Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: УИХ бүхнийг мэдэгчийн байр сууриас бодлого тодорхойлогчийн үндсэн үүрэгтээ төвлөрөх боломж бүрдсэн

2021-12-08
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох, сахилга бат ёс суртахуунтай хүмүүнлэг эрүүл нийгэм, эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн үүрэг даалгавар өгч Монгол Ардын Намд төрийн бүх эрх мэдлийг өглөө. Асар их итгэлийг хэрхэвч хугалж болохгүй. Тэгвэл ард түмэн өршөөхгүй. Эрмэлзэл тэмүүлэл зорилгодоо хүрэх цэг ойр биш, амаргүй төвөгтэй байж болно. Тиймээс их хурлаас цахисан хэтийн оч хөгжлийн гал болон асахын төлөө Эвээ нэгтгэж, Хүчээ нийлүүлье.

ЭШЛЭЛ 2

Энэхүү эрхэм зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ард түмний засаглах эрхийг хангасан Парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх явдал чухал үүрэгтэй. Парламентын ардчиллын амин сүнс нь ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлэлийг мэдэрч нэгтгэж ойлгож, түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тооцоолоод амьдралд бодлого болгон хэрэгжүүлэх, түүнийхээ хэрэгжилтийг хянан шалгаж, шахаж шаардахад оршдог.

ЭШЛЭЛ 3

Ардын нам Ардын Засаг бүр анхнаасаа жинхэнэ үндэсний ардчилсан үзэл баримтлалтай нам байсан нь түүхэн үнэн юм. Түүхийн бодит баримтуудаар нотлогддог юм. Ардын засаг парламентын бүгд найрамдах улс, ард түмэн засаглах ардын эрхт ёс буюу ардчилсан зарчмыг сонгож байсан түүхэн үнэнийг түүхийн нугачаанд бүдгэрсэн, баллуурдсаныг 100 жилээр сэргээн тэмдэглэж онцлон тодруулах ёстой гэж үзэж байна.

ЭШЛЭЛ 4

100 жилийн өмнө Ардын нам бол үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, ардын ёстой, социал демократ үзэлтэй сонгож байгуулдаг засаглалтай, феодалын засгийг халсан ийм шинэ сэргэлтийн эхлэлийг тавьсан Ардын Засгийн газар бол анхнаасаа ард түмний засаглах ардчилсан ёс, ард түмнээ төлөөлөн засгийн эрхийг барих парламентын засаглалын төлөө байсан бөгөөд энэхүү үзэл баримтлал 100 жилийн дараа өнөөдөр ч гэсэн үнэ цэнээ алдаагүй байна.

ЭШЛЭЛ 5

Өнгөрсөн сонгуулиар иргэдийн илэрхийлсэн үзэл бодол үг ярианы давтамж, тэдгээрийн илэрхийллийг шүүн тунгааж үзэхэд ядуурал, ажилгүйдэл, шударга ёсны тогтолцоо гэсэн үг хамгийн олон давтамжтай агуулагдсан байна. Баян хоосны ялгаа буюу ялгарлаас үүдсэн үзэн ядалт, шүүмжлэлийн цаад учир шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, шударга бус байдалд л оршиж байна.

ЭШЛЭЛ 6

Ардчиллын төгөлдөр хэлбэр болох нээлттэй байдалд заримдаа туйлшралуудыг бий болгодог. Нэг мэдээлэл гарахаар ийшээ савдаг, сошиалаар дагаж ажил хийгдэж байна гэсэн яриа, шүүмжлэл их гарах болсон. Зүй нь зөвлөлдөх ардчиллын зарчмаар хоёр талын мэдээллийг тэгш сонсоод, тэгш өрсөлдүүлээд тэр дундаас нь ард иргэд шүүн тунгааж үнэнийг мэдэх, улмаар шийдэл гаргах эрхтэй байх ёстой.

ЭШЛЭЛ 7

Цүнх баригчид биш, зөв хандлагатай нам төрд олон жил зүтгэж шалгагдсан, танигдсан, мэдлэгтэй, туршлагатай, боловсролтой, чадалтай хүнээ томилдог, дэвшүүлдэг байх зарчмыг УИХ-ынхаа тогтоолд бид тусгах шаардлагатай байна. Ингэж томилогдсон албан тушаалтнуудаас хариуцлага нэхдэг, тооцдог асуудлыг бас УИХ-ын тогтоолдоо тусгаж, УИХ-аас эхлүүлээд бүх шатанд хуульчилж хэрэгжүүлэх, шаардах бололцоог нээх хэрэгтэй.

ЭШЛЭЛ 8

Иргэдэд бодит үнэнийг хэлдэг, худлаа хэлдэггүй байх явдал бол хамгийн чухал байна. Хуурамч гоё үгээр халхавчилсан бодит үнэн бол өнөөдрийн тэсрэх бөмбөг гэсэн үг. Ийм учраас иргэддээ болох болохгүй бодит үнэнийг хэлдэг, харин тэр нь зөвлөлдөх ардчиллын зарчмаар нотолгоо, судалгаан дээр үндэслээд харьцуулж байгаад шийдлээ гаргадаг байвал ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

ЭШЛЭЛ 9

Уур амьсгалыг өөрчлөх зорилгоор, иргэдээ орлоготой болгох зорилгоор “Тэрбум мод” төслийг ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хэрэгжүүлэхэд бүх шатанд анхаарах хэрэгтэй байна. Энэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага болж эхэлсэн бол Монголын нийт ард түмний хөдөлгөөн болж өрнөх ёстой. 

ЭШЛЭЛ 10

Төрийн алба хаагчид иргэддээ авлигач, зусарч бялдууч бишээр тэгш, найз шигээ үйлчилдэг хэрэгтэй байна.

ЭШЛЭЛ 11

Байгаа нөхцөл байдалдаа ЗӨВ-ОНОШИЛГОО хийхгүй бол цаашид хүрэх хөгжлийн АЛСЫН ХАРАА мөрөөдөл төдий байсаар байх аюултай юм. Иймд бид өнөөдрийн нөхцөлд хүргэсэн алдаа дутагдлаа зөв тодорхойлж, түүнийг засах чиг ЗАМ-аа, замын зургаа гаргах нь хөгжлийн АЛСЫН ХАРАА-д хүрэх зөв сонголт юм.

ЭШЛЭЛ 12

Монгол Улсын хөгжлийг гацаагч хүчин зүйл бол яах аргагүй Засаглалын сул дорой байдал. Засаглалын сул дорой байдал нь төрийн хэт их оролцоо, хүнд суртал, авлига хээл хахуулийг гааруулж, төсвийн үр ашиггүй, үрэлгэн зардлыг тэтгэснээр эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Популист амлалтууд эргээд Засаглалын сул дорой байдлыг үүсгэдэг. Энэ процесс нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх Чөтгөрийн тойрог мэт болоод байна. Энэ чөтгөрийн тойрог жил ирэх тусам Монгол Улсын гадаад өрөөр дамжуулан томорч байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд учруулах хор уршиг, дарамтыг нэмэгдүүлж байна.

ЭШЛЭЛ 13

Монгол Улсад 2020 оны байдлаар 205 мянган төрийн албан хаагч байна. Үүний дээр 459 төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажилладаг 85 мянган хүнийг оруулж тооцвол өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрд ажиллаж, төрөөс цалинжиж байна. Төрийн алба, төрийн бүтэц томрох тусам авлига, хээл хахууль даамжирч (Монгол Улс авлигалын индексээр 111-т орж байгаа), хувийн хэвшлийн бизнесийн орчныг доройтуулж, сулруулж байна.

ЭШЛЭЛ 14

Монгол Улс бизнесийн орчны үнэлгээгээр 2010 онд дэлхийд 60-д орж байсан бол 2020 онд 81 болж ухарлаа. Өнөөдөр Монгол Улсад 497 төрлийн тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд нэг компани үйл ажиллагаа эрхлэхэд дунджаар 11 төрлийн бичиг баримт, зөвшөөрлийг төрөөс авах шаардлагатай болж байна.

ЭШЛЭЛ 15

Улс орны аюулгүй байдал хөгжил цэцэглэлтийг хангахгүй бол болохгүй нь гэсэн зөн совин, ардын ухаанаар ард түмэн маань МАН-д итгэлээ өгсөн.

ЭШЛЭЛ 16

Чинээлэг дундаж давхарга иргэдтэй болохгүйгээр зах зээл хэвийн ажиллах боломжгүй. Шинэ эргэлтийн бодлогоор дэвшүүлж байсан “Баяжихтун” гэсэн уриа лоозонг ахиад өнөөдөр хэлье. Ажиллаж хөдөлмөрлөж баяжихтун, ариун цагаан хөдөлмөрөөрөө баяжихтун. Харин Ардын төрийн албан хаагч бол сахилга хариуцлага ёс зүйтэй байхтун.

ЭШЛЭЛ 17

Парламентат ёс, парламентын засаглалаа улам бататгаж, дэлхий нийтийн сонгодог парламентын жишигт нийцүүлэх үндсэн зарчим хангагдсан. Парламент бүхнийг мэдэгч, шийдэгчийн байр сууриас бодлого тодорхойлогч, хууль тогтоогчийн үндсэн үүрэгтээ илүү төвлөрч ажиллах боломж бүрдсэн.

ЭШЛЭЛ 18

Их хурал бодлого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаандаа илүү төвлөрөх боломж бүрдсэн тул парламентын танхимыг хэрүүл маргааны тайз биш, судалгаа, дүгнэлтэд суурилсан, нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч мэтгэлцээн өрнөдөг талбар болгож, хуулийн төслийг тал бүрээс нь нягт нямбай шүүн тунгаадаг, иргэдийн санал бодол, мэргэжлийн хүмүүс, салбарын байр суурийг тусгасан, амьдрах чадавхитай хууль тогтоохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

ЭШЛЭЛ 19

Монгол Улсын Их Хурлын сонгуулиар бүрдсэн 8 дахь удаагийн парламент “Хүний эрхийг дээдэлсэн парламент” байхаа тунхагласан. Хуулиар журам, дүрэм, хэм хэмжээ тогтоодог учраас тэнд хүний эрх ямагт хөндөгдсөн байдаг. Өнгөрсөн 30 жилд бид төрийн байгууллагын эрхийг хуульчилж байсан алдаагаа засаж, хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгах зарчим баримталж байна.

ЭШЛЭЛ 20

Эрх зүйн хувьсгалаа бид Эдийн засгийн, Нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэж Улсын Их Хурал үзэж байгаа.

ЭШЛЭЛ 21

УИХ авлигатай тэмцэх тэмцлийг манлайлах учиртай.  Хаана төр данхайж, хүнд суртал үүснэ, тэнд авлига ямагт томорч байдаг. Аливаа хуулийг гаргахдаа төрийн эрх мэдэл төвлөрүүлэх, авлигажихаас урьдчилан сэргийлэх, хүний эрх хамгаалах нүдээр харж гаргах учиртай.

ЭШЛЭЛ 22

Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг ардчиллын төв байгууллага. Энэ тодорхойлолтыг 2015 онд хуралдсан дэлхийн улс орнуудын Парламентын тэргүүн нарын чуулга уулзалтаар баталсан Тунхаглалд дэвшүүлсэн юм.  Иргэний хоорондын харилцааг идэвхжүүлж, итгэлцлэлийг сэргээхэд блокчэйн технологи, хиймэл оюун ухаан болон метаверс зэрэг шинэлэг хувьсах арга хэрэгслийг тууштай нэвтрүүлэх нь бидний ойрын зорилт байх болно.

ЭШЛЭЛ 23

Дэлхий даяар парламентууд илүү ил тод, хүртээмжтэй, бодитой институц болж хувирч байна. Монгол Улсын Их Хурал үүнээс хоцрох ёсгүй.

ЭШЛЭЛ 24

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харж, эвлэн нэгдэж, ирээдүйн сайн сайхныг бүтээх улс төрийн нөхцөл байдал бүрдээд байна. .

image

МАН-ын XXX Их хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож, парламент ёсыг төлөвшүүлэх тухай илтэглд тавьсан билээ. Түүний илтгэлээс онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.190.125)
    neg tsonhoor harah ch yaahav zuv buruugaa sain tungaah l
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    8 цаг 38 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Өчигдөр 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Өчигдөр 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Уржигдар 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Уржигдар 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Уржигдар 11 цаг 06 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК