
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах мэдээлийг өглөө.
Тэрбээр "Зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй Ардчилсан намын гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хүсэлтийг хүлээн авахаар боллоо. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн стратегийн байгууллагыг миний бие удирдан зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллана. Өнгөрсөн сонгуулиудад нэр дэвшүүлэлтүүдтэй холбоотой алдаа дутагдлууд гарч байсан. Иймд Ардчилсан нам маш гүнзгий дүгнэлт хийж, 24 сарын өмнөөс нээлттэй, шударга, ил тодоор үнэлэгдэж нэр дэвших систем рүү орж байна.
Дотоод сонгуулийн үйл ажиллагаанд дэнчин авахын хориглосон заалтууд орчихсон байгаа.


























































