуур бүрэлдэх бололцоог боомилж байна. Бид аж үйлдвэрийн бодлогоо алдснаас болж, байгалийн баялагийнхаа 90%-ийг нэмүү өртөг шингээлгүй хямд үнээр гаргадаг атлаа дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйгээс боловсруулсан бүтээгдэхүүнийхээ 90%-ийг импортоор авч байна. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Хэрхэн өөрчлөх вэ?   /Шинэ сэргэлтийн бодлого/

Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг байгуулна

  • Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр
  • Алтанширээт аж үйлдвэрийн парк
  • Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйдлвэр
  • Дарханы арьс шир боловсруулах цогцолбор
  • Дархан, Сэлэнгийн бүсийн гангийн үйлдвэр
  • Ховдын Агро болон үйлдвэрлэл технологийн парк
  • Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтыг дуусгана.

 

Дөрөв. Хот хөдөөгийн сэргэлт

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт бус байдал нь бидний хөгжлийг боомилж буй томоохон хүчин зүйл болж байна

Одоогийн байдал: Орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн жилд дунджаар 15 мянга болж нэмэгджээ. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж хотын насанд хүрсэн 2 тутмын нэг нь автомашинтай байна. Улаанбаатар хотын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2,5 цаг зарцуулдаг.

Хэрхэн өөрчлөх вэ?   /Шинэ сэргэлтийн бодлого/

Хотын төвлөрлийг багасгана гэдэг бол хөдөөгийн хөгжлийг хангах шийдэл юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн томоохон төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно.

Хөдөө орон нутагт:

  • Төв аймгийг нийслэл хоттой уялдуулан хөгжүүлэх,
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Дорнод Монголын эдийн засгийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс,
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн бүс,
  • Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс,
  • Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг сэргээгдэх эрчим хүч болон өвлийн аялал жуулчлалын бүс,
  • Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийг эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн бүс болгох,

Улаанбаатар хотод:

  • Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулж, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
  • Нийслэл хотын авто замын сүлжээг өргөжүүлэх, хотын дэд төвүүдийг барьж байгуулах% орц гарцын тоог нэмэгдүүлэх
  • Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барих
  • Замын хөдөлгөөний ухаалаг системийг бий болгох
  • Нийтийн тээврийн парк шинэчлэл
  • Тулгуурт гүүр бүхий хөнгөн галт тэргийн байгууламжийг 3 чиглэлд 41км зайд барих

 

Тав. Ногоон хөгжлийн сэргэлт

Бид дэлхийн чиг хандлагад нийцүүлэн эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан хөрвөх чадвартай ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.

Одоогийн байдал: Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Үүгээр зогсохгүй ган, зуд, ой хээрийн түймэр, салхи, шуурга зэрэг байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

Манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна.  Агаарын температур 1.0 градусаар нэмэгдэхэд дулаарал, чийгийн хомсдолоос үүдэн үр тарианы ургац 25-30 хувиар буурах, тариалангийн хөрсний элэгдэл, доройтол одоогийнхоос 3 дахин эрчимжиж болзошгүй байна.

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөцийн 82 хувийг газрын гадаргын ус, 18 хувийг газрын гүний ус бүрдүүлдэг ба нөөцийн жигд бус тархалттай. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр 2020 онд гэхэд нэг жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 10 жилд эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирч, цаашлаад мал аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.

Хэрхэн өөрчлөх вэ?   /Шинэ сэргэлтийн бодлого/

  • “Хөх морь” хүрээнд гадаргын усыг нөөцлөх говийн бүсэд усан сан үүсгэх замаар Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийг хэрэгжүүлэх
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжинэ /Мод тарьж ургуулсан иргэн аж ахуй нэгжийг дэмжих татвар, эрхзүйн цогц шинэчлэл хийнэ/ 
  • Улаанбаатар болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг байгуулна
  • Хэрэгжүүлэх төсөл, хийх ажил бүрийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулах чадварыг үнэлж чаддаг болно

 

Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлт

Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болоод байна. Төр хөгжлийг хязгаарлагч биш дэмжигч байх учиртай.

