Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-6-15
0
ЖИРГЭХ

Хонь

Энэ долоо хоногт таны бусдыг татах чадвар ер бусын ихээр нэмэгдэж, хүн бүрийн анхаарал тань дээр төвлөрнө. Үнэ цэн, авьяас чадвараа илүү тод харуулах боломж гарна. Сүүлийн үед янз бүрийн дарамт шахалт мэдэрч байсан бол долоо хоногийн эхээр сэтгэл санаа тайвширч, эрч хүч сэргэнэ. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, нөхцөл байдлыг хяналтдаа авсан мэт санагдана. Удаан хугацаанд хэлж чадахгүй явсан бодол санаагаа илэрхийлэхэд тохиромжтой үе иржээ. Үгээ зөв сонгож чадвал та бусдад хүчтэй нөлөөлөх боломжтой. Ажил, мэргэжлийн хүрээнд гэнэтийн боломж нээгдэж мэднэ. Шинэ төсөл эсвэл чухал яриа хэлэлцээ эхлүүлж магадгүй. Аливаа боломжийг эргэлзэлгүй ашиглаарай. Хайр дурлалын харилцаа халуун дулаан байна. Сэтгэлээ илэрхийлэх, харилцаагаа шинэ шатанд гаргах таатай мөч тохионо. Санхүүтэй холбоотой сайхан санаа төрөх ч гэлээ яаран хэрэгжүүлэх хэрэггүй. Сайтар судалж, төлөвлө. Санаа тань зөв боловч тохиромжтой цаг мөн эсэхийг анзаар. Эрүүл мэнддээ анхаарч, нүд болон толгойгоо амраах хэрэгтэй. Оройн цагаар дэлгэцийн хэрэглээгээ багасгаж, өглөө бүр алх.

Үхэр 

Таны гаргасан шинэ санаа, төсөл хөтөлбөрүүд урагштай байна. Ялангуяа долоо хоногийн эхээр урам зориг нэмэгдэж, шинэ санаанууд ар араасаа төрөх бололтой. Аливаа бүтээлч үйлийг хийхэд тохиромжтой. Сүүлийн үед стресс ихтэй байсан бол дуртай зүйлдээ цаг гаргах нь танд тустай. Амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгөө уулзаж, танилын хүрээгээ тэлнэ. Эндээс шинэ сонирхолтой харилцаа үүсч мэднэ. Санхүүгийн байдлаа дахин нэг үнэлэх цаг тань ирсэн байна. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж санхүүгийн боломжтой тань шууд хамааралтай гэдгийг санаарай. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхээс бүү ай. Хайр дурлалын харилцаанд таны сэтгэл татам байдал давуу тал болно. Хүмүүс таныг урьдынхаас өөрөөр анзаарч харна. Санхүүгийн хувьд тодорхой зорилго тавьж, түүнийгээ бичиж тэмдэглэхийг зөвлөж байна. Танд аятайхан боломжууд гарч ирэх ч гэлээ зорилгоо тодорхой болгосон үед л үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Эрүүл мэндийн тухайд хөнгөн сунгалтын дасгал хийх, бүлээн шингэн уух зэрэг нь танд тустай.

Ихэр

Өнгөрсөн долоо хоногт тохиолдсон үйл явдлууд таны ойрын ирээдүйн өнгийг тодорхойлох шинэ бүлгийн эхлэлийг тавьсан бололтой. Та хаа хүрэх ёстойгоо өмнөхөөсөө илүү тодорхой ойлгож эхэлсэн байна. Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй боломж, нөөц бололцоо аажмаар бүрдэж эхэлнэ. Шинэ зүйл сурах, мэдлэгээ тэлэх, ур чадвараа хөгжүүлэхэд таатай үе ирж байгаа бөгөөд аливааг хурдан ойлгож, шингээх чадвар тань ч өндөр байна. Долоо хоногийн дунд үеэр таны нэр хүнд өсч, олны анхаарлыг татах магадлалтай. Ярианы ур чадвар, хурц ухаан, сонирхолтой санаанууд тань бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. Ажил мэргэжлийн талбарт шинийг сэдэхээс бүү ай. Төсөл эхлүүлэх, санал хүргүүлэх, шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавих зэрэгт онцгой таатай үе тохиож байна. Хайр дурлалын хувьд ч та азтай одтой байх бололтой. Хүмүүс таны эрч хүч, хошин мэдрэмж, сонирхолтой үзэл бодолд татагдах болно. Энэ долоо хоногт эхэлсэн шинэ харилцаа ирээдүйд илүү чухал болж хувирах магадлалтай.

Мэлхий 

Сэтгэл санаа тайван, эдгэрлийн долоо хоног. Өөрийгөө ойлгож, эрч хүчээ нөхөн сэргээхэд тохиромжтой үе ирж байна. Гэхдээ эрч хүч, цаг хугацаа, мөнгөтэй холбоотой хил хязгаараа зөв тогтоох хэрэгтэй. Худалдан авалт хийх хүсэл тань нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр энэ нь санхүүгийн асуудалдаа нухацтай хандаж буй эсэхийг тань сорих шалгалт байх болно. Мөнгөтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандах нь чухал. Долоо хоногийн сүүлээр аялах, шинэ зүйл сурах хүсэл нэмэгдэнэ. Сургалтад хамрагдах, шинэ ном эхлүүлэх зэргээр урам зоригтой байгаарай. Чухал уулзалт, яриа хэлэлцээний үеэр байр сууриа бэхжүүлж, магадгүй илүү дээшлүүлж чадна. Өөртөө итгэлтэйгээр яривал хүмүүс таны үгийг илүү анхааран сонсох болно. Хайр дурлалын харилцаа илүү гүнзгийрэх төлөвтэй байна. Бодсон санаснаа нуулгүй илэрхийлэх нь хамгийн чухал гэдгийг санаарай. Сэтгэл санаа болон биеийн эрүүл мэнд тань эн тэнцүү сайн байна. Уул устай ойр байж, танд эерэгээр нөлөөлдөг хүмүүстэй цагийг өнгөрүүлээрэй.

Арслан 

Энэ долоо хоног таны хувьд онцгой өнгөлөг, эрч хүчтэй байх төлөвтэй байна. Өөртөө итгэх итгэл, сэтгэл татам байдал тань нэмэгдэнэ. Та өөрийгөө илүү хүчирхэг, үнэ цэнтэйгээр мэдэрч, бусдад ч энэ мэдрэмжээ халдаана. Долоо хоногийн эхээр амжилт, ирээдүйн зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Бусдын дэмжлэгийг хүлээн авч чадвал хэчнээн их зүйл бүтээж болохоо ойлгоно. Бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэхээс илүү хамтын хүчийг ашиглах нь үр дүнтэй байх болно. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх, эсвэл хувийн төсөлдөө анхаарал хандуулахад таатай. Амралтын өдрүүдийг бясалгах, төлөвлөгөө гаргах зэргээр тайван өнгөрүүлбэл тохиромжтой. Юу таныг үнэхээр аз жаргалтай болгодог вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Танилцуулга хийх, ярилцлагад орох, олны өмнө үг хэлэх зэрэг боломж гарвал бүү татгалз. Өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадвал маш амжилттай байх магадлалтай. Хайр дурлалын харилцаа хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Хосуудын хувьд харилцаагаа илүү онцгой болгох мөч ирж байна.

Охин

Нөхөрлөл, ойр дотны харилцаандаа илүү анхаарал хандуулах долоо хоног. Бусдад энэрэнгүй, тусч хандаж, байгаадаа сэтгэл хангалуун байгаарай. Юм бүхэн рүү адгаж яарах хэрэггүй, түр завсарлага авч, өөртөө анхаарал хандуулж бай. Амрах, бясалгах, дотогшоо төвлөрөх нь сэтгэл санааг тань тогтворжуулахад тусална. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байна. Бусдын өмнө манлайлах, санаа бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад тохиромжтой. Шаргуу ажиллах мэдээж сайн ч гэлээ муйхарлалгүй, ухаалаг байхыг хичээ. Ажил мэргэжлийн талбартаа өөрчлөлт хийх цаг тань ирсэн байна. Од эрхэс танд шаардлагатай түлхэцийг үзүүлж байна. Тиймээс зоригтой алхам хийхэд буруудахгүй. Хайр дурлалын харилцаа таатай байна. Сул дорой байдлаа нуухгүй илэрхийлэх нь илүү хүчтэй холбоог бий болгоно. Долоо хоногийн дунд үед санхүүгийн шинэ боломж гарч ирнэ. Гэнэтийн сувгаар орж ирэх боломжуудыг алдалгүй тосоод авахыг бодоорой. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах болон мэдрэлийн систем эмзэг байна.

Жинлүүр

Таны нэр төр, байр суурь бэхжин батжих долоо хоног. Үүнийг ашиглаад хийхээр төлөвлөсөн ажлаа зөв эхлүүлэх хэрэгтэй. Та манлайлагчийн байр сууринаас асуудалд хандахад бэлэн болсон байна. Өнгөрсөн туршлагаа эргэн харах, дүгнэх боломж нэмэгдэж, ирээдүйн алхмуудаа илүү тодорхой төлөвлөхөд тохиромжтой. Яг одоо таны хуримтлуулж буй туршлага хожим асар их хэрэг болно. Бүх асуудал дээр харах өнцгөө тэлэхийг танд зөвлөе. Шинэ зүйл сурах, аялах нь таны үзэл бодлыг тэлж, нүдийг нээнэ. Өдөр тутмын хэвшлээс илүү том зүйл таныг дуудаж байгаа тул тэр боломжид нээлттэй байх хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаа, цахим төсөл, эсвэл шинэ зах зээлд чиглэсэн ажилд анхаарвал амжилт олох магадлалтай. Хайртай хүнтэйгээ шинэ зүйл туршиж, адал явдалтай мөчүүдийг хуваалцах нь харилцааг бэхжүүлнэ. Боловсрол, хувь хүний хөгжилдөө мөнгө зарцуулбал хожим танд үр өгөөжөө өгнө. Бөөр, нурууныхаа эрүүл мэндэд анхаарал хандуул.

Хилэнц

Нөхцөл байдлыг тайван хэрнээ хүчтэйгээр хянах долоо хоног. Таны ирээдүйн зорилго, хүсэл илүү тодорхой болж эхэлнэ. Удахгүй болох том өөрчлөлтүүдийн өмнөх бэлтгэл үе яг одоо үргэлжилж байна. Өмнөх туршлагаасаа суралцаж, илүү бодит, хариуцлагатай алхам хийх хэрэгтэй. Хэрэггүй дадал зуршлаа хаяж, илүү зохион байгуулалттайгаар хөдлөх хэрэгтэй. Ажил мэргэжлийн талбарт эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөж, байдал таны талд ашигтайгаар эргэх магадлалтай байна. Гэхдээ юунд ч яарах хэрэггүй. Нөхцөл байдлыг ажиглаж, юуг ч хүчлэх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ гүн гүнзгий, чухал яриа өрнүүлнэ. Эхэндээ эвгүй санагдаж болох ч энэ яриа харилцааг тань илүү бат бөх болгоно. Санхүүгийн аливаа асуудлыг ил тод ярилцаж байж шийдэх нь зөв. Эрүүл мэндийн тухайд таны сэтгэл санааны тэнцвэрт байдал алдагдах гээд байдаг бололтой. Бие болоод сэтгэлийн эрүүл мэндээ эн тэнцүү анхаараарай. Уур, гомдол, хуримтлагдсан сэтгэлзүйн дарамтаа гаргах нь танд амар амгаланг авчирна. Бичих, ганцаараа алхах зэргээр тайвшралыг олох хэрэгтэй. Орхих ёстой зүйлийг орхиж байж дараа дараагийн үүд хаалга нээгддэг гэдгийг санаарай.

Нум 

Өнгөрсөн туршлага, сургамжуудаа эргэн дүгнэж, амьдралынхаа нэгэн хуудсыг хаах үе. Аялж, шинэ зүйл сурж, орчноо солимоор санагдана. Биеэр аялж чадахгүй байлаа ч гэрээсээ шинэ зүйл сурах зэргээр энэ хэрэгцээгээ хангаж болно. Байр сууриа бататгаж, нэр хүндээ өсгөх боломж гарна. Асуудалд дипломат хандлагаар хандаж, хэлэх үгээ зөв сонгох нь хамгийн чухал. Хүмүүстэй эелдэг, болгоомжтой харьцах хэрэгтэй. Хайр дурлал, бизнес, эсвэл хувийн чухал харилцаагаа нэг шатаар ахиулах боломж гарч ирнэ. Гэхдээ та үүний цаадах үүрэг хариуцлагад бэлэн эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй. Ажил мэргэжлийн талбарт хамтын ажиллагаа, түншлэл чухал байр суурь эзэлнэ. Хамтын ажиллагааны саналыг нухацтай авч үз. Хайр дурлалын харилцаанд жижиг үйлдэл хүртэл том утга санаа агуулж байна. Харин ганц бие хүмүүсийн хувьд амьдралд нь онцгой нөлөө үзүүлэх шинэ хүн орж ирэх магадлалтай. Санхүүгийн шинэ боломжууд гарч ирэх ч нарийн тооцоолол хийхээ мартуузай. Эрүүл мэндийн хувьд ташаа, гуя болон суудлын мэдрэлийн хэсэг эмзэг байна. Сунгалтын дасгал, йог, эсвэл хөнгөн гүйлт хийх нь  тустай.

Матар 

Харилцан ойлголцлын долоо хоног. Чухал түншлэл, харилцаанууд тань илүү ойлгомжтой болж, тогтворжино. Таныг өнгөрсөнтэй тань уядаг сэдвүүдийг тавьж явуулж, өөрийгөө чөлөөл. Ингэж байж дотоод эдгэрэл, сэтгэл санааны тайвшралд хүрэх болно. Зарим зүйл тодорхойгүй, будилаантай санагдаж магадгүй тул мэдээллээ сайтар шалгаж, судалж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Эрүүл дадал зуршил урт хугацааны үр дүнг бий болгоно гэдгийг алхам тутамдаа санаж яв. Эрүүл мэнд болон өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхөд тохиромжтой үе тохиож байна. Нойр, хоолны хуваарь, хөдөлгөөн болон өдөр тутмын зохион байгуулалтаа шинэчлэх боломж гарч байна. Өнөөдрийн жижиг өөрчлөлтүүд жилийн эцэс гэхэд том үр дүн авчирна. Ажил мэргэжлийн хувьд долоо хоногийн дунд үед бүтээмж огцом нэмэгдэнэ. Тиймээс энэ үед хамгийн хүнд, төвлөрөл шаардсан ажлуудаа хийгээрэй. Хайр дурлалын харилцаанд сүртэй том зүйл ярихаас илүүтэй бодит, энгийн анхаарал халамж хамгийн чухал байна. Гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг үйлдэл бүхэн үнэ цэнтэй.

Хумх

Өдөр тутмын хэв маяг, дадал зуршилдаа анхаарал хандуулах долоо хоног. Аливаа ажлыг урьдчилан сайтар төлөвлөж байж, цаг хугацаанд нь гүйцэтгэх хэрэгтэй. Сүүлийн үед амьдралд ялагдсан мэт мэдрэмж авч байсан бол одоо таны өөртөө анхаарах, өөрийгөө дэмжих үе. Та өнгөрсөн хугацаанд хэрхэн өсч хөгжсөнөө эргэн харж, байр сууриа илүү баттай мэдэрнэ. Та дундаж нэгэн биш. Зөвхөн таны л хийж чадах онцгой зүйлс олон бий. Ажил дээрээ ямар нэг шинэ санаа гаргавал хүмүүс бодсоноос ч илүү сайнаар хүлээж авах магадлалтай. Таны өвөрмөц өнцөг өнөө үед онцгой үнэ цэнтэй байна. Хайр дурлалын харилцаа романтик, хөгжилтэй уур амьсгалтай байна. Хосуудын хамтдаа хөгжилдөх, инээх мөчүүд харилцааг улам бэхжүүлнэ. Санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болох магадлалтай байна. Бичих, бүжиглэх зэрэг хоббиндоо цаг гаргах нь таны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чухал эмчилгээ болно. Амралтын өдрүүдэд азтай үйл явдал тохиож магадгүй.

Загас 

Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаа тань илүү сайжирна. Романтик, торгон мэдрэмж тань өндөр байна. Энэ үеийг ашиглаад харилцаандаа эерэг өөрчлөлт гаргах боломжтой. Амьдрах орчноо өөрчлөх, гэр бүлийн харилцааг сайжруулах, эсвэл дотоод сэтгэлээ эмхлэхэд тохиромжтой үе ирсэн гэж ойлгоход болно. Ар гэр тайван байвал ажил мэргэжлийн хувьд ч өсч хөгжих боломж нээгдэнэ гэдгийг санаарай. Гэр бүлийн асуудал тань шийдэгдээгүй бол үүнийгээ түрүүлж нэг тийш болгох хэрэгтэй. Тайван, дулаан орчныг бүрдүүлэх нь бүгдэд эерэг нөлөө үзүүлнэ. Санхүүгийн хувьд орон байртай холбоотой шийдвэр гаргах шаардлага гарч магадгүй. Сайхан санаа төрөх ч яаран хэрэгжүүлэх хэрэггүй. Шийдвэр гаргахаасаа өмнө сайтар судалж, нягтлах хэрэгтэй. Уул устай ойрхон байж, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
Борооны тухай тунгалаг мөртүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (105.113.18.93)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 20 | Хариулах

  • Fate Elena (148.113.221.150)
    THE BEST AND LEGITIMATE HACKER IN THE WORLD // GEO COORDINATES RECOVERY HACKER Do you want to hire a hacker to solve your problems in various conditions? If you require the services of a genuine hacker and do not have any idea about how to hire a professional hacker online, you are at the right place. There are many cryptocurrency theft cases and schemes currently in circulation in the whole world so it’s important to be careful before investing with any platform. I lost almost all my savings in a fake investment website but I got rescued through the recovery hacker called GEO COORDINATES RECOVERY HACKER as they recovered my stolen funds completely without hassle or hidden fees. This expert retrieved my stolen funds remotely within a few hours as I got notification on my blockchain wallet my funds had been restored. This is the best help I ever got on the internet and I decided to give them a good review about their good job and how quick they are in helping and standing for individuals in tough situations. Kindly contact them if you are in trouble. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp: +1 ( 318 ) 203-3657 )
    2026 оны 06 сарын 19 | Хариулах

  • Heather Delaney (105.112.105.222)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах

  • Bright Shelvey (184.54.6.19)
    I gave my spouse all i could give and she paid me back by cheating on me and that caused me a lot of pain, I was not sure at first but i was seeing all the signs, she stopped being honest, always staying out and when she comes back and i asked she would bring up the topic of insecurity in the relationships which would leave me no choice than to keep quiet, i came across a group of private investigators, i explained my situation to them and they told me i was going to find the truth which i later did with their help and i got to find out she was cheating on me with one of her co-workers. All thanks to them i found out the truth, if you also need the truth in any area of your life contact macprivateinvestigators@gmail.com and i can assure you will get the truth.
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    4 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    5 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    51 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    1 цаг 29 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    1 цаг 39 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    1 цаг 54 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    1 цаг 58 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    2 цаг 8 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    2 цаг 16 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    2 цаг 20 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    3 цаг 31 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    3 цаг 38 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    3 цаг 43 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    4 цаг 12 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    4 цаг 14 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    4 цаг 25 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    5 цаг 43 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    5 цаг 54 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    6 цаг 0 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    6 цаг 18 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК