
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Идэр суманд үргэлжлэн Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийж, Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл өглөө.
Намын гишүүд тэтгэврийн асуудлыг голлон хөндөж, өрхөд тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов.

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан баг Завхан аймагт томилолтоо үргэлжлүүлж байна.




















