Одоогийн байдал: Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 1.3 дахин нэмэгдсэн.  Монгол Улсын төрийн албан хаагчийн нийт ажиллах хүчинд эзлэх хувийг Азийн бусад орнуудтай харьцуулахад 3-4 дахин өндөр үзүүлэлттэй  байна. Монгол Улс 2020 онд авлигын индексээр 111-р байранд жагссан нь өмнөх оноос 6 байраар ухарчээ.

Хэрхэн өөрчлөх вэ?   /Шинэ сэргэлтийн бодлого/

  • Төрийн албанд шатлан дэвшүүлэх, чадахуйн зарчмыг баримталж, үр дүнд суурилсан цалин урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх;
  • Төрийн байгууллагаас олгох зөвшөөрлийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл олголтыг цахимжуулах; /Төрийн үйлчилгээг иж бүрэн цахимжуулах/
  • Төрийн чиг үүргийн давхардлыг арилган, төрийн зарим чиг үүргийг ТББ-д  шилжүүлэх;
  • Төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, харин бизнесийн таатай орчныг бүрдүүлэх; 
  • ТӨК байгуулах үндэслэлийг хуулиар тодорхой тогтоож, алдагдалтай ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээг авах;
  • ТӨК-иудын засаглалыг сайжруулж, бүтцийн өөрчлөлт, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх;
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хатуу хариуцлага тооцдог тогтолцоо бий болгох ;
  • Төрийн худалдан авалтын ажиллагааг цахимжуулж, ил тод болгох зэрэг

1932 оны ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэдэг агуулгатай байсан.

Өнөөдөр МАН-ын 30-р их хурлаар “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэлэлцүүлж, “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.186.103)
    Цээжний пангаар ард түмнийг хууран мэхлэх ойртож байгаа сонгуульд зориулсан драмт шоу л болоод өнгөрөх шив дээ
    2021 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.125.36)
    Төрсөн сэтгэгдэл: 1.Монгол улсад энэ засаг барьж төр /МАН нам/ шатахууны үнэ чөлөөлж дэлхийн жишигт хүргэсэн, одоо их хурлаараа эрчим хүчний үнийг үе шаттай чөлөөлнө гэж заасан мөртлөө ард түмний цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар ганц үг үсэг байхгүй байгаа нь энэ МАНгар нам ард түмнээ огт боддоггүй цагаан цаас гэж үздэг нь тодорхой боллоо. Хамаг юны үнэ зөвхөн эрчим хүч шатахуун 2-с голлон шалтгаалдаг тул бүх юмны үнэ нэмэгдэх нь /одоо бүгд нэмэгдсэн/ тодорхой байхад цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэхгүйгээр ард түмнээ яаж юугаар амьдар гээд байгаа МАНгар малууд вэ.
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.181.33)
    Тодорхой юм юу ч алга авилга хахуулиасаа салахгүй бол хөгжил дэвшилд хүрэх тухай яриад ч хэрэггүй юун алсын хараа.
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • иргэн (112.72.15.182)
    намын мөрийн хөтөлбөрөө л ярьж, үндэстэн-улсын хувьд 50-100 жил хөгжих гэсэн амбицтай зураглал алга, тооцоо бол мэдээж байхгүй ш дээ
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
    9 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 42 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    9 цаг 56 мин
  • "Од групп", "Эв Монгол" багууд ялалтаа авлаа
    10 цаг 28 мин
  • Улаанбаатарт -14 градус хүйтэн байна
    10 цаг 47 мин
  • The MongolZ болон тэдний шинэ тоглогч Сontrolez-ийн IEM Chengdu 2025 болон BLAST Rivals Fall 2025 тэмцээн дэх үзүүлэлт
    20 цаг 45 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    Уржигдар 21 цаг 28 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    Уржигдар 16 цаг 59 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    Уржигдар 16 цаг 42 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    Уржигдар 15 цаг 05 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    Уржигдар 14 цаг 19 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
24 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК