Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан:Улс төрийн нам хөрөнгө мөнгөтэй хүний нөлөөнөөс ангид байх ёстой

2021-12-07
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар парламентын суудлын 80-аас дээш хувь, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар хоёр дарааллан 35-аас дээш суудал,  орон нутгийн сонгуульд 13 аймагт, нийслэлийн 8 дүүрэгт олонх болж, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын  18, 28 дугаар  тойргийн нөхөн сонгуульд дараалсан МАН сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага хэмээн үзэж, амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

ЭШЛЭЛ 2

МАН үүсэн байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам нэгдсэн нь Монгол Улсын том эрх ашигт нийцсэн, улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой, нийгмийн хүлээлтэд бодитой хариулт өгсөн түүхэн үйл явдал боллоо. Нэгдэн нийлсэн намын гишүүд үүх түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, дотоод эв нэгдлээ ханган, их үйлсийн төлөө хамтдаа зүтгэх ёстой.

ЭШЛЭЛ 3

Дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан дэвшилтэт нам болох нь Монгол Ардын Намын шинэчлэлийн цөм, суурь үзэл санаа.

ЭШЛЭЛ 4

Улс төрийн нам бол ардчилсан тогтолцооны  гол институт болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, ёс зүйн хариуцлагын зарчимд суурилах ёстой.

ЭШЛЭЛ 5

Намын дотор ардчиллын үнэт зүйл, ёс зүйн зарчмыг төлөвшүүлнэ гэдэг нь шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэсэн үг.

ЭШЛЭЛ 6

Намын ардчилалын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол Ардын намын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллана.

ЭШЛЭЛ 7

Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институт мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш.

ЭШЛЭЛ 8

Монгол Ардын Нам “Гишүүн төвтэй нам” байна. Улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гишүүн төвтэй, дотоод ардчиллыг хангасан байх учиртай.

ЭШЛЭЛ 9

Намын шаталсан удирдлагын дээрээс доошоо төвлөрсөн бүтцийг доороос дээшээ чиглэлтэй болгон өөрчилж байна. Энэ бол Монгол Ардын Нам “Гишүүн төвтэй нам” болох зорилтоо биелүүлж буй хэрэг мөн.

ЭШЛЭЛ 10

Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд хэн нь ч чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгоно. Тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүддээ адил тэгш боломж олгохыг зорин ажиллах болно.

ЭШЛЭЛ 11

Намуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс ангид байж сая улс орны хөгжлийн бодлого боловсруулагч, иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч болж чадна. Тийм учраас Монгол Ардын Нам “НЭЭЛТТЭЙ НАМ” болно.

ЭШЛЭЛ 12

Монгол Ардын Нам цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлснээр, үйл ажиллагаагаа улам бүр нээлттэй болгох, хүн хүч шаардсан зардал өндөртэй сонгуулийн кампанит ажлын хэв маягийг өөрчлөх, сонгуулийн зардлыг бууруулах, намын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэдийн санал, шүүмжлэл, хяналт, оролцоог сайжруулах ажлуудыг хийж байна.

ЭШЛЭЛ 13

Намууд цаг зуурын шинжтэй, олны анхаарлыг татах гэсэн популист бодлогоор бус, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ суурилж, нийтийн эрх ашгийн төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн тодорхой чухал асуудлуудаар шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай бодлогоор өрсөлддөг байх учиртай.

ЭШЛЭЛ 14

Монгол Ардын Нам шат шатны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө үнэт зүйл, үзэл баримтлалдаа суурилан, эрдэмтэн судлаачид, Тинк Танк байгууллагуудын хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн, иргэд сонгогчдынхоо санаа бодол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулж ирсэн.

ЭШЛЭЛ 15

Progressive Policy Institute буюу Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Humen rigths-Progressive Policy Institute буюу Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнг тус тус байгуулж намын дэргэдэх бодлогын судалгааны Тинк Танкуудыг өргөжүүллээ. Намын дэргэдэх эдгээр бодлогын хүрээлэн нь улс орны хөгжлийн бодлого болон нийгэм, эдийн засаг, хүний эрхийн тулгамдсан асуудлаар бодлогын хувилбар боловсруулах, эрдэмтэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг нийгмийн бүлгүүдийн байр суурийн индэр болох, бодлогын мэтгэлцээн өрнүүлж намын бодлого, сонгуулийн хөтөлбөрт тусгах зорилготой юм.

ЭШЛЭЛ 16

МАН-ын ирээдүй, шинэчлэлийн чиг хандлага нь засгийн  эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч-хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго болно.

ЭШЛЭЛ 17

Бид нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг социал демократ намын суурь зарчим, бодлогын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. Социал демократ үзэл баримтлалыг улс орны хөгжлийн загвараа болгосон улс орнуудад нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон, бүтээмж өндөртэй эдийн засагтай байдаг нь Скандинавын орнуудын жишгээс тод харагддаг.

ЭШЛЭЛ 18

Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохистой, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх социал демократ үзэл баримтлалд тулгуурлан явуулах болно.

ЭШЛЭЛ 19

Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулна.

ЭШЛЭЛ 20

Улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус, ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авчээ. Улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаараа олон нийтийг татах, манлайлах шинж чанар нь алдагдаж, төлөөллийн ардчиллын гол институт болохын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч байгаа нь Монгол дахь ардчиллын бэхжилтэнд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.

ЭШЛЭЛ 21

Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авилгачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй. Монгол Ардын Нам авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг тэмцэнэ.

ЭШЛЭЛ 22

Хүний эрхийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчлөх замаар хүний эрхийг хамгаалах дэвшилтэт орчныг бүрдүүлнэ.

ЭШЛЭЛ 23

Хүний эрхийг хамгаалдаг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулан, өргөжүүлнэ.

ЭШЛЭЛ 24

Хүний эрх бол хүн бүрд ижил тэнцүү байх  заяагдмал үнэт зүйл бөгөөд түүнийг хамгаалах гэж хууль баталдаг, төр засаг байдаг. Тийм учраас эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, төр, иргэний нийгэм, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрх үүргийг сайжруулах чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллах болно.

image

XXX Их хурлаа хийж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээс онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (66.181.190.125)
    unen yarij baigaa bol IH-aa taraah bolj dee
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.77.79)
    Сүбатболдын халаасанд намаараа орчихоод...
    2021 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.67.139)
    Mongoliin hamgiin hurungulug,bayan gesen humuusiig namdaa tataj tsugluuchihaad bugdiig ni namiinhaa nereer ih hurliin gishuun bolgoson nam genet hurungu mungutei humuusees zaigaa barihaar shiidej tegvel odoo baigaa ih hurliin gishuudee neg har daa tegeed tedniig yaah ve,ene chin l jinhene populizm shuu dee edgeer humuus MANd olon,olon zuun saya tugrug handivalsan gej sonsson yam bn
    2021 оны 12 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.130.188)
    МАН Тэгэж чадлаа юу харагдаач Амарбаясгалан инээдтэй юм индэр дээрээс үг хэлэх боломж олдоснийх гээд битгий сэрүүн зүүд зүүдлээд байгаач
    2021 оны 12 сарын 07 | Хариулах
  • иргэн (112.72.15.182)
    сайхан чаах юм аа
    2021 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    1 цаг 45 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    9 цаг 41 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Өчигдөр 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Уржигдар 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Уржигдар 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Уржигдар 11 цаг 06 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК