зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхболд: Эрт илрүүлэг бол өвчлөл, нас баралтыг бууруулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил

2022-6-17
0
ЖИРГЭХ

 

-Орон даяар Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны томоохон ажил өрнөөд явж байна. Салбарын яам энэ ажлын хүрээнд шат шатны эрүүл мэндийн байгууллагууд дээрээ ямар суурь баазуудыг бэлтгэж амжсан бэ?

-Эрүүл мэндийн байгууллагуудыг бүгдийг нэг дор чадавхжуулж тоног төхөөрөмжөөр ханган нэг түвшинд хүргэнэ  гэдэг амаргүй ажил юм. Цар тахлын хүнд үе байсан хэдий ч 2021 оны улсын төсвийн тодотголоор 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт баталж өгсөн. Уг хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг 21 аймаг, есөн дүүрэгт нэн шаардлагатай ходоодны дуран, эхо, рентген аппарат, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүдний гэх мэт тоног төхөөрөмжийг худалдан авч өнөөдрийн байдлаар аймаг нийслэлд 17 дэмжих төв бэлэн болсон. Бусад төвийн засварыг хийгээд явж байна, тун удахгүй ашиглалтад орно. Энэхүү дэмжих төвүүдийг байгуулсан нь эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээний бэлтгэлийг хангахад чиглэсэн хамгийн том суурь ажил юм.

-Эрт илрүүлэх ажлын гол үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?

-Эрт илрүүлэх ажлыг эхлүүлээд нэг сар болж байна. Бид одоогоор өдөр бүр ямар нас, хүйсний хэдэн  тооны хүн хамрагдаж байна гэсэн ерөнхий мэдээллээ авч байгаа. Энэ хугацаанд 127 мянган хүн үзлэгт хамрагдсан байгаагаас харахад бидний ажил нэлээд эрчтэй, амжилттай  явагдаж байна. Учир нь, 2021 онд бүтэн жилийн хугацаанд 96800 хүн хамрагдсан байдаг. Сар бүрийн дүн, жилийн дүнг тооцон гаргах цахим программ бэлэн болсон. Эндээс хүн амын эрүүл мэндийн талаарх  эрүүл мэндийн салбарын хамгийн том дата бий болох юм. Энэхүү дата дээрээ үндэслээд цаашдаа төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, чиглэл, салбарын яамнаас хийж хэрэгжүүлэх ажлуудыг  тодорхойлж илүү нотолгоон дээр суурилсан шийдвэрүүдийг гаргах болно.

Манай улсад өнөөг хүртэл өвчлөлийн нас хүйс газар зүйн байрлал, түүнд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг багтаасан нэгдсэн том дата хангалттай биш байна. Тэгэхээр энэ  ажлыг манай улсын урт хугацаандаа хийж, хэрэгжүүлэх маш том бодлогын арга хэмжээний эхлэл  гэж ойлгож болно. Энэ удаа бүх насны иргэд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан үзлэг  шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна.

Жилийн дараа гэхэд бид өвчлөл, өвчний төрлийг бүс нутаг болон аймгаар гаргаж, тухайн аймаг, суманд зонхилон тохиолдож буй өвчнүүдэд орчны хүчин зүйл нөлөөлж  байна уу, хоол, хүнс, ахуйн хэрэглээнээс болж байна уу өөр бусад ямар хүчин зүйл нөлөөлж байна гэх мэт нарийн асуудлыг тодорхой болгох суурь  мэдээлэлтэй болох юм. Үүний дараа чиглэсэн тодорхой бодлогууд гарч эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна.

Эрт илрүүлгийн арга хэмжээ иргэнд олон талын ач холбогдолтой. Тухайлбал,  иргэд эрт илрүүлэгт орсноор  эрүүл, өвчин үүсэх эрсдэлтэй  эсэх,  мөн шинж тэмдэг илрээгүй  байгаа өвчнүүдийг эрт илрүүлэх боломж бүрдэнэ.   Дараа дараагийн жилүүдэд эрт илрүүлэгт хамрагдсанаар  өмнөх жилийн шинжилгээний мэдээлэлтэй харьцуулан эрүүл мэндийн хувьд ямар, ямар өөрчлөлт гарсан байна, тухайн хүн юунд анхаарч, юуг чиглэсэн эмчилгээ хийлгэх ёстой вэ гэдгээ илүү тод харж чаддаг болно. Ард иргэд маань ч жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болж заншина гэсэн үг юм. Урт хугацаандаа улсын хэмжээнд өвчлөл  буурч хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ. 

-Улсын хэмжээнд, бүх иргэнээ хамруулсан эрүүл мэндийн үзлэг явагдаж байсан түүх бараг үгүй. Соёлын довтолгоо нэртэй арга хэмжээг хүмүүс одоо бараг мартсан байх. Эрт илрүүлэх харин үүний дараах томоохон ажил болж байх шиг байна, тийм үү?

-Хүн амын дунд ялангуяа халдварт өвчнийг бууруулахын  тулд манай улс 1950-1960 оны үед Соёлын довтолгоог хэрэгжүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр дэвшил гаргасан  байдаг. Эрт илрүүлэх арга хэмжээг бид орон даяар зохион байгуулж, бүх иргэнээ хамруулж чадсанаар иргэдийг эмзэглүүлж буй жилээс жилд  нэмэгдсээр байгаа зонхилон тохиолдох  хавдар, зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын замын гэх мэт  өвчлөлийг бууруулах боломж бүрдэж,  эрт оношлон  нас баралтыг бууруулах оновчтой гарцуудыг  тодорхойлж чадна гэж харж байна.

Жишээ нь, хавдар бол өнөөдөр ганцхан манай улсад  тулгамдаад   байгаа асуудал биш. Дэлхий дахинд хавдрын өвчлөл ихэссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, нийгэм өөрөө маш хурдтай хөгжиж, үүнтэй холбоотойгоор хүний амьдралын хэв маяг,   амьдрах орчин, хоол хүнс гэх мэт олон зүйлд  маш их өөрчлөлт орж байна. Үүнийг дагаад зарим өвчний тохиолдол нэмэгдэж байгаагийн нэг нь хавдрын өвчлөл юм. Аливаа хавдрыг  эрт оношилбол бүрэн эдгээх магадлал өндөр байдаг ба эдийн засгийн хувьд иргэнд ч, нийгэмд ч үр ашигтай. Иймд эрт илрүүлэг маш чухал байдаг. 

Мөн  эрүүл мэндийн боловсролыг багад нь, сургууль цэцэрлэгийн насанд нь олгох хэрэгтэй байгаа юм. Ингэснээр бид хүн амаа эрүүлжүүлэх сууриа тавьж, монгол хүн урт насалж, эрүүл амьдрах боломжтой болно. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс Ерөнхий сайдын санаачлан эхлүүлсэн энэ ажил маш үр дүнтэй болох ёстой. Үүнийг дагаж, дээр хэлсэнчлэн манай улсын эрүүл мэндийн салбарт том дата үүсэж, түүнээс нотолгоонд суурилсан манай  салбарын шинэлэг бодлогууд гарч ирэх юм.  

