Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн нутаг, Сэлэнгэ мөрний гүүр орчимд усанд сэлж байхдаа хөл алдсан 22-23 настай дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Улаанбаатар хотоос Хялганат сумын чиглэлд найман хүн хоёр автомашинтай аялж явсан бөгөөд Сэлэнгэ мөрөнд сэлэхээр орсон дөрвөн хүн голын усанд хөл алдаж, юмнаас зүүгдсэн тухай дуудлагыг 2026 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 15:09 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Дуудлагын дагуу Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, эргээс найман метрийн зайд байсан дөрвөн иргэн рүү моторт завиар хүрч, аюулгүй газарт гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.






















