-Иргэд сумаас аймаг, өрхийн эмнэлгээс дүүрэг болон төр хувийн хэвшлийн том эмнэлгүүдэд очиж үзүүлэхдээ эмчилгээний карт, дуран авайн зургаа заавал ч үгүй авч явдаг. Бүх эмнэлэг үйлчлүүлэхээр очсон хэний ч өвчний онош, түүхийг татаад үзэх боломжийг Эрүүл мэндийн яам нэгдсэн цахим сүлжээгээр шийдэхээр ажиллаж байгаа гэсэн. Технологийн өөрчлөлт, шинэчлэлтийн явц ямархуу байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүдийн ашигладаг 30 гаруй цахим системүүд хоорондоо холбогдож, интеграц хийдэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан. Салбар удирдаж байгаа хүний хувьд хийх юмсан гэж зорьж буй гол ажлын нэг бол эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон  системийг хоорондоо холбогддог болгож  интеграц хийх, нэг ёсондоо магистрал замыг тавих цахим шинэчлэлт хийж  байгаа. Ерөнхий сайд 2021 оны зургадугаар сард Эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулах, эрчимжүүлэх чиглэл өгсөн. Ерөнхий сайдын дэргэд Ажлын хэсэг гарч, дэд ажлын хэсгийг миний бие удирдаж байгаа.

Нөгөө талаар манай салбарт хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь зогсоод байсан Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэндийн төсөл-2”  хөдөлсөн. Эрт илрүүлэг арга хэмжээ эхлэхээс өмнө бид анхан шатны 330 сум, 210 орчим Өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг шийдэж хөгжүүлэлт ажлыг хийж байна.  Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр иргэд хөдөө орон нутгаас хотод ирэхдээ заавал тор дүүрэн зураг, ном шиг зузаан карт барьж ирэх шаардлагагүй болно. Аль ч эмнэлэг тухайн хүний ID дугаараар хайлт хийгээд  зураг ба шинжилгээний хариуг  харж, эмчилгээгээ хийгээд явах боломжтой болох юм. Энэ бол салбарын хувьд маш том дэвшил.

-Манайхан гадагшаа маш их эмчилгээнд явдаг. Үүнийг дагаад эрүүл мэндийн салбарт орж ирэх мөнгөний ихэнх нь гадагшаа урсдаг. Эрт илрүүлэг арга хэмжээ болон салбарын шинэчлэл энэ урсгалыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломжийг нээж чадах уу?

-Гадагшаа гарч буй эмчилгээний зардал нь  эмчлүүлэхээр явж байгаа хүний тоо, өвчний онош зэргээс шалтгаалаад байнга хэлбэлзэж байдаг. Одоогоор манай улсад эмчлэх боломжгүй гэсэн жагсаалтад багтсан 26 өвчин бий. Ийм оноштой хүмүүс бол яалт ч үгүй гадагшаа явж эмчилгээ хийлгэхээс өөр арга байхгүй. УИХ, Засгийн газраас  эрүүл мэнд салбарт онцгой анхаарал тавьж байгаа учраас хөрөнгө оруулалтууд ч сайн хийж байна. Түүний хүчинд бид манайд эмчилдэггүй 26 өвчний дөрвийг Монголдоо эмчлэхээр болж, аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулан, хүний нөөцөө  бэлтгээд авлаа.

-Өвчнөө эмчлүүлэхээр хилийн дээс алхаж, эмнэлэг хайж, эрэл хийж байгаа хүмүүст энэ бол хамгийн хэрэгцээтэй мэдээлэл болох нь тодорхой. Яг ямар ямар өвчнийг шинээр дотооддоо эмчилж эхлээд байгаа вэ?

-Нэгдүгээрт, донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах тасгийг байгуулан засварыг хийн  тоног төхөөрөмжийг  Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулсан. Энэ бол цусны хорт хавдруудыг эмчилнэ гэсэн үг. Цусны хавдартай хүнд донороос ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад дунджаар  400-700 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ технологийг бид Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурилуулж, боловсон хүчнээ бэлтгэсэн. Эхний хүн удахгүй эмчилгээндээ орох гэж байна. Бид энэ хагалгааг эхний ээлжид насанд хүрэгчдэд хийж, дараа нь хүүхдүүдэд хийдэг болох бэлтгэл ажлаа базаагаад байж байна. Хоёрдугаарт дутуу нярайд тохиолддог торлог ховхрох үед хийдэг  нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийх  тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д суурилуулж,  эмчилгээг хийгээд эхэлсэн.

Мөн эхийн хэвлийд байгаа ихэр ургийн нэг нь илүү давамгайлж цусан хангамж авч, нөгөө нь цусан хангамж авч чадахгүйгээс болж үүсдэг эмгэгийг эмчлэх, ихэр ургийн хүйн судсыг эхийн хэвлийд байхад нь салгах эмчилгээг нэвтрүүлэн эхний тохиолдлуудаа амжилттай хийгээд байна.  Мөн хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн  эмгэгийн  нэг болох хүүхдийн зүрхний хавсарсан  хөх  гажгийг эмчлэх тоног төхөөрөмж хүний нөөцийг бэлтгэн  хагалгааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Үүнээс гадна Эрүүл мэндийн салбарт 2021 онд хийсэн төсвийн тодотголын үр дүнд зургаан аймагт судсан дотор мэс засал хийх үед ашигладаг ангиографийн аппаратыг суурилуулж, төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлснээр иргэд нийслэл явах шаардлага үгүй болсон. Энэ аппаратыг 4-5 жилийн өмнө зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс болон тархины судсан доторх оношилгоо эмчилгээнд ашигладаг байсан бол одоо Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг болон зарим хувийн хэвшлийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ашиглаж байна. Эмнэлгүүдэд суурилуулсан аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээ бид сургаад, орон нутагт  нь тархи, нугас, хурц цус алдалт, элэгний хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжтой болсон.

Үнэхээр оношилж эмчлэхэд төвөгтэй  тохиолдол  тулгарвал  туршлагатай эмч нар газарзүйн байршлаас  үл хамааран  онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, эсвэл  мэргэжлийн баг очиж хагалгаа хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Үүнээс гадна бид 15 аймгийг  бөөр, шээсний замын дурангийн мэс заслын иж бүрэн  төхөөрөмжөөр хангаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх эмч, сувилагчаа сургаж,   хагалгааг орон нутагтаа хийдэг боллоо.  Энэ бүгд манай салбарт эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэнд үйлчилгээг ойртуулсан  томоохон дэвшилтэт ажил боллоо. 

-Гадаадад өндөр үнээр хийгдэхээс өөр аргагүйд хүрдэг зарим оношилгоог дотооддоо шийддэг болсон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Хавдрын үе шат,  үсэрхийллийг тодорхойлох, эмчилгээний үр дүнг  хянахад чухал ач холбогдолтой  PET/CT буюу Позитрон эмиссион томографийн шинжилгээг ихэвчлэн БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгост очиж хийлгэдэг байсан. Жишээлбэл, Хятадад энэ шинжилгээ 10.000 юанийн буюу дөрвөн сая гаран төгрөг  байдаг. Дээр нь  тухайн хүний онгоцны тийз, дагалдан яваа хүнээс гарах зардал, зочид буудал, эмнэлгийн төлбөр гэх мэт мөнгө нэмэгдээд нэг хүн, нэг өрх их хэмжээний зардал гардаг байсан. Энэхүү оношилгоог дотооддоо хийдэг боллоо.  

-Эрүүл мэндийн сайдтай уулзсаных “Ковид-19” халдварын тухай асууя. Цар тахлын дэгдэлт, сөрөг нөлөө одоо ч буураагүй байна. Иргэд коронавирусийн аюул дуусаж байгаа гэсэн хандлагатай, нэлээн тайвширч байгаа үед дэлхийн улс орнуудад “сармагчны цэцэг өвчин” гэх, магадгүй хоёр дахь тахлын дохио дуулдаж эхэллээ?

-Засгийн газар “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг маш сайн хэрэгжүүлж чадсан. Засгийн газар маш богино хугацаанд вакцин татаж, иргэдээ вакцинжуулж чадсан, мөн вирусийн эсрэг эрт эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийх, зөвхөн хүнд өвчтөнүүдийг бус хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орыг эрчимтэй нэмэгдүүлэн ажилласан нь нас баралтыг бага байлгах боломжийг олгосон. 

Бид мөн  энэхүү вирустэй дасан зохицож,  зэрэгцэн амьдрах бодлогыг 2021 оны долдугаар сараас явуулж эхэлсэн эхний орнуудын нэг  болсон. Монгол Улсын Засгийн газрын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээг бүс нутгийн орнууд сайшааж, үнэлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт миний бие Швейцарын Женев хотноо чуулсан Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцохдоо ДЭМБ-ын Номхон далайн баруун  бүсийн захирал доктор Такеши Касайтай уулзлаа.

Бүс нутгийн 37 улс орон багтдаг Номхон далайн баруун бүс дотроо Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь  сайн жишиг болж байна. Хариу арга хэмжээг богино хугацаанд оновчтой авч хэрэгжүүлсэн орон гэж үзэж байгаа. Маш сайн дэд бүтцээр дамжуулан  өргөн уудам нутагт вакцинжуулалтыг шуурхай амжилттай зохион байгуулсан  хэмээн үнэлсэн. 

Цар тахлын  эсрэг  хариу арга хэмжээний үр дүнг хэмждэг  гол  үзүүлэлт бол нас баралт байдаг. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар АНУ, Их Британи болон Франц зэрэг улсад нэг сая хүн дэх  ковид нас баралт 2400-3000 байгаа бол манай улсад 580 буюу 4-5 дахин бага байна.  Энэ бол маш том үзүүлэлт, бид хүмүүстээ эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болохоор илүү сайн ойртуулж, үзүүлж чадсан гэсэн үг. Үнэндээ манай улс шиг  коронавируст халдварыг Өрхийн эмнэлгээрээ дамжуулан хянаж, эм, бэлдмэлээр үнэгүй  хангасан улс  байхгүй. Мөн бүсийн захирал Такеши Касай одоо эхлээд явж байгаа Эрт илрүүлэг арга хэмжээг ч өндрөөр үнэлж байсан. Хүн амын эрүүл мэнд рүү чиглэсэн ажлыг танай улс бусдаас түрүүлээд, “Ковид-19” халдварын дараах үлдэцтэй холбоод хийнэ гэдэг бол сайн жишиг, нэг алхам түрүүлээд алхчихлаа гэж үнэлж байна билээ.

Шинээр тархаж байгаа “сармагчны цэцэг өвчин” халдварын тухайд бол бид анхааралдаа авч, хилийн тандалтаа сайжруулаад явж байна. Одоогийн байдлаар асуумж хэлбэрээр тандалтыг хийж байна. Энэ төрлийн, үүнтэй төстэй халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд манай улсад туршлага бий.

Монгол Улс 1940 онд цагаан цэцэг өвчнийг устгасан цөөн хэдхэн орны нэг шүү дээ.  Өвчний эхэн үед  халуурах   ядарч, сульдах гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч улмаар  эрүүн доорх, хүзүүний суганы булчирхайнууд хөндвөр болж цэврүүт тууралт гардаг. Халдвар одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улсад 550 хүнд бүртгэгдсэнийг  ДЭМБ-аас  зүгээс мэдээлсэн. Бид ч анхааралтай ажиглаж хариу арга хэмжээний бэлтгэлээ базааж холбогдох удирдамжийг боловсруулан бэлтгэж байна.

 Д.Отгонжаргал 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
    3 мин
  • Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаa
    17 мин
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    14 цаг 15 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    17 цаг 36 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    18 цаг 45 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    18 цаг 55 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    19 цаг 1 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    20 цаг 7 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    20 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    20 цаг 39 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    21 цаг 24 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    21 цаг 34 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    21 цаг 42 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    22 цаг 4 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    22 цаг 11 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    23 цаг 4 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    23 цаг 20 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    23 цаг 53 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК